|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
76 тэрбум төгрөгөө нуух аргаа хайж байна
2010 оны 3 сарын 9
Хаврын чуулган эхлэх хугацаа ч дөхөж эрхэм түшээдийн тойрогтоо хуваарилсан 76 тэрбум төгрөгийн асуудал сөхөгдөх нь ээ. Нэгэнт батлаад, хуулийг хэрэгжүүлээд, тэр мөнгийг нь зарцуулаад эхэлсэн байхад яаж ч чадахгүй гэж эрхэм түшээд тооцоолж байсан биз ээ. Гэвч "эцэг" хуулийг манаж суудаг Цэц хэмээх шүүх нь "УИХ 2010 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа өмнө гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг үл тоож, дахин Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг улайм цайм зөрчсөн" гэж мэдэгдлээ. Энэ алдаагаа хурдан засч, Цэцийн шийдвэрт нийцүүлж хариу ирүүлэхийг хүсчээ. Хэдийгээр УИХ нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага ч гэлээ гаргасан хууль, тогтоомж, шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчих, харшлах юм бол тулгуур баримт бичгээ дагаж мөрдөх үүрэгтэй билээ. Цэц шийдвэрээ хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д танилцуулж алдаагаа залруулах боломжийг олгодог бөгөөд хэрэв хүлээн авахгүй гэвэл Их суудлынхаа хуралдааныг хийгээд тэрхүү хуулийн заалтыг мөрдөхгүй болгох эрх нь ч бий. Тиймээс дуртай ч, дургүй ч энэ асуудлыг эргэн харахаас аргагүй юм. Цэц 2007 онд Төсвийн тухай хуулиар гишүүн бүрт 250 сая төгрөг, нийтдээ 19 тэрбум төгрөгийг хуваарилахад нягталж үзээд тулгуур хуулийн заалттай зөрчилдөж байна хэмээн хүчингүй болгох тогтоол гаргаж байсан удаатай. Гэвч дээлийг нь сольж өмсүүлээд буцаагаад оруулж ирэхээр танихгүй гэсэн шиг энэ оны төсөвт нэр хаягийг нь өөрчлөөд төсөв захиран зарцуулагчдын багцад 76 тэрбум төгрөгийг тараан байршуулсан билээ. Өнгөцхөн харахад 76 тэрбум төгрөгийг сайдын болон орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад суулгасан байгаа боловч захиран зарцуулах эрх нь эрхэм гишүүдэд бий. Тиймээс Цэц 2007 онд гаргасан шийдвэр хэвээрээ шүү, энэ оны төсвийн тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нэн даруй нийцүүлэх арга хэмжээ авч эргэн танилцуулна уу гэсэн бичгийг нэгдүгээр сарын 29-нд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлсэн билээ. Сонгогчдыг хахуульдахаар баталсан 76 тэрбум төгрөгийн булхай ч үүгээр зогсохгүй. Үндэсний Аудитын газраас спикерт бас нэгэн бичиг илгээсэн юм. Тус байгууллага 2010 оны Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нягталж шалгахад олон "но" илэрчээ. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих 442 төслийн 181 нь Үндэсний хөгжлийн цогц бодлого гэсэн зузаан баримт бичигтэй, мөн дөрвөн жилийн хугацаанд ийм зүйл хийнэ гээд жагсаасан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн бодлого, төлөвлөлттэй огтхон ч уялдаагүй байх юм гэнэ. Бас болоогүй ээ, судалгаа тооцоо сайтар хийлгүй, орон нутаг, салбарын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй баахан зүйлийг хийнэ гээд төсөвт суулгаад хөрөнгийг нь баталчихсан байж. Их засвар хийнэ гэсэн 110 төслийг тухайн салбарын сайдын зөвлөл, тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлээгүй байсан байна. Мөн түүнчлэн 18.3 тэрбум төгрөгийн ажлын зураг, төсөл нь ч байхгүй, 11.1 тэрбум төгрөгийн ажлын зориулалт, эзэмшигч нь тодорхойгүй, 5.3 тэрбум төгрөгийн ажил хуулийн заалт зөрчсөн нь илэрсэн. 12.4 тэрбум төгрөгийг үр дүнг нь эргэн тооцох боломжгүй хөрөнгө оруулалтын бус зүйлд зарцуулахаар тусгасан байжээ. Жил бүр хөрөнгө оруулалт гэсэн нэрээр олон зуун тэрбум төгрөгийг батлаад байдаг ч байдал төдийлөн сайжирдаггүйн учиг үүнд байдаг аж. Зураг төсөлгүй, бодлого, төлөвлөлтгүй, үр дүнгээ өгөх эсэх нь тодорхойгүй зүйлд хөрөнгө цацахаар тусгасан байна гэсэн дүгнэлт гарсан нь 76 тэрбум төгрөгтэй ч холбоотой. Төсөв батлахаас нэгхэн хоногийн өмнө гишүүдийг хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж өг гэж шамдуулан байж авсан юм чинь яаж ч зураг төслийг гаргаж батлуулж амжих билээ дээ. Зарим түшээд санаанд орсноо л жагсааж бичээд өгсөн хэрэг. Ийнхүү 2010 оны төсөвт тойрог бүрт зарцуулах мөнгө суулгасан нь Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаагаас гадна Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 29, 30, 31 дүгээр зүйлтэй харшилдаж байгааг Цэц тогтоосон байна. Ийнхүү баталж гаргасан хуулийнх нь талаар хоёр ч байгууллагаас дүгнэлт, шаардлага ирсэн учир спикер гурван хоногийн дотор багтаан хоёрдугаар сарын 2-нд Засгийн газарт Төсвийн тухай хуульдаа тодотгол хийх, хэд хэдэн зүйлийг онцгойлон анхаарах тухай бичиг илгээсэн юм. Тиймээр хаврын чуулган эхлээд удалгүй 2010 оны төсөвт тодотгол хийж 76 тэрбум төгрөгийнхөө асуудлыг нэг тийш нь шийдэхээс аргагүй болов. Сангийн яамны түшмэдүүд үүрэг аваад төслөө боловсруулж эхэлжээ. Төсөвт тодотгол хийх далимаар өвөлжилт хүндэрсэн, халдварт өвчин гарч байгаатай холбогдуулан шаардлагатай байгаа хөрөнгийг нэмж тусгахаар төлөвлөж байгаа аж. Эрхэм түшээд тойрогтоо хуваарилсан авлигаа зөвтгөх ямар шалтаг сэдэх нь одоогоор тодорхойгүй байна. УИХ-ын гишүүний мандат хүн амын тоонд үндэслэсэн байдаг тул төсөв хэлэлцэх явцад бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг тэгш хуваарилах гэж ийм алхам хийсэн гэж эрхэм гишүүд өөрсдийгөө зөвтгөдөг. Гэвч энэ нь хууль зүйн үндэслэлгүй болж, худлаа залсан нь илрээд байгаа. 76 тэрбум төгрөгийг хүн амын тоонд хуваагаад үзэхээр тойрог бүрт өөр өөр, ялангуяа хөдөөгийн иргэдэд илүү их мөнгө оногдож байгаа ажээ. Үндсэн хуульд "УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэж заасан байдаг ч гишүүд том эрх ашгаасаа илүү дахин сонгогдохоо бодон тойргийн сэтгэлгээтэй болсон билээ. Тиймээс ийм тайлбар хийгээд Цэцийн шийдвэрээс бултаж чадахгүй болсон болохоор нуух өөр арга хайж байгаа бололтой. Д.ДОРЖПАГМА
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |