Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2010 оны 3 сарын 11

Өнөөдөр Баянхонгор, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл болохыг Ус цаг, уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна.
Маргааш баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах гэнэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын сав газраар шөнөдөө 27-32, өдөртөө 13-18, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын саваар шөнөдөө 21-26, өдөртөө 8-13, Говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 13-наас нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарах гэнэ.
Х.ЦЭНД