Н.Энхбаяр сөрөг хүчний удирдагчаар тодорч, МАХН алаагүй баавгайн арьсыг хуваахдаа тулав
2010 оны 3 сарын 5

Насныхаа ойг тэмдэглэсэн наян естэй МАХН-ын Бага хурал ойрхон болох тухай сураг сонсдох болов. Хажуугаар нь намын даргыг өөрчлөх нь гэсэн мэдээлэл ч түглээ. Бага хурлаар намын даргыг ярих нь тодорхой ч Их хурлаараа шийддэг дүрэмтэй. Харин энэ Бага хурлаар намын Их хурлыг хэзээ хуралдуулахаа ярих байх. Намын даргын асуудал ярьтал хэдэн даваа бий. Гэтэл урьтаад бүлэглэлүүд зорилготой, зорилгогүй, санаатай, санаагүй баахан намын дарга гаргаж ирээд хооронд нь хэмлэлдүүлж эхэллээ. Их хурлынхаа гаргасан тогтоолоо зөрчсөн С.Баярыг солих талаар ярьж эхэлсэн нь нааштай хэрэг.

Ийнхүү үнэн, худал нь батлагдаагүй байхад Ө.Энхтүвшинг хэн ч юм сайн дураараа намын даргад сойчихлоо. "Өнөөдөртөө би жулдана" гээд байхад нь Д.Зоригтыг бас яриад л байна. Н.Энхбаяраас бусдад нь таалагдаад байгаа энэ залууг ямар зорилгоор ингэж өөгшүүлэх болов. С.Баяр бөөцийлөөд, С.Батболд харж үзээд, залуучууд дагаж дэвээд байдаг нь нэг л учиртай. Зүг буруулж, тархи эргүүлэх хоосон мессэж байж болох л юм. Гэхдээ МАХН-ын залуусын шинэчлэл ярьсан шинэ давалгаа үүсч Д.Зоригтыг лидерээрээ нэрлэж эхлээд байгаа нь бол оргүй мэдээ биш юм.

Өвчилсөн хүний баг өмсөөд сайхан амарч, Засгийн газраа С.Батболдын нуруунд үүрүүлээд, өөрөө намын даргын үнэмлэхээ тас атгаад АНУ-ыг зорьсон С.Баярыг У.Хүрэлсүх гуравдугаар сарын сүүлээр ирнэ гэж хэлсэн. Түүнийг Бага хуралдаа өөрөө оролцоно гэж мэдэгдсэн. С.Баярч байхгүй хооронд нь янз бүрийн улс төр хийгээд хамаг төлөвлөгөө нурааж мэднэ гэж бодсон биз. Ямар ч байсан учиргүй бие нь муудаад талийчих дээрээ тулаагүйг АНУ-д очиж, түүнд золгосон хүмүүс нь ирээд ярьсан шүү.

С.Баяр намын даргаа ирээд өгөө ч үү, үгүй ч үү. Байхгүй хооронд нь алаагүй баавгайн арьсыг хуваах нь ээ, намынх нь нөхөд. С.Баяр ирээд Бага хуралдаа ороод Их хурлыг хуралдуул тал бас зай байна. Намын даргаа өгөх дээрээ тулбал бас л нэг улс төрийн алхам мөн. Намын дарга болох гэсэн мөрөөдөлтнүүдээс арай бодитой хувилбар нь нэлээд дээрээс яригдаж ирсэн Сү.Батболд, У.Хүрэлсүх хоёр. У.Хүрэлсүх ч зүүний чигтэй намдаа Зүүний хүчин гэж холбоо байгуулаад хүчээ зузаатгаад яваа нь алсын санаа шүү, МАХН дүрмээ барьдаг бол С.Батболд Ерөнхий сайдтайгаа намын даргыг хавсрах ёстой байх. Тэгэхгүй бол дангаараа Ерөнхий сайдын ажлаа хийхээр бэрхшээл саадтай юм шиг байна. Ямар сайндаа л хэр баргийн хувиралгүй царайтай хүн уурсаж ундууцаад явахав. Ядах нь ээ дээр, доргүй талцаж хуваагдаад МАХН-ын хувьд байдал хүнд л байгаа харагдах юм. Сонгинохайрхан дүүрэгт өрнөсөн хэрүүлийн цаана л гэхэд хотын фракц Н.Энхбаярын явуулгатай тулалдаад байгаа дүр зураг буух юм. Бүлэглэлүүд ингэж хэмлэлдэж, бас намын даргын суудалд янз янзын нэр яригдаад яршиг төвөг удах зуур жигүүр, хөдөлгөөн, жижиг намууд хаврын улс төрөө эхэлж, ичээнээсээ гараад ярьж, хэлж, тэмцэж шаардаад байгаа. Тэдний энэ үйлдлийн зарим арга барил нь Н.Энхбаярын хийдэг улс төрийг санагдуулаад байх аж. Ер нь бол Н.Энхбаяр Сөрөг хүчний нууц ноёнтон болчихсон юм уу даа гэмээр. Улстөрчид ч ингэж харснаа нууж чадахгүй байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр иргэн Н.Энхбаяр болсноос хойш зүгээр сууж чадахгүй сандарч байгаа бололтой. Үүнийгээ ч Үндэсний телевизээр гүдийхгүй хэлнэ лээ. Ард түмэн амралт өгөөд, дахин сонголгүй өөр хүн гаргаж ирчихээд байхад л "Надад даалгавар өгөөч, үүрэг өгөөч" гээд гуйгаад байна лээ. Сонгууль луйвартай даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр сонгууль луйвартай болсон гэж батлаад байхыг бодох нь ээ МАХН луйвар булхай хийдэг нь үнэн болж таарлаа. Үүнийг Н.Энхбаяр бариад өгөх шиг болсон. Уг нь өрсөлдөөд унагасан сөрөг намдаа луйвардууллаа гэж хэлж болно ш дээ. Тэгсэнгүй. У.Хүрэлсүх, С.Баяр хоёрыгоо бол өөрийг нь унагасан гээд шууд л хэлчихнэ билээ.

Н.Энхбаяр намын дарга болчих вий гэж айх хүн МАХН-д цөөнгүй байна. Хичнээн сөрөг хүчний удирдагч болоод ч 1997 оны үйл явдал давтагдах нь юу л бол. Намын даргад өрсөлдөөд генсек дээр бууж, дээшээ шатаар өгсөж байсан тэр үе буцаж иртлээ мөн хол зам туулах байх. Өөрийнх нь эсрэг эгнээнд зогсох У.Хүрэлсүх, С.Батболд, С.Баяр, М.Энхболдтонгуудыг бүгдийг нь арчих гэдэг амаргүй. Тэд Н.Энхбаярыгаа ямар эс мэдэх биш. Н.Энхбаярын хувьд улс төрд эргэн ирэх төлөвлөгөөнийх нь эхний дамжлага Бага хуралд орох л санаа байгаа. Тэглээ гээд тэр нэгэн үеийнх шиг нь дардан зам зурайхгүй ээ. Дээрх нэр бүхий эрхмүүдийн фракцууд яаж ч хоорондоо алалцсан Н.Энхбаярын өөдөөс бол нийлээд л дайтахаар байна. Хашир хүн үүнийг тооцсон байгаа, Гэлээ гээд төлөвлөгөө тооцоо нурахыг алийг тэр гэхэв. Сонгуульд шороотой өвдөгтэй үлдсэн Н.Энхбаярын ар талд үндэсний хувьсгал ярьсан М.Энхсайхан, үйлдвэрийн хувьсгал ярьсан Б.Жаргалсайхан, мятаршгүй үнэнч анд Д.Арвин, цуцашгүй зогсдог Д.Тэрбишдагва нар торгуулийн суман бүрдүүлээд зогсож байгаа. Улс төрд улаан гараа дүрчихээр ухрахад хэцүү байх аа. Н.Энхбаяр өвөө болсон ч титэм үг бичиж, тэвчиж сууж чадахгүйгээ хэлээд, гуйгаад, бас цаагуураа нэг юм хийгээд байна. Юмыг яаж мэдэхэв, хорвоо бөөрөнхий, эр хүний явах зам уртаас урт байдаг гэсэн.

АРДЧИЛСАН НАМ АРДЧИЛАЛТАЙГАА ҮЛДЭЖ ЧАДАХ УУ?

Иймэрхүү маягтай МАХН дахь бүлэглэлүүд хоорондоо тэмцэлддэг ч нийлэхээрээ Н.Энхбаяртай дайтаж, энэ зуур албан тушаалын томилгоогоо ч явагдаж байгаа.

Ардчилсан нам бас дотроо шуудайд хийсэн үхрийн эвэр шиг сэрийж ёрдойгоод хэцүүхэн байна. "Алтан гадас"-ын дарамт, дүүргийн намуудын хэрүүл, залуучуудын амбиц, хөдөөнийхний хөдөлгөөн гээд маапаан ихтэй л хавартай золгож байх шиг. Удахгүй Ардчилсан хүчнүүдийн холбоо хурлаа хийнэ. Оньсого шиг ойлгогдохгүй байгаа ч энэ сарын арванд тэд хариуг нь өгч учир нь олдох байгаа. Тэдэнд Ардчилсан намын задралыг нэгтгэж, нэг атганд багтааж төвлөрүүлэх алсын санаа бий л юм шиг байна. Тэгж чадвал асуудал алга. Хоёр гараа өргөж байгаад дэмжиж болно.

Хажуугаар нь О.Магнай, Ж.Батзандан нар тэвчээр алдаж, сэлэм эргүүлэхээр шийдлээ. Сөрөг хүчингүй Засгийг сөрж зогсох юм байх. Сэлэм нь иртэй эсэхийг мэдэхгүй л байна. Гэхдээ улаан гараараа ч улс төр хийж, намаасаа гадас сугалж, Засгийн газартай зад хэрэлдэх нь хараажаар ойлгомжтой болчихлоо.

Тэр хоёроос гадна Ардчилсан намыг ардчилалтай нь аврах мөрөөдөлтэй хэдэн залуус байна. Даанч амбицаасаа хэтэрч чаддаггүй болохоор МАХН-ын залуучуудтай жишихэд дэндүү жул амьтад болж харагддаг. Тэд өрх тусгаарлахгүй ч өөр зуурынхаа хэрүүлээс хэтрэхгүй, өвгөн ах нараасаа давж харагдахгүй хэцүү л юм. Наашаа харж ард түмэнд, цаашаа харж улс төрд "хайр" зарлаад л яваа. Ингэхээр юун намаа аврах, ардчиллыг авч үлдэх. Орж, гарч учраа олохгүй байж байгаад аль наашаа гэсэн фракц бүлэглэлээ дагах биз. Ардчилсан намын хувь заяа нэг иймэрхүү бүрхэг л байна. Яахав, Ардчилсан хүчнүүдийн холбоог "бас найдвар тасарчихаагүй байгаа дээрээ горьдлогын нүдээр харж, хүлээхээс дээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙД

Улс төрийн хэрүүл тэмцэл гээд байгаа юмны ард аймаар том бялуу бас байнаа. Хахчихгүй бол арвин л юм сонсдох юм. Энэ бялуунаас л хаврын улс төрийн халуурал эхтэй байж болох бүрэн магадлалтай. Олон сар жилээр хэрэлдэж байж Оюу толгойгоо үзэглээд одоо Таван толгойн асуудлыг Засгийн газар болон УИХ-аар шийдвэрлэнэ. 100 хувь төрийн мэдэлд байгаа дараа нь ард түмэнд хувьцаа болгож хуваана гэсэн яриа бий. Үүнээс л хувь хүртэх гэсэн тэмцэл байхыг үгүйсгэмгүй. Засгийн газар элдэв хөдөлгөөн бүлэглэлүүдийн хэрүүл тэмцлийг намдаах гээд бялуугаа хувааж тараасан ч тэдний шуналыг амархан дарж чадахгүй л болов уу.Тэгэхийн оронд Засгийн газар хувь хүсээд байгаа шуналтнуудыг тэр чигээр нь олон нийтэд зарлавал харин найдвартай хамгаалалттай болж болох юм. Ард түмэн ч хэн нь, хэн бэ гэдгийг мэдэж авна. Үүнийг хийж чадахгүй бол яаж ч хуйвалдаад далд улс төр дэх шуналтнуудаасаа тийм амар салахгүй. Ер нь бол огцорч байж л салдаг түүхэн уламжлал бий. Үүнээс нэг их тойрч, зугтааж чадахгүй л байх. Харин ард түмэнд энэ нь хортой тусах уу, үгүй юу гэдэг нь шал өөр асуудал.

Д.МӨНГӨНДАЛАЙ
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд