|
Мягмар, 9 сарын 7, 2010
Гадаад мэдээ :
Доллартай торх олджээ
Сайдын амь насанд халджээ
Тони Блэйр өндөг, гуталд оногдсонгүй
Монголчууд үерт нэрвэгдсэн Чехийн гэр бүлд тусалжээ
Брюссельд монголын долоо хоног нээгдэв
Усайн Болт “Манчестер Юнайтэд” багт тоглохыг хүсчээ
Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоохоор хэлэлцээ хийж эхэллээ
Хотын захиргааны бүх ажилтныг баривчлав
Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно
Т.Блэйр ярилцлага өгчээ
Чингисийн их цэрэг ирж авна хэмээн өнөөдрийг хүртэл хүлээсээр суугаа монгол туургатны зургийн үзэсгэлэн нээгдлээ
2010 оны 7 сарын 6
Уран зургийн галлерейг монголын олон үндэстэн язгууртнууд ойрын өдрүүдэд чимэх нээ. Монголчууд бид дөнгөж 2сая 800-лахнаа гэж та бодож байна уу. Үгүй ээ. Бид түүнээс олон дахин их юм байна. Үүнийг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл та уран зургийн галлерейг ойрын өдрүүдэд зориорой. Өнөөдөр нээлтээ хийсэн уг үзэсгэлэн Дэлхийд тархан суурьшсан Монголчуудын ахуй амьдрал, нийгмийн байдал, шашин шүтлэг, боловсрол, хэл соёл, зан заншлаа хэрхэн авч үлдсэн талаарх мэдээллийг агуулж байгаагаараа онцлог юм. “Монголын төлөө зүрх бүхэнд” гэсэн энэхүү уран зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12 цагт болсон юм. Хамгийн доод тал нь 370 жил, цаашлаад 800-аад жилийн өмнөх хаягдсан гэх монголчууд өнөөдрийг хүртэл элэг нэгтнээ хүлээн бэтгэрэн амьдарчээ. Тэдний энэ бэтгэрсэн сэтгэлийг бага ч болов дэвтээсэн “Tasam” хөтөлбөрийнхөн “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ынхан хамтран судалгаа явуулж, баримтат мэдээллүүдийг бэлтгэн, зурагжуулж буулган өнөөдрийн үзэсгэлэнд дэлгэн тавьсан байна. Тархан суурьшсан Монголчуудын байгууллага Монголын байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан монголчуудыг ихэвчлэн тайван биш хаалттай нийгэмд хайж, судалгаагаа чиглүүлжээ. Эдгээр дэлгэн тавьсан гэрэл зургуудад Дээд монгол, Цагаан монгол, Цастын монгол, Дунсиань, Хазара, Шиньжааны монголчуудын тухай болон Афганистан , Турк, Иран дахь Монголын үеийн алдарт дурсгалуудын тухай 120 сурвалжлага гэрэл зургийг бэлтгэн тавьсан байна. Тус үзэсгэлэнгийн үеэр үзүүлж байсан баримтат кинонд Цагаан монголчууд буюу Тунтраахиймаачуудын талаар өгүүлсэн хэсэг нь үзэсгэлэнг үзэж буй хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, нүдэндээ нулимс дуслуулж байгаа ч хүн харагдсан. Тэдний өгүүлж буй дуунууд нь Чингис хаанаа дээдэлж алс холоос Чингисийн морьтон цэргүүд биднийг ирж авна хэмээн горьдлого тээсэн байгааг сонссон хэн ч болов сэтгэл нь хөдлөхгүй байхын аргагүй. “Монголын төлөө зүрх бүхэнд” гэсэн энэхүү үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр Цогт тайжийн үеийн 370 жилийн тэртээх Дээд монголчуудаас 15 төлөөлөл ирж оролцлоо. Тэд өөрсдийн үндэснийхээ хувцас хэрэглэлийг тэр чигээр нь авч үлдэж чаджээ. Тэд бол Хөх нуурын Монголчууд. Мөн цаашлаад Шинжааны Монгол, Юнаны, Ганьсугийн, Сычуаны Монгол гэх мэтээр хөвөрч өгнө. Дээд монголчуудын талаар түүхэнд үлдсэнээр 17-р зууны дунд үед Төвдийн бурхны шашин Гэлүг-па болон бидний хэлж заншсанаар шарын шашин, Нинма-па буюу бидний мэдэх улааны шашин хоёрын мөргөлдөөн ширүүсч Халхын Цогт хун тайж улааны шашинтан байж, түүнийгээ өмгөөлөн дэмжиж Хөх нуурт ирэн шарын шашинтнуудыг алж талан, шахан гадуурхаж, тэр үеийн шарын шашны тэргүүн 5-р Далай ламын байр суурийг хөдөлгөж эхэлсэн гэдэг. Яг л энэ мөчид Ойрд монголчууд шарын шашинтан байж, мөн тэд дотроо бэлчээр нь хүрэлцэхгүй багталцаж ядан байх тэр мөчид 5-р Далай лам дөрвөн ойрдын нэг Хошуудын хан Төрбайхыг залан, туслан тэтгэж Халхын Цогт ханы халдалгаас хамгаалж өгөхийг хүсчээ. Хятадын баруун хойт хэсгийн Гансу, Сичуан, Шижан, Шинжаан дөрвөн мужын дунд орших уугуул Төвдүүдийн нутаг болох Чинхай буюу монголоор Хөх нуур мужид төвд, хятад болон хасаг, хотон, салар лалын шашинтнуудын дунд аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэнд бол Хошууд гэгдэх дөрвөн Ойрдын нэг одоогийн Дээд монголчууд аж. Энэ мэт монголчуудын олон үндэс язгууртнуудын түүхийг өгүүлсэн судалгаа, дэлгэн тавьсан зургуудын монголын архивт хадгалан үлдэх гэнэ. Тэдний дэлгэн тавьсан зурагнуудаас дурьдвал Илхадын үеийн булш бунхан, өнөөгийн Иран дахь монголчуудын амьдарч байсан туйр байшин, хэрэглэж байсан зоосон мөнгө ч хадгалагдан үлджээ. Г. Туул
Ази, Номхон далайн бүсийн симпозиум болно
22 минутын өмнө
Хоёр аймагт хорио цээрийн дэглэм тогтоов
34 минутын өмнө
Доллартай торх олджээ
44 минутын өмнө
МАХН-ын бага хурал өнөөдөр хуралдана
59 минутын өмнө
Хууль хэрэгжүүлэх гэж хүйтэн зэвсэг ашиглаж болох уу?
1 цаг 23 минутын өмнө
Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН
1 цаг 28 минутын өмнө
Өнөөдөр бич өдөр
1 цаг 31 минутын өмнө
1972 мал шүлхий өвчнөөр халдварлажээ
Өчигдөр 17 цаг 53 минут
Хөрөнгийн биржийн менежментийн багийг гадаадынхан удирдах уу
Өчигдөр 17 цаг 45 минут
Бичиг баримтгүй хятад иргэд баригджээ
Өчигдөр 17 цаг 38 минут
Сайдын амь насанд халджээ
Өчигдөр 17 цаг 26 минут
Утаагүй түлшний лабораторийн нээлт болно
Өчигдөр 17 цаг 14 минут
Ногоон гэрэл - цагаан шугам” тэмцээн болно
Өчигдөр 16 цаг 52 минут
Тарваганд хазуулж тахал тусчээ
Өчигдөр 16 цаг 40 минут
Улсын бүртгэлийн ерөнхий газрын техникүүд бүрэн шинэчлэгдэнэ
Өчигдөр 16 цаг 22 минут
Олон тооны зээр тодорхойгүй шалтгаанаар хорогдож байна
Өчигдөр 16 цаг 10 минут
Тендерийн урилга: Бульдозерын Д-16 маркын сэлбэг нийлүүлэх
Өчигдөр 15 цаг 59 минут
Тархины саажилттай хүүхдийг хөгжүүлэх төв
Өчигдөр 15 цаг 58 минут
Ажилд авна
Өчигдөр 15 цаг 53 минут
“Бизнесийн боловсрол” ажлын байр 2010 болно
Өчигдөр 15 цаг 44 минут
Хээрийн түймэр асчээ
Өчигдөр 15 цаг 39 минут
Асрамжийн хүүхдүүдэд угаалгын машин бэлэглэнэ
Өчигдөр 15 цаг 30 минут
Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Геологи, Хэл, Хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн 3500 гаруй номын худалдаа гарч байна
Өчигдөр 15 цаг 22 минут
“Ногоон” үзэсгэлэнд урьж байна
Өчигдөр 15 цаг 12 минут
Амралтын өдөр эрүүлжүүлэгсдийн тоо 162-т хүрэв
Өчигдөр 15 цаг 1 минут
Хэлмэгдэгсдэд буцалтгүй тусламж гардуулав
Өчигдөр 14 цаг 53 минут
Энэтхэг улсын тухай
Өчигдөр 14 цаг 23 минут
Гадаад харилцааны сайд сэтгүүлчидтэй зангиагүй уулзав
Өчигдөр 14 цаг 0 минут
Банкин дахь валютын нөөц хөдөлгөөнд орж эхэлжээ
Өчигдөр 13 цаг 46 минут
Хөвсгөл аймаг дахь ЖДҮ- ийн газраас
Өчигдөр 13 цаг 35 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |