Олонд хүрдэг нь баян айлын эхнэрийн дүр юм болов уу
2010 оны 3 сарын 9

"Шинэ үе" продакшны жүжигчин Г.Ундармаатай ярилцахаар Үйлдвэрчний соёлын ордонг зорьсон юм. Тус продакшн "Тэвчээрэй хүргэн минь" нэртэй шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргээд хэдхэн хонож байгаа билээ. Тоглолт эхлэх дөхөж байсан болохоор бидний яриа жүжигчдийн хувцас солих өрөөнд цөөн хором үргэлжилсэн юм. "Шинэ үе"-ийн залуус тоглолтдоо бэлтгэж, үс, зүсээ янзалж, эхний үзүүлбэрийнхээ хувцсыг өмсөхөөр бэлтгэн тавьжээ.

-Та одоо ямар үзүүлбэрт гарах гээд бэлтгэж байна вэ?

-Миний эхний үзүүлбэр цагаан сарын сэдэвтэй. Айлын эзэгтэй болно. Энэ сарын 15-ныг хүртэл тоглох манай энэ удаагийн тоглолт их өргөн сэдэвтэй болж байгаа л даа. "Цагаан сар", "Мартын-8", "Цэргийн баяр"-т зориулсан тоглолт болохоор олон сайхан шинэ санааг дэвшүүлсэн, хүн бүрийн амьдралд тохиолддог жаргал, гуниг, хөгжилтэй тэр л үйл явдлуудыг олон өнцгөөс нь харуулж байгаа.

-Удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн баяр болох нь. Таны хувьд энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Баяр болгонд ач холбогдол өгөөд байдаггүй л дээ. Өөрөө баярлах гээд ч юм уу баярын орчин үүсгэхийг боддоггүй. Зав ч болдоггүй. Бүх баяраар л тоглолттой байдаг юм. Гэхдээ "Мартын-8" бол миний хувьд ээжийн минь баяр. Тийм болохоор ээжийгээ л баярлуулахыг илүүд үздэг дээ. Орой нь тоглолттой байдаг болохоор өдөр ээжтэйгээ хоолонд орж, сайхан зүйлийн тухай ярилцаад, бэлгээ өгчихөөд л буцдаг. Мэдээж хань маань намайг баярлуулдаг. Ганц баяр гэхгүйгээр өдөр бүхэн л намайг баярлуулж, аз жаргалтай сайхан байлгахыг хичээдэг юм.

-Тэр олон баяруудаас таны сэтгэлд тод үлдсэн нь аль вэ?

-Тоочоод барахгүй байх л даа. 2003 онд хийж байсан тоглолтын төгсгөлд соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг авахад хань маань тэр орой нь шууд гэр бүлийнхэн, найз нөхөд гээд надад хамаатай бүх хүмүүсийг цуглуулаад миний дотны хүмүүстэй баярыг маань тэмдэглэж хүлээн авалт хийсэн. Тэгэхэд л маш их баярласан санагдаж байна.

-Тэгвэл соёлын тэргүүний ажилтан болоход ханийн тань өгсөн бэлэг нэлээд содон байсан болов уу?

-Бэлэгт өгсөн эд материалыг тэр нь гоё, энэ нь гоё гээд тоочоод байдаггүй л дээ. Хайртын маань бэлэглэсэн бэлэг бүхэн миний сэтгэлд сайхан санагддаг.

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?

-Манай хүнийг Батжаргал гэдэг. Хувиараа, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг. Тамирчин залуу бий. Волейбол тоглож байхыг нь хараад дахин дурлаж байлаа. (инээв)

-Дахин дурлахдаа тамирчин залууд дурлажээ. Тэгвэл анх дурлаж байсан үеэ эргэн дурсвал?

-Би сандаль өмсчихсөн мөртлөө чигчий хуруу маань газарт хүрчихсэн байсныг манай нөхөр анх харсан гэсэн. Тэгээд намайг илүү анзаарч эхэлсэн болов уу. Тэгж л бид хоёрын дурлал эхэлсэн дээ.

-Уучлаарай. Танаас нэг зүйлийн тухай тодруулах гэсэн юм. Болох уу?

-Бололгүй яахав.

-Таныг дүүгээсээ хүүхэд өргөж авах гэж байгаа тухай сонссон юм л даа?

-Үгүй ээ, тийм юм байхгүй ш дээ.

-Та ихэвчлэн баян айлын эзэгтэйн дүрд тоглодог. Та өөрийгөө ямар дүрийг амилуулахдаа илүү сайн гэж боддог вэ?

-Намайг хүмүүс дандаа баян айлын, торгон хувцас нөмөрсөн эхнэрийн дүрээр төсөөлдөг л дөө. Гэхдээ би олон янзын дүрд тоглож байсан. Сайхан гэрийн эзэгтэй, айлын эрх эсвэл сахилгагүй охин гээд л. Олонд хүрдэг нь тэр баян айлын эзэгтэйн дүр юм уу даа.

-Та анх "Монголын гурван өдөр кино"-нд тоглосон байх аа?

-Тийм ээ. Тэр бол миний анхны тоглосон кино. Хөдөөгийн эрх охины дүр л дээ. Нэгдлийн даргын охины дүрд тоглож байсан юм. Би СУИС-ийг төгсөөд Эрдэнэтийн театрт ажилласан л даа. Тэнд байхдаа драмын олон жүжигт тоглож байсан ч анхны кино маань "Монголын гурван өдөр" байсан юм.

-Та урлагийн салбарт хүч сориод чамгүй олон жил болчихжээ. Өнөөдөр эргээд харахад би тэр дүрийг л сайн амилуулж чадсан хэмээн бардам хэлж чадах ямар дүр байна вэ?

-Би  өөрөө өөрийгөө дүгнэнэ гэж юу байхав дээ. Намайг ямар дүрийг чадварлаг бүтээсэн бэ гэдгийг үзэгчид хэлнэ, дүгнэнэ. Түүнээс биш би тэр дүрийг чадварлаг бүтээсэн гээд яриад байх нь утгагүй болов уу.

-Хоёулаа эмэгтэйчүүдийн сонирхдог сэдвийн тухай илүү чөлөөтэй яриа өрнүүлье. Танд дэлгүүр хэсэх цаг хэр гардаг вэ?

-Янз бүр дээ. Зорилго тавиад дэлгүүр хэсье гээд гарах нь бага. Хэрэгцээ гарсан үедээ хэсэлгүй яахав. Миний орох дуртай хоёр, гурван дэлгүүр бий. Ер нь урлагийн бүсгүйчүүд бусад салбарт ажилладаг эмэгтэйчүүдийг бодвол өдрийн цагаар өөртөө зориулах цаг, зав нэлээд байдаг. Орой нь тоглолттой байдаг болохоор. Тиймээс чөлөөт цагаараа заавал дэлгүүр хэсэх гэлтгүй саунд суух, бассейн, гоо сайханд орох, эсвэл бүр гэртээ сайхан унтаж ч болно шүү дээ.

-Та биеийн жиндээ хэр анхаардаг вэ. Сүүлийн үед ялимгүй жин нэмээд байна уу?

-Анхаарна аа. Гэхдээ турах гэж биш хөдөлгөөний идэвхтэй байх гэж гэртээ гүйлтийн зам дээр гүйдэг. Тэгээд ганцаараа уйтгартай санагдаад, "Орчлон" клубт тогтмол явж байгаа. Гэхдээ би өөртөө тийм их анхаарал тавиад турна гэж хөөцөлдөөд байдаггүй ш дээ. Биеийн жин маань хэвийн хэмжээндээ байж л байдаг.

-Таныг анзаарахад чулуун эдлэл нэлээд срнирхдог юм шиг байна?

-Тийм шүү. Чулуун эдлэлд их дуртай. Гэхдээ байнга зүүгээд байдаггүй. Яагаад гэвэл тайзан дээр үргэлж олон янзын ээмэг, зүүлт зүүдэг болохоор энгийн үед тийм ганган, чамин байхыг хүсдэггүй.

-Олны танил хүмүүсийн дунд таны дотны сайн найз байдаг уу?

-Манай урлагийн салбарынхан бүгдээрээ их дотно сайхан найзууд. Одоо олны танил болсон хүмүүс маань ихэнх нь л урлагийн сургуульд хамтдаа сурч, баярлаж, инээж, уйлж явсан оюутнууд. Одоо бүгдээрээ л зав чөлөө муутай болохоор тэр бүр суугаад яриа өрнүүлээд байдаггүй л дээ. Миний хувьд ч адил. Энэ нийгэмд чинь зүгээр суугаад л байвал бусдаасаа үлдээд л байна шүү дээ. Сайн найзын хувьд дуучин Ж.Алтанцэцэгтэй илүү сайн найзууд. Бусдаасаа илүү, арай олон уулздаг гэх үү дээ. Тоглолт завсарлачихсан завтай байгаа үедээ ойр ойрхон уулзана. Бас утсаар ч их ярьдаг. Тэгсэн, ингэсэн гээд л ярьж өгнө дөө.

-Таныг хувиараа бизнес эрхэлдэг, их завгүй эмэгтэй гэж хүмүүс ярих юм билээ. Ямар бизнес эрхэлдэг вэ?

-Олон жил худалдааны байгууллагад ажилласан болохоор зүгээр суудаггүй, хувиараа бизнес эрхэлдэг ээ. Чухам тэр энэ гээд яахав дээ.

Т.ГЭРЭЛМАА
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд