Дэлхийн тэнхлэгт өөрчлөлт оров уу?
2010 оны 3 сарын 9

Өнгөрсөн бямба гаригт Чилид Рихтерийн шаталбараар 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Энэ нь зөвхөн тус бүс нутагт бүс дэлхийн хэмжээнд өөрчлөлт оруулсныг эрдэмтэд онцолж байна. Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын НАСА төвөөс энэ талаар мэдэгдэл хийв. Тус байгууллагын эрдэмтдийн үзэж байгаагаар дээрх хүчтэй газар хөдлөлтийн улмаас дэлхий тэнхлэгээ тойрч эргэх хугацаанд өөрчлөлт орсон гэнэ. Өөрөөр хэлбэл нэг хоногт 24 цаг байсан бол 1.26 микросекундээр богиноссон гэнэ. Одоогоор энэ нь зөвхөн тооцоо төдий байгаа бөгөөд удахгүй нарийвчлан судлах аж. 2004 онд Суматра аралд Рихтерийн шаталбараар 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж цунами үүссэний улмаас мөн ийм өөрчлөлт гарч байсан удаатай. Цунами дагуулсан энэхүү газар хөдлөлт экваторын бүсэд ойр газарт болсон. Харин энэ удаагийнх нам өргөрөгт орших Чилид тохиосон нь дэлхий тэнхлэгээрээ савахад хүргэж, цаг хугацаанд өөрчлөлт орууллаа гэж эрдэмтэд онцолж байна. Тус байгууллагын цөмийн хөдөлгөөний лабораторийн ажилтан Ричард Гросс уг тооцоог гаргасан бөгөөд түүний хийсэн тооцоогоор хүчтэй газар хөдлөлтийн улмаас тектоник плитүүд (Дэлхийн гадаргуун давхаргууд) хөдөлгөөнд орж ингэснээр манай гаригийн масст өөрчлөлт оруулсан гэнэ. Үүний улмаас дэлхийн тэнхлэг найман сантиметрээр хөдөлж, харин хоногийн хугацаа 1.26 микросекунд богиноссон байна. Нэг микросекунд гэдэг нь секундэд саяны нэг хувьтай тэнцэх хэмжигдэхүүн юм.

ДЭЛХИЙН ТЭНХЛЭГ

Дэлхий тэнхлэгээрээ 23 цаг, 56 минут, 4.0941 секундэд нэг бүтэн эргэдэг бөгөөд дунджаар 150 сая км зайг туулан 30 км/сек хурдтайгаар нарыг 365.2564 өдөрт нэг бүтэн тойрно.

Дэлхийн тэнхлэг нь Нар-Дэлхийг дайрсан хавтгайтай харьцуулахад 23.5 градусаар хазайсан байх бөгөөд энэ нь дэлхий дээрх өвөл, зуны улирал солигдох шалтгаан болдог. Гэтэл өнгөрсөн сарын 27-нд Чилид болсон хүчтэй газар хөдлөлтөөс болж ийнхүү дэлхийн тэнхлэгт өөрчлөлт оржээ.

ГАЗАР ХӨДЛӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Ерөнхийдөө газар хөдлөлт гэдэг ойлголтод байгалийн болон хүний нөлөөгөөр үүсэх бүх төрлийн чичирхийллийг багтаадаг. Газар хөдлөлт нь царцдаст үүсэх хагарал, ихээхэн хэмжээний хийн шилжилт, галт уулын үйл ажиллагааны идэвхжилт, хөрсний гулсалт, цөмийн туршилт зэргээр үүснэ. Газар хөдлөлт үүсч байгаа голомтыг гипоцентр буюу фокус гэх ба гипоцентрийн эгц дээр, газрын гадаргуу дээрх цэгийг эпицентр гэнэ. Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөн, сейсмийн долгион буюу чичирхийлэл үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр тэмдэглэж авдаг. Харин газар хөдлөлтийн хүчийг магнитудаар хэмждэг бөгөөд хэмжигдэхүүн нь Рихтерийн шаталбар юм. Тус шаталбараар долоогоос дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болбол том талбайг хамарсан сүйрэл болдог аж. Газар хөдлөлтөөр газрын гадаргуу чичирч, заримдаа эвдрэлд орно. Энэхүү байгалийн гамшгийн улмаас хөрсний гулсалт үүсч, галт уул идэвжих тохиолдол байдаг байна. Томоохон газар хөдлөлт далайд болбол цунами үүснэ.

ЦУНАМИ

Газар хөдлөлт, галт уулын идэвхжилт, хөрсний гулгалт, томоохон хэмжээний солир унах, цөмийн бөмбөгийн туршилтаар үүсэх энергийн нөлөөгөөр далай, тэнгисийн усны асар том давалгаа үүсэхийг цунами гэж нэрлэнэ. Цунами нь япон гаралтай үг юм. Хамгийн их хохирол авчирсан цунами бол 2004 оны арванхоёрдугаар сарын 26-нд Энэтхэгийн далайн газар хөдлөлтөөр үүссэн юм. Энэхүү байгалийн гамшгийн улмаас ойролцоогоор 300 мянган хүн нас барсан бөгөөд далайн давалгааны өндөр 33 метрт хүрч байсан юм.

Индонез, Тайланд, Малайз, Бангладеш, Энэтхэг, ШриЛанк, Мальдив зэрэг хоорондоо мянган км алслагдсан орнууд нэрвэгдсэн байна. Уг цунами нь Африкийн зүүн эргийн Сомали, Кени, Танзани төдийгүй, газар хөдлөлтийн төвөөс 13 мянган км орших Мексикийн эрэгт (давалгааны өндөр 2.6 метр гэж тэмдэглэгдсэн) хүрсэн байна.

Дэлхий нь нарны аймгийн гурав дахь гариг юм. Эрдэмтэд дэлхийг 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн гэж үздэг.

Дэлхийн эргэлтийн тэнхлэг 23.5 хэмээр хазайсан байдаг нь дэлхий дээрх өвөл, зуны улирлын өөрчлөлтийн шалтгаан болдог байна. Дэлхийн гадаргуу нь тектоникийн плитүүдэд хуваагдах ба тэдгээр нь тасралтгүй нүүж (хөвж) байдаг. Дэлхий нь гүн рүүгээ бүслүүрлэг тогтоцтой бөгөөд цөм, манти, царцдасаас тогтоно.

дэлхийн дотоод бүтэц

ДЭЛХИЙН ГАДАРГУУ

Дэлхийн нийт гадаргуугийн 70.8 хувь нь ус буюу далайгаар бүрхэгдэнэ.

Далайн ёроолын гадаргуу нь тэгш бус бөгөөд уул нурууд, галт уул, хавцал, дэвсэг зэрэгтэй байна. Үлдсэн 29.2 хувь нь хуурай газар бөгөөд цөл, тэгш тал, өндөр уулс зэрэг элементээс бүрддэг. Дэлхийн гадаргуу нь тектоник хөдөлгөөн болон элэгдэл, өгөршлөөс хамааран тасралтгүй өөрчлөгддөг байна. Дэлхийн хуурай газрын хамгийн нам дор цэг нь далайн түвшнээс доош 418 м-т орших сөнөсөн тэнгис, хамгийн өргөгдсөн цэг нь 8848 метр өргөгдсөн Эверест оргил юм. Эх газар дунджаар далайн түвшнээс дээш 686 метрээс өргөгдсөн байдаг.

Д.ЦЭРЭНДОЛГОР

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд