Ж.Лхамсүрэн: Манай музейд ирэхэд эх орон, газар шороогоо хайрлах сэтгэл аяндаа төрнө
2010 оны 3 сарын 8

Геологи, эрдэс баялгийн музей  Монголд  ганцхан. Тус музейн захирлаар ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн Геологи-минералогийн шинжлэх ухааны  доктор, профессор  Ж.Лхамсүрэн ажиллаж байна. Эх орныхоо эрдэс баялгийг олж нээж, судлах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд 50 жил зүтгэж яваа гавьяат багштай ярилцлаа.

-Сайн байна уу, Ж.Лхамсүрэн гуай, танай музей бууриа сэлгэжээ?

-Тэгсэн шүү. Шинэ байранд нүүж орсон. Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн нэг давхарт  300 метр.квадрат талбай аваад бүх үзмэрээ цэгцлээд байж байна.

-Өмнөх өрөө тасалгаанаасаа дээрдсэн үү, тэгээд?

-Шинэ байр  дажгүй л юм. Гэхдээ үзмэр энэ тэрээ тавихад орчин нөхцөл нь ондоо. Тийм болохоор  бүх үзмэрээ  шинэчилж, янзлах гээд ажил гарч байна. Талбайн хувьд хуучнаасаа өргөжөөгүй.

-Та бол энэ музейтэй хувь заяагаа холбосон хүн. Геологи эрдэс баялгийн музей байгуулагдаад бараг хагас зуун жил өнгөрч байна?

-Монгол орны  эрдэс баялгийн  бүх төрөл зүйлийг  олон түмэнд харуулдаг музей бол манай Геологи, эрдэс баялгийн музей. Монгол Улсын Их сургууль дээр  геологийн салбар байгуулагдсан  1962 оны үеэс музейн анх үндэс суурь тавигдсан түүхтэй. 1966 оноос музей албан ёсоор ажиллаж эхэлсэн. Монголын геологчид эх орныхоо  өргөн уудам нутагт геологийн судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийж  явахдаа эрдэс баялгийн дээжүүдийг цуглуулж, тэр цуглуулгаараа музейг байгуулж билээ.

-Музейн үзмэр хэр баян бэ. Монголын бүх ашигт малтмалын дээжис бий юу?

-Одоогоор манай улсын  нутаг дэвсгэрт  алт, мөнгө, зэс, төмрийн хүдэр, хайлуур жонш, нүүрс гээд тоолбол 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын  7000 гаруй орд илрэлт газар мэдэгдээд байгаа. Эдгээрээс дээжилсэн хүдрийн баялаг, ашигт малтмал, өнгөт эрдэнийн чулууны бүх төрөл зүйлс бүхий нийт 3000 орчим  үзмэр   музейд  бий.

-Геологийн шинжлэх ухааны болон уул уурхайн үйл ажиллагааг сурталчихад танай музей томоохон үүрэг гүйцэтгэж байгаа байх. Тодорхой судалгааны чиглэлээр музейг сонирхож ирэх хүмүүс байдаг уу?

-Байна аа. Геологийн мэргэжилтэн бэлтгэж байгаа бүх  газраас манай музейд ирж сонирхдог. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн дэргэдэх Геологи, уул уурхайн сургууль, МУИС-ын Геологи, газар зүйн салбар  зэрэг цөөнгүй газрын   багш, оюутнууд энд  судалгаа шинжилгээгээ  хийж,   хичээл сургалтаа явуулдаг. Ер нь жилдээ манай музейг 10000-15000 хүн үзэж сонирхож байгаа.

-Эрдэс баялгийн дээжүүдийг музейд тавихдаа ямар  шалгуур тавьдаг  вэ. Үзмэрийн шалгуурт тохирсон гэдэг ч юм уу?

-Ер нь  олборлох, уурхайлах юм уу, эрэл хайгуул, геологийн зураглалын ажлын явцад музейд тавих дээжүүдийг тогтоодог. Гантиг байлаа гэхэд бүхэл бүтэн уул нурууг бүтээсэн тэр олон чулуулаг, эд зүйлүүд дотроос сонгох жишээтэй. Түүний дараа  ашигт малтмалын эрдсийн онцлог шинж чанар болон яаж бүрэлдэж бий болсоныг тогтоодог. Хамгийн гол нь эрдэсийн  шинж чанар  чухал. 

-Хадгалалт хамгаалалтын тал дээр  хэр анхаарч байгаа вэ?

-Манай музей бусад музейд тавигддаг шаардлагын түвшинд ажиллаж чадахгүй байгаа. Өрөө тасалгаа муутай. Тусгай фондын  хувьд ангилж, ялгах тал дээр боломж тааруухан. Чулуулаг материалууд учраас гал түймрийн аюул энэ тэрд өртөх нь гайгүй. Соёл урлагийн үзмэрүүдийг голдуу даавуу, цаас, мод зэргээр хийсэн байдаг. Тийм болохоор өрөө тасалгаа нь шаардлага хангасан байх ёстой. Халуун хүйтний хэмжээг нь хүртэл тохируулдаг багаж хэрэгсэлтэй байдаг юм билээ. Харин бид энэ нөхцөлдөө дасаад  олдож байгаа байр, өрөө тасалгааны хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Та гадаадын орнуудын Геологи, эрдэс баялгийн музейг  сонирхож л байсан байх. Эрдэс баялгийн үзмэрүүд нь өөрийн гэсэн тусгай өрөө тасалгаатай байдаг болов уу?

 -Бүх орны их дээд сургууль дэргэдээ музейтэй. Улсынх ч байна, хувийх ч байна. Хувийнхаа байшинд музейгээ байгуулсан хүмүүс байдаг. Гэхдээ ийм музейн зардал мөнгийг улс даадаг гэсэн. Манай улсын тухайд сүүлийн үед байгууллагуудын дэргэд улсын бүртгэлд ороогүй музей олон бий. Геологи, эрдэс баялгийн музей хувьд бүх үзмэрээ дэлгээд тавихаар талбай их шаардаад байх юм билээ. Зардалын асуудал бас гардаг.

-Танай музей гадаад харилцаагаа хэр бэхжүүлсэн бэ?

-Музейн гадаад харилцаа 1970-аад оны үеэс хөгжиж ирсэн. Германы  дэлхийд алдартай нэг том  музейтэй  хамтран ажиллаж байлаа. Москвагийн болон Эрхүүгийн Политехникийн их сургуулийн Геологийн музей гэж алдартай музей бий. Тэр музейтэй холбоотой байдаг. Сүүлийн үед Японы болон Италийн геологи эрдэс баялгийн музейнуудтай хамтарч ажиллаж  байгаа.

-Геологи, эрдэс баялгийн музей хэдэн ажлын орон тоотой вэ?

-Музейн  захирал эрхлэгч хоёр л байна.

-Хоёрхон уу?

-Тийм ээ, хоёр. Сүүлийн арваад жил ингэж л ажиллаж байна.

-Тэгээд та хоёр энэ их ажлыг яаж амжуулдаг байна аа?

-Хоёулаа болгоод л явж байна. Зуны цагт янз бүрийн аргаар хөдөө орон нутагт геологийн анги, судалгааны экспедицүүдэд очно. Уурхайнуудад очно. Материалуудиа  цуглуулна. Өөрсдөө л хийчихнэ. Олж авсан тэр бүхнийгээ судлаад заримаас нь музейдээ тавьдаг.

-Музейн хэвийн үйл ажиллагааг хангахад санхүүжилтийн асуудал чухлаар тавигддаг. Төр засгаас танай музейг  анхаарч байгаа юу?

-Музей маань Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харъяанд байдаг  болохоор энэ сургуулийнхаа эрдэм шинжилгээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Төсөв мөнгөний асуудлыг шийддэг.

-Гадаадын орнуудаас танай музейгээс үнэт чулуу, эрдэс түүхий эдэд хамаарах ховор нандин үзмэрүүдийг худалдаж авах санал ирдэг үү?

-Музей хоорондын солилцоо гэж байдаг. Тухайн улс өөртөө байхгүй сонирхолтой дээжүүдээ солилцоо маягаар авах тохиолдол гардаг юм.Музейн үзмэрээс худалдах тохиолдол гардаггүй. Гэхдээ олон тооны, хоорондоо адилхан дээжүүдийг  бол худалдаж болно. Тухайн дээж нь улс орныхоо сурталчилгаа болдог юм. Бразильд гэхэд ягаан болорын дээжийг маш гоёор зүсэж бэлтгээд дэлхийн бүх музейд  тараасан.

-Музейн үзмэрүүдээ гадаадад сурталчлах тал дээр ямар ажил явуулж байна вэ. Төлөвлөсөн томоохон үзэсгэлэн бий юу?

-Гадаад,  дотоодод хааяа үзэсгэлэн гаргадаг. Томоохон арга хэмжээний үеэр эх орныхоо эрдэс баялгийг сурталчлах  тохиолдол бий. Ирэх жил  Японы Нагоя хотод үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

-Хол газар үзэсгэлэн гаргахад  тээвэрлэлтийн асуудал чухал. Үүнийг  яаж зохицуулдаг вэ?

-Манай үзмэрүүд их төвөгтэй. Бусад музейн үзмэрүүдийг гадаадад авч явахад их хялбар. Дандаа л хувцас хунар  юм уу, хөнгөн зөөлөн материалтай болохоор тэр. Чулуун үзмэр тэгдэггүй. Хоёр гуравхан ширхэг нь 100-150 кг болчих гээд хэцүү л дээ.   

-Тэгэхээр хамгийн их сонирхол татахаар дээжисээ л авч явах хэрэг гардаг уу?

-Тэгнэ.

-Танай музейд тавигдсан үз­мэрүү­дээс хамгийн сонин бүтэц­тэй чулуулаг гэвэл юу байх вэ. Сар­ны болон Антарктидийн га­дар­гын дээж  хадгалагддаг гэж сонссон юм байна?

-Яг тэр нь тийм онцлог, сонин бүтэцтэй гэж хэлэх боломжгүй. Үнэтэй чулуулгийн дээж гэвэл усан биндэръягийн талст. Төв аймгийн нутгаас олдсон дээж байгаа юм. Харин тогтоцын хувьд бүтэц, байгаль дээр тогтсон хэлбэр төрхөөрөө туйлын сонирхолтой  дээж олон бий. Болор, хээрийн жонш, чүнчигноров, мана гартаам гээд.

-Үзмэрүүдээс хамгийн их юм уу, бага жинтэй нь гэвэл?

-Бий л дээ. Жишээ нь болор  гэхэд усан, шаргал, утаат гээд олон өнгөтэй. Хэмжээгээрээ бас ялгарна. Монгол нутгаас олдсон хамгийн том болор гэхэд 7,5 тонн жинтэй. Хуруун чинээ, хэдхэн миллметр хэмжээтэй гоёмсог талстууд  ч байгаа. Ер нь дэлхийн бүх  газрын гол гол эрдсүүд нь манай нутагт илэрч байдаг. Улс болгонд тэгж заяахгүй шүү.

-Монголын геологчдын томоохон чуулга уулзалт удахгүй болох гэж байна. Та энэ хурлын ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?

-Геологчид маань сүүлийн үед чуулга уулзалт хийдэг болоод байгаа. Тэдний санал санаачлагаар хийж байгаа ажил юм. Монголын Үйлдвэрлэлийн геологчдын холбоо энэ чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулж байхаар болсон. Геологчид өөрсдийн эрдэс баялгийн талаар хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулах, олсон үнэт олдвороо олон нийтэд үзүүлэх зэрэг ач холбогдолтой чуулга юм.

-Чуулга уулзалтын үеэр танай музей Монголоос болон гадаадын орнуудаас олж цуглуулсан гайхамшигт төрх, тогтоц бүхий чулуу, эрдэс, хүдрийн дээжисийн үзэсгэлэн зохион байгуулах гэж байгаа юм билээ. Тэдгээр үнэт чулуунуудыг төрөл төрлөөр нь шалгаруулах юм гэсэн. Энэ талаар та тодруулж хэлбэл?

-Нэг жишээ авъя.  Алтайн хязгаарын нэг ордоос үнэтэй,  онц сонирхолтой дээж оллоо гэхэд  Монголын  бусад геологчид бүгд түүнийг  мэдэх боломжгүй. Тиймээс музейд тэр сонирхолтой дээжүүдийг олсон, хандивласан хүмүүсийнх нь нэр устай хамт   байнга тавьдаг. Ингэж байж  л үеийн үед олны хүртээл болох юм.

-Та эх орныхоо эрдэс баялгийг олж нээж, судлах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд 50 жил зүтгэж яваа гавьяат багш. Уншигчдад өөрийнхөө талаар товчхон  танилцуулна уу?

-1960 оноос Геологи, газрын тосны сургуулийг байгуулахад оролцож, багшаар нь ажиллаж  байлаа. Тэгээд нэг их удалгүй   эрдэс цуглуулж эхэлсэн. Энэ бүгдийг  музейн агуулгатай болгоод хичээл сургалтдаа голдуу хэрэглэдэг болсон доо.Үүнийгээ хөгжүүлээд явж байна. Эрдэс баялгийн судалгаа шинжилгээний ажлаа явуулж байгаа. 1965 оны үеэс  музейг дагнан  хариуцаж эхэлсэн. Геологи уул уурхайн яам гэж байхад тус яамны Үйлдвэр шинжилгээний дэргэд Эрдэс баялгийн музейг байгуулж, тэндээ бас хэдэн жил ажилласан. Дараа нь Ленины музейд рүү шилжиж, тэр музейгээ 1990-ээд оны үеэс их сургуулийн музейтэй нийлүүлээд Монгол орны Геологи, эрдэс баялгийн музей болгоод өдий хүртэл ажиллаж байна.

-Танд сүүлийн асуултаа үлдээе.

Эх орныхоо эрдэс баялгийг манай музейгээс үзэж сонирхож байх хэрэгтэй. Энэ бүхний цаана манай байгаль орчин харагддаг. Энд ирэхэд эх орон, газар шороогоо хайрлах сэтгэл аяндаа төрнө.

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд