Хөрөнгө орлогоо мэдүүлээгүй албан тушаалтнуудын талаар төрийн албаны зөвлөлд мэдээллэв
2009 оны 4 сарын 2

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, ёс зүй, ил тод байдлыг тогтоох нэгдмэл чиг үүрэгтэй Авлигатай тэмцэх газар Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд дөрөвдүгээр сарын 1-нд Төрийн албаны зөвлөлийн даргын өрөөнд уулзалт хийлээ. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа,  тус газрын дэд дарга, Д.Сундуйсүрэн, Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Б.Өнөбаатар, Д.Батбаяр, ажлын албаны дарга Ц.Самбалхүндэв нарын албаны хүмүүс оролцов.

Уулзалтыг нээж Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам хэлсэн үгэндээ,

-Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлье.

Төрийн албаны зөвлөл нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиг үүрэгтэй.  Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газартай адил үүрэг хүлээсэн байгууллага.  Төрийн албан тушаалтныг зоргоороо халж солих, улс төрийн хүрээллийн нөлөөгөөр туршлагатай хүмүүсийг солих явдал гарч, ингэж халаа сэлгээ хийснээр нөлөөллөөр гарч ирсэн тухайн удирдах албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгодог нь авлигын шинжийг агуулж байна. Хуульд заасан арга хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглаж, төрийн албыг горимынх нь дагуу явуулах шаардлагатай  байна гэсэн юм.

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа,

-Ёс зүйгүй, шударга бус байдал, дур зоргоороо хийж буй халаа сэлгээний цаана авлига бий. Хоёр байгууллагын хамтын ажиллагаа төрийн албаны институциудыг уялдуулахад ач холбогдолтой. Энэ чиглэлээр Авлигатай тэмцэх газар үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллалана. Манай байгууллагын үндсэн чиг үүрэг нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүрдүүлэх, хянан шалгах, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажил эрхлэх зэрэг юм. Нийгэмд шударга ёсыг тогтооход манай хоёр байгууллга тэргүүн эгнээнд байж, хамтран ажиллах боломж бүрийг ашиглах ёстой гэлээ.

Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудын энэхүү уулзалт ярилцлагын үеэр удирдах албан тушаалынх нь төлөө ширүүн өрсөлдөөн явагддаг салбаруудыг нэрлэж байсан. Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Иргэний нисэхийн ерөнхий газар гэх мэт гурван салбарт гэхэд удирдах албан тушаалтны томилгоо болоход тэрхүү албан тушаалын төлөө хамгийн багаар бодоход 20 хүн өрсөлддөг байхад, эсрэгээрээ Усны хэрэг эрхлэх газрын удирдах албан тушаалд хоёр, гурван хүн өрсөлддөг гэдгийг дурьдан, төрд, төрийн ажилд мэргэшсэн хүн авах шаардлага байгааг онцлон тэмдэглэсэн.

Хоёр байгууллага Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн төсөл, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм боловсруулах гэх зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд мөн нягт хамтран ажиллах хэрэгтэйг уулзалтад оролцогчид мөн онцлон тэмдэглэж байсан. Тухайлбал, Төрийн тусгай албадын ёс зүйн дүрмийг гаргах асуудлыг авч үзэх шаардлагатай” байгааг ярилцсан. Мөн  УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гарахгүй байгаа  талаар ч уулзалтын үеэр хөндөж байсан юм.

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын удирдлагуудын дээрх уулзалтын үр дүнд мөн хоёр байгууллага хамтран зарим нэг салбарт хяналт шалгалт хийх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Ийм шаардлага байгааг Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа онцлон тэмдэглэж, “Ашигт малтмалын болон Газрын тосны газрын 22 ажилтан 2008 оны хөрөнгө орлогоо мэдүүлээгүй. Ингэж албан тушаалтнууд нь олноороо  хөрөнгө орлогоо мэдүүлээгүй салбар байхгүй.  Иймээс төрийн албаны ёс зүйг хангах талаар тодорхой байгууллага дээр хамтарч ажиллая” гэсэн санал гаргав. Энэ саналыг Төрийн албаны зөвлөлийн дарга дэмжиж, зарим байгууллагыг онцгойлон сонгож, тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулна гэсэн.

Төрийн албыг ариун, тунгалаг байлгах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, ёс зүй, ил тод байдлыг тогтоох хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй  Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл цаашид хамтын ажиллагаагаа нягт уялдуулж, хуулийн хүрээнд хамтран ажиллахаар ийнхүү ярилцаж тогтлоо.

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд