|
Пүрэв, 9 сарын 9, 2010
Гадаад мэдээ :
Хүмүүсийг үй олноор нь хөнөөж булсан булш илрүүлжээ
Тээврийн салбарт 50 тэрбум ам.доллар зарцуулна
Авилгад автсан түшмэдийн тоо нэмэгдсээр байна
Монголчууд Чехийн иргэдэд тусалж байна
Коран судрыг шатаах уриаг эрс шүүмжлэв
Нацистууд уу, үндэсний үзэлтнүүд үү
Хотын даргын 50 000 ам.долларын үнэтэй машин
К.Илюмжинов Ерөнхийлөгчийн ажлаа өгнө
Бэлгийн гаж зуршилтай сайд
Оросын Ерөнхийлөгчид эмэгтэй хүн өрсөлдөж магадгүй
Долоогоос доош настай хүүхдийг хурдан морь унуулахгүй
2010 оны 6 сарын 17
Монгол түмэн бяцхан хүүхдээр хурдны морь унуулаад, ямар ч тэнэг, аймшиггүй хүмүүс вэ хэмээн гадныхан дуу алддаг. Үнэндээ адуу гэх амьтныг номхон мэт санаж, нялх амьтдаар аз сорих явдал хэн хүнд нэгийг бодогдуулам билээ. Саяхан хурдны морь унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар холбогдох байгууллагууд хэлэлцлээ. Төр, засгаас гадна хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоо хамтран хурдны морь унадаг хүүхдийн тусгай зориулалтын хэрэглэл, хувцас, аюулгүй байдлыг хангах нөлөөллийн ажил хийж байгаа ч сайжруулах шаардлага зүй ёсоор гарч байна. Иймээс уяачид, унаач хүүхэд, эцэг эх, хүүхдийн эрхийн байгууллагын саналыг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулжээ. Нэг уралдаанд хоёр ба түүнээс дээш морь унаж буй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд тавих хяналт муугаас хохирдог. Долоогоос доош настай хүүхдийг долоон настай хэмээн бүртгүүлдэг. Зарим уралдаан болоход даатгалд хамрагдсан хүүхэд дөнгөж 30 хувьтай байдаг төдийгүй нас барсан хүүхэд ч ослын даатгалгүй байдаг. Хүүхдүүд зайдан морь унаж уралддаг нь буурахгүй байгаа учир аюулгүй байдлыг хангах эмээл, хэрэгслийн стандарт бий болгож, заавал мөрдүүлэх шаардлагатай болжээ. Хурдан морь унаач хүүхдэд бөөрний болон гүйлсэн булчирхайн үрэвсэл жирийн хүүхэдтэй харьцуулахад түлхүү илэрч байгаа шалтгааныг ч тогтоох шаардлагатай юм. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд “Цаашид 7-гоос доош настай хүүхдийг хурдан морь унуулахгүй байх, даатгуулсан гэрчилгээг заавал үзэж байж бүртгэх. Хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойны хамгаалалт, хүүхдийн гуталд таарсан хамгаалалттай дөрөөтэй эмээлээр хангах дүрмийг уралдаан бүрт мөрдүүлэх. Амжилт гаргасан хүүхдэд спортын зэрэг цол олгох. Хүүхдийн амь насны даатгалын доод хэмжээг тогтоох, хүүхдийг бэртэл гэмтэл авахаас сэргийлж зориуд мориноосоо унадаг байдлыг зогсоох. Нэг уралдаанд хоёр ба түүнээс дээш морь унаж буй хүүхэд мориноос унасан тохиолдолд дараагийн насны морь унуулахгүй байх. Гэмтэл болон гэмтлийн үед авах арга хэмжээний талаар уяач, хүүхдүүд, ар гэрийнхнийг нь сургалтад хамруулах, унаач хүүхдийг жилд 1-2 удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд оруулж хэвших чиглэлээр хийх ажил их байгаа” хэмээн хэллээ. 2009 оны эхний 8 сарын байдлаар Гэмтэл, согог, сэргээн засах клиникийн эмнэлэгт эмчлүүлсэн хүүхдийн 33 орчим хувь Улаанбаатар хотын, 67 хувь хөдөө орон нутгийнх байжээ. Тэдний 94 хувь хурдан мориноос унах үедээ бэртсэн, гурван хүүхэд унах үедээ мориндоо чирэгдсэн бол хоёр хүүхэд мориндоо гишгүүлж, нэг хүүхэд морьтойгоо машинд мөргүүлэн, томоохон уралдаанд морь унасан хоёр хүүхэд гавал, тархины гэмтлийн улмаас нас баржээ. Хурдны морь унаач хүүхдүүд гавал тархины гэмтэл, гарын яс хугарах, зөөлөн эдийн гэмтэл их авдаг нь судалгаагаар тогтоогдсон байна.
Эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ
2 минутын өмнө
Канадын элчин сайд жуух бичгээ өргөн барив
7 минутын өмнө
Олон улсын уул уурхайн чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө
34 минутын өмнө
С.Алимаа “Тань руу нүүж явна” соло
46 минутын өмнө
Хүмүүсийг үй олноор нь хөнөөж булсан булш илрүүлжээ
48 минутын өмнө
Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийг шалгана
1 цаг 9 минутын өмнө
Дэлхийн хэмжээний мэргэжилтэй монгол залуус
1 цаг 31 минутын өмнө
Уур амьсгалын өөрчлөлтийн талаар лекц уншлаа
1 цаг 44 минутын өмнө
Уран тойрсон тэмдэглэл
1 цаг 47 минутын өмнө
С.Баасанжавт оногдуулсан цаазын ялыг хэвээр үлдээв
Өнөөдөр 14 цаг 43 минут
Нийслэлийн зам засварын ажил есдүгээр сард амжиж дуусах уу?
Өнөөдөр 14 цаг 34 минут
Траншейнд амьдарч байсан иргэд нэгнийхээ амийг хөнөөжээ
Өнөөдөр 14 цаг 27 минут
Цагдаагийн байцаагчидад сургалт явуулана
Өнөөдөр 14 цаг 14 минут
Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлнэ
Өнөөдөр 14 цаг 5 минут
105-аас мэдээллэж байна
Өнөөдөр 13 цаг 51 минут
Ослын талаар мэдээлэл өгнө үү
Өнөөдөр 13 цаг 9 минут
Якутын соёлын өдрүүд болно
Өнөөдөр 13 цаг 8 минут
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Өнөөдөр 13 цаг 2 минут
Тээврийн салбарт 50 тэрбум ам.доллар зарцуулна
Өнөөдөр 12 цаг 54 минут
Бяцхан мисс зэрэг балагт тэмцээнүүдийг явуулахаа больё
Өнөөдөр 12 цаг 42 минут
Засаг дарга ажлаа өгсөн шалтгаан өвчний улмаас уу эсвэл авлигатай холбоотой юу?
Өнөөдөр 12 цаг 41 минут
“Miss Mongolia-2010” ням гаригт тодроно
Өнөөдөр 12 цаг 14 минут
“Татар ажиллагаа” багийнхан Москва хотыг удахгүй зорино
Өнөөдөр 11 цаг 54 минут
Авилгад автсан түшмэдийн тоо нэмэгдсээр байна
Өнөөдөр 11 цаг 50 минут
Өнгөрсөн долоо хоногийн арилжааны тойм
Өнөөдөр 11 цаг 43 минут
Усайн Болт хөлбөмбөгчин болно
Өнөөдөр 11 цаг 39 минут
Алдарт Плачидо Доминго Монголд тоглоно
Өнөөдөр 11 цаг 29 минут
Азийн зураачдын үзэсгэлэн Монголд нээгдэнэ
Өнөөдөр 11 цаг 14 минут
Тендерийн урилга: 1 ширхэг эксковатор нийлүүлэх
Өнөөдөр 11 цаг 3 минут
Дэлхийн II дайнд амь үрэгдсэн бүх орны дайчдын дурсгалыг хүндэтгэлээ
Өнөөдөр 10 цаг 47 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |