Цас орж хүчтэй цасан шуургатай
2010 оны 2 сарын 26
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр өнөөдөр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи их төлөв зүүн өмнөөс 4-9 метр секунд, зарим газраар 12-14 метр секунд хүрч, явган шуургатай байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын сав газраар 20-25 хэм хүйтэн, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын сав газраар 14-19 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна. Улаанбаатар хотод цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 3-8 метр секунд. 12-14 хэм хүйтэн байна.Маргааш нутгийн зүүн хагаст, 28-нд баруун зүгийн нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 метр секунд, 1-нд зарим газраар, 2-нд нутгийн баруун хагаст, 18-20 метр секунд хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын сав газраар шөнөдөө 33-38 хэм, өдөртөөөдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 20-25 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, Говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 хэм,