64 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олголоо
2010 оны 6 сарын 10

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн иргэд, хөл бөмбөг сонирхогчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулж, зуны сүүдрэвчтэй үйлчилгээ гаргахаар зориудаар тохижуулж ажлын байр бэлтгэсэн 64 аж ахуйн нэгжид улирлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олголоо. Гурван сарын хугацаатай тусгай зөвшөөрөл авсан эдгээр аж ахуйн нэгжүүд нь хоол, ундааны үйлчилгээ эрхлэхээс гадна дарс, шар айраг худалдаалах бөгөөд “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн дагуу шөнийн 12 цагаас өглөөний 6 цагийн хооронд согтууруулах ундаа худалдаалахгүй юм.

Нийслэл, дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар болон иргэдээс удаа дараа ирүүлсэн санал, хүсэлт, дүгнэлтийг үндэслэн өнгөрсөн 7 хоногт нэр бүхий 61 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хүчингүй болгосон билээ. Эдгээр газрууд нь тавьсан албан шаардлага, өгсөн үүрэг даалгавар, авсан арга хэмжээ, торгуул, шийтгэвэрийг үл ойшоон цаг хэтрүүлэн ажиллаж, хүүхэд залуучуудад архидан согтуурах, дарвин цэнгэх нөхцөл бололцоог хангаж, ямар нэгэн халуун хоол, ундаа борлуулахгүйгээр зөвхөн архи, дарс, шар айраг худалдаалж, нийгмийн дэг журмыг алдагдуулан, зодоон, танхай зэрэг гэмт хэргийн үйлдлийг байнга дагуулж, иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байсан юм. Нийслэл Улаанбаатар хотод 2010 оны эхний хагас жилийн байдлаар архи, согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй 2197 хүнсний дэлгүүр, 598 ресторан, 593 баар, 294 кафе нийт 3682 цэг салбар ажиллаж байна. Захирагчийн ажлын албаны даргын тушаалаар тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон 61 ААН нь нийт цэг салбарын 0,02 хувийг эзэлж байгаа нь нийслэлийн иргэд төдийгүй хөлбөмбөг сонирхогчид чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой үйлчилгээний газрууд цаана нь хангалттай тоогоор ажиллаж байна гэсэн үг юм. Мөн тэдгээрийн хувьд зөвхөн архи, согтууруулах ундаа худалдах эрхийг нь хязгаарласан агаад хоол, ундаа, диско, хараоке, биллиард зэрэг бусад үйл ажиллагааг нь хориглоогүй байна.

О.Энх
Ломбард хэмээх зөвшөөрөлтэй дээрэм 10 минутын өмнө Германд төгсөгчдийн өдөрлөг болно 20 минутын өмнө Ази, Номхон далайн бүсийн симпозиум болно 38 минутын өмнө Хоёр аймагт хорио цээрийн дэглэм тогтоов 50 минутын өмнө Доллартай торх олджээ 1 цаг 0 минутын өмнө МАХН-ын бага хурал өнөөдөр хуралдана 1 цаг 15 минутын өмнө Хууль хэрэгжүүлэх гэж хүйтэн зэвсэг ашиглаж болох уу? 1 цаг 39 минутын өмнө Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН 1 цаг 45 минутын өмнө Өнөөдөр бич өдөр 1 цаг 48 минутын өмнө 1972 мал шүлхий өвчнөөр халдварлажээ Өчигдөр 17 цаг 53 минут Хөрөнгийн биржийн менежментийн багийг гадаадынхан удирдах уу Өчигдөр 17 цаг 45 минут Бичиг баримтгүй хятад иргэд баригджээ Өчигдөр 17 цаг 38 минут Сайдын амь насанд халджээ Өчигдөр 17 цаг 26 минут Утаагүй түлшний лабораторийн нээлт болно Өчигдөр 17 цаг 14 минут Ногоон гэрэл - цагаан шугам” тэмцээн болно Өчигдөр 16 цаг 52 минут Тарваганд хазуулж тахал тусчээ Өчигдөр 16 цаг 40 минут Улсын бүртгэлийн ерөнхий газрын техникүүд бүрэн шинэчлэгдэнэ Өчигдөр 16 цаг 22 минут Олон тооны зээр тодорхойгүй шалтгаанаар хорогдож байна Өчигдөр 16 цаг 10 минут Тендерийн урилга: Бульдозерын Д-16 маркын сэлбэг нийлүүлэх Өчигдөр 15 цаг 59 минут Тархины саажилттай хүүхдийг хөгжүүлэх төв Өчигдөр 15 цаг 58 минут Ажилд авна Өчигдөр 15 цаг 53 минут “Бизнесийн боловсрол” ажлын байр 2010 болно Өчигдөр 15 цаг 44 минут Хээрийн түймэр асчээ Өчигдөр 15 цаг 39 минут Асрамжийн хүүхдүүдэд угаалгын машин бэлэглэнэ Өчигдөр 15 цаг 30 минут Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Геологи, Хэл, Хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн 3500 гаруй номын худалдаа гарч байна Өчигдөр 15 цаг 22 минут “Ногоон” үзэсгэлэнд урьж байна Өчигдөр 15 цаг 12 минут Амралтын өдөр эрүүлжүүлэгсдийн тоо 162-т хүрэв Өчигдөр 15 цаг 1 минут Хэлмэгдэгсдэд буцалтгүй тусламж гардуулав Өчигдөр 14 цаг 53 минут Энэтхэг улсын тухай Өчигдөр 14 цаг 23 минут Гадаад харилцааны сайд сэтгүүлчидтэй зангиагүй уулзав Өчигдөр 14 цаг 0 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Мэргэжлийн боловсролын хөгжлийн талаарх доорх үнэмлэмжийн аль нь хамгийн оновчтой нь вэ?

МСҮТ-ийн төгсөгч чадварлаг хэн бүхэнд амжилтын хаалга нээлттэй байна

МСҮТ-үүд нь чанартай сургалтаар чадварлаг ажилтныг бэлтгэж байна

Баялгийг бүтээгчид нь МСҮТ-ийн төгсөгчид байдаг

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Шинэ аж үйлдвэржилтэнд МСҮТ-ийн төгсөгчдийн оролцоо хамгаас чухал байна

Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадварлаг ажилтныг МСҮТ-үүд бэлтгэж байна

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэй мэргэжлийг МСҮТ-д эзэмших боломжтой

Өөрийн сонирхолыг амжилтын түлхүүр болгоё

Мэргэжлийн зөв сонголт сайхан амьдралын баталгаа болж чадна

Хамтарч ажилладаг вэбүүд