Асашёорюү Д.Дагвадорж Монголд маргааш ирнэ
2010 оны 3 сарын 10
Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Асашёорюү Д.Дагвадорж маргааш эх орондоо маргааш өглөө 11:55 цагт ирэх ажээ.Түүнийг угтан авах болон эх орондоо эргэн ирж буй өдрийн тусгай хөтөлбөрийн дэлгэрэнгүйг танилцуулъя.
Гуравдугаар сарын 11. Пүрэв гариг.
11:55 цагт: Бээжин-Улаанбаатар чиглэлээр 11:55 цагт газардана.
12:20 цагт: Түүнийг угтагчидтай уулзаж, ВИП танхимд түр саатна.
12:40 цагт: Их аваргыг тоссон цуваа хотын төв рүү хөдөлнө.
13:00 цагт: Асашёорюү “Баянгол” зочид буудалд ирнэ.
13:10 цагт: Асашёорюү хэвлэлийн бага хуралд оролцож, сэтгүүлчидтэй уулзана.
14:20 цагт: Төрийн ёслолын алба түүнийг хүлээн авах ба Асашёорюү Чингис хааны хөшөөнд цэцэг өргөнө.
14:50 цагт: Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд болоод төр засгийн албаны хүмүүс Асашёорюү Д.Дагвадоржтой уулзана.
15:20 цагт: Цуваа Сүхбаатарын талбайгаас хөдөлж, “Ачтан Элит“ эмнэлэгт байрлаж буй Нэгдүгээр төрөх эмнэлгийг зорино.
15:40 цагт: Асашёорюү энэ өдөр төрсөн эхчүүд болон нярайд бэлэг гардуулна.
Мөн гуравдугаар сарын 11-нд ЭНЭШТ болон 1.2.3-р амаржих газарт төрсөн бүх нярайд өлгий бэлэглэнэ.