Буйлсан ирвэсийг агнах зөвшөөрлийг анчдад олгох хэрэгтэй
2010 оны 3 сарын 10

Монголын шим мандал, экологи нийгэмлэгийн тэргүүн Г.Амарсанаатай уулзаж ярилцлаа. Тэрээр Бурханбуудай ууланд өсөж, хожим нь МУИС төгсөхдөө "Ирвэсний экологи, биологи, аж ахуйн холбогдол" сэдвээр дипломын ажил хамгаалж 1984 оноос Засгийн газрын тогтоолын дагуу ирвэс судалж эхэлсэн нэгэн аж.

-Ирвэс дэлхийн болон Монголын "Улаан ном"-д бүртгэгдсэн ховор амьтан гээд л мал идээд байдаг. Ирвэс гэсэн үг монгол үг мөн үү?

-Үгүй ээ. Эртний түрэг үг. "Ир бийз" буюу цасны муур гэсэн үг. Өмнөговийн Сэврэй уул чинь "Сейб-ир-бийз буюу Цасны мууртуул" гэсэн үг. Ирвэс нь Монгол Улсын нэн ховор амьтан төдийгүй манай улсын элсэн орсон "Ховор, ховордсон амьтдыг олон улсын хооронд худалдаалах" тухай конвенцийн нэгдүгээр хавсралтад орсон амьтан. Бид "SITES" гэдэг. Англи нэрийнх нь эхний үсгүүд л дээ.

-Энэ конвенцийн тухай тодруулбал?

-Энэ нь олон улсын хооронд дагаж мөрдөх ёстой хууль гэсэн үг л дээ. Гэхдээ бидний анхаарах ёстой нэг зүйл байгаа юм. Уншигчид төдийгүй амьтан судлаачид, бүр БОАЖЯ-ны зарим мэргэжилтний дунд энэ конвенцийн нэгдүгээр хавсралтад орсон амьтныг яаж ч болохгүй зөнгөөр нь байлгах ёстой гэсэн буруу ойлголт байдаг юм. Гэтэл өнөөдөр цоохор ирвэстэй адил олон улсын хамгаалалтад байгаа барс, улаан ирвэсээ гадаадын анчдаар жилд 50-500 толгойг агнуулдаг 11 улс байдаг. Тэд жил болгон эдгээр ирвэснийхээ тоо толгой, хэлбэлзлийг олон улсын байгууллагад гарган өгч агнах квот авдаг. Тиймээс ч бид цоохор ирвэс тоолох "Ирвэс" арга зүйг боловсруулаад байна. Энэ жилээс тоолж эхэлнэ дээ.

-Монголчуудад хамаатай хамгийн сүүлийн үеийн ямар мэдээлэл байна?

-Олон улсын ирвэс судлаачид "Алтай-Гималайн хэмжээнд ирвэс хамгаалах шинэ үзэл хандлага" гэсэн хөтөлбөр боловсруулжээ. Энэ хөтөлбөрт бидэнтэй хамаатай заалтууд нь хөрөнгө мөнгөгүй байж улс нь хийх ёстой амьтан хамгаалах ажлыг урдуур нь орж хийх гэж алдаа гаргадаг гэж ТББ-ыг шүүмжилсэн байна. Мөн урьд нь ирвэсийг хамгаалах гол арга нь дархан болон тусгай хамгаалалттай газар байгуулах гэж үздэг байсан бол энэ нь "Титаник" хөлгийн зорчигчдыг хэдхэн завиар аврах гэсэнтэй адил үр дүнтэй ажил болж байна гэж дүгнэсэн байна. Ингээд амьтан хамгаална гэдэг нь тухайн амьтны нийт тархалт, тоо толгойн 75 хувиас багагүйг хамгаалсан байхыг хэлнэ гэсэн шинэ дүгнэлт гаргажээ. Учир нь энэ тохиолдолд байгалийн тэнцвэрт байдал бүрэн хадгалагддаг болох нь тогтоогдсон аж. Ингээгүй тохиолдолд тухайн улсын Засгийн газрыг их хэмжээний мөнгөөр торгож энэ мөнгөөрөө олон улсын сан байгуулах гэнэ.

Тэгээд ирвэс тархсан улсуудын хооронд энэ амьтныг чөлөөтэй шилжин явж байх зурвас хонгил гаргаж энэ нутгийнханд ирвэс агнаагүйнх нь төлөө нөгөө сангаасаа нөхөн төлбөр олгож байх журам тогтоох юм байна.

-Манай улс хүнд өгч байхаар тэр торгуулах мөнгөө л малчдадаа өгч байвал болох юм биш үү?

-Бид энэ асуудлыг саяхан удирдах зөвлөлөөрөө хэлэлцлээ л дээ. Би асуудал оруулсан юм. Утга нь "Засгийн газрын мөнгө гэж байдаггүй. Татвар төлөгчид бидний л мөнгө байдаг. Иймээс эсэргүүцсэн албан тоот явуулъя" гэж. Асуудал хэлэлцэх явцад бид ийм албан тоот явуулаад бусад байгууллагыг нэгдэхийг уриалчихвал торгох гэдэг нь манай улсад байгаль хамгаалах чиглэлээр орж ирэх бусад төсөл, тусламжийг хаах, багасгах шийдвэр болчих аюултай. Хамгийн гол нь манай орны хувьд ирвэсийн тархалт юун 75 хувь бараг 100 хувь байгаа. Харин энэ жилдээ багтаагаад тоо толгойг нь маш нарийн гаргах хэрэгтэй болж байна. Ямар цагаан зээр биш дээ ганц мянга орчим ирвэсийг толгой дараалан тоолчих хэрэгтэй. Иймээс л бид "Ирвэс" арга зүйг боловсруулж туршлаа. Хэрэв бид ирвэсээ тоолчихвол нөгөө байгалийн тэнцвэр хадгалдаг 75 хувь хүртэл гадаадын анчдаар агнуулж олсон валютаасаа малчдад нөхөн олговор өгөх боломжтой болно. Бас олон улсын нөгөө сангаас чинь малчдад бас давхар валют олгуулна. Ингэсэн тохиолдолд ирвэс хамгаалагдана. Иймээс бид одоохондоо дуугүй байцгаая. Харин ирвэс тоолох ажлаа л хурдавчилъя гэж шийдсэн.

-Цагаан зээр гэснээс саяхан сонин дээр тооллого нь буруу гарсан гэсэн утгатай зүйл хэвлэгдсэн байна лээ...

-"Ирвэс биш дээ. Ил байгаа цагаан зээрээ тоолж чадахгүй байхдаа яахав" гэж хэлбэл ёстой нөгөө улс төрийнхний хэлдгээр популизм хийсэн болно. Манайханд ажил хийснийгээ ингэх гээд байдаг муухай уламжлал бий. Үүнээсээ хурдхан салж байж л бид урагшаа хөгжинө. Бадам гуай бол манай сайн агнуур зүйчдийн нэг. Өөрийнхөө бодсоныг л хэлээ биз. Байх л зүйл. Бидний хувьд энэхүү тооллого хийсэн эрдэмтдэд харин ч баярлаж байгаа. Учир нь малчид байхгүй нэлээд ууланд ирвэс бий. Эдгээр газарт янгирын тооллого явуулахад наад арга чинь яг таарна. Яахав бага зэргийн засвар орно л биз. Наад арга чинь тал, хээрийн тууртанг тоолоход дэлхий нийтээрээ хэрэглэдэг тооллогын арга юм шүү дээ. Ер нь шинэ юм болгон эсэргүүцэлтэй тулгардаг. Иймээс үүнийг эмзэглэхгүй байх л зүйл гэж хүлээж авах хэрэгтэй. Бадам гуай бол гэм хоргүйгээр өөрийн бодлыг л хэлж. Харин бидний арга зүйг гэм хортойгоор шүүмжлэх хүмүүс, байгууллага цөөнгүй гарах байх. Хэдэн зуун мянган доллар, еврогийн ирвэс тоолох судлах төслийг нь хэдхэн мянгаар хийж болно гэчихээр чинь тэгэлгүй ч яах билээ. Гадаад ч бай, дотоод ч бай, хүн бол хүн шүү дээ. Хэдэн зуун мянгаар халаасыг нь хоосолчихоор хэн дуртай байх билээ.

-Малчид амьдардаг уулын ирвэсийг малчдаар нь тоолуулах хэрэг үү?

-"Ирвэс" арга зүйн бас нэг онцлог нь энэ л дээ. Зардал багатайгаас гадна маш амархан арга. Хэн ч хийж чадна. Амьтан судлаачид, биологийн ангийн төгсөх курсийн оюутнуудыг цуглуулаад тооллого хийж болно. Ингэвэл маш их зардал гарна. Гол зардал нь тээврийн зардалд явчихдаг юм. Нэг уулын аманд 10 айл байна гэж бодоход ирвэс агнах чадвартай сайндаа л хоёр анчин байдаг. Чухам эдгээр малчдаас бүрдсэн "нөхөрлөл" байгуулж ирвэс тоолох арга зүй, ирвэсний байгальд үзүүлэх ач холбогдол, улсаас болон ТББ-аас цаашид ямар арга хэмжээ авч явуулах гэж байгааг тайлбарлан тэдний саналыг авбал ирвэсийг хамгаалах зөв шийдэл болно. Ирвэсний хулгайн анг хулгайн ан хийж байгаа хүмүүс л зогсоож чадна. Өөрөөр хэлбэл ирвэс агнаснаас агнахгүй байх нь тэдэнд ашигтай болсон нөхцөлд л энэ ажил биеллээ олно. Гэтэл өнөөдөр нөгөө уулын аманд байдаг 1-2 анчин чинь "буйлсан ирвэс" агнаад ууланд хаячихаад байгаа юм шүү дээ.

-Буйлсан ирвэс гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Мал идээд сурчихсан амьтныг “буйлах” гэдэг. Буйлсан бүргэд, ирвэс гээд л. Өнөөдөр ирвэс агнасны нөхөн төлбөр, торгууль гээд олон сая төгрөг, дээрээс нь буу морь, мотоциклио хураалгана. Бас арьс нь үнэ хүрэхээ байчихсан. Манайх ан агнуурынхаа хуулинд яаралтай өөрчлөлт оруулж хоёроос дээш мал идсэн ирвэсийг агнах зөвшөөрөл олгож сумын байгаль орчны улсын байцаагч нь гарал үүслийн гэрчилгээ олгож агнасан ирвэсийг нь малчдад нь өгдөг болох хэрэгтэй байна. Харин судалгаа, соёлоос бусад зориулалтаар гадаадад гаргаж болохгүй. Олон улсын хууль нь ийм юм.

Ингэснээр бид чухам хэдэн ирвэс хууль бусаар агнагдаж байгааг нарийн тогтоож, нөгөө 25 хувьдаа хүрч байна уу, илүү гарч байна уу гэдгийг мэдэж авах боломжтой болно. Улсаас болон, ТББ, олон улсын сангаас мөнгө өгдөг болсон тохиолдолд малчид ирвэсээ авах уу, мөнгөө авах уу гэдгээ өөрсдөө шийддэг болох нь шударга ёсонд нийцнэ.

-Та ирвэсний арьсны үнэ буурчихсан гэлээ. 60 мянган ам.доллар хүрдэг юм биш үү?

-Энэ бол огт худлаа тоо. Ийм мэдээ чинь хөдөө гэрлийн хурдаар тардаг юм.

Аюул нь зуданд малаа барсан малчид чинь нөгөө хэдэн ирвэсэнд чинь хавх тавиад эхэлнэ шүү дээ. Бид сая Ховдоос Өмнөговь хүртэл судалгаа хийхэд аймгийн зах дээр маш цөөн арьс нууцаар зарагдах гэж байна. Авч байгаа хүн ч алга. 200 ам.доллартай тэнцэх үнэ дуугарч байна. Анхны үнэ нь шүү дээ. Өнөөдөр ирвэсний арьс 5000 доллар хүрч байгаа ганцхан улс бий. Энэ бол Киргизстан. Гэхдээ энэ үнэнд нь ирвэс хулгайгаар агнуулах бүх зардал, бүр ирвэсний арьсыг гаалиар гаргах хахууль нь хүртэл ороод тэр шүү дээ.

-Малчдад ирвэс тоолох арга зүй заах ажилд гадаадын эрдэмтэд оролцох уу?

-Бүр шилдгийн шилдгүүдийг нь оролцуулах санаа байна. Өнөөдөр дэлхийд бар, арслан, барс, цоохор ирвэс, шоо ирвэс, улаан ирвэс, шилүүс, цоохондой гээд мийн овгийн амьтдыг судалдаг 400 орчим судлаач байна. Тэдэн дунд ирвэсээр мөнгө олдог хүмүүс ч бий. Бас хулгайч, луйварчид ч бий. Шилдгийн шилдгүүд ч бий.

-Хулгайч луйварчид хүртэл байдаг хэрэг үү?

-Адилхан хүмүүс л болохоор янз бүрийн л юмнууд байна шүү дээ. Жорж Шаллер гэдэг судлаач намайг Нидерланд явсан хойгуур "Амарсанаа ав гэсэн" гээд миний судалгааны материалаас аваад явчихсан байсан. Миний олон жил хөдөө хөхөрч, гадаа гандаж байж цуглуулсан материал шүү дээ. Пол Макартин гэж нэг юм бий. "Эхнэр нялх хүүхэдтэй Америкт, би энд Монголд хэцүү байна. Би таныг ирвэс судлалын хуралд зардлыг чинь дааж явуулна" гээд баахан юм яриулж аваад алга болчихсон. Тэгээд бас эрдэмтэн болсон гээд байгаа юм аа. Энэ чинь одоогийнхоор бол залилан биз дээ.

-Малчдаар ирвэс тоолуулах ажлын явцыг бага зэрэг тодруулахгүй юу?

-Монголын 10 аймгийн нутагт ирвэс бий. Бид зургаан аймгийг хоёр, хоёроор нь бүлэглэн гурван ээлжээр нутгийн малчдад “Ирвэс” арга зүйг заахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд Өмнөговь, Өвөрхангай аймагт энэ арга зүйг заасны дараа тухайн аймгаас сонгогдсон Их хурлын гишүүд, БОАЖЯ-ны түшмэд, ШУА болон ТББ-ын судлаачдыг оролцуулсан телевизийн шууд нэвтрүүлэг явуулж үр дүн, алдаа оноогоо хэлэлцэж, ямар хууль журманд хэрхэн өөрчлөлт оруулах ёстой байгааг газар дээр нь орон нутгийнхны оролцоотойгоор шийдэх санаатай. Ийм нэвтрүүлэг нийт гурван удаа явуулах болохоор ирвэсэнд идүүлсэн малын үнийг хэрхэн төлөх асуудал шийдэгдэж, ирвэс хамгаалах ажил бодит үр дүнд хүрэх байх.

-Энэ ажлыг явуулах хөрөнгө мөнгө шийдэгдчихсэн үү?

-Нидерландын Вант улсын Засгийн газрын Итгэлийн сангийн дэмжлэгээр явагдах "Байгаль орчны шинэчлэл-2" төсөлд төслөө өгчихөөд л горьдоод сууцгааж байна.

-Төслийн сонгон шалгаруулалтыг "маапаантай" гэдэг шүү дээ?

-"Маапаан" гарвал хэвлэлийн бага хурал зарлаж өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах алба, телевизийн сэтгүүлчдээсээ тусламж гуйж Нээлттэй нийгэм форумынхныг шалгуулахаас өөр аргагүй. Гэхдээ тийм явдал болохгүй биз дээ.

-Тийм л байх болтугай. Та бүхэнд амжилт хүсье.

-Баярлалаа.

А.АЙНУР Б.ХИШИГБАЯР

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд