|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
“Петро чайна Дачин тамсаг” компани ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА ГЭВ
2010 оны 3 сарын 12
Related
Хятадын “Петро чайна Дайчин Тамсаг” компани байгальд хор хөнөөл учруулж байна
Иргэний хөдөлгөөнийхөн “Петро Чайна”-тай шүүхдэнэ
“Анод” банкны ажилтануудын эрхийг зөрчиж интернэт хаасан гэв
Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргыг дүрмээ зөрчиж сонгожээ
Сулинхээрийн хурандаад хууль үйлчилдэггүй
Дорнод аймагт хятадууд дураараа дургиж байна.Тэнд үйл ажиллагаа явуулж буй “Петро чайна Дачин Тамсаг” компани үүний нэг жишээ. Уг нь монголчууд нефтийн эрэл хайгуул хийгээд 16 жил болж байгаа улс юмсан. Саяхан хүртэл өөрийгөө “Газрын тос олборлогч орон” гээд зарлачихлаа. Гэтэл бодит байдал дээр нефть олборлож, экспортлох бэлтгэл ажил яагаа ч үгүй бололтой. Нефть олборлоход хамгийн том үүрэг гйцэтгэх компанийн нэг бол яах аргагүй Хятадын хөрөнгө оруулалттай “Петро чайна Дачин Тамсаг” компани. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нефтийн хайгуул хийж буй компаниудын өрмийн цооног, эзэмшиж буй талбайд шалгалт хийсэн. Шалгалтаар тус компани багагүй зөрчилтэй гарсан бөгөөд энэхүү зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргаад байв. Гэтэл Дорнод аймгийн Матад сумын Мэнэнгийн талд хайгуул хийсэн “Петро чайна Дачин Тамсаг” компани өрмийн шингэн хаягдлын 368, үйлдвэрлэлийн хаягдлын 20 гаруй сан байгуулчихаж. Энэ сангуудад байгаа химийн бодист саармагжуулалт хийлгүй шууд булжээ. Иймээс газрын хөрс бохирдож ургамлын аймагт өөрчлөлт орж, ан амьтан дvрвэн зайлж байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдсан юм байна. Хөрсөн дэх хүнд металлын агууламж хэдэн арав дахин нэмэгджээ. Хөрсөнд хамгийн их хуримтлагдсан нь хар тугалга, цианит натри, ванад хэмээх бодис юм байна. Үүнээс гадна ойр ойрхон өрөмдсөн тул гүний усны төвшин 1500-2000 метр хүртэл доошилсон нь тогтоогдов. Гэтэл тус компани 2007 онд нөхөн сэргээлтэд 2.5 сая ам.доллар, 2008 онд 8.4 сая ам.доллар зарцуулсан хэмээн тайлан мэдээ гаргажээ. Үнэндээ нөхөн сэргээлт хийгээгүй аж. Үүнтэй холбоотойгоор Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл болон Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөнөөс “Петро чайно дачин тамсаг” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах нууц гэрээг олон нийтэд ил болгож, түүнтэй холбоотой хуулиудын зөрчлийг таслан зогсоохыг шаардсан хурлыг зохион байгууллаа. Тус ордынхон хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаад тайлбар хийхийг байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн эвслээс шаардаж байна. Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Петро чайна дачин тамсаг” компани манай улсын нутагт сүүлийн таван жилд Монгол улсын хууль дүрмийг уландаа гишгэж, холбогдох байгууллагуудаас гаргасан дүрэм журмыг мөрдлөг болгохгүй байгаа юм. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2007 оны 6-р сарын 5-ны өдөр хууль зүйн, сангийн, гадаад хэргийн, зам тээвэр аялал жуулчлалын үйлдвэр худалдааны сайдуудын хамтарсан тушаал, 2008 оны 1-р сарын 8-ны өдрийн сангийн болон үйлдвэр худалдааны сайдуудын хамтарсан тушаалаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро чайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх дахин боловсруулах хэлэлцээр хийх ажлын хэсгийг хоёр ч удаа байгуулсан ч гурван жилийн турш гэрээг өөрчлөөгүй. Тэр бүү хэл энэ хугацаанд хайгуулын ажлыг хийж дуусгажээ. Энэ мэтчилэн монголчуудыг басамжилсан, доромжилсон олон үйлдлийг Монголын хөрсөнд байгаа баялагыг тонн тонноор нь зөөж байгаа хятадын нэгэн компани гаргаж байна гэж иргэний хөдөлгүүнүүд онцолж байв. Тус компани байгаль орчныг бохирдуулж, нутгийн иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа учраас “Матад сумын иргэдийн эрх ашгийг хамгаалах стратегийн өмгөөлөл” төслийг өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлжээ. Иргэний хөдөлгөөнүүдийн үзэж буйгаар Монгол Улсын Засгийн газар Дорнодын Тамсагийн үйлдвэрт Хятадын 80, Монголын 20 хувийн ажилчин байна гэсэн тогтоол гаргасан нь өнөөдрийн энэ балагт үйл явдлын нэг нь болоод байгаа аж. Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн эвслээс Газрын тосны газар бүтээгдэхүүн хуваах гэрээний хувь, түүний биелэлтийг хянасан болон дүгнэсэн тайлангуудыг авах хүсэлтийг удаа дараа гаргасан ч байгууллагын нууц, нэг талын зөвшөөрөлгүйгээр гурав дахь этгээдэд өгөхгүй гэсэн хариу өгчээ. Мэдээж үүний цаана нэг том албан тушаалын эрх мэдэл эрх ямба нь нуугдаж байгаа ойлгомжтой. Хэвлэлийн хурлын үеэр “Петро чайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааны талаар Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн гүйцэтгэх захирал Г.ЧАГНААДОРЖТОЙ ярилцлаа. -Хятадын хөрөнгө оруулалттай “Петро чайна Дачин Тамсаг” компанийг тойрсон дуулиан ихээхэн газар авч байна. Та энэ талаар юу хэлэх вэ? -”Петро чайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаанд иргэний хөдөлгөөн оролцох нь битгий хэл төрийн байгууллагын доод шатны албан хаагч ажлаар очиход хүлээж авдаггүй. Зөвхөн дарга нартай нь уулзана гэдэг. Гэтэл “Айвенхоу майнз” компанийн үйл ажиллагаа ард түмэнд ил байна. -Энэ компани өдөрт хэчнээн тонн газрын тос олборлож байгаа бол. Та нарт тодорхой мэдсэн зүйл бий юу? -Бидэнд энэ тухай нарийн тооцоо судалгаа байхгүй. Нутгийн иргэдийн мэдээлэл бол байгаа. Үүгээр өдөрт 20-40 тоннын даацтай 75 машин ачаа гарч байсан гэдэг юм билээ. Тавдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл маш их хэмжээний газрын тос зөөдөг гэсэн. Тамсагийн сав газар газрын тосны асар их баялагтай. -Монгол улс саяхан газрын тос олборлогч орон боллоо гэж зарласан. Гэтэл “Петро чайна дачин тамсаг” компанийн хувьд олборлосон газрын тосныхоо хэмжээг нууцлаад байдаг юм биш үү? -Манайд 1.6 тэрбум баррель нөөц тогтоогдсон. Ингээд нефть олборлогч орон боллоо гээд л дэлхийд зарлаж байна гэж холбогдох албаны хүмүүс ярьж байсан. Гэтэл бидний ажигласнаар эрэл хайгуулын үед маш их газрын тос урагшаа гарч байна. Яг үнэндээ Монгол Улс хэдий хэрийн орлого олоод байгаа нь нууц байна. Ямар сайндаа бүтээгдэхүүн хуваах гэрээг олж үзэх гээд бардаггүй. Төрийн нууц, бизнесийн нууц энэ тээр олдохгүй байгаа юм.
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |