|
Мягмар, 9 сарын 7, 2010
Гадаад мэдээ :
Доллартай торх олджээ
Сайдын амь насанд халджээ
Тони Блэйр өндөг, гуталд оногдсонгүй
Монголчууд үерт нэрвэгдсэн Чехийн гэр бүлд тусалжээ
Брюссельд монголын долоо хоног нээгдэв
Усайн Болт “Манчестер Юнайтэд” багт тоглохыг хүсчээ
Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоохоор хэлэлцээ хийж эхэллээ
Хотын захиргааны бүх ажилтныг баривчлав
Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно
Т.Блэйр ярилцлага өгчээ
“Нарантуул” захыг цэгцэнд нь оруулах ажил эхэлжээ
2010 оны 7 сарын 29
-Харин үүнийг түрээслэгчид эсэргүүцэж байна- Түм түжигнэж, бум бужигнах "Нарантуул" олон улсын худалдааны төвийг зорилоо. Сүүлийн үед тус газрын удирдлага, лангуу түрээсэлж буй иргэдийн хооронд үл ойлголцох байдал үүсээд байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт захын удирдлагууд түрээслэгч нарт бараагаа хийдэг модон авдрыг 120х80 см хэмжээтэй байх хэрэгтэй. Мөн төмөр дугуйгаар модон хайрцгаа түрэхийг хориглож байгаагаа мэдэгдсэн. Үүнийг түрээслэгчид эсэргүүцэн "бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. 10 гаруй жилийн өмнө л ганц удаа урсгал засвар хийсэн. Өмнө түрээслэгчид бидний мөнгөөр огт юм хийж байгаагүй. Энэ бол цэвэр бизнес хийх арга. Зохицуулагч нар бидний төмөр дугуйг хурааж авчихаад өгөхгүй байгаа. Мөн "Модон авдраа жижиг болгохгүй бол эндээс зайл" хэмээн дарамталж байгаа. Одоо энэ хавиар жижиг модон авдар хийсэн хүмүүс бидэнд 60 мянган төгрөгөөр зарах гээд явж байна" хэмээн бухимдангүй ярьж байлаа. Энэ талаар НТОУХТ-ийн хяналт зохицуулалт хариуцсан дарга Д.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа. -Түрээслэгчдийн барааны авдарын хэмжээг шинэчлэхээр болсон тухай багагүй хэл ам гараад байгаа. Энэ талаар тодруулахгүй юу? -Түрээслэгч, наймаачдын барааны авдар харилцан адилгүй хэмжээтэй байгааг нэг хэмжээтэй болгож, багасгахаар ажиллаж байна. Шинэ авдарны өргөн нь 80 см, урт нь 120 см байх ёстой юм. Энэ нь агуулахуудад чирэгдэл учруулахааргүй хэмжээ юм. Манай түрээслэгчдийн 30 гаруй хувь нь хэтэрхий том авдартай. Түүнийг л солих гэж байна. Зарим түрээслэгч үүнийг эсэргүүцэж байгаа ч энэ бол заавал хэрэгжүүлэх ёстой зүйл. -Авдарны хэмжээнээс гадна дугуйнуудыг шинэчлэх гэж байгаа гэсэн. Нэг ширхэг дугуйг 7500 төгрөгөөр түрээслэгчдэд шахаж байгаа гэсэн? - Жил бүр талбайд засвар хийдэг ч төмөр дугуйнаас болоод үр дүн муутай байдаг. Одоо хэрэглэж байгаа төмөр дугуйнууд хэрэглэхэд төвөгтэйгээс гадна дуу чимээ ихтэй, хамгийн гол нь асфальтан талбайг эвдээд байгаа учраас резинэн дугуйгаар солих санал тавьж байгаа. Резинэн дугуй шахсан явдал ерөөсөө байхгүй. Түрээслэгчид өөрсдөө тохирох резинэн дугуйгаа авч хэрэглэж болно" гэсэн юм. -Танай ажилчид лангуу түрээсэлж буй иргэдийг авдраа жижиг болгохгүй бол эндээс зайл гэж хөөж байгаа талаар олон наймаачид хэлж байна? -Ийм зүйл болоогүй. Харин наймаачид манай ажилчдыг хэл амаар доромжлох явдал олон гарч байгаа.
Лангуу түрээсэлж байгаа иргэдийн санаа бодлыг сонслоо. 10 гаруй жил лангуу түрээсэлж буй иргэн Б.Ханд: Авдарны хэмжээ багасгана гэдгийг дэмжихгүй байгаа. Түрээслэгч мөнгө төлөөд ажлаа хийж байгаа юм чинь бидний юунд юугаа хийх нь хамаагүй гэж бодож байна. Биднээс авдаг татварын мөнгөндөө ханахгүй дээр нь бизнес хийж байгаа арга. Хэчнээн дэмжихгүй гээд нэмэргүй юм байна. Орой тээшийг маань агуулахад хийхгүй гэхээр солихоос өөр аргагүйд хүрнэ биз дээ. Хэдэн ядарсан наймаачдаа энэ маягаар торгож байгааг ойлгохгүй байна. Г.Баянсан: Ингэж жигдлэх цаг нь болсон. Одоо хүмүүс хийхгүй, хийнэ гэж байгаа ч яг хэрэгжүүлээд эхлэхээр бүгд хамрагдаж л таарна. Тиймээс энэ ажлаа хурдан эхлэх хэрэгтэй. Харин резинэн дугуйны хувьд ихээхэн асуудалтай байгаа. Заавал ширхэг дугуйг 7500 төгрөгөөр авах шаардлагагүй байх. Нэг тэргэнд дөрвөн дугуй орно гэхээр үнэтэй тусч байгаа юм. Түрээслэгчид өөрсдөө дугуйгаа зохицуулах нь зөв байх. Б.Насаа: Авдарны хэмжээ их бага байлаа гээд ялгаа нь юунд байгааг мэдэхгүй байна. Авдарныхаа хэмжээний хэрээр хөлсийг нь төлөөд болоод байдгаас хойш. Манай авдарнуудын дугуйг хураагаад аваад явчихсан. Резинэн дугуй худалдаж авсныхаа дараа дугуйгаа аваарай гэсэн. Нэг авдарт 30,000 төгрөгөөр дугуй авч чадахгүй. Манайх гэхэд л гурван авдартай. 90.000 төгрөг дугуйнд зарцуулна гэдэг чанга байна. "Нарантуул" захын захиргааныхны зарж байгаа дугуйнаас хамаагүй дээр дугуй энд 2500-10.000 төгрөгийн үнэтэй байна лээ.
ӨРГӨТГӨЛИЙН НОГООЧДЫГ ЗОГСООХГҮЙ ГЭЖЭЭ Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн павилионуудын хажуугаар байрлан зогсдог 20 гаруй ногооны лангууг С.Сайхансамбуугийн эхнэр "Захын өнгө үзэмжинд муугаар нөлөөлж байгаа учир наймдугаар сараас дээрх лангуунуудыг ажиллуулахгүй" гэжээ. Харин тэндэхийн лангуу түрээслэгчид Түрээсээ төлөөд, зааж өгсөн газарт нь зогсч байгаа учраас бидэнд айх юм алга. Биднийг энд зогсоохгүй боллоо гэхэд эргээд зогсох газар зааж өгөх байх" гэцгээж байв. ТЭРЭГЧДИЙГ Ч ЦӨӨЛӨХ ГЭНЭ Тэрэг түрж амьдралаа зогоож байгаа олон гэр бүл бий. Тэр тусмаа "Нарантуул" олон улсын худалдааны төвд 400 гаруй тэрэгчин байдаг. Тэд ч бас энэхүү шинэчлэлд өртөх гэнэ. Тэрэгчдийг том жижиг тэрэгтэйгээр нь ялгаж, агуулах бүрт гурван том тэрэг, таван жижиг тэрэг оноох аж. Тэдэнтэй гэрээ хийх бөгөөд гэрээ хийгээгүй тэрэгчид жагсаалаас хасагдах гэнэ. Э.ХҮРЭЛБААТАР
Ломбард хэмээх зөвшөөрөлтэй дээрэм
5 минутын өмнө
Германд төгсөгчдийн өдөрлөг болно
15 минутын өмнө
Ази, Номхон далайн бүсийн симпозиум болно
34 минутын өмнө
Хоёр аймагт хорио цээрийн дэглэм тогтоов
46 минутын өмнө
Доллартай торх олджээ
56 минутын өмнө
МАХН-ын бага хурал өнөөдөр хуралдана
1 цаг 11 минутын өмнө
Хууль хэрэгжүүлэх гэж хүйтэн зэвсэг ашиглаж болох уу?
1 цаг 35 минутын өмнө
Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН
1 цаг 40 минутын өмнө
Өнөөдөр бич өдөр
1 цаг 43 минутын өмнө
1972 мал шүлхий өвчнөөр халдварлажээ
Өчигдөр 17 цаг 53 минут
Хөрөнгийн биржийн менежментийн багийг гадаадынхан удирдах уу
Өчигдөр 17 цаг 45 минут
Бичиг баримтгүй хятад иргэд баригджээ
Өчигдөр 17 цаг 38 минут
Сайдын амь насанд халджээ
Өчигдөр 17 цаг 26 минут
Утаагүй түлшний лабораторийн нээлт болно
Өчигдөр 17 цаг 14 минут
Ногоон гэрэл - цагаан шугам” тэмцээн болно
Өчигдөр 16 цаг 52 минут
Тарваганд хазуулж тахал тусчээ
Өчигдөр 16 цаг 40 минут
Улсын бүртгэлийн ерөнхий газрын техникүүд бүрэн шинэчлэгдэнэ
Өчигдөр 16 цаг 22 минут
Олон тооны зээр тодорхойгүй шалтгаанаар хорогдож байна
Өчигдөр 16 цаг 10 минут
Тендерийн урилга: Бульдозерын Д-16 маркын сэлбэг нийлүүлэх
Өчигдөр 15 цаг 59 минут
Тархины саажилттай хүүхдийг хөгжүүлэх төв
Өчигдөр 15 цаг 58 минут
Ажилд авна
Өчигдөр 15 цаг 53 минут
“Бизнесийн боловсрол” ажлын байр 2010 болно
Өчигдөр 15 цаг 44 минут
Хээрийн түймэр асчээ
Өчигдөр 15 цаг 39 минут
Асрамжийн хүүхдүүдэд угаалгын машин бэлэглэнэ
Өчигдөр 15 цаг 30 минут
Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Геологи, Хэл, Хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн 3500 гаруй номын худалдаа гарч байна
Өчигдөр 15 цаг 22 минут
“Ногоон” үзэсгэлэнд урьж байна
Өчигдөр 15 цаг 12 минут
Амралтын өдөр эрүүлжүүлэгсдийн тоо 162-т хүрэв
Өчигдөр 15 цаг 1 минут
Хэлмэгдэгсдэд буцалтгүй тусламж гардуулав
Өчигдөр 14 цаг 53 минут
Энэтхэг улсын тухай
Өчигдөр 14 цаг 23 минут
Гадаад харилцааны сайд сэтгүүлчидтэй зангиагүй уулзав
Өчигдөр 14 цаг 0 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |