Сумогийн түүхэнд үлдэж буй нэгэн хар мөр
2009 оны 6 сарын 2

Дасгал сургуулилтын нэрийдлээр шавиа зодож, хашраах үүрэг өгч үхэлд хүргэсэн гэсэн шийтгэлээр өнгөрсөн баасан гаригт Токицуказе дэвжээний ояагата байсан Ямамото Жүничид Нагояад болсон шүүх хурлаас зургаан жилийн хорих ял оноов. “Ялаа сонсонгуутаа ояагатагийн нүүр нь мэчийтлээ улайн, намс хийхэд хэргээ огт хүлээхгүй, тас гүрийж байгаа тэрбээр батлан даалтад гаргах байх гэсэн горьдлогыг нь талаар болгосны илэрхийлэл байсан болов уу” хэмээн сэтгүүлчид бичиж байна. Шүүхийн зүгээс түүнийг хүний амь нас, амьдралыг нь хариуцаж байсан эцэг хүн, багш дасгалжуулагчийн зүгээс ч энэ хэрэгт хариуцлага хүлээлгэх ёстой гэж байсан билээ. Харин түүнд зургаан жилийн хорих ял оноосон бөгөөд өмгөөлөгч нь ажил үүргийн санамсаргүй байдлаас үхэлд хүргэсэн гэж онцолж байгаа юм байна. Багшийнхаа тушаалаар зодож, бэртээж хүнд гэмтэл учруулан, хэргийг гардан үйлдсэн гэдгээр өнгөрсөн оны 12-р сарын 18-нд хоёр шавьд нь гурван жил, нэгд нь хоёр жил зургаан сарын хорих ялаар шийтгэсэн юм. Дөнгөж саяхан ял оноогоод, шүүх хурал дуусчихаад байхад ч ояагата дахин давж заалдана гэсээр сая иен буюу 130 гаруй сая төгрөгийг шүүхэд төлж, батлан даалтад гарах болов. Энд гурван удаа шүүхэд давж заалдах эрхтэй байдаг ажээ. Гэвч сумогийнхон түүнд таатай бус хандаж байгаа нь зүй ёсны хэрэг болов уу? Зэвүүцэх нэг нь зэвүүцэж, дургүйцэх нь дургүйцэж, хэргээ хурдан хүлээхийг шаардаж байна. Сумогийн нэгэн хариуцлагтан “Энэ хэрэг иймэрхүү эцэс төгсгөл нь мэдэгдэхгүй сунжраад байвал хар мөр нь балрахгүй, сүүдэр нь шинэ залуу үеийнхэнд нөлөөлсөөр байх болно” гэж харуусч байв. Сумогийн нэр төрийн асуудлыг огтхон ч бодохгүй, хар амиа бодож байгаа бус уу гэж хэлэх ч хүн байна.

Энэ явдал бараг хоёр жилийн урьд ээлжит Нагоя башё эхлэхээс өмнө болсон юм. Эцэг эх нь Токитайзан буюу Такаши Сайто хүүгээ нэр төртэй сумо бөх болгох гэж Нийгатагаас явуулсан юм. Хүү нь хэд дахин гэр рүүгээ утасдахад “Сайн бөх болохын тулд хичээ... хичээ... Зовлон амсч баж л амжилтад хүрнэ” гэж байнга хэлдэг байжээ. Бүр гэртээ гүйж очсон удаа ч байсан. Хүү нь “Би гэртээ харимаар байна. Үгэнд орж сайн хүү байх болно. Намайг хүлээж аваач дээ” гэж сандрангуй, цөхрөнгүй гуйж байсан утасны цаадах дуу хамгийн сүүлчийнх байсан гэдгийг аав нь яахан мэдэх билээ. Тэгэхэд нь “Зорьсноосоо бүү шантар, зүтгэ” гэж эцэг хүний хайр нь дотроо хал нь гаднаа гэмээр хатуу шаардлага тавиад өнгөрчээ. Тэр үед нь л очоод дагуулаад ирэх минь яалаа даа гэж харамсан, цээжиндээ бөөн уй гашуу хуралдуулан сууна. 2007 оны зургадугаар сарын 26-нд ояагата нь кейко хийж байгаад хүү чинь ухаан алдаад өнгөрчихлөө гэж хэл дуулгав. “Наадах руу чинь шарилыг нь зөөж байснаас бид эндээ чандарлуулаад, ёсоор нь гүйцэтгэчихье” гэж хэлэнгүүт эцэг эх нь ихэд цочирдож сэжиг авчээ. Тэгээд хүүгийн цогцсыг хартал шарх сорвигүй газар үлдээгүй, нүд халтирмаар байсан аж. Ингэж хэрэг бишдэхэд ояагата “Дэвжээнийхээ нэгэн хайртай хүүг би яалаа гэж үхтэл нь зодох вэ... гэнэт л сургуулилтын үеэр өнгөрчихлөө” гэж хэлэн тас гүрийгээд зогсохгүй, зодсон шавь нартайгаа хүртэл үг хэлээ нэгтгэж байсан нь хожим илэрсэн юм.

Булавч бултайна гэдгээр шавийнх нь үхлийн шалтгааныг нарийн шинжилснээр гадны хүнд бэртэл, гэмтлийн улмаас шоконд орж нас барсан гэдэг нь тодорхой болсон юм. Ингээд тэр жилийн аравдугаар сарын 5-нд түүний ояагата байх эрхийг хасч, гардаж үйлдсэн гурван шавийнх нь хамт 2008 оны хоёрдугаар сарын 7-нд мөрдөн байцааж, хорих болсон юм.

 

Шавь нар нь “Бид багшийн тушаалыг л ёсоор гүйцэтгэсэн. Сайто-г (нас барсан сумоч)  оргох гэж байхад нь багш олоод, маш ихээр уурлаж, пивоны лонхоор цохиж, үүнийг шийтгээдэх гэж зандарсан. Япон хүмүүсийн дунд ахмад хүнээ хүндлэх, дээд тушаалтан ялангуяа итгэж байгаа багш хүнийхээ үгийг ягштал нь дагадаг ёс журам эртнээс тогтсон байдаг. Харсаар байтал хав хар хэрээ байхад энэ цагаан юм шүү гэж хэлэх багшийнхаа үгэнд итгэх ёстой гэсэн хатуу ёс зүйн хууль аль ч газар нь үйлчилж байдаг. Энэ нь ч бас бидэнд нөлөөлсөн байх аа. Бид тэр өдрөө арай дэндүүлчихэв үү гэж бодож байтал багш ирээд түүний хөх няц болсон царайг харчихаад “Өө энэ яагаа ч үгүй байна. Дахин шийтгэ” гэсэн. Биднийг эсэргүүцэхийн аргагүй загнан, дарамталсан. Бид бэйсболын төмөр цохиураар нүдсэн нь үнэн. Ийн хоёр өдөр үргэлжилж 17-хон настай Сайто хүү хөл дээрээ ч босч чадахааргүй гуйвж, хамаг бие нь шархандаа зовиурлан туйлдсан. Энэ бүгдийг багш нүдээрээ хараад зогсож байсан” гэж шавь нар нь онцолж байна. Гэсэн ч дараагийн өдөр нь сумогийн хамгийн хүнд дасгал болох буцкари кейко (бие биетэйгээ мөргөлдөх дасгал) –г тодорхой хугацаанд хийх ёстой атал сунгаж нэлээн удаан хийсэн гэдэг нь дараа нь тодорхой болсон юм. Үүнийг дийлэлгүй Сайто хүү газар өнхөрч унан, нас барсан гэж шавь нар нь мэдүүлж байхад Ояагата “Би шийтгэ гэж ерөөсөө хэлээгүй. Тэд яаж зодож занчсаныг ч мэдэхгүй” гэж шүүхийн эцсийн шийдвэр хүртэл гэмгүй хүний царай гаргасаар байсан юм. Ямар нэгэн доголдол, гажуудал гарвал хамгийн дээд албан тушаалтан удирдагч хүн нь бүх хариуцлагыг авч, уучлал гуйх явдал энэ үндэстний бас нэгэн ёс зүйн наад захын хэмжүүр байдаг. Гэтэл Ояагата болон шавь нарынх нь мэдүүлэг, үг яриа ихээхэн зөрөлдөж байгаа учир Сайтогийн эцэг эх цөхрөнгөө барж мөн гомдол, зэвүүцэл зэрэгцүүлэн “Шийтгэ гэж даалгавар өгөөд бүгдийг удирдаж, хүүгийн минь амь насыг хороочихоод яахаараа хариуцлага хүлээж, гэмшихгүй байгаад нь сэтгэл минь шаналж байна. Түүнийг зургаа байтугай бүх насаар нь хорьсон ч бидний сэтгэл амрахгүй. Бид чухам хүүг минь яагаад, яаж амийг нь хороосон жинхэнэ үнэнийг л мэдмээр байна” гэж хоолой чичрүүлэн өгүүлсэн.

Сумогийн ариун дэвжээн дээр дахин ийм гунигт явдал бүү гараасай...

                                                                                                Х.Эрдэнэцэцэг

Эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ 4 минутын өмнө Канадын элчин сайд жуух бичгээ өргөн барив 9 минутын өмнө Олон улсын уул уурхайн чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө 35 минутын өмнө С.Алимаа “Тань руу нүүж явна” соло 48 минутын өмнө Хүмүүсийг үй олноор нь хөнөөж булсан булш илрүүлжээ 49 минутын өмнө Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийг шалгана 1 цаг 11 минутын өмнө Дэлхийн хэмжээний мэргэжилтэй монгол залуус 1 цаг 33 минутын өмнө Уур амьсгалын өөрчлөлтийн талаар лекц уншлаа 1 цаг 45 минутын өмнө Уран тойрсон тэмдэглэл 1 цаг 49 минутын өмнө С.Баасанжавт оногдуулсан цаазын ялыг хэвээр үлдээв Өнөөдөр 14 цаг 43 минут Нийслэлийн зам засварын ажил есдүгээр сард амжиж дуусах уу? Өнөөдөр 14 цаг 34 минут Траншейнд амьдарч байсан иргэд нэгнийхээ амийг хөнөөжээ Өнөөдөр 14 цаг 27 минут Цагдаагийн байцаагчидад сургалт явуулана Өнөөдөр 14 цаг 14 минут Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлнэ Өнөөдөр 14 цаг 5 минут 105-аас мэдээллэж байна Өнөөдөр 13 цаг 51 минут Ослын талаар мэдээлэл өгнө үү Өнөөдөр 13 цаг 9 минут Якутын соёлын өдрүүд болно Өнөөдөр 13 цаг 8 минут Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа Өнөөдөр 13 цаг 2 минут Тээврийн салбарт 50 тэрбум ам.доллар зарцуулна Өнөөдөр 12 цаг 54 минут Бяцхан мисс зэрэг балагт тэмцээнүүдийг явуулахаа больё Өнөөдөр 12 цаг 42 минут Засаг дарга ажлаа өгсөн шалтгаан өвчний улмаас уу эсвэл авлигатай холбоотой юу? Өнөөдөр 12 цаг 41 минут “Miss Mongolia-2010” ням гаригт тодроно Өнөөдөр 12 цаг 14 минут “Татар ажиллагаа” багийнхан Москва хотыг удахгүй зорино Өнөөдөр 11 цаг 54 минут Авилгад автсан түшмэдийн тоо нэмэгдсээр байна Өнөөдөр 11 цаг 50 минут Өнгөрсөн долоо хоногийн арилжааны тойм Өнөөдөр 11 цаг 43 минут Усайн Болт хөлбөмбөгчин болно Өнөөдөр 11 цаг 39 минут Алдарт Плачидо Доминго Монголд тоглоно Өнөөдөр 11 цаг 29 минут Азийн зураачдын үзэсгэлэн Монголд нээгдэнэ Өнөөдөр 11 цаг 14 минут Тендерийн урилга: 1 ширхэг эксковатор нийлүүлэх Өнөөдөр 11 цаг 3 минут Дэлхийн II дайнд амь үрэгдсэн бүх орны дайчдын дурсгалыг хүндэтгэлээ Өнөөдөр 10 цаг 47 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Мэргэжлийн боловсролын хөгжлийн талаарх доорх үнэмлэмжийн аль нь хамгийн оновчтой нь вэ?

МСҮТ-ийн төгсөгч чадварлаг хэн бүхэнд амжилтын хаалга нээлттэй байна

МСҮТ-үүд нь чанартай сургалтаар чадварлаг ажилтныг бэлтгэж байна

Баялгийг бүтээгчид нь МСҮТ-ийн төгсөгчид байдаг

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Шинэ аж үйлдвэржилтэнд МСҮТ-ийн төгсөгчдийн оролцоо хамгаас чухал байна

Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадварлаг ажилтныг МСҮТ-үүд бэлтгэж байна

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэй мэргэжлийг МСҮТ-д эзэмших боломжтой

Өөрийн сонирхолыг амжилтын түлхүүр болгоё

Мэргэжлийн зөв сонголт сайхан амьдралын баталгаа болж чадна

Хамтарч ажилладаг вэбүүд