|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Ш. Дулмаа: Зууны шилдэг дуу хийх гээд л хичээж уран бүтээлээ туурвиж байна
2009 оны 5 сарын 22
Нацагдоржийн нэрэмжит шагнал Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаа энэ сарын 27-нд “Амьдрал хайр дээр тогтдог “ яруу найргийн цэнгүүнээрээ ард иргэдийнхээ сонорыг мялаах гэнэ. Хаан найргийн Хатан Дулмаа хэмээх нэрээр уран бүтээлчид дундаа өргөмжлөгдсөн тэрээр урын сандаа 200 гаруй дууны үг бичсэн, хэдэн мянгаар тоологдох яруу найргийг тэрлэжээ. Уг тоглолтонд үе үеийн алдарт яруу найрагчид, дуучид оролцох юм байна. Монголчууд бид уншиж эхэлсэн цагаасаа шүлгээр нь танил болсон энэ буурай шүлэг тэрлэж эхэлснийхээ 60 жилийнхээ ойг ийнхүү тэмдэглэж байгаа аж. Уг тоглолтын талаар Ш. Дулмаа гуайтай цөөн хором ярилцсанаа толилуулья -Яруу найргийн ертөнцөөр 60 жил амьдарч ирсэн хүний хувьд найз нөхөд, шавь нар гээд олноор тоологдоно. Таны энэ цэнгүүнд ямар ямар уран бүтээлчид оролцох вэ? -Тиймээ. Уран бүтээлийн найзуудаас , шавь нар гээд олон хүн бий. Найз нараас маань нэвтрүүлэгч Жагдаг, МУГЖ. Чаминчулуун, МУГЖ.Сосорбарам,Цоодол Бадарч гэх хүмүүс оролцож байгаа. Харин шавь нараас маань гурав дөрөвхөн нь л оролцох байх. Учир нь бүх шавь нар маань оролцох юм бол тэр өдрийг цэнгүүн дуусахгүй юм болно. Мэдээж 60 жилийн уран бүтээлийг хоёр гуравхан цагт тайлагнана гэж юу байхав хамгийн гол олны дунд хүртээл болсон дуу, шүлэг найргаараа оролцож байна даа. Би уран бүтээлийнхээ тоглолтыг гурав дахь удаагаа тоглож байгаа гэхдээ өмнө нь ийм том хүрээнд хийж байгаагүй. Учир нь энэ жил манай Зохиолчдын эвлэлийн 80 жилийн ой, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн 15 жилийн ой, давхар тохиож байгаагаараа онцлогтой. -Таны тоглолтонд дуулагдах дуунуудаас олонд танил гэсэн уран бүтээлүүдээс жишээ болгон дурдахгүй юу? - Учралын блюз, Хүлээлт гэж дуу бий тухайн үед Соёл-Эрдэнэ хамтлаг дуулж байсан. Энэ удаад камертон хамтлаг дуулснаар тоглогдох байх, “Алтан зул” дууг маань Өргөө хамтлаг дуулах болов уу. Ер нь энэхүү тоглолтондоо хүмүүсийн сайн мэддэг дуунуудыг л оруулахыг хичээсэн дээ. Гэвч 70 наяад оны үед олны хүртээл болсон зарим нэг дуунуудаа олж авч чадахгүй байгаа. Учир нь миний шүлэгийг дуу болгон уянгалуулж байсан зарим нэг хөгжмийн зохиолчид маань хорвоогийн мөнх бусыг үзсэн байна. Гончигсумлай гуайн уран бүтээлээс ч олдохгүй байгаа шүү.. -Тоглолтынхоо нэрийг яагаад амьдрал хайр дээр тогтдог гэж нэрлэсэн юмбэ? -Амьдрал тэр чигээрээ хайраас тогтдог шүү дэээ. Зарим нэг хүмүүс мөнгөн дээр гэх янз бүрийн юм ярьдаг би түүнтэй санал нэгддэггүй. Бид чинь ээж аавыгаа, ах дүү нараа, анд найз нараа ямар их хайраар хайрладаг билээ. Цаашлаад энэ дэлхий ертөнцийг бид хайраараа уярааж явдаг. Бид чинь хайраар л уран бүтээлээ туурвиж явдаг хүмүүс шүү дээ. -Та анхныхаа шүлэг тэрлэсэн үеийг санавал. Яг хэдэн настайгаасаа яруу найргийн ертөнцөд хөл тавьчихваа? -Би тавдугаар ангид байхдаа анх шүлэг бичиж эхлэсэн. Тэр үед бидний шүлэг ханы самбар дээр л гардаг байлаа шүү дээ. Нэг үгээр хэлэх юм бол бидний хувьд хамгийн том хэвлэл ханы самбар байсан юм. “манай сургууль, бидний анги “гэх мэт шүлгүүдийг л тухайн үеийн бидний уран бүтээл байлаа. Багш нар маань сайхан шүлэг бичиж гээд л хөөргөдөг байсан юм. Яруу найргийн өндөр дэвжээнд уралдааны мориор бодох юм бол Сүрэнжав, Бадарч, Цоодол, гээд энэ олон эрчүүдийн тоосонд ганц эмэгтэй дарагдаж явлаа. Эд маань ч намайг тоосондоо дараад үлдээчихсэнгүй. Бүтээж туурвихын их сэтгэлгээгээр л амьдарч явна. -Таныг “Хүүгийн эцэгт бичсэн захидал” гэсэн яруу найраг алдартай брэнд гэж хэлж болохоор уран бүтээл. Та энэ санаагаа яаж олсон бэ? - Би газар шороо, нутаг усны талаар уран бүтээлээ тухайн үед туурвиж байсан. Харин хөдөө орон нутгаас надад олон ээжүүдийн захидал ирж байсан юм. Тэд захиандаа энэ санааг олон давхцуулж байлаа.. Тэгээд л энэ бүтээл маань төрсөн. Анх би гурван настай хүүгээр бичиж, өшөө жоохон томруулаад хоёр гурван янзаар бичиж байлаа. Гэтэл олон хүнээс наадхаа том болго, цэрэгт явуулсан ч болно, гэсэн шүүмжлэл ирсэн л дээ. -Сүүлийн үед дөрвөн мөрт бичээд л яруу найрагчид гэж өөрсдийгөө томьёолох залуус цөөнгүй болж. Одоо үеийн шинэ яруу найрагчид таныг залуу байх тэр үеийнхтэй харьцуулах юм бол? -Яруу найраг гэдэг бол өөрийн гэсэн үеэ л тодорхойлоно. Яруу найраг бол цаг үеэрээ байдаг. Гэхдээ хэзээч хоцордоггүй. Би одоог хүртэл 17-18 зуны үеийн яруу найргийн талаар хичээл заагаад л явж байна. Сүүлийн үеийн залуус нарийн мэдрэмжтэй болжээ, Бидний үед хаалттай нийгэмтэй засаг төрийг шүүмжилж хамаагүй юм бичиж болохгүй байсан болохоор л түүндээ баригддаг байлаа. Миний зарим шүлгүүд тухайн үед дотоод яамд хадгалагдаад үлдсэн нь ч байдаг. . Одоо ч залуус маань задгай сэтгэдэг болж. Энэ бүхэн ардчилалын л гавьяа юм даа. Би өөрөө багш хүн болохоороо шавь нараараа л бахархадаг. -Та одоо сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна -Шүлэг их тэрлэж байгаа. Зууны шилдэг дуу хийхийг хичээгээд л уран бүтээлээ туурвиж байна даа. Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөсөн юм. Хит дуу гэж байдаг. Харин хит шүлэг гэж сонсоогүй. Гэхдээ яахын аргагүй энэ хүний шүлэг үеийн үедээ уншигдаж хитээр ч хязгаарлагдахгүй гэдэгт маргах хүн үгүй биз Г. Отгонтуяа Шагдарын Дулмаа Хүүгийн эцэгт бичсэн захидал Хорин насныхаа босгон дээр золгон уулзаж танилцсан
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |