|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
За одоо дүүрсээн, дүүрсэн...
2010 оны 3 сарын 12
Далай аварга А.Сүхбатыг Ерөнхийлөгчийн нэрэмжит жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн дээр харлаа. Аваргын том банди өсгөлүүн сайхан хүү болжээ. Арван гурав, дөрвөн настай юм уу даа. Үнэмшихгүй дээ та нар, үнэндээ хүү нь ааваасаа өндөр болж байгаа юм билээ. Тус тэмцээн дээр аварга хүүгээ яг хажуудаа суулгачихаж. Тэгээд л барилдаан хараад юм яриад байх юм. Хүүгээ бөхийн замд хөтөлж эхэлсэн нь тодорхой болжээ. Аварга хүн аваргаас дээш амжилт л ярьдаг, хүүгээсээ тиймийг хүсдэг шиг байна. Харин улсын начин хүн бол улсын начинд хүрч барилдахыг эхлээд хүүдээ ярьдаг бололтой. Аваргын хүү, начны хүү хоёрын ирээдүйн замнал ингэж эхэлдэг байна. А.Сүхбат бол бие бялдрын хувьд үеийнхэн дотроо лав л төрчихсөн бөх биш шүү дээ. Үнэндээ шалихгүй нэгэн. Харин бөхийн авьяасаараа бол хол тасарсан гэж мэргэжилтнүүд үздэг. Бараг үнэн ч биз. А.Сүхбат аварга ид гарч ирэхдээ, Б.Бат-Эрдэнэ аваргатай үзэлцэж байхдаа, ингэдэг байлаа. Цаас харандаа нийлүүлчихсэн Б.Бат-Эрдэнэ аваргыг янз бүрээр зураад л суух. Зурснаа эргүүлж тойруулж хараад л юм бодоод байдаг. Тэгснээ "Бат-Эрдэнэ аварга ч үнэхээр төрчихсөн бөх юмаа. Гарын шуу, хонгоны булчин... аа яа яа, би ч дэргэд нь юу ч биш юм байна даа" гэх. Тэгснээ "Гэхдээ би нэг л юмаар илүү юм" гээд толгой руугаа заадаг байв. Энэ бол ид үеийнх нь үнэн түүх юм шүү. Тэрбээр Б.Бат-Эрдэнэ аваргыг зурахдаа бүх л булчин шөрмөсөөс нь эхлээд илүү бүхнийг нь товойлгож, хачин гоё зурдагсан. Баргийн хөрөг зураачаас илүү дээ. Гарч ирэхийн тулд эхний удаад би энэ цагийн их аварга Б.Бат-Эрдэнийг гарцаагүй дийлэх ёстой гэдгээ тэрбээр дэндүү сайн ойлгосон юм. Ингэж ухамсарласан, ингэтлээ судалж өөрийнхөө илүүг, өрсөлдөгчийнхөө дутууг олж хардаг бөх ховор биз ээ. Залуу бөхчүүдэд гайхамшигтай сургамж болох түүх л дээ. Үеийнхэн нь нэгэн үед "Зургаан залуу заан" гэгдэн монгол бөхийг үзэгчтэй болгосон сайхан амьтад байлаа. Өнөө ч барилдах нэг нь барилдаж монгол бөхийн чимэг болсоор байна. Тэднийхээ тухай А.Сүхбат бас ярина аа. "Сумъяабазар, Гантогтох... эд нар бол хэцүү. Багаасаа хамт, нэг дор бэлтгэл хийчихсэн болохоор нэг нэгэндээ уусчихсан, нэгнээсээ авах цочоо багасчихсан байдаг. Бидэн дотроо байгалиас төрсөн бие бялдраараа бол Өсөхөө хол илүү. Миний гарын шууг, Өсөхөөгийнхтэй харьцуулахад ичмээр шүү дээ" гээд, "Гэхдээ Өсөхөөгийн өмнө очоод хоёр сайн хөдөлгөхөд хачин болоод явчихдаг юм. Тэр үед нь л би ажилладаг байсан" гэж одоо ярьдаг юм. "Харин Д.Сумъяабазар эд нар бол хөдлөх ч үгүй, энэ ингэж л байдаг юм гэсэн байдалтай барьцаа ахиулаад урагшаа ахих гэдэг" гэж. А.Сүхбат аварга бол монгол бөхийн дэвжээн дээр нэг бус удаа хүнд байдалд орж байсан бөх. Эхнийх нь мэдээж 2001 онд болсон Ардын хувьсгалын 80 жилийн ойн 1024 бөхийн барилдаан. Энэ наадмын их шөвөгт Г.Өсөхбаяртай барилдаж тийрүүлээгүй юу. Тэр барилдаан дээр А.Сүхбат ам мэх хийсэн нь бараг үнэн юм. Үүнийг нь засуулууд болоод хөлийн цэцээр ажиллаж байсан зарим бөх нотолдог. Яасан гэхээр А.Сүхбат Г.Өсөхбаяртай өрж эхлэнгүүтээ юм яриад байсан байдаг. Чухам юу ярьсан нь өнөө хэр дэлгэгдээгүй ч багцаалахад Өсөхөөгийнхөө анхаарлыг сарниулах ажил хийсэн шиг байгаа юм. Өсөхөө нь Сүхбатыгаа юм яриад байхаар "Энэ чинь одоо юу яриад, яах гээд байна аа" хэмээн барилдаандаа төвлөрч чадахгүй байх үед нь А.Сүхбат түүний баруун хөлд нь алдалж сууж цацаад шидчихсэн билээ. Юу болоод өнгөрөв өө хэмээн пайнагтсан А.Өсөхбаяр огцом шатаж тэвчилгүй "кара" хийсэн нь тэр. Та бүхэн санаж байгаа бол А.Сүхбат, Өсөхөөг тэгж шидчихээд тахимаа авахаар гүйж очихдоо нэлээн аргадсан, гэмшсэн шинжтэй хоёр алгаа дэлгэж очсоныг санаж байгаа байх. Гэтэл өөдөөс нь хөл хүрсэн хэрэглдээ. Ингээд А.Сүхбат эвхрээд ойчлоо, тийчиллээ. Монголдаяараа, Ерөнхийлөгч юутай хээтэйгээ хамт шоконд орсон доо. Наадмын бөхийн комисс ямар шийдвэр гаргахаа ч мэдэхээ байсан юм. Улсын заан Гансүх агсан, тухайн үед аймгийн арслан байсан Сэр-Од нар А.Сүхбатыг дамжлаад эмнэлгийн машин руу явлаа. Х.Баянмөнх аварга болохоор хоёр гараа дэлгээд "Энэ чинь юу болоод байна аа" хэмээн талбай тойроод алхаад байх. Цаг явсаар байлаа, наадмыг яаж үргэлжлүүлэх нь тодорхойгүй болов. А.Сүхбатгүйгээр цааш өрнөх гээд ч байх шиг. Ингээд талбай дээр байсан улсын заан Б.Гантогтох, Баянаа аваргын ахын хүүхэд болох улсын начин Ц.Цэрэнхүү хоёр наадмын бөхийн комисст "А.Сүхбатыг түр хүлээнэ үү" гэсэн өргөдөл бичихээр боллоо. Тэгсэн үзэг, цаас олддоггүй ээ. Сурвалжлага хийж явсан миний цүнхэнд тэр нь байв. Ингээд наадмын талбайн зүүн хэсэгт байх жижигхэн модон асрын хөндлөвч модыг дэрлэж зогсоод бид гурав нийлэн өргөдөл бичив ээ. Юу гэсэн ч билээ дээ. Ямар ч л байсан саяын хэлснээр "А.Сүхбатыг эмнэлгээс ирэхийг түр хүлээнэ үү" гэсэн утгатай зүйлсийг бичиж наадмын бөхийн салбар хорооныхонд аваачиж өгсөн юм. Төд удалгүй А.Сүхбат ирж үзүүр түрүүний төлөө Б.Бат-Эрдэнэ аваргатай барилдаж түрүүлсэн дээ. А.Сүхбат аваргын хоёр дахь хүнд байдал бол улсын баяр наадмын үзүүр түрүүнд эхнэрийнхээ төрсөн дүү улсын гарьд Б.Гантогтохтой үлдсэн барилдаан байлаа. Үнэн түүхийг хэлэхэд тэр хоёрыг үзүүр түрүүнд гарахын өмнө Баянаа аварга бараг шулуухан "За Сүхбат минь энэ удаад Гантогтохдоо өгчих" гэж хэлсэн шиг байна лээ. Үүнийг цөөнгүй бөх гэрчилнэ. Харин нөгөө талд нь хэсэг бөх "Сүхбат минь чи Гантогтоход өгнө гэж байхгүй шүү" хэмээн шахсан. Сэтгэл зүйн ийм хүнд нөхцөлд тэрбээр улсын наадмын үзүүр түрүүг булаацалдахаар гарсан юм. Өмнөх даваанд нь Өсөхөөтэй барилдаж их цуцсан тэрбээр хав барьцнаас Б.Гантогтох гарьдын зүүн хөлд наагаад хавирчихаж билээ. Ингээд А.Сүхбат хоёр гараа толгой дээрээ учиргүй чангаар ташаад гүйсэн. Үүнийг нь та бүхэн баярласан сэтгэлийн хөөрөл, сэтгэлийн их догдлол гэж бодсон уу? Үгүй шүү дээ, "За одоо дүүрсээн, дүүрсэн. Хадам аавын үгэнд оролгүй Гантогтохыг хусаад хаячихлаа. Дүүрсэн хэрэг" хэмээн бантахдаа алгаа хорстол хооронд нь нүдэн гүйгээд байсан хэрэг. Гэхдээ мань эр зальтай, сийрэгхэн юм болохоор асуудлыг тэр дор нь илааршуулсан л даа. Туг тойрсон даруйдаа Ганаагаа дагуулаад шууд Баянаа аварга руу гүйчихэж байгаа юм. Очиж үнсүүлснийг нь Монгол даяараа харсан, үзсэн. "Факт" хийснээ тэр дор нь цайруулж байгаа нь тэр. Х.Баянмөнх аварга амьдралд бишгүй ихийг үзсэн толгой тэр дороо тайвшраа биз дээ. Хүний эцэг хүн үр хүүхдийнхээ төлөө л байдаг. Харин энд нэг зүйлийг онцлоход А.Сүхбат аваргын гэргий Б.Баясгалан ухаантай бүсгүй шүү. Хэдийгээр зулай дээр нь гишгэж төрсөн дүү нь улсын наадмын үзүүр түрүүнд үзэлцэх гэж байгаа ч ханилснаа л гэсэн. Нөхөртөө "Аавын юу хэлэх нь ямар хамаатай юм бэ. Өөрийнхөөрөө л барилдана биз дээ. Ганаа ямар жаахан хүүхэд биш дээ" гэж. Монгол бүсгүйчүүд эцсийн эцэст ханилсан ханиа юунаас ч илүү дээгүүрт тавьдгийн жишээ энэ л дээ. Ер нь энэ дашрамд аваргын гэргий Б.Баясгалангийн тухай хэдэн үг хэлэхэд монгол ёс заншил, жудаг намба, бөх хүний эхнэр ямар байхын үлгэр болсон эмэгтэй юм. Наадмын бөхийн гал гарчихсан үед очиход Б.Баясгалан гал тогооны гэрээс цухуйх ч үгүй. Яг л тэндээ хоол цайгаа хийгээд аваргад болон бусад бөхчүүд, шавь нарт нь адил тэнцүү хүндэтгэлтэй хандаж суух. Зочид гийчид ирсэн үед тэрбээр идээ будаагаараа ёс төртэй дайлаад бусад үед нь байх ёстой газраа л байж байна. Гэтэл манай зарим том бөхчүүдийн эхнэрүүд ч юм бүхний урдуур ороод л, багачуулаа аашилж загнаад л мөн ч саасганана шүү дээ. Өнгөрсөн жил А.Сүхбат аваргыг эхнэрээсээ саллаа хэмээн баахан цуурсан. Тэр цуурхлын үеэр миний бие аваргын бэлтгэл хийдэг Богд уулын нэгэн аманд байх бааз дээр нь очлоо. Тэгсэн Б.Баясгалан хүүхдүүдийнхээ хамт оччихсон нөхрийнхөө төрсөн өдрийг тэмдэглээд нэгэн сайхан гэр бүлийн халуун дулаан уур амьсгал буцалж байна лээ. Тэр үед дотроо манай хэвлэлийнхэн ч мөн алах юм даа гэж бодож сууснаа нуух юун. Б.Баясгалан бол энэ орчлонгийн хамгийн азтай эмэгтэйчүүдийн нэг юм. Их аваргын охин болж төрөөд энэ цаг үеийн сод аваргын эхнэр болсон. Тэр бүр хүнд тохиохгүй ховорхон хувь заяа л даа. А.Сүхбат аварга бол хувь хүнийхээ хувьд их сонин хүн шүү дээ. Босч, суусан хүн. Наадмын бэлтгэлийн үеэр бэлтгэлд байхыг нь харахад их сонин. Саяхан хажууд бэлтгэл хийж байсан хүн чинь нэг харах нь ээ, төө тэнд уулын орой дээр гүйж явах. Хоол нь боллоо. Мэдээж бөхчүүд эрэмбээрээ идэж ууна. Аваргын хоолыг хийгээд тавьчихсан бусад нь хүлээж байх. Саяхан хоол болохыг хүлээж байна уу гэмээр харагдсан хүн чинь хоол гарах үед алга болчихно. Харах нь ээ, голын эрэг дээр тууж явах шиг. Бас дахиад анзаарахад хаагуур ч орж ирсэн юм бүү мэд, хэдүйн хоолоо идчихээд гараад явчихсан байх жишээтэй. Ахмад бөхчүүдийн зарим нь ярьдаг юм. Гэрт нь ороод ирдэг гэнэ ээ. Мэнд усаа мэдэлцэж цай цүй болоод нөгөө өрөөндөө орчихоод гараад ирэх хооронд хийж өгсөн цайг нь уучихаад хэдуйн гараад явчихсан байдаг гэж. Ийм л хэв маягийн хүн. Өнөөдөр ард түмэн А.Сүхбат аваргыг эргээд барилдахгүй юм байх даа гэж ярьж, хүсч хүлээдэг шиг байна. Үнэнийг хэлэхэд жижиг аварга маань эргэж зүлэг ногоон дэвжээн дээрээ зодоглохгүй байх аа. Одоо түүний ярьдаг нь "Эрүүл мэндээ бодох цаг болжээ" гэсэн бодрол. Гэхдээ "жижиг"-т тэгтлээ урхагтайгаар бэртэж гэмтсэн юм бол байхгүй. Зодог тайлсны тухайд бол яг л өөрийн барилдаан шигээ хурдтайгаар, огцом шийдвэрээ гаргасан хүн юм. Зодог тайлах тухайд эхнэр нь ч бараг мэдээгүй гэхэд мэргэлсэн болохгүй байх. Яг л тэгсэн. Огцом шийдвэр гаргасан. Тэрбээр хэзээ ч монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр унаж харагдахыг хүсээгүй. Ид залуугийн хийморь заль, жаранд төрөхгүй бөхийн тэр их авьяас мэдрэмжээрээ монгол бөхийн түүхэнд босоо үлдэхийг хүссэн. Өөрт заяаснаасаа хэд дахин ихийг гаргаж өндөр амжилтад хүрсэн түүнээр ард түмэн өнөөдрийг хүртэл бахархсаар байна. Аваргынхаа шавь бэлтгэх багшийнх нь ажил үйлсэд амжилт хүсье. П.ХАШЧУЛУУН
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |