|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Анхаарал татсан дуулиант хэргүүд хэрхэн шийдэгдэв
2010 оны 3 сарын 11
Олны анхаарал татаж, тухайн үедээ дуулиан шуугиан тарьж байсан хэргүүдийн дийлэнх нь замхарч, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэрэгсэхгүй болгогддог. Заримынх нь эзэн холбогдогч тогтоогдолгүй мөрдөн байцаагч нарын төмөр шүүгээнд "хог" болон он цагийг элээх нь ч бий. Шийдэгдсэн нэг нь араасаа байнга хэл ам дагуулдаг. Тэгвэл олны анхаарал татсан дуулиант хэргүүдийн зарим нь сүүлийн үед хэрхэн шийдэгдсэн, хуулийн ямар шатанд явааг тоймлон хүргэе. БҮРЭН ЭРХИЙН АСУУДАЛД БҮДЭРСЭН УИХ-ЫН ХОЁР ГИШҮҮНИЙ ХЭРЭГ Төрийн өндөр албан тушаал хашиж байгаад гэмт хэрэгт холбогдон, шүүх цагдаагийн хаалга татсан эрхмүүд УИХ-ын гишүүн Л.Гүндалай, О.Чулуунбат хоёр. Тэднийг эрүүгийн хэрэгт татсан үндэслэл хоорондоо төстэй, Эрүүгийн хуулийн 148,150, 263, 264 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэсэн ч УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудалд хуулийнхан хэдэнтээ бүдэрч яваа. Тэгэхээр энэ хоёр гишүүн УИХ-ын дансанд орохоо больсон цагт хэрэг нь шийдвэрлэгдэх биз. Эсвэл хэзээ ч тэдний хэргийн үнэн мөн шийдэгдэхгүй байж мэдэх юм. САЙД АСНЫ ХЭРЭГ АЛГА УРВУУЛАХЫН ДАЙТАЙ ӨӨРЧЛӨГДСӨН НЬ "Оюуны Ундраа"-гийн С.Отгонбаяр гэдгээрээ олонд танигдсан түүнийг Онцгой байдлын сайд байхдаа улсын өмч хөрөнгийг шамшигдуулсан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн эрүүгийн хэрэгт татсан. Эцэстээ энэ нь хилс хэрэг болж, Тагнуулын ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газрынхан С.Отгонбаяраас уучлалт гуйж харин тагнуулын байгууллагын хоёр ажилтан хуурамч бичиг баримт үйлдэж, түүнийг цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэсэн болж таарав. Алга урвуулахын дайтай амархан өөрчлөгдсөн энэ хэргийг хуулийн ажилтнууд зохион байгуулалттай хийсэн болж таарч байгаа. Тодруулбал Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга Э.Амарбат, ТЕГ ажилладаг найздаа Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд дарга С.Отгонбаяртай холбоотой бүхий л муу муухай зүйлийг гаргаад өгөөч" гэсэн хувийн хүсэлт тавьсан гэнэ. Уг хүсэлт ёсоор нь ор үндэсгүй гүтгэсэн бичиг ТЕГ-ын байцаагч Э.Амарбатын нэр дээр 2008 оны тавдугаар сарын 6-нд ирүүлжээ. Ийнхүү С.Отгонбаяр сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгах болсон юм байх. С.Отгонбаярт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж, харин тагнуулын, болон АТГ-ын ажилтнууд эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байна. ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ЮМ ЧИНЬ ӨРШӨӨЛД ХАМРАГДАХГҮЙ ОБЕГ-ын дарга асан П.Дашийн хэрэг гацаанд орчихоод байгаа гэнэ. Учир нь түүнд холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулах гэтэл хэрэг хийгээгүй юм чинь өршөөлд хамруулахгүй хэмээн пээдийж байгаа. Уг нь прокурорын байгууллага түүнд холбогдох хэргийг Өршөөлийн тухай хуульд хамруулах боломжтой гэж үзсэн аж. Тиймээс энэ хэргийг хуулийнхан яаж шийдэхээ мэдэхгүй байгаа юм. Бусад албан тушаалтнуудтай харьцуулах юм бол П.Даш "Ганцхудагт"-т хамгийн удаан саатуулагдсан нь. ДӨРВӨН ИРГЭН АМИА АЛДСАН Ч ЦАГДААГИЙН АЛБАН ТУШААЛТНУУД "ҮҮРГЭЭ" ГҮЙЦЭТГЭСЭН ГЭНЭ 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр дөрвөн иргэн бусдад буудуулж амиа алдсан билээ. Энэ хэрэгт цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудыг буруутган шалгаж байсан юм. Хэргийн газрын үзлэг болон мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар хураагдсан хонгио, сумны хошуу нь галт зэвсгийн шинжээчийн дүгнэлтээр Эргүүл хамгаалалтын газрын эзэмшлийн буугаар буудсан нь тогтоогдсон. Мөн жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд шилжиж, ҮАБЗ-ийн хуралдаанаас энэ байдлыг тараах чиг үүргийг цагдаагийн байгууллагад даалгасан. Уг хуралдаанд оролцсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдод байлдааны галт зэвсэг хэрэглэхгүй байх үүрэг өгсөн бөгөөд тэрбээр НЦГ-ын дарга асан, хурандаа О.Зоригтод энэ үүргийг утсаар мэдэгдсэн байна. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа О.Зоригт нь эмх замбараагүй байдлыг тараах ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг газар, хэлтсийн дарга нарт өгсөн. Эргүүл хамгаалалтын газрын дарга, хурандаа Ш.Батсүх үүргийн дагуу "АКМ" маркийн бууг Эргүүл хамгаалалтын газрын VI тусгай тасгийн ажилтнуудад тэр үеэр тараажээ. Улмаар цагдаагийнхан МУБИС, Улсын клиникийн төв эмнэлэг, Гадаад харилцааны яамны дэргэдэх автозамын уулзварын орчимд болсон эмх замбараагүй байдлыг тараах, үймээнд оролцогч нарыг баривчлах ажиллагааг явуулсан бөгөөд энэ үеэр тэд "Авеко" автомашинаар халхавч хийж, явган явж гэрэлт сумаар буудаж байсан нь мөрдөн байцаалтын явцад нотлох баримтаар тогтоогдсон гэдэг. Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хянаад галт зэвсэг хэрэглэсэн гэх цагдаагийн ажилтнуудын үйлдэл нь Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан "Цагдаагийн албан хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон", мөн хуулийн 46 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан "Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон буюу бүлэглэж довтолсон үед оролцсон хүмүүсийг дотор нь ялгах боломжгүй онцгой тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн" заалтын дагуу хэрэглэжээ гэсэн дүгнэлт гаргаж хэргийг Өршөөлийн тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгов. ХАХУУЛЬ АВСАН ГАЗРЫН ДАРГЫН ХЭРГИЙГ УДАХГҮЙ ШҮҮНЭ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ц.Ганболдод холбогдох "Гадаадаас ажилчин оруулж ирэх зөвшөөрөл гаргаж өгнө, ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж өгнө" гэж амлан, "Сүрэг агт" компанийн захирал Л, дэд захирал Т нараас ажлын байрны төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгө буюу 130 сая төгрөг хахуульд авсан эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газар шалгасан. Ц.Ганболдын хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2010 оны нэгдүгээр сарын 29-нд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн юм. Хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаад, энэ сарын 12-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Төрийн удирдах албан тушаалтанд холбогдох авлигын хэрэгтэй анхан шатны шүүхийн шүүгчид танилцаад хэргийн бүрдэл хангагдсан гэж үзвэл ирэх сард хэлэлцэх бололтой. АН-ЫН ХҮН ГЭДГЭЭРЭЭ ХАВЧИГДАН ХЭРЭГТ УНАХАА ДӨХСӨН ЭР Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгагдсан С.Эрдэнийг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэгт татсан билээ. Түүний энэ хэрэг дээр сонгуулийн үеэр санал тоолох байр руу нэвтэрсэн, сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулсан хэрэг нэмэгдэж байсан юм. Баянгол дүүргийн шүүх хэргийг энэ оны нэгдүгээр сарын 23-нд хэлэлцээд түүнд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн гурваар зургаан жилийн ял оноосон. Давж заалдах шатны шүүх хурлаар түүнд хилс хэрэг хүлээлгэх гэж байсныг тогтоосон. Хожим нь түүнийг АН-ын хүн гэдгээр нь эсрэг намынхан нь "аав"-ын хаалга татуулах гэж улайрсан ч хилс хэрэг байсан болохоор яаж ч чадаагүй гэдэг. МАХН-ЫН ЗАРИМ ЛИДЕРИЙГ ХАМГААЛЖ, ХЭРГИЙГ ДАНГААРАА ҮҮРСЭН Б.ЧИМЭДЦЭРЭН "Хадгаламж" банкны 14.2 тэрбум. Энэ мөнгөн дүнг сонсоод хүмүүс ганцаараа ашиглаагүй байх аа хэмээн уулга алдаж байсан. Хэргийн тухай ярьж, шалгах эхлэх үед УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, Г.Занданшатар нарын нэр холбогдож эхэлсэн. МАХН-ын "Улаан сарнай" залуучуудын байгууллагыг ивээн тэтгэж дэмждэг байсан Ц.Чимэдцэрэн МАХН-ын гишүүн тэдэнтэй холбогдохгүй гэх баталгаа байхгүй. Гэтэл мөрдөн шалгах явцад Т.Бадамжунай, Г.Занданшатар нар ямар нэгэн холбоогүй хэмээгдэн улмаар ганц дайчин болж үлдсэн Ц.Чимэдцэрэн хэргээ үүрч эхэлсэн юм. Тэгээд Ц.Чимэдцэрэн "Би энэ хэрэгт буруутай гэдгээ хүлээж байна. Холбогдоод байгаа энэ хүмүүс ямар ч буруугүй. Би л мөнгө авах гэж бичилтгүй чек авдаг байсан. Би хэргээ хүлээнэ" хэмээн хэлж 10 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх болсон. Дуулиант 14.2 тэрбум төгрөгт холбогдоод байсан эрхэм гишүүдийн нэрийг талхалж ял сонсох шахсан хүн бол өдгөө МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, бас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар. Тэдэнтэй холбоотой чухал баримт байсан ч прокурорынхон нууцалсан учир тэд ялаас мултарсан ч гэх хүн байдаг юм. ГЕНЕРАЛТАЙ ХОЛБООТОЙ ИХ МӨНГӨНИЙ АСУУДАЛ ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга асан, хошууч генерал А.Ганбатыг албан тушаалаа ашиглаж, хоёр хүүхдэдээ төсвийн хөрөнгөнөөс мөнгө олгосон гэсэн үндэслэлээр буруутгаж буй гэнэ. Генералын нэг хүүхэд ОХУ-д цэргийн эмчийн мэргэжлээр нөгөө нь Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажилладаг хэмээн баримт бүрдүүлж, багагүй хугацаанд цалин олгож байжээ. Мөн ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Тогоо, тус штабын одоогийн дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. БАНК ДАМПУУРУУЛСАН ДУУЛИАНЫ ЭЗЭД Ах дүү ойр дотныхондоо болон бусад хүмүүст их хэмжээний мөнгө барьцаагүй зээлж банкаа алдагдалд оруулсан хэмээн "Анод", "Зоос" банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж буй. Мөн олон банкнаас барьцаагүй зээл авсан хэмээн "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаярт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Дээрх хэргүүд одоогоор мөрдөн байцаалтын шатанд байгаа бөгөөд цаашид үйл явдал хэрхэх нь мэдэгдэхгүй байна. Банктай холбоотой өөр нэг асуудал бол "Транс" банкны гүйцэтгэх захирал АЕ.Новожиловтой холбоотой хэрэг. Түүнийг хувийн ашиг сонирхлын үүднээс банкинд онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.Тэрбээр "Транс" буюу хуучнаар Тээвэр хөгжлийн банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг үрэн таран хийж, улмаар түүнийгээ барилгын засварт ашигласан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн гэнэ. Мөн "Транс" банкны 700 мянган ам.долларыг тус банкны удирдах албан тушаалтны нэг Корневтэй хуйвалдан завшсан талаарх мэдээлэл хууль хяналтынханд байгаа бололтой. Корнев нь нууцаар хил даван зугтсан тул хэргийг шалгахад хүндрэлтэй байгаа аж. ГУРВАН ХИЛЧИНД ЦААЗ, НЭГД НЬ 25 ЖИЛ ХОРИГДОХ ЯЛ ОНООЛОО Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Улаан-Уулын хилийн отрядын VII дугаар заставт буун дуу гарч, үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан гурван залуу цаг бусаар амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө гарсан билээ. Байлдагч Р.Энхжаргал, М.Тулга, Г.Лхагважав, Э.Оюунболд нар энэ өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байгаад үгсэн тохиролцож, харуулын дарга, гэрээт хилчин М.Энх-Амгалангийн амийг хөнөөн, улмаар шөнийн 02.00 цагийн үед застав дээрээ ирж, заставын орлогч дарга, ахлах дэслэгч С.Бум-Эрдэнэ, гэрээт хилчин Э.Бямбасүрэн нарыг тодорхой шалтгаангүйгээр буудаж, дэслэгч Ц.Сод-Эрдэнийг шархдуулсан юм. Анхан шатны шүүх хурал арван цаг орчим үргэлжилж, эцэст нь Г.Лхагважав, Э.Оюунболд, М.Тулга нарт цаазаар авах ял оноосон бол Р.Энхжаргалд 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болов. Олны анхаарал татсан дуулиант хэргүүдийн шийдвэрлэлтийн байдал өнгө иймэрхүү байна. Албан тушаалаа урвуулсан, авлигын хэрэг хэрхэж буйг болон хуулийнхан ямар хэмжээнд ажиллаж байгаад харин уншигч та үнэлэлт дүгнэлт өгөх биз ээ. Г.ЯЛГУУН
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |