Ардчилсан намын даргатай уулзлаа
2010 оны 6 сарын 18

Манай оронд албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, тус орны Намын хорооны Нарийн бичгийн дарга ноён Ху Чуньхуа тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай уулзлаа. Уулзалтаар хоёр орны харилцаа хийгээд нам хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцов.  

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг олон жилийн түүхэн харилцаатай, хэл соёл нэгт, хөрш зэргэлдээ гээд харилцааны эерэг нөхцөлтэй хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн үед өргөжин тэлж, ард иргэд нь улам ойртон нягтарч байгаа бөгөөд энэ нь урлаг соёлоор дамжин тод илэрч байгааг онцоллоо. Үүний хамт хоёр улсын харилцааны асуудлыг улам гүнзгийрүүлэх төрийн өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд амжилттай болж байгаа төдийгүй нам хоорондын ажил хэрэгч айлчлал ч улам өргөжиж байгааг тэмдэглэлээ. Саяхан БНХАУ-ын Коммунист намын урилгаар Ардчилсан намын ЕНБД Д.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид тус намд айлчлал хийгээд ирсэнийг онцлон дурдлаа.

Хоёр орны парламент хоорондын харилцаа төдийгүй улс төрийн намуудтай харилцан ойлголцох, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь энэ удаагийн айлчлалын нэг чиглэл болж байгаа гэдгийг ноён Ху Чуньхуа ч онцлон тэмдэглэлээ. Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л хүрээнд өргөжин хөгжүүлэхэд улс төрийн намуудын харилцаа холбоо, харилцан итгэлцэл, түншлэл, ихээхэн чухал гэдэгт хоёр тал санал нэгтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Ардчилсан намын Бүлгийн дарга Ч.Сайханбилэг, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарын Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд байлцав. 

Шадар сайдын хэвлэлийн алба

Ломбард хэмээх зөвшөөрөлтэй дээрэм 8 минутын өмнө Германд төгсөгчдийн өдөрлөг болно 18 минутын өмнө Ази, Номхон далайн бүсийн симпозиум болно 36 минутын өмнө Хоёр аймагт хорио цээрийн дэглэм тогтоов 49 минутын өмнө Доллартай торх олджээ 59 минутын өмнө МАХН-ын бага хурал өнөөдөр хуралдана 1 цаг 13 минутын өмнө Хууль хэрэгжүүлэх гэж хүйтэн зэвсэг ашиглаж болох уу? 1 цаг 37 минутын өмнө Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН 1 цаг 43 минутын өмнө Өнөөдөр бич өдөр 1 цаг 46 минутын өмнө 1972 мал шүлхий өвчнөөр халдварлажээ Өчигдөр 17 цаг 53 минут Хөрөнгийн биржийн менежментийн багийг гадаадынхан удирдах уу Өчигдөр 17 цаг 45 минут Бичиг баримтгүй хятад иргэд баригджээ Өчигдөр 17 цаг 38 минут Сайдын амь насанд халджээ Өчигдөр 17 цаг 26 минут Утаагүй түлшний лабораторийн нээлт болно Өчигдөр 17 цаг 14 минут Ногоон гэрэл - цагаан шугам” тэмцээн болно Өчигдөр 16 цаг 52 минут Тарваганд хазуулж тахал тусчээ Өчигдөр 16 цаг 40 минут Улсын бүртгэлийн ерөнхий газрын техникүүд бүрэн шинэчлэгдэнэ Өчигдөр 16 цаг 22 минут Олон тооны зээр тодорхойгүй шалтгаанаар хорогдож байна Өчигдөр 16 цаг 10 минут Тендерийн урилга: Бульдозерын Д-16 маркын сэлбэг нийлүүлэх Өчигдөр 15 цаг 59 минут Тархины саажилттай хүүхдийг хөгжүүлэх төв Өчигдөр 15 цаг 58 минут Ажилд авна Өчигдөр 15 цаг 53 минут “Бизнесийн боловсрол” ажлын байр 2010 болно Өчигдөр 15 цаг 44 минут Хээрийн түймэр асчээ Өчигдөр 15 цаг 39 минут Асрамжийн хүүхдүүдэд угаалгын машин бэлэглэнэ Өчигдөр 15 цаг 30 минут Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Геологи, Хэл, Хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн 3500 гаруй номын худалдаа гарч байна Өчигдөр 15 цаг 22 минут “Ногоон” үзэсгэлэнд урьж байна Өчигдөр 15 цаг 12 минут Амралтын өдөр эрүүлжүүлэгсдийн тоо 162-т хүрэв Өчигдөр 15 цаг 1 минут Хэлмэгдэгсдэд буцалтгүй тусламж гардуулав Өчигдөр 14 цаг 53 минут Энэтхэг улсын тухай Өчигдөр 14 цаг 23 минут Гадаад харилцааны сайд сэтгүүлчидтэй зангиагүй уулзав Өчигдөр 14 цаг 0 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Мэргэжлийн боловсролын хөгжлийн талаарх доорх үнэмлэмжийн аль нь хамгийн оновчтой нь вэ?

МСҮТ-ийн төгсөгч чадварлаг хэн бүхэнд амжилтын хаалга нээлттэй байна

МСҮТ-үүд нь чанартай сургалтаар чадварлаг ажилтныг бэлтгэж байна

Баялгийг бүтээгчид нь МСҮТ-ийн төгсөгчид байдаг

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Шинэ аж үйлдвэржилтэнд МСҮТ-ийн төгсөгчдийн оролцоо хамгаас чухал байна

Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадварлаг ажилтныг МСҮТ-үүд бэлтгэж байна

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэй мэргэжлийг МСҮТ-д эзэмших боломжтой

Өөрийн сонирхолыг амжилтын түлхүүр болгоё

Мэргэжлийн зөв сонголт сайхан амьдралын баталгаа болж чадна

Хамтарч ажилладаг вэбүүд