|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Их Монголын түүхэнд эмэгтэйчүүд
2010 оны 3 сарын 7
Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан монголын түүх судар, сурвалж бичиг, баримт сэлтэд тулгуурлан төр ёсонд тэргүүлж байсан тэргүүн хатагтай нарын эмэгтэйчүүдийн түүхэн үүрэг, манлайлан удирдаж байсныг өнөөгийн монголын нийгмийн зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн орон зай үгүйлэгдэж байгааг түшиглэн шийдвэрлэх арга замыг нэхэн хайхдаа энэхүү өгүүллийг тэрлэн бичлээ. Түүх шастир арвин Монгол угсаатны он цагийн тэртээгээс газар дэлхийн донсолгох цаг хугацааны хаанчлал дор дуурсагдан үлдсэн баатарлаг эрс олон боловч тэдний мандан бадрахад тэргүүлэх үүргийг хүлээж, чимээгүй түүхийг бүтээгч хатад, эмэгтэйчүүд өөрсдийн орон зайгаа хэдийнээ эзэлжээ. Өэлүн эхийн гэр бүл хүүхдээ хүмүүжүүлэх нандин далд ухаан, Бөртэ үжиний тэвчээр, алсын стратегийн бодлогын илрэл, Чин Тайхал хатны ёс зүйн зарчим, билэг оюун, С.Удвал хатагтайн нийгмийн зүтгэлтэн чанар, Д.Мөнхөө гуайн хичээнгүй зан чанар, зангарага үе үеийн төр нийгэмд өөрийн байр сууриа хэдийнээ эзэлж, он жилүүдийн тоосонд үл торон өртөөлжээ. Гэтэл бид өөрсдийн түүхэн дэх эмэгтэй удирдагчдынхаа тухай мэдлэгээр маруухан хэдэн бор төгрөг, эд юмхан, хол явахгүй хорон үг шидэлцэн байх үед бидний оюуныг улам ядуурч, хайрцаглагдаж байгааг хөндлөнгөөс дуугүйхэн хараад суух чадахгүй учир түүхийн шар хуудас эргүүлэх шалтгаан боллоо. Бидний эх түүхийн гэрч, алтан сурвалж бичиг “Монголын Нууц Товчоо“ болон холбогдох сурвалж бичигт Алан Гоа хатан бол X зууны үед амьдарч байсан түүхэн бодит хүн байсан талаар дурьдсан байдаг. Тэрээр Хори түмэдийн ноён Хорилардай мэргэний гэргий, холхи газрын Баргужин төхөмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин Гоагаас Хори түмэдийн нутаг Ариг ус хэмээх газар мэндэлжээ. Түүний ааль нөхөр Добу мэргэний тухай “Монголын нууц товчоо”-нд өгүүлснийг дурьдвал Добу мэргэний гэр нь “Боролдой, Соёолби хэмээх залуу зарцтай, Дайр бор хоёр хүлэгтэй, зарахаас зарцтай, унахаас унаатай баян чинээлэг амьдралтай айл байв.” /МНТ § 3/ Тэрээр нилээд чинээлэг айлын хүү байсан бололтой бөгөөд 25 настайдаа тэнгэрт хальсан байдаг. /Урадын мэргэн гэгээн Лувсандамбажалцангийн зохиосон “Алтан товч”-д Добу мэргэнийг хорин тавтайдаа тэнгэр болсон гэж бичжээ. Түүний эхнэр Алон Гоа хатан Бүгнүтэй, Бэлгүнүтэй хэмээн хоёр хүүтэйгээ бэлбэсэн үлддэг. Алон Гоа хатан бэлбэсэн үлдсэнийхээ дараа Буха хатаги, Бухату Салжи, Бодончар мунхаг гэсэн нэртэй гурван хөвгүүн төрүүлж таван хүүгээ хоорондоо эв найртай, нягтрахын учир холбогдол, мөн хагацаж бутрахын аюулыг таван сумаар төлөөлүүлэн сургасан нь зуун зуун жилийн туршид түгэн дэлгэрч эдүгээг хүртэл үнэ цэнээ алдаагүй билээ. Тэрээр Алон Гоа хатанг талийгаачийн гэрээсээр /Илтгэгчийн хувийн судалгааны өгүүлэл/түүний ураг төрөл болох овогтоо үлдээж, ураг төрлийн хэн нэг нь түүнтэй гэрлэж хүүхдийг овгийн хамгаалалтанд авдаг ёсоор гурван хүү төрүүлсэн нь түүхэнд тэмдэглэгджээ. Тэгээд ч тэр үед язгуур угсаатай хүн харц хүнтэй суухыг хатуу хориглодог байсан нь тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Тухайн үеийн монголчуудын дунд ураг хуримын заншил булаалгын ба гуйлгын ураг гэж байсан бөгөөд булаалгын ургийн заншил нь овгийн байгууллын үлдэгдэл хүртэл уламжлагдаж ирсэн нь бий. Тэр үед Есүхэй баатар Мэргэд аймгийн их Чилэдүгийн эхнэр болгохоор аваад явж байсан замд нь Өүлэнийг булаан авч булаалгын ургаар авааль эхнэрээ болгожээ. Тэр үед булаалгын ургийн улмаас овог аймгууд харгалдан тэмцэлдэж, өшөө хорсол бутарган сарнихын эх үндэс нь болж байсан их өрнөлийн үе байлаа. Их Чилэдүгийнхээ амийг аврахын тулд, монгол хоёр аймгийн цусан өшөө зангидахыг зайлуулж, өөрийн хурц сэргэлэн арга ухаанаараа Өүлэн булаагдах үедээ “Саяын тэр гурван хүний санаа юу болж байхыг мэдэв үү? Халдвал аминд чинь хор хүргэж мэднэ. Эр хүн амьд мэнд үлдвэл эхнэр бүсгүй мундахгүй олдоно. Тэрэг тутам хатад бий. Хэрвээ намайг санах аваас дахин авах гэргийгээ миний нэрээр нэрлэж яв. Одоо амьд мэнд гарахыг хичээн миний үнэрийг үнсэж яваарай . ” гээд цамцаа тайлж Их Чилэдүд өгдөг. Ийнхүү Өүлэн Есүхэй баатрын авааль гэргий болсны дараа Онон мөрний Дэлүүн болдог гэдэг газар нутаглаж байхад нь ууган хүү Тэмүжин мэндэлжээ.Ийнхүү түүний Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ хөвүүд, Тэмүлэн охин нь хорвоод мэндэлж есөн жилийг ардаан үдлээ. Есүхэй есөн настай Тэмүжин хөвүүнийг дагуулж Өүлэн эхийн төрхөм Олхонуд аймгаас бэр гуйж, сүй тавихаар явж байгаад эгэх замдаа татаруудад хорлогджээ. Есүхэй баатар нас бараад арван жилийн дараа Хамаг Монголын олон аймгууд тарж бутарсан төдийгүй Өүлэн эх хэдэн хүүхэдтэйгээ ураг төрлийнхөндөө хүртэл гадуурхагдан хаягдаж, өстөн дайснуудын довтолгоонд байн байн өртдөгдсөөр... Энэ л Хамаг Монголын бутралын үеийг нүдээр харан суухдаа Өүлэн эх өөрийн биеэр есөн хөлт тугаа барин очоод өөрийн харьяат ардынхаа нэг хэсгийг буцаан авчирч ч байсан. Хамгийн анх Тайчууд нарын урван гарсан үйл явдал нь улс төрийн ов явуулга буюу Амбагай хааны Өүлэн эхтэй маргалдсан маргаан Амбагай удмын хан суурийг булаах бодлого явж байгааг ухаант Өүлэн хатан маш сайн ухаарч байдаг. Тэрээр Есүхэйн алтан ураг, төрт ёсны ариун үүргийг ухамрсарлан байсан ч “Цээлийн ус ширгэж, цэгээн чулуу хагарав” гэж хэлсэн нь Есүхэй тэнгэрт хальж, тулгуур хүч үгүй болсныг илтгэсэн байдаг.Өүлэн эх амьдралын хатуу хүтүүд түүний зориг шантраагүй юм. Тэрээр хүүхдүүдээ эрэлхэг ухаалаг хүн болгож төлөвшүүлэхэд , өөрөө хүчирхэг болъё гэвэл анд найз олж, нөхөр ханийн хүчинд түшиглэх хэрэгтэйг сургаал үгээрээ өлгийдэн бүүвэйлж , хамтын хүчээр амжилтанд хүрдгийг эртний Алон Гоа эхийн сургаал ёсоор эв найртайг сургаж, загас болжмор булаацалдсанаас болж Тэмүжин Хасар хоёр эцэг нэгт, эх өөр дүү Бэгтэрээ харваж алхад Өүлэн эх машид хилэгнэн өгүүлэхдээ: “Ханиа барагсад Ижлээ идэгсэд Халуун хэвлийгээс гарахдаа Хар нөж атган төрсөн билээ Хавиргаа хазах Хар нохой мэт Хаданд довтлох Харцага шонхор мэт… …Нялх үрээ гилэн /хөөн/ ядаж Нядлан идэх Нүгэлт ангир мэт Балмад амьдат буюу Сүүдрээс өөр нөхөргүй Сүүлнээс өөр ташуургүй байхад Тайчууд нарын хөнөөлийг хүлээж, өшөөгөө яаж авах вэ гэж байхад та нар юунд ийм хэрэг хийв ? “ гэж өвгөдийн үгийг иш болгон ихэд буруушаан зэмлэв./МНТ. §78/ Улс орон төдийгүй гэр бүлд шудрага ёс, ёс зүй, зөв буруугийн хэмжүүр алдагдахвий гэсэн түүний уужим ухааны илрэл болой. Өөрөөр хэлбэл хүний зөв үйл ажиллагааны зарчмын цогц алдагдаж, ёс суртахууны үнэлэмж уланд гишгэгдэж өнөөгийн нийгэмд улам илүү мэдрэгдэх болоод байгаа улс төрчдийн хооронд болж байгаа олон шалгаант зөрчил улс хооронд төдийгүй хамт олон гэр бүл, жирийн иргэдийн эв эеийг алдагуулахад хүргэж, улмаар биеийн хүчээр тулалдах нь ойрхон байгаа нь байгалийн жам ёсны зарчим алдагдаж биднийг хагалган бутаргаж хөгжлийн замд хөндөлсүүр болсон түүхийн гашууныг давтах хэрэггүй гэдгийг хэдэн мянган жилийн тэртээх үед саатан Өүлэн эх сургаж байжээ. Өүлэн эх өөрийн хүүхдийг өсгөн хүмүүжүүлээд зогсохгүй өрөөлийн өнчин хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж хожмоо Тэмүжиний бүх Монголын аймгийг хураах аугаа үйлсэд үнэнч найдвартай анд, өрлөг жанжин, хамтран зүтгэх чадварлаг багийн гишүүдийг бэлтгэсэн Өүлэн эхийн улс төрийн стртатеги алсын харааг илчилнэ. Тиймээс ч элбэрэлт эх Өүлэнийг Чингис хааны багын анд байгаад хожим түүнтэй тэрсэлсэн Жамуха цэцэн хүртэл насныхаа эцэст гэм гамшлийг тоочин өгүүлэхдээ: “Сэргэлэн андад Цэцэн эх заяажээ Эрэлхэг баатар андад Эрдэмтэн дүү нар төржээ…” Энэ нь Өүлэн эхийн алдар гавьяа манлайлан удирдах ухааныг сургагч гавъяаг давхар нотолж байдаг юм. Ийнхүү түүхийн хэлхээсэнд тухайн үеийн нийгэмд хүчирхэг, сод мэргэн, гарамгай удирдагч ямар их хүнд өөртөө ахадсан гэмээр хариуцлагыг хүлээж, энэ биеийн жаргалыг хойш тавьж их үйлсэд энэ амьдралаа зориулж чаддаг байсныг үйл явдлууд өртөөлөн үзүүлдэг. Тэмүжин өсөн торниж, эцгийн хуучин анд Тоорил хан, багын анд Жадраны Жамуха нартай хүчээ хавсран, Хамаг Монголын ханлигийг сэргээсэн бөгөөд улмаар монгол олон аймаг, ханлигийг нэгтгэн хаан ширээнд сууж Их монгол улсын Чингис хаанаар өргөмжлөгдсөний дараахан Өүлэн эх өвчний улмаас нас нөгчив. Газар нутаг , хил хязгаартай, бичиг үсэг, өвөрмөц хэл соёлтой Монгол үндэстний эх суурийг тавилаа. Чингис хааны хамгийн дотны зөвлөгч хүмүүжүүлэгч, ухааныг хайрлагч хайрт ээж нь хорвоогоос хальж түүний орон зайг ухаант хатан Бөртэ нь нөхөн эзэн хаанд хамгийн сайн ухаант хатан төдийгүй улс төрийн зөвлөхийн үүргийг гарамгай биелүүлж байсан нь түүхэнд баримт болон хөвөрдөг. “Бүтээхийн урьд учирсан Бөртэ үжин их хатан минь Эрдэнэ эцгийн минь зөөсөн эх мэт гэргий бөлгөө” хэмээн Чингис хаан авааль гэргий, төрийн их хатнаа магтсан байдаг. Есүхэй баатар Тэмүжинийг есөн настай байхад Өүлэн эхийн төрхөм хөвүүний нагац олхонуд нараас охин гуйя гээд хүүгээ авч яваад замдаа хонгирадын Дай цэцэнтэй тааралдаж хэрэг зориг хаана хүрч яваагаа хүүрнэхэд тэрбээр: “Манай Хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой тул зээгийн зүсээр охидын өнгөөр явна. Нуган хүүхэд нутгаа эзэмшинэ.Охин хүүхэд өнгө шилэгдэнэ. Есүхэй худ миний гэрт оч.Надад өчүүхэн охин бий. Та үз.” Есүхэй охиныг үзвэл нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нь нийцжээ. Ийнхүү Есүхэй баатар хөвүүнээ тухайн үеийн ураг барилдах ёсний дагуу эцэг нь хүүгээ охины гэрт бэлэг сэлтийн хамт хүргэж өгдөг заншлаар Дайн сэцний гэрт хүүгээ үлдээж бас хөтөлж явсан морио бэлэг болгон өгдөг.Дээрх уламжлалаас харахад гэр бүл болох худ ураг барилдах үеэс үед уламжилсан чанд дэг жаяг нь эмэгтэй хүнийг хэдий гоо сайхан, царай зүсээр магтан дуулах нь өнгөц харагдах мэт боловч Дай сэцэн бэр гуйлгын хариуд ”Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэх боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд өтлөхгүй тул охиноо өгье.Чи хөвүүнээ хүргэн болгож манайд үлдээ.” /МНТ, § 65/ хэмээн зөвшөөрч охин хүргэнээ хуримласны дараа бэлэг сэлтийн хамт хүргэний гэрт хүргэж өгдөг хэв заншил байсан нь эмэгтэй хүнийг хэрхэн эрхэмлэж байсны баримт бөгөөд өнөөгийн бэр буулгах ёсноос арай өөр ёслол үйлдэж байгаа нь нилээд сонирхол татаж байгаа юм. Тийм ч учраас хүүгээ хүргэж өгч хүргэн болгоод бэрээ буулгаж авчирдаг үг үүссэн бололтой.Ингээд буцах замдаа Есүхэй баатар татар аймгийнханд хорлогдон Өүлэн эх тэргүүтэй өнчин хоцорсон тэд аюул зовлон, бартаат амьдралын найман жилийг ардаан үдлээ.Тэмүжин 17 настайдаа урьд тогтоосон ургын явдлаа гүйцэтгэн дүү Бэлгүтэйгээ дагуулан очоод Бөртэ Үжинтэй хуримын ёсоо гүйцэтгэж, Дай сэцэн болон Дөрвөн түмэн Хонгирад аймгийн дэмжлэг тусламжийг олох давхар зорилго агуулж байлаа. Ийнхүү Бөртэ Үжин Тэмүжинг тэнхрээгүй, нилээд гачигдалт амьдралтай үед нь ханилан нийлж, жаргал зовлонг хуваалцахаар болжээ. Түүний инжинд ирсэн булган дахаас авахуулаад Бөртэ Үжин Тэмүжингийн агуу их үйлст хүчин чадлаараа тусалж дэмжсэнээр барахгүй, онч мэргэн холч ухаанаараа төр улсыг нэгтгэн эе эвийг сахих стратегийн санаа боловсруулах, хэлэлцэхэд нь томоохон үүрэг гүйцэтгэж байлаа. Тэмүжиний багын анд Жадран аймгийн Жамуха далдуур өөрөө Хамаг Монголын эзэрхэх эрх олохоор санаархаж эхэлснийг хамгийн түрүүн Бөртэ Үжин мэдэж “Жамуха анд амархан уйддаг гэдэг бөлгөө. Эдүгээ биднээс уйдах цаг нь болсон буй за. Саяын Жамуха андын хэлсэн үг бидэнд сонсгосон үг байхаа, бид бүү бууя, явсан чигээрээ шууд замнаж Жамухаас салж шөнө турш явъя.” /МНТ, § 118/ гэжээ. Энэ нь урваа, шарваа хүнтэй эвлэн ядаж байхаар өөрийн шийдвэрээр ирээдүйгээ харсан нь дээр гэсэн Бөртэ Үжингийн зөвлөлгөө нь оновчтой байсныг хожмыг түүхэн олон явдал баталдаг. Ийнхүү төр улсыг төвхнүүлэх агуу үйлсэд эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адилаар голлох үүргийг биелүүлж байсныг “Монголын нууц товчоо”-нд: “Хаан богд эзэн минь… Улны хөлсийг урстал Улсаа хурааж явахад… Хайрт хатан эх чинь Хамт зовж явжээ.” хэмээн өгүүлсэн байна. Хэдий хаант төрийн явдалд олон гэргийтэй байх нь эмэгтэй хүний хувьд нийцэшгүй шудрага бус мэт харагдавч эмэгтэй хүний наран мэт гэгээн, далай мэт дэлгэр сэтгэл улс орныг хураан нэгтгэх их үйлсэд эмэгтэй хүний ухааны чадал хэрэгтэйг Чингис хаан үлгэрлэн үзүүлж ухаант Бөртэ Үжин хатнаасаа 3 жил хол байх хугацаандаа Мэргэд иргэнийг эзлэгдэхэд Увас мэргэдийн Дайр Үсүн гэгч хүн өөрийн охин Хуланг Чингис хаанд өгсөн учир Бөртэ Үжинд болсон явдлыг урьдчилан сонсгодог. Тэрээр энэ явдлыг сонсоод эзэн хаан олон эхнэр авдаг заншлыг дээдлэн нөгөө талаар түүний өмөг түшиг болохуйц байхыг сануулаад сонгох эрхийг нь өөрт нь нээлттэй үлдээсэн тухай үлгэрлэн хэлсэн нь түүхэн сурвалжид баримт болон үлджээ. Бөртэ Үжин хариу өгүүлэхдээ : “Хаан эзний минь хүчин буй за Нармай Монголын дур буюу Эзэн богдын минь хүчин буй за Эд бүгдийн дур буюу… Эрхий мэргэн Эргэ нугас хоёрыг хамт харвана гэнэ Эр хүн дурлавал Эгч дүү хоёрыг авна гэнэ Эмнэг морь тэр дээрээ Эмээл тохтугай гэмүү Илүүд муу буюу Дутууд сайн буюу Дээлний давхар үл дааруулнам Дээсний гурамсан үл тасрам гэжээ” Энэ нь тухайн үеийн эрчүүдийн эрх дархыг ёгтлон шүүмжилсэн аяс харагдаж, дутуугаа гүйцээж буй бол сайн хэрэг харин илүүдэхүйц байвал анхаараарай гэж давхар сэрэмжлүүлэг өгч байгаа нь түүний ухааны илрэл гэлтэй.Тэрээр өөрийн эрх ашгийг тэргүүн тавихаас илүү гэр бүлийн дотоод эв нэгдлээс улс орны эв нэгдлийг эрхэмлэн түүний төлөө маш ухаалаг, уужуу тайвнаар ханддаг байсан нь түүний шилдэг сайхан нэг чанар байлаа. Чингис хааны мартсаныг сануулж, эв эе улс орны ирээдүйд учрах аюул дохиоллоос аварч чаддаг гайхалтай ухаантай хатан бол Бөртэ Үжин байсан юм. 1206 оны Чингис Их Монголы улсын хаан болмогц улс байгуулахад үнэнчээр зүтгэсэн хүмүүсээ сайшаан шагнаж ганц хүлэг Боорчийн гавъяа зүтгэлийг дурьдсангүй өнгөрснийг Бөртэ Үжин ажин, хэлэхдээ: “Бэрхдэн явахуй цагт чинь Бэлнээ учирч сайтар нөхцөн Бэрх үйлийг чинь бүтээж өгөөд Бие амиа эс хайрласан Боорчи биш билүү Хүний эзэн хаан чи Хүлэг морио Боорчио мартав уу ” гэж сануулах төдийгүй улс орныг бутарган сарниулах үйлдлийг давхар санаа агуулж байгаа өрсөлдөгч дайснуудад тухай бүр цохилт өгч, хаант Монгол улс төрийн суурийг батжуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нь олон түүхэн явдлаар хожмоо нотлогджээ.Ийнхүү Чингис хааны насан туршийн хань, төрийн дөрвөн хатны манлай, дотны зөвлөгч байлаа. Бөртэ Үжин хатны амьдрал хэдий хатуу хүтүү байдлаар эхэлсэн боловч ухаантай хүн заяа төөрөгтөө захирагдах гэхээсээ илүү хувь заяаныхаа жолоог гартаан атгаж зөв залж чадсан төдийгүй эр хүний зүдэргүү зөрүү занд дөр болж, ухаанд нь урам нэмж, бодолд нь хүн ёсны үрийг суулган, хатууг нь зөөллөж, хазайхад түшиж тулж явсан түүнийг хожмоо Хаан Монгол улсын тавдугаар үеийн их хаан Хувилай 1265 онд Бөртэ Үжин хатанд “Богдын түшээ, гэгээн явдалт хатан” цолыг нэхэмжлэн өргөмжилж, мөн олон эрдэмтэд “Бөрт хатан бол Чингис хааны гадаад үйлийн гол зөвлөх,төрийн түшээ мөн.” гэж үнэлсэн байдаг. /Далай Ч.Монголын түүх Дэд дэвтэр, т 71/ Өүлэн Үжин бол төр нийгмийн томоохон зүтгэлтэн төдийгүй үр хүүхэд, гэр бүл, ураг төрөл, хожим хойчийн хатдуудад үлгэр үзүүлж чадсан сайн ээж, сайн эмэг эх байлаа. Энэ нь хүн төрөлхтөний оюуны гэхээсээ илүү хэт ахуйжсан, матeриалагжсан нийгмийн хөгжлийн чиг хандлага биелэлээ олж буй энэ цагт оюунлаг хэрэгцээг хангахад түүний үлгэр томоохон байр эзэлж байгаа үгүйсгэх аргагүй юм. Хүмүүс хөрөнгө хуримтлуулах үнэт зүйлдээ холбоотой үйл ажиллагаагаа хэдийчинээ идэвхтэй явуулна төдийчинээ аюулгүй байдалдаа илүү анхаарал тавьдагаас болж түүнийг зохицуулах гэр бүлийн боловсрол бидэнд юунаас чухал болж байгаа билээ.Сүүлийн үед хүмүүсийн амьдралын түвшний ялгаатай байдал бий болсноор хөрөнгө мөнгө, аюулгүй байдлаа үнэт зүйл болгох хандлага нэгэнтээ бий болж буй учир түүхийн зарим үнэнийг хүүхэд залуучуудад орчин үежүүлэн хүргэх нь чухал байна. Чингис хаан татаарчуудыг эзлэсний дараа татаар эмс охидын дотроос Есүгэн хэмээх үзэсгэлэн эмэгтэйг хатнаар авч түүний үнэнч шудрага байдлыг онцгойлон үзэж хожмоо Есүй хатан Чингис хааныг нас барах үед асран тойлж, их хаан түүнд их хэмжээний эд хөрөнгө, харьяат албатаа уламжлуулж үлдээсэн байдаг. Ийнхүү тухайн үеийн нийгэм, улс төрийн амьдралд манлайлан ороцлож байсан их Бөртэ Үжин хатны охин, Богд Чингис хааны хайрт охин гуравдугаар гүнж Аллахи Бэхи агаад тэрээр цэрэг удирдан, төр захирч эцгийн сургаалыг хүндлэн дагадаг нэгэн байлаа. /Бөртө Үжин хатнаас Зүчи, Цагадай, Өгөэдэй, Тулуй хэмээх хөвүүд, Алахи бэх, Алалтун бэхи, Сэчэйхэн бэхи хэмээх гурван гүнжтэй./ Чингис хаан Алултун бэхид сургаал айлдахдаа: “Хатагтай хүнд гурван эр бий Анхны эр нь алтан төр Түүний дараах эр нь ариун нэр Түүний дараах эр нь авсан эр мөн билээ Алтан төрийг хатуужин дагавал Ариун нэр бэлэн болно Ариун нэрийг бэхэлбэл Авсан эр ангид үл одно” /Чингис эзний сургаал гэрээслэл, УБ, 1991 он/ Энэ нь улс төр, шийдвэр гаргах түвшинд түшиц тулгуур нь болж явахад ариун нэрийг эмэгтэй хүн өөрөө буй болгодог түүнийхээ эзэн нь болбол дараа таны авсан эр хүн таниас ангид үл одно хэмээн тэдний нийгэм гүйцэтгэх үүргийг онцгойлон гаргаж ирсний жишээ юм. Монголын түүхэнд хань нөхрөө хаан эзэндээ тусалсан олон хатад байдгийн Өүлэн Үжиний хөвүүдийн авааль эхнэр, хатдын түүхээс бэлхнээ харж болно.Эзэн Богд Чингис хаан Бөртэ Үжиний гутгаар хөвүүн Өгэдэй 1229 онд их хааны ширээнд заларчээ. Өгэдэй хааны Дөргөнэ хатан нөхрийгөө нас барсны дараа 1242-1246 он хүртэл Их Монголын Улсын төр барьсан хамгийн анхны эмэгтэй юм. Тэр үед бидний алтан түүх, соёлын үнэт бүтээл “Монголын нууц товчоо” хааны ордонд зохиогдож байсан түүхтэй. Дөргөнэг төр барьж байхад гадаад дотоодын хувийн үзэл сонирхолтой хов жив зөөсөн хүмүүс цөөнгүй байсныг сурвалжууд өгүүлдэг. Дөргэнэ хатны ажил явуулагад түүний дотны хамсаатан лалын шашинт Фатима хэмээх эмэгтэй идэвхийлэн нөлөөлж байсан боловч төр барих хугацаандаа хааны алтан ургийн дотоод зөрчил хямралыг дэглэн цэглэхийн төлөө халшралгүй тэмцсэн хаант төрийн шатар зүтгэлтэн хатан хаан хэмээн тооцсон нь бий. Өүлэн Үжин эхийн гутгаар хөвүүн Тулуйн хатан Сорхогтань-ий хэдийгээр загалмайн шашин шүтдэг байсан ч гэсэн тэрээр шашны бодлогот нилээд нээлттэй олон төрлийг шашныг дэмждэг нь тухайн нөхцөлд маш олон үндэстэн ястны шүтлэг, үнэт зүйлд тохирсон үйл ажиллагааг ухаалгаар шийдвэрлэж, хүн арддаа өглөг буян түгээж байсныг судлаачид тэмдэглэсэн төдийгүй Христийн шашныг түгээн дэлгэрүүлэхэд үнэт хувь нэмэр оруулсан гэж Францийн судлаач Плано Карпини “Татаар хатдын дотроос хамгийн алдартай нь Хувилай хааны эх Сорхогтань” гэж тэмдэглэсэн нь бий. 1246 он буюу Гүег хааны эзэнт гүрэн Ази, Европын олон улстай харилцаатай болсон үе байлаа.Тэр үед Алтан ордны улс захирагдахгүй байх далд санааг мэдэж урьдчилан дайлаар мордохдоо гэнэт тэнгэрт хальж, төрийг хоёрхон жил барьжээ.Ийнхүү түүний Огул Хаймаш хэмээх их хатан хаан төрийг Гүег хааныг тэнгэрт хальснаас хойш 3 жил төр барьсан хоёр дахь хатан байлаа.Их хатан Дөргөнэ төр хамаарч байсанд нөлөө бүхий ноёд түшмэд, улс орон даяар дургуйцэх явдал ихэд гардаг байлаа ч түүний төрийн холч ухаанаар төр улсыг дөрвөн жил удирдсан түүхэн гавъяатай билээ.Тэр түүхэн он жилүүдэд алтан ургын удмын таслахгүйн төлөө, улс орны эв нэгдлийг бататган хойч үеийг бэлтгэхэд хааны хатад тэргүүлэх зэргийн үүргийг гүйцэтгэж байсны баталгаа энэ буюу.Их гүрэн Их хатан Дөргөнэ , Оул Хаймаш нарын төрийг барьж байх үед нийгэм, эдийн засгийн хувьд ган ганчигт нэрвэгдэн аж ахуй эдийн засгийн уналтад орсон түүхэн хариуцлагатай хэцүүхэн үе байсан юм.Тухайн үед хаан хүний адилаар хатан суудалд заларч тэднийхээ үгүйд гэр орон төдийгүй улс орны өмнө хүлээх хариуцлагатай хүнд ачааг дангаар үүрдэг байсныг судлаачдын өгүүллээс нэхэн хөөж болно.Магадгүй их өвгөд өтгөс маань мандан бадарч байсан зуун зуун жилийн бэдэртэн эх түүхээ бидэндээ илгээхдээ үнэхээр эрх, эрх чөлөөг дээд зэргээр эрхэмлэдэг байснаас зарим зөрчил гарч байсныг түүх гэрчилдэг.Өнгөц харахад хоорондоо эв нэгдэл муутай, гагцхүү эрх мэдлийн төлөөх тэмцэл мэт харагдавч энэ нь хүн бүр эрх чөлөөг хүссэний илэрхийлэл болохыг үгүйсгэх аргагүй юм. Эрх чөлөөнд дуртай монголчуудын хувьд эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь тэртээгээс гэр бүл, хүүхдийн хүмүүжилд тэргүүлэх үүрэг хүлээж байсан ажээ. Эхнэр хүн энэ талаар эрэгтэйтэй эрх тэгш болохоор эх бологч хүн бүр үр хүүхдийнхээ нүдэнд эцэгтэй адил эрх мэдэлтэй тэднийг үлгэрлэн дагуулах, манлайлагчид байсныг Өгэдэй хаан нас нөгцсөний дараа зургадугаар хатан төрийн эрх эрхэлж байсан, Тулуй нас барсны дараа Тулуйн бэлэвсэн хатан Сорхогтань хааныг төлөөлж байсан явдлуудаас ч харж болох юм.Дээрхээс үзэхэд Бөртэ Үжиний хүмүүжүүлсэн хөвүүд, тэдгээрийн сонгосон хатагтай нарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг өртөөлөхөд түүний үлгэрлэл Алтан ургыханд бичигдээгүй хууль болон өвлөгдснөөр төр эзгүйрээгүй төдийгүй ганц сэрэмж алдахад гэр бүл эвгүй бол улс орон эв нэгдэлгүй болдог гашуун үнэн монголын эх түүхэнд бий. Иймд өнөө үеийн хүн төвтэй хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлооход Өүлэн Үжин эхийн холч ухаан түүний сургаалыг орчин үежүүлэн олон нийтэд хүргэх нь чухал ач холбогдолтой. Ийнхүү Монголын нийгмийн төдийгүй хүн төрөлхтний нийгэм улс төрийн хөгжлийн хүрээнд гарч ирж буй өөрчлөлтүүд хэдэн зуун жилийн тэртээх түүхэнд давтагдаж яаж шийдвэрлэж ямар үр дүнд хүрч байсан баримт байна. Тэгэхээр хүвь хүн бүрийн өөрийн үнэт зүйлсийг хүндэтгэн, ард иргэдээ хэрхэн хангалуун амьдаруулах талаар зуун зуун жилийн туршид ээж, эмэгтэйчүүд маань бидэнд өвлүүлж үлдээснийг эергээр ашиглах нь бидний давуу тал. Хүнд эрх, эрх чөлөөг эдлүүлэхгүй байгаа нөхцөлд тодорхой нэг хувь хүний эмгэнэл болоод зогсохгүй нийгмийн болон улс төрийн эмх замбараагүй байдал үүсэх нөхцлийг бүрдүүлж, нийгэм төдийгүй улс хоорондын зөрчил хүчирхийллийн үрийг суулгадаг түүхийн гашуун ч гэлээ үнэн баримт бий. Ийм ч учраас 1948 оны 12-р сарны 10-нд НYБ-ын Eрөнхий асамблeйгаас гаргасан Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүний эрхэмсэг оршихуйг - Эрх чөлөө, Шударга ёсыг энх тайван, амгалан байдлын үндэс хэмээн тунхагласан байдаг.Хүний эрх бол түгээмэл, өөрөөр хэлбэл түүнийг хүн бүр ямар нэгэн ялгаварлан гадуурхалтгүйгээр эдэлж хэрэглэнэ гэсэн үг.Хүн бүр гэдэг нь тухайн улсын иргэн төдийгүй гадаадын иргэн,ямар нэгэн улсын харьяалалгүй хүн, насанд хүрээгүй хүүхдүүд, эмэгтэйчүүд,тахир дутуу хүн, эрэгтэй эмэгтэй хүний хоeулангийнх нь эрхийг хамгаална гэсэн үг. Хүний эрхийн хязгаарлалт нь тухайн эрхийн хэрэгжилт бусдын эрхийг хөндөж байгаа ганцхан тохиолдолд байдаг байна. Ийм ч учраас хүний эрхийн хязгаарлалтыг Өүлэн эх Чингисийг Хавт Хасарыг баривчлах гэж байхад Өүлэн эх сүйх тэргэнд цагаан цагаан тэмээ хөллөж шалавлан хүрч очоод Хасарын хүлээсийг тайлж хоёр хөхөө гарган Чингис хаанд: “Үүнийг харж байна уу Хөхсөн хөх чинь энэ байна Хавиргаа хадран хазагсад Хүйгээ хүчирхэн таслагчид Хасар яав? Тэмүжин энэ нэгэн хөхний сүүг хөхөж үл барах билээ.Хасар бол хоёр хөхний минь сүүг дуустал хөхөж, цээжийг нь амирлуулдаг байсан билээ. Тэмүжин цээжиндээ эрдэмтэй Хасар хав хүчтэй тул Хатгалдаж зайлсныг Харвах сумын хүчээр Хамж авчирдаг билээ Огшиж дутаагсдыг Онох сумын хүчээр Орвуулан авчирдаг билээ гэж Хасарыг үзэн ядаж байна уу? ” гэж хилэгнэж сургаж байсан. Өүлэн эхийг тайтгарсны дараа Чингис хаан: “Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ больё” гэв. Дээрх үйл явдал нь Агуу их удирдагч Чингис хаанд “ичих ёс зүйн хүмүүжлийг байгалиас заяасан мэт оршоож, мартсан үед нь ээж нь сануулж, ээж үгүйд үнэнч хатадууд нь сануулж байсан нь өнөөгийн хууль дүрмээс илүү гэр бүлийн их боловсролын суурийг тавьснаараа Өүлэн эх, Бөртэ хатан зэрэг үе үеийн түүхийг чимээгүй бүтээсэн эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэсэн түүхэн үүргийг үлгэрлэн байдаг юм. Монгол эрэгтэй эмэгтэй хүмүүс, гэр бүлийн ёс суртахууны олон үнэт зүйлс дотроос “сургаал”-ын үнэ цэн нилээд чухалд тавигдсаар ирсэн нь бий. Монголчуудын оюун санааны амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэж, хүмүүжилд эeрэг нөлөө үзүүлж байсан манай Гоо Марал, Өүлэн Үжиний сургаалаас гадна томоохон сургаал бол Буддын шашны сургаал юм.Буддын шашны сургаал нь тухайн үeийн ард түмний амьдралын хэм хэмжээ, дэг жаягийн хэлбэрээр өвлөгдөж иржээ.Буддын шашны гол үзэл бол нигүүлсэхүй үзэл. Нигүүлсэхүйн үзэл бол гол цөм нь амьтан бүхнийг өөрийн эх мэт үзнэ. Өөрийн ээжийг яаж хайрлана амьтай бүгдийг адилхан хайрлана гэдгээс үүсгэн амьтан ургамал, амьтай бүгдийг ялгал үгүйд үүсгэх сэтгэлийг үүсгэснээр Бурхны мөн чанар хутгийг олох замд хөдлөшгүй оршино гэж үздэг байна.Yүнээс үзэхэд Аав болсон хамаг амьтны тусын тулд хэлдэггүйтэй адил Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хүн төрөлхтний хамгийн дээд төлөөллийг ЭХ, эмэгтэй, ЭЭЖ хүнээр төлөөлүүлэн сургасан нь Буддизмийн сургаал өөрөө үнэ цэнэтэйг харуулсан явдал юм.. (Зургаан зүйлд сайн, муу гурван төрөл багтдаг бөгөөд сайн гурван төрөл нь ХYН /төрдөг, өтөлдөг өвддөг,үхдэг үндсэн зовлонтой/, ТЭНГЭР /од гариг эрхэс-хойд төрөлдөө муу заяанд унахын зовлонтой/, ТЭНГЭР БУС / асур-байлдан тэмцэлдэхийн зовлонтой/. Муу гурван төрөл АДГУУС /хэлгүй тэнэгийн зовлонтой/, БИРД- /өлсөх ундаасах, цангахын зовлонтой/, ТАМ /халуун, хүйтэн зовлон бүхнийг амсана.) Иймд хүн төрөлхтний зовлонгийн үрийг тарьж буй эс мэдэхүйг арилгахад “сургаал”-ын үнэ цэнийг урлаг, утга зохиол судлаачдын анхаарлыг татдаг ч биe даасан судалгаа хомосхон байгааг тэмдэглэж байна.Эмэгтэй хүний үүрэг хариуцлага, итгэл хүндэтгэл, эрх тэгш байдал, уламжлал, зан заншил зэргийг эртний урлаг уран зохиол болох Цагаан Дара эхийн тууж, Ногоон Дара эхийн тууж, Чойжо дагины тууж, Оюун төгөлдөр эхийн намтар, Өүлэн эхийн сургаал, Мандухай цэцэн хатны тууж, зэрэгт эмэгтэй хүний биe даасан, зоригтой , баатарлаг,төрийн жолоог хамтран баригч төдийгүй манлайлагч эeрэг түүхэн бодит дүрээр гарган үзүүлсэн нь бий. Харин орчин үeийн уран зохиол болох С.Удвал “Одгэрэл”, Д.Цэвэгмид “Анхны багш “,С.Дашдооровын “Талын цуурай”,”Өндөр ээж”, Ч.Лодойдамба “Энэ хүүхнүүд үү” зэрэг эмэгтэй гол баатрын дүртэй зохиолуудад хүнлэг энэрэнгүй ээж, хөдөлмөрч эмэгтэйчүүдийн дүрээр төлөөлүүлэн үзүүлсэн болохоос биш манлайлагч, шийдвэр гаргагч, биe даагч үлгэрлэн дагуулагч байх бодитой дүрээр илэрхийлэн гаргасан уран бүтээл байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Эмэгтэйчүүдэд хандах соёлоор нөхцөлдсөн уламжлалт хэвшмэл сэтгэлгээ нь уран бүтээлүүдээр дамжин төлөвшин батждаг ба улс төрийн шийдвэр боловсруулагч нь гагцхүү эрэгтэй хүмүүсийн хийдэг ажил мэтээр нийгмийн сэтгэл зүйд тулган ойлгуулдаг нь эмэгтэйчүүдийг нийгэмд гүйцэтгэх үүргийг бүдгэрүүлдэг сул талтай. Энэ нь өнөөдрийг хүртэл эмэгтэйчүүдийн талаарх тогтсон хэвшмэл сэтгэлгээнд шууд нөлөөлөх томоохон хүчин зүйл болсон төдийгүй гэр бүлийн хүмүүжлээс гадуур хүүхдэд энэ eртөнц эрэгтэйчүүдэд зориулагдаж бүтээгдсэн харин эмэгтэй хүн үүнд зөвхөн туслагч үүргийг гүйцэтгэдэг хэмээн ойлгодог байна. Энэхүү ойлголт нь түүхийг эмэгтэйчүүд сүр дуулиангүй бичилцсэн төдийгүй зарим алдарт туурвилыг шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд оруулж олонд хүртээгүйтэй холбоотой. Учир нь XII-XYI зуун, XYIII-XIX зууны үeийн соeл, иргэншилтэй шууд хамааралтай бөгөөд нийгмийн боловсролыг монгол бичиг, төвд зэрэг хэлээр авч байсан юм. Тийм ч учраас Бурхны шашны сургаалын уншлага, eрөөлийг эх хэлээрээ явуулах нь манай хэл , соёлын хөгжил болон залуучуудын ёс суртахуун, үнэт зүйлд эeргээр нөлөөлөхийг Далай лам Монголд морилохдоо зөвлөж хэлснийг мартаж боломгүй.Түүнчлэн Буддын шашны буян нүглийн тухай ойлголт нь монгол хүн бүрийн баримтлах ёс заншил, ёс суртахууны хэм хэмжээ, үр хүүхдээ зөв төлөвшүүлэх нэг арга болж байв.Энэ ухагдахууныг хойч үeдээ ухааруулахдаа биeэр үлгэрлэн, үг хэлээр сургамжлан, буянт өгөөмөр сэтгэлээр үлгэр дууриал болох аргыг хэрэглэж байсан. Буян, нүглийн тухай ойлголт нь хувь хүмүүсийн хоорондоо харилцах, амьдралдаа баримтлах зан үйл ёс горим болж байсныг тэмдэглэж эл өгүүллээ өндөрлөе. Эрхэмсэг эмэгтэйчүүд, охидууддаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэнд хүргэе. Агч модны орон Baнкувер хот Ц.Налиндарь
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |