Хятадууд зөвшөөрөлгүйгээр 100 гаруй барилга барьжээ
2010 оны 3 сарын 11

Дорнод аймгийн Матад суманд “Петрочайна дачин тамсаг” компани ашиглаж буй хайгуулын талбайдаа зөвшөөрөлгүй олон жижиг сууринг барьж, байгуулан үйл ажиллагаа  явуулж байгаа. Энэ нь  Монгол улсын зарим хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж байгааг холбогдох мэргэжилтнүүд төдийгүй учир мэдэх хүмүүс хэлж байна. Анх 1997 онд тус компани “Соко” компанийн ашиглаж байсан зөөврийн сууц, оффис, хоолны болон бие засах газар зэрэг нийт 30 гаруй барилгуудыг үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор шилжүүлэн авсан байдаг. Улмаар 2007-2009 онд оффис үйлчилгээ, орон сууцны 70 гаруй барилгуудыг  нэмж барин нийт 100 гаруй зөөврийн /сендвичэн/  барилга байгууламжийг ашиглаж байна. Тус аймагт “Петрочайна дачин тамсаг” компанийн 3000 гаруй хятад ажилчин ажиллаж, амьдардаг бөгөөд тэдний 150 гаруй нь хот төлөвлөлт, барилга байгууламжийн талаар мөрдөх бичиг баримтгүй, чанарын шаардлага хангаагүй дээрх байрнуудад амьдарч байна. Өөрөөр хэлбэл, тэд аюултай бүсэд байна гэсэн үг. Тухайлбал, 50 м3-ийн багтаамжтай хоёр сав бүхий олборлолтын цооног ажилчдын сууцтай ойрхон байгаа нь аюул дагуулж байгааг холбогдох мэргэжилтнүүд нь онцолж байсан. Учир нь газрын тосны бүтээгдэхүүний агуулах орон сууц, олон нийтийн барилгаас хамгийн багадаа 100 метрийн зайтай байх ёстой аж. Гэтэл тус байгууламж хүн амьдарч буй газартай дээрх зайнаас хэд дахин ойрхон байрладаг байна. Хэдэн жилийн өмнө уг байгууламж нурснаас 18 настай монгол залуу өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байжээ. Мөн суурин газрын барилга байгууламжууд нь цэвэр усны хангамжтай боловч цэвэрлэх байгууламжгүйн улмаас бохир усыг цооногт цуглуулан төвөөс зүүн тийш есөн км орчим зөөвөрлөн ил задгай асгадаг аж. Үүнээс болж агаар болон хөрс асар ихээр бохирдсон байна. Нутгийн иргэд болон мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тус сумын нэг га орчим газрын өвс ургамал мөхөж, нам газартаа бохир ус тунасан байгаа нь мөн л хот байгуулалт болон холбогдох хуулийн заалтыг зөрчсөнөөс болсон гэнэ.  Түүнчлэн суурингийн зүүн хойд талд шинээр гаргасан хог хаягдлын цэг, хог шатаах зуух нь суурин газартайгаа хэтэрхий ойрхноос гадна зонхилох салхиныхаа дээр байгаа байгаль орчин болоод хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй. Үүнээс гадна монгол болон хятад ажилчдын цайны газруудыг ямар нэгэн зураг төсөлгүй барьснаас технологийн урсгал нь буруу болж бохирыг гал тогоон дундуур зөөж байгаа зэрэг барилга байгууламжтай холбоотой байгальд халгаатай, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийсэн олон зүйл байгаа юм. Мөн олборлолтын цооног, байгууламж барих газрын зөвшөөрөл  аваагүйгээс гадна барьж байгаа барилгуудынх нь угсралтын ажилд хэрэглэж буй материал, чанарыг нь тодорхойлсон ямар нэгэн бичиг байхгүй байгаа нь холбогдох дүрэм журмыг зөрчиж байгаа аж. Тиймээс шинээр баригдаж байсан 400 хүний суудалтай хурлын заал, машины гарааш болон бусад зөвшөөрөлгүй барьж байсан барилгын ажлыг улсын байцаагчийн актаар зогсоосон байна.


Газар ашигласны төлбөр төлөхөөс татгалзжээ

МУ-ын Засгийн газраас “Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд хайгуул, олборлолт хийх зөвшөөрөл олгосноос тэдэнд хүссэн газраа юу дуртайгаа хэнээс асуулгүй барь ашигла гэсэн заалт ганц ч байхгүй. Гэтэл тус компанийнхан өөрсдийгөө газар ашиглах эрхтэй гэж эндүүрсээр явна. Ингэж хэлэхийн учир нь өнгөрсөн оны аравдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон бусад холбогдох газруудын хамтарсан шалгалтаар тус компанийн хууль бус үйл ажиллагаанд арга хэмжээ авахаар болсон байна. Үүнтэй холбогдуулан газар эзэмшиж барилга байгууламж барьсан газруудад хуульд заасны дагуу газрын захирамж гаргуулж, газар ашигласны төлбөр төлөхийг шаардсан улсын байцаагчийн албан шаардалгыг “ Петро чайна дачин тамсаг” компанид хүргүүлсэн байна. Гэтэл тэдний зүгээс төлбөр төлөхгүй гэсэн хариу ирсэн аж. Тиймээс энэ асуудлаар дүгнэлт гаргуулахаар холбогдох газруудаас Хууль зүй дотоод хэргийн яаманд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд албан бичиг хүргүүлсэн байна. Үүний хариуд тус яам болон Сангийн яамнаас “Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арилгуулах нь зүйтэй” гэсэн хариуг мөн оны арванхоёрдугаар сарын 21-нд албан тоотоор ирүүлсэн аж.  Уг нь холбогдох хуулинд зааснаар газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг  нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий мэргэжлийн байгуулагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр  зураг төслийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй аж. Гэтэл тус компани аймаг, сумын Засаг даргыг байтугай төрийн статустай холбогдох байгуулагуудыг “гөлөөг” ч гэж үзэж зөвшөөрөл олгох гуйлт, хүсэлт, шаардлага алиныг нь ч тавиагүй байгаа юм.

Г.СҮРЭН
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд