|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Тэд жагсдаггүй бол бид яах болж байна
2010 оны 3 сарын 11
Ж.Батзандан О.Магнайтангууд өнөөдөр жагсана. Бүтэн хоёр жил гаруй сөрөг хүчингүй амраглан дугжирсан Монголын төрийг нойрноос нь сэрээж, хөнжлөөс нь цухуйлгахаар хаврын хавсаргатай энэ өдөр тэд хүйтэнд даарч зогсоно. Эрх баригчид хүлээсэн үүргээ мартаж, бидний сонголтыг үл хүндэтгэн, цөөнхдөө ор хөнжлийн урилга илгээж, нөгөөдүүл нь ардчиллаа умартан, арчаагаа алдчихсан алга хавсран урилгыг нь хүлээн аваад, өвөр түрийд нь шургалсан үнэнийг бид мэдэж байгаа. Дээр нь олигархиудын тэргүүн Ерөнхий сайдаа дагаад Монгол төр амар сайхандаа жаргаж, ард түмэн нь ходоод хоосон, сэтгэл гонсгор, амьдрал гундуу, толгой сэгсэрч үлдсэн дээ. Ноднин жилийн өдийд тэд гудамжиндаа гарсангүй. Төр засгаас элдэв зүйл шаардаж, хэрүүл тэмцэл хийсэнгүй. Нэг хэсэг нь айгаад амаа үдүүлчихлээ гээд л турхираад байсан. Нөгөө хэсэг нь үгүйлсэн. Энэ жил тэссэнгүй ээ. Хотын даргаас зөвшөөрөл авч, хууль ёсоор нь жагсаж, шаардахаар болжээ. Жагсах сургаар нь л эсэргүүцэж эхэлсэн дээ, эрх баригчид. Зүгээр ч үгүй басхардав. Мөнгө аваад захиалгаар жагслаа. Хаврын өвчин нь сэдэрлээ л гэнэ. 2004 оноос хойш тэд жагсаж тэмцээд эрх баригчидтай сөргөлдлөө. Муугаар хэлэхэд Монголд сайныг авчирч чадаагүй байлаа гэхэд саарыг лав хийгээгүй. Ядаж л ямба нь ихэдсэн дарга нар өвлийн хүйтэнд машин, гэр, ордон гурвынхаа хооронд орох, гарах зуураа амь эрсдэх дээрээ тулан бээрч байхад, хасах градуст үнэн үг хэлээд даарч зогсох тэвчээр тэр хоёрт байна. Жилийн өмнө хэдэн мянган хуудастай хавтаст хэрэг тэврүүлж, шоронд шар махтай нь хатаасан болохоор хэдийд нь хэрүүл тэмцэл хийж жагсах вэ дээ. Нөгөө хоёр чинь зүрхээ туулайныхаар сольчихож гээд л тэр үед муулаад байсан. Харин ч энэ хавар төр засагт худалдагдаагүйгээ харуулаад, амаа үдүүлээгүй гэдгээ илэрхийлэн, эрх мэдлийнхээ далбаанд эх орноо худалдаж, зүрх сэтгэлээ албан тушаалын сандал дороо хийгээд мартсан дарга нартай заргалдаж, жагслаа. Дуугүй байхаар нь айлаа гэнэ. Дуугарахаар нь өвчтэй гэнэ. Тэгээд ер нь яах ёстой гэж. Монголын түүхэнд шударга тэмцлийн төлөө дуугаа өргөж, үгээ хэлсэн болгоныг шоронд суулгаж, бүр болохгүйг нь нөгөө ертөнц рүү илгээж байсан коммунист ёсны гашуун улбаа өнөөдрийн ардчилалтай зэрэгцээд амь бөхтэй оршин тогтноод л явж байна. Олигархиуд галзуурч, ордон барихаар уралдаж байхад маш олон болох ёстой Монголын үрс төрөх газаргүй, өвдөх эрхгүй эмнэлгийн коридорт эрхээ зөрчүүлэн хэвтэж байгааг бид хараагүй, мэдээгүй биш. Ингээд байхаар нөгөө Ж.Батзандан, О.Магнай хоёрт иргэд итгэл өгч дэмжээд жагсаж байна. Зуданд хотоо харлуулсан малчид хөсөр хаягдсан ч хөдөөнөөс зориод Сүх жанжны талбай руу зүглэлээ. МАХН-ын гишүүний гэргий манай сониноор жагсаалыг дэмжихээ илэрхийлсэн. Тэр хоёр хавар жагсдаг өвчтэй байлаа гээд бусдад ямар халдах биш, тэмцлээ гээд татвар төлөгчдийн мөнгийг залгих биш. Хашгирлаа гээд ард түмний хоолойг сөөлгөх биш. Юунд нь тэгтлээ ундууцсан юм. Тэднийг талбайд очоод жагсахаар Монгол Улс сүйрчих нь үү гэлтэй айцгаах юм. Хавар болохоор жагсдаг хэмээн ундууцаад байгаа бол өвөл нь өөрсдөө жагсаж болох л байсан шүү дээ. Хэн ч гараад хахир өвлийн хүйтэнд эх орон, ард түмэн гэж хашгирахгүй л байна. Тэр хоёр бусдын жагсах эрхийг хаагаагүй л байлтай. Хоёр залуу, хоёр мянган иргэнтэйгээ төр засагтай хэрэлдэж, жагсаж, тэмцлээ гээд ард түмнээс юу хорох юм. Харин ч эрх чөлөөндөө дураараа халдуулаад дуугүй байхад минь дуу хоолой болоод яваа Ж.Батзандан, О.Магнайдаа баярлах минь. Арав гаруй удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, айлгах гэж элдвээр үзлээ. Иргэд сонголтынхоо төлөө жагсахаар муу л бол урд талын хар овоохой гэгчээр нөгөө хоёрыг барьж аваад шоронд суулгачихна. Өнөөдөр жагсах сургаар нь өчигдрөөс шүүхэд дуудна гээд л яриад эхэлнэлээ. Олигархиуд галзуурч, дураараа аашилж байхад идэр насны хоёр залуу тэмцэж яваад шоронд орж, бидний өмнөөс хашгирч яваад ханиад хүрснийх нь төлөө харааж зүхэх хэрэг юу билээ. Тэр хоёр ард иргэд рүүгээ хэзээ ч буу шагайгаагүй. Иргэдээ буудсан төртэй хэрэлдэж, идсэн уусан нөхдийг илчилж, гудамжинд бахирлаа гээд Монголын ард түмний идэх хоол хороогүй. Шоронд суухад нь бидний эрх чөлөөний төлөө үгээ хэлсэн гээд үмх талх аваачиж өгсөн хэн байгаа билээ. Дуртай бол гудамжиндаа жагсаж л байг. Халуун дулаан ордондоо ханатлаа хэрэлдээд, шөнө дөлөөр амраглан жаргадаг Ардчилсан нам, МАХН хоёроос хаврын хаварт гудамжинд гарч, хэрүүл тэмцэл хийдэг О.Магнай, Ж.Батзандан хоёр хавьгүй дээр санагддаг шүү. Усны шувууд хавар ирэхийг хүлээдэг шиг улс төрд О.Магнай, Ж.Батзандангийн дуу хоолойг хүсдэг ард түмэн бий. Сөрөг хүчингүй Монголын төртэй сөрж тэрсэх Ж.Батзандан, О.Магнай хоёр байж л байг. Айхгүй ч гэсэн аягүй, дуугүй байснаас дуугарч байсан нь дээр. Тэд жагсдаггүй бол бид ер нь яах болж байна гэж өнөөдрийн улс төрийн хараад өөрийн эрхгүй бодогддог юм. Д.МӨНГӨНДАЛАЙ
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |