|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Хүчний байгууллага хууль бусаар хүч хэрэглэлээ
2009 оны 5 сарын 29
Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хорооны 42 дугаар байрны урд талбайд байрлах хүүхдийн тоглоомын газрыг Улсын мөрдөн байцаах газрын 40 орчим байцаагч өчигдөр очиж түйвээсэн байна. Тэд хүүхдийн тоглоомын талбайд ажилчдынхаа 40-50 айлын орон сууцыг барихын тулд ийн дураараа авирлажээ. Оршин суугчдыг унтаж байхад хүнд даацын машин ажиллуулан, тоглоомын талбайг ухаж, сэндийлж эхэлсэн гэнэ. Ингэхдээ талбайд байсан хүүхдийн тоглоомыг зөөж, Эрхүү хотоос 40 жилийн тэртээ авчирч суулгасан Сибирийн улиаснуудыг унагаж сүйтгэсэн байх юм. Түүгээр ч үл барам хууль бус ажилд нь саад хийх гэж оролдсон оршин суугчдыг зодож, шархдуулжээ. Энэ талаар сурвалжилахаар манай сурвалжлах хэсгийнхнийг өчигдөр 14 цагийн орчим очиход оршин суугчдын төлөөлөл гэх 20 орчим хүн байв. Тэд газар сэндийлж буй хүнд даацын машинуудын жолооч нарыг ятган түр зогсоогоод байгаатай таарлаа.Харин мөрдөн байцаагч, цагдаа нар гэх хүн байсангүй. Тэд нэг шөнийн дотор 0.9 га газар сэндийлж амжжээ. Оршин суугч А.Батсайхантай уулзлаа. -Энд чухам юу болсон юм бэ? -Улсын мөрдөн байцаах газрын 40 орчим байцаагч ирж, энэ хавийг түйвээчээд явлаа. Баянзүрх дүүрэгтээ л нүүр тахалхаар газар байсан юм. Биднийг хууль бус зүйл хийж байна хэмээн шаардлага тавихад дургүйцэн тэд түлхэж унагаасан ёс бус авирлалаа. Хууль сахиулах байгууллага зохисгүй авир гаргаж болохгүй биз дээ. 60 гарсан хөгшнийг хүртэл цохиж унагааж байгаа юм. Мөрдөн байцаагч нар ажилгүй болсон юм уу хаашаа юм бэ. Би ч цагтаа цагдаагийн байгууллагад ажиллаж явсан. Өчигдөр тэдний авирласан байдлыг хараад үнэхээр ой гутлаа. Ийм ч болчих гэж дээ. -Улсын мөрдөн байцаах газрынхан гэдгийг нь та яаж мэдэж байгаа юм бэ. Дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд биш үү? - Биш. Зарим нэгийг нь би танина. Цагдаагийн албан хаагчид биш. Бүгд Улсын мөрдөн байцаах газрын ажилчид байдгүй юм аа гэхэд дийлэнх нь тус газрынхан байсан. Бүгд энгийн хувцастай. Гурван машин хүн буугаад л оршин суугчдыг замаасаа зайлуулж байгаа юм. Тэр үед оршин суугчдын зарим нь байгаагүй. Бид үнэхээр хүч хүрсэнгүй. Үнэхээр хэлэх ч үг олдохгүй нь. Оршин суугчдын машины граашийг хүртэл нураасан. Ингэх эрх тэдэнд байхгүй. -Шүүхийн шийдвэр гарсан учир цагдаа нар арга хэмжээ авсан юм биш үү? -Үгүй, хэрэв дүүргийн цагдаа ирсэн бол бид бас ойлгоно. Тэд ажлаа хийж явна гээд. Гэтэл энд барилга барих гэж байгаа Улсын мөрдөн байцаах газрынхан өөрсдөө ирээд ингэж түйвээх ямар хэрэг байна. Тэдний шөнөжин ухсан нүхэнд одоо хүүхдүүд тоглож байна. Агаарын бохирдол гэж яриад байдаг. Энэ моднуудыг хүртэл хайр найргүй сүйтгэх хэрэг юу байна аа. Өнгөрсөн жил энд амьдарч, өссөн гурван орос ирээд “ Бид энд төрж өссөн.Үүнийг сайхан цэцэрлэгжүүлэх ёстой юм байна шүү” хэмээгээд явсан. Тэр хүмүүсийн ч сайхан дурсамж. Нөгөө талаараа энэ газар түүх байсан. Орос цэргийн ангийн генералууд амьдарч байсан байр шүү дээ. Генералуудын байр гээд хэзээнээсээ алдартай. Ойр хавийнхан ч мэднэ. -Энд одоо оросууд бий юу? -Хоёр орцонд нь орос иргэд амьдардаг.1992 онд Ж.Пүрэв генерал Цагдаагийн ерөнхий газрын дарга байхдаа гурван орцыг нь авч цагдаагийн ажилчдыг суулгах болсон. Энэ байр найман орцтой. Хоёрт нь оросууд өөрсдөө одоо ч амьдардаг. Үлдсэнийг нь хувьчлалаар монгол иргэд авсан. -Урьд нь эл газартай холбоотой маргаан гарч байв уу? -Хэдэн жилийн өмнө нэг компани авсан сураг сонсогдсон. Бид гомдол гаргаад холбогдох газруудад энэ талаар хүсэлт тавьсан. Энэ дагуу Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэлсэн. Гэтэл тус газар ажилчдынхаа орон сууцыг барих болчихсон байгаа юм. Ямар учиртай юм бүү мэд. Улсын мөрдөн байцаах газар Баянгол дүүрэгт 40,50 айлын орон сууц бариулсан. Тэр нь саяхан ашиглалтад орсон. Гэтэл яагаад дахиад энэ газрыг авч барилга барих гээд байгааг ойгохгүй байна. Арай тус газрынхан ажил хийхээсээ илүүтэйгээр газрын наймаанд хүч үзэж, барилга барьж мөнгө олдог болсон юм болов уу гэсэн сэжиг надад төрөөд байх болсон. Олон ч хүн энэ тухай ярьсан. Улсын мөрдөн байцаах газарт яахаа алдсан орон байргүй хүн байхгүй шүү дээ. Хуулийнхан дундаа л хамгийн баян хүмүүс. Цагдаагийн байгууллагад ажилладаг бид гайгүй амьдралтай нь хаана ажилладаг вэ гэдгийг мэднэ шүү дээ. Үнэхээр байр баримаар байгаа бол өөр газар барих хэрэгтэй шүү дээ. -Та түрүүн энэ байрын гурван орцонд цагдаагийн байгууллагын ажилтнууд амьдардаг тухай ярьсан. Нөлөөтэй албан тушаалтан энд амьдардаг уу? - Нөлөөтэй хүмүүс байсан. Тэд чинь энд яаж удаан амьдрах вэ. Үүнээс илүү сайхан байранд орохоор нүүцгээсэн. Үлдсэн нь дандаа цагдаагийн ахмадууд. Тэдний үр, хүүхдүүд байна. Уг нь тус байрны өмнө төлбөртэй хүүхдийн тоглоомын талбай байдаг гэнэ. Харамсалтай нь өдөр болгон тэднийгээ тоглуулах боломж байхгүй гэдгээ тэд учирлаж байсан юм. Оршин суугчид мөрдөн байцаагч нарын хооронд болсон мөргөлдөөнөөс хамгийн их гэмтэл авсан нь Б.Сугар. Түүний баруун гарын чигчий хурууны эхний үе дунд хүртлээ тасрах дөхсөн байв.” Тэрбээр цагдаагийн байгууллага иргэдэд ингэж хатуу хандаж болохгүй биз дээ. Та нар хууль зөрчиж байна гэсний төлөө “Чамайг шоронд хатаана шүү” хэмээн занаж, гарыг нь ийм болголоо” хэмээж байсан юм. “Генералуудын” байр 40 жилийн настай “Генералуудын” хэмээх энэ байрыг 1966 онд Зөвлөлт Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр,одоогийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллыг барихад Улаанбаатар хотын Намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны 1966 оны наймдугаар сарын 04-ны өдрийн 535/232 тоот тогтоолоор 200 га газар олгож, БНМАУ-ын Барилгын зөвлөх хот төлөвлөлтийг хийж гүйцэтгэжээ. Үүний дотор 42 дугаар байрыг найман орцтой таван давхар байранд 148 өрх 800 хүн суухаар тооцоолж, орчны газрыг нь 1.2 га-аар тогтоон хил хязгаарыг нь хашаалан дархалж өгчээ. Энэ нь өнөөгийн газар өмчлөлөөр бол хоёр иргэнд ч хүрэхгүй газрыг 800 хүний дунд олгосон гэсэн үг. Араар явах төв замын хазайлтаас болж орчны газар нь зүүнээсээ баруун тийш гурвалжин хэлбэртэй тогтсон ба энд мод, ногоон байгууламж, сүүдрэвч, зам хүүхдийн төхөөрөмжилсөн тоглоомын талбай, авто машины зогсоол зэргийг байртай нь хамт барьжээ. Тэрхүү тогтоол хэлэлцээрийн дагуу одоог хүртэл орос айлууд нь залгамжлан амьдарч байгаа 40 жилийн түүхэн угшилтай, орчны тохижилтоор дүүрэгтээ нүүр тахалдаг газар юм. Таван жилийн өмнө дэгдсэн газрын луйвар хүчний байгууллагын өмч болсон нь 2004 оноос 42 дугаар байрын өмнөх маргаан дэгдээгээд буй талбайг генерал Ч.Бямбажав хэмээх хүн авч байгаа гэсэн мэдээ анх оршин суугчдын дунд таржээ. Гэвч оршин суугчид зүгээр суусангүй. Холбогдох газруудад гомдол гарган уг талбайг авч үлдсэн байна. 2005 онд “ХХХ” компанийн захирал П.Хангал гэгч хүн оршин суугчдад “Би энэ газрыг авсан хэмээн хууль дүрэм айлдаж, газрын зөвшөөрлийн бичиг үзүүлж , тоглоомын талбайн хашааг нуурааж байжээ. Оршин суугчид засаг захиргааны байгууллагадаа хандаж, Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргажээ. 2006 он.Улсын мөрдөн байцаах газар газрын маргааныг шалгаж эхэлсэн тул оршин суугчдын санаа амарч энэ асуудал ч тэгсхийгээд чимээ алдрав. 2008 оны зургаадугаар сард улсын Мөрдөн байцаах газар энэ газрыг өөрснийхөө ажилчдын байр бариулах зөвшөөрөл авсан гэдгээ оршин суугчдад хэлжээ. Нэг газрын хоёр зөвшөөрөл Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Мөнх-Очир 2006 оны хоёрдугаар сарын 17-нд “ХХХ” компанид энэ газрыг ашиглах зөвшөөрлийг 54 тоот захирамжаараа гаргасан. Энэ явдлын дараахан буюу хэрэг шалгагдах үеэр 2006 оны аравдугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр 524 тоот захирамж гаргаж эл газрыг Улсын мөрдөн байцаах газрын ажилчдын орон сууц барихыг зөвшөөрсөн бичиг үйлджээ. Нийслэлийн болон дүүргийн Засаг даргын захирамжийн тоо нь 54,524 гэж гарсан нь оршин суугчдын гайхлыг төрүүлдэг гэнэ. Үнэндээ 2 гэсэн тоогоор зөрөөтэй байдаг нь хоорондоо ямар нэгэн холбоотой гэх сэжүүрийг төрүүлсэн бололтой. Үүнийг оршин суугчид “ХХХ” компанийнхан Улсын мөрдөн байцаах газрынхантай тохиролцон газрыг олгосон гэж үзэж буйгаа ч тэд нуугаагүй юм. Улсын мөрдөн байцаах газрынхан өнгөрсөн хавар зөвшөөрөлтэй газартаа барилга бариулахаар ирэхэд нь оршин суугчид эсэргүүцэж, хууль хяналтынханд ханджээ. Гэвч Баянзүрх дүүргийн шүүх Мөрдөн байцаах газрын талд асуудлыг шийдэв. Иймд оршин суугчид хуулийнхан бие биедээ үйлчилж байна хэмээн үзэж, Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Гэвч Захиргааны хэргийнхэн ч Баянзүрх дүүргийн шүүхийн адил шийдвэр гаргасан байна. Арга мухардсан оршин суугчид давах шатны шүүхэд хандаж, байх энэ үед гурван машин дүүрэн хүн ирж ийнхүү хүүхдийн тоглоомын талбайг түйвээж эхэлсэн гэнэ. Энэ бүх баримтыг үндэслэн Улсын мөрдөн байцаах газрынхан луйвардаж байна гэж оршин суугчид үзэж буй юм. Учир нь орон сууцны байр өмчлөгчдөд зориулсан нийтийн эдэлбэр газрыг оршин суугчдынх нь зөвшөөрөлгүйгээр” эзэмших” эрх олгодог тухай Газрын тухай болон бусад хуулиар хэнд ч олгогдоогүй байдаг. Гэсэн ч Улаанбаатарын газар иймэрхүү журмаар бусдад очсон нь гэм биш зан болоод удаж буй. Тэдний нэг нь энэ явдал. Газар ашиглах зөвшөөрөл өгдөг юм аа гэхэд тэр газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаагаар оруулахгүй шууд өгсөн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн хоёр дахь заалтыг зөрчсөн гэх зэрэг нэлээд олон хуулийн заалтыг Улсын мөрдөн байцаах газар зөрчжээ. Хүчний байгууллага хууль бусаар хүч хэрэглэх эрхгүй. Тэр тусмаа иргэдэд. Тэд хуульд заасан эрх үүргийнхээ дагуу ажиллахаас өөрийн байгууллагын эрх ашгийн төлөө өөрсдөө очиж иргэдэд хүч хэрэглэх ёсгүйл баймаар. Г.Дэлгэрцэцэг
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |