Төрийн ордон ч бас ард түмнийх шүү дээ
2010 оны 3 сарын 10

УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой ярилцлаа.

-Сүүлийн үед Төрийн шинэ ордон барих газрын маргаан ширүүсч байх шиг...

-Төрийн ордны цогцолбор барих асуудал олон жил яригдаж байгаа. Төрийн ордны ачаалал хэрээс хэтэрснийг иргэд мэдэж байгаа байх. Өнөөдөр Төрийн ордонд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гээд бүх төрийн дээд байгууллагууд байрлаж байна. Төрийн ордон барих шийдвэр 2007 онд УИХ-ын 92 дугаар тогтоолоор гарсан. Хаана барих тухай асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт үүрэг өгсөн байдаг. Засгийн газрын санал болгосноор Төрийн байгуулалтын байнгын хороо шинэ ордны дэд бүтэц болон бусад олон үндэслэлийг харгалзан Төрийн ордны хойд талд цогцолборыг барих саналыг дэмжсэн дүгнэлт гаргаад байгаа. Шийдвэр аль эрт гарсан. Энэ шийдвэрийг биелүүлэх үлдээд байгаа.

-Хөрөнгө мөнгөний тухайд манай талд кувейтүүд мөнгөө өгчихсөн байгаа юу, ажил нь эхлэхээр өгөх юм уу?

-Кувейтийн Засгийн газар парламентын ордон барих мөнгийг хэдийнэ шийдсэнийг хүмүүс мэдэж байгаа. Мөнгөө нааш шилжүүлээд эхэлсэн. Одоо ажлын зураг гаргахаар Кувейт Монголын компаниуд ажиллаж байгаа.

-Ачааллаа дийлэхгүй Төрийн ордны асуудал тодорхой ч нийслэлд үлдсэн ганц цэцэрлэгээ устгах нь гэсэн яриа гараад байгаа?

-Төрийн ордны хойд цэцэрлэгийг байхгүй болгох нь ээ гэсэн яриа гарсан. Манай УИХ-ын зарим гишүүн эсэргүүцээд гарын үсэг зураад явж байгаа гэж дуулдсан. Энд тодорхой нэг ойлголтыг өгөх ёстой. Төрийн ордны хойд цэцэрлэгийн 70 хувь нь үлдэнэ. Харин ч шинэ ордныг барьснаар арын цэцэрлэгийг шинэчилнэ. Одоогийн хөгшин моддыг шинэчилж, усан оргилуур байгуулахаар төлөвлөсөн. Төрийн тамганы хөшөө ч хэвээр үлдэнэ.

-Энэ барилгын хэмжээ, ашиглалтын хугацаа ямар байх бол?

-Одоогийн ордон хэдий настай билээ, цаашдаа ордны шинэ цогцолбор баригдвал төрдөө олон жилээр үйлчлэх олон жилийн настай том байгууламж болно. Зарим хүн болохоороо ард түмний цэцэрлэгийг нураалаа гэдэг. Төрийн ордон ч ард түмнийх шүү дээ.

-Энэ ордондоо дахиад л бүгд шавчих уу?

-Шинэ ордон бол УИХ-ын ордон. Бидний төсөөлж байгаагаар тамгын газар хуучин ордонд үлдэх байх. Шинэ ордонд иргэд чөлөөтэй орж УИХ-ын хуралдааныг сонирхох боломжтой болно. Одоо нэлээд хүндрэлтэй шүү дээ.

-Хуучин ордонд нэмж байгууллага орох болов уу?

-Үнэнээ хэлэхэд өнөөдөр нэг өрөөнд хоёр, гурвуулаа сууж байна. Ялангуяа Тамгын газар маш хүнд нөхцөлд ажиллаж байна. УИХ-ын архив, номын сан ч хэцүү байгаа.

-Хэдийнээс эхэлж баригдах бол?

-Зураг төсөл эхэлчихсэн явж байгаа. Оны эцсээр зураг бэлэн болно. Тендер зарлаад хуулийн дагуу л явна.

-Төвд том барилга барихад дулаан цахилгааны асуудал хүндрэл дагуулдаг гэдэг. Дулаан, цахилгааны хүндрэл гарахгүй юу?

-Хэрэв баригдаад эхэлбэл 2012 оны эцэст ашиглалтад орно. Тэр болтол төвийн дулаан, цахилгааны хангамж нэмэгдсэн байхаар тооцсон байгаа.

-Төрийн ордон баригдах нь тодорхой гэж ойлгож болох уу?

-Баригдана. Монголын ард түмэн баярлах ёстой. Монгол орны нүүр царай, нэр хүнд ч бас үүнтэй холбоотой шүү дээ.

-Дээр нь онгоц буудаг талбайтай гэсэн үнэн үү?

-Одоо зураг төслийн ажил явагдаж байгаа болохоор хэлж мэдэхгүй байна.

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд