Хүн алахаас ч сийхгүй, шийдчихсэн байдалтай байсан
2010 оны 7 сарын 30

Сонгинохайрхан дүүргийн Сонсголонгийн ойролцоо цэрэг хувцастай хүн хувиараа такси эрхэлдэг иргэн 28 настай Н.Гантулгад хутга тулган, хоолойг нь зүсч автомашиныг нь дээрэмдэн зугтаажээ. Хохирогч хувийн эзэмшлийн УБН 27-62 улсын дугаартай Верна аксент машинтай 01 цагийн үед Сонсголонгийн ойролцоо явж байж. Цэрэг хувцастай хүн гар өргөн суугаад Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хашаанд тулж ирээд амь насанд нь хүрхийг завджээ. Уг хэргийг Замын цагдаагийн газар, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар болон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулахад өчигдөр жижүүрт гарсан цагдаагийн ажилтан "Манай дүүрэгт тийм хэрэг гараагүй" гэсэн юм. Хохирогч Н.Гантулга болон түүний ар гэрийнхэнд цагдаагийн зүгээс хоёр хоногийн хугацаанд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Сэжигтнийг барьж саатуулсан эсэх, ямар зорилгоор амь насанд нь аюул учруулсан талаар ямар ч мэдээлэл өгөөгүйд хохирогч гайхаж байсан юм. Бид хохирогч Н.Гантулгыг Гэмтэл согог судлалын заслын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхад нь очиж уулзсан юм. Тэрээр хагалгааны өрөөнөөс орон дээр түрүүлэн гарч ирсэн юм. Хүзүүний урд хэсэгтээ боолт хийлгэж, баруун гарынхаа долоовор хурууг битүү боосон байв. Эмч нар нь түүнийг их хүнд ирсэн. Өчигдөр хагалгаанд орсон. Өнөөдрөөс л бие нь бага зэрэг тэнхэрч байна гэв. Тэрээр хэвийн хэмжээнд ярьж чадахгүй, хоёр хоног юу ч идээгүй гэнэ.

-Танд халдсан хүн цэргийн дүрэмт хувцастай байсан юм уу. Яг юу болсон юм бэ?

-Тухайн өдөр шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэгт таксинд явж байсан юм. Нэг эмэгтэйг буулгачихаад явах гэтэл цэрэг хувцастай нэг хүн зөрөөд суучихсан. Сонсголон дөнгөж эргээд л тэр хүн "Ангийн хаалга гэрэлтэй байх шиг байна. Цаад талаар нь оръё. Бага даргаас чөлөө авчихсан чинь дуудаад болдоггүй" гэж хэлсэн. Тэгээд "Хашааны урдуур яв" гэхээр нь цементэн хашааны голд очоод зогстол "Замаа чөлөөлөөд зогсчих" гэсэн. Дөнгөж машинаа зогсоогоод, араагаа салгатал араас хутга тулгаад хоолойг минь зүссэн. Хоолойнд тулгасан хутгыг нь гараараа татаад бага зэрэг хөндийрүүлэхэд доош мултарснаар шууд зугтсан.

-Тэр хүн согтуу, хөлчүү байсан уу. Танд халдсан этгээдийг барьсан гэнэ үү?

-Эрүүл хүн шиг л санагдсан. Цагдаагийнхан хэрэгтнийг барьсан үгүй нь тодорхойгүй л байна. Бидэнд одоогоор мэдэгдсэн юм алга. Тэр хүн машин тэрэг барьж чаддаггүй хүн шиг байна лээ. Намайг зугтааж байх үед миний машинд хүчтэй хааз өгөөд л зогсоод байсан. Миний араас хөөсөн, үгүйг мэдэхгүй байна. Тэр хүн гадаас хэдэн цаас дээрэмдчихээд хөлдөө унаа дүүжилчих бодолтой байсан байх. Би өөрийгөө үхчихлээ л гэж бодсон. Тэндээс би зугтаагүй бол хүн алахаас сийхгүй хүн шиг санагдсан. Намайг магадгүй үхсэн гэж бодсон байх.

-Ойр хавьд чинь туслах хүн байгаагүй юм уу?

-Машин олдсон сураг сая сонсогдсон. Өнөөдрөөс л бага зэрэг сэхээ орж байна. Гэхдээ тэнд ойр байдаг манаач дээр үхлүүт очсон. Ойчих гээд нүд эрээлжлээд, толгой эргэсээр түргэн тусламж 103 дуудсан. Ар гэрийнхнээ дуудах гэхээр нэгжтэй хүн байгаагүй. Тэгээд шууд 103, 102 дуудсан. Сонсголон эзгүй газар юм чинь хүмүүс байгаагүй. Хамаг хувцас ув улаан болтлоо цусанд будагдсан байсан.

-Одоо таны биеийн байдал хэр байна?

-Эмэгтэйг буухад л зөрөөд орж ирсэн болохоор тэр хүний царайг нь санахгүй байна. Ямар ч байсан цэрэг хувцастай байсныг санаж байна. Эмэгтэйн өгсөн мөнгийг түрийвчиндээ цэгцэлж хийгээд хөдлөхийг л харсан байх. "Тийм юмаа өг, ингэ, тэг" гэж огт хэлээгүй. Арай гэж тэр хүний гараас алуулахаасаа өмнө зугтаж байгаа юм чинь. Хүн алахаас буцахгүй, шийдчихсэн байдалтай байсан. Энд ирснээсээ хойш ямар ч тэнхэлгүй байсан. Цус их алдаад цус тогтоодог тариа хийж байж гайгүй болсон. Одоо эм, тариа хийлгээд эмчлүүлж байна. Биднийг ийн ярихад түүний хоолой хатаад дуу нь ч гарахаа болив. Түүний сахиур болох эмэгтэй дүү нь ахынхаа ам руу цай халбагадан өгсөөр хоцорлоо.

Б.БАТЦЭЦЭГ
Шатарчид өнөөдөр Цюрихийг зорилоо Өчигдөр 18 цаг 2 минут Нэг өдөрт гурван хүн өөрийгөө боомилж нас баржээ Өчигдөр 17 цаг 42 минут Аймаг, сум бүр өвсний нөөц бүрдүүлнэ Өчигдөр 17 цаг 10 минут Гурилын нийлүүлэлт 13 хувиар өсчээ Өчигдөр 17 цаг 2 минут МИАТ компанийн Ё.Энхтөрийг шалгаж дуусаагүй Өчигдөр 16 цаг 53 минут 192 хүн эрүүлжүүлэгджээ Өчигдөр 16 цаг 40 минут Монголын жүдочид ДАШТ-нд оролцохоор маргааш мордоно Өчигдөр 16 цаг 34 минут ОХУ үр тарианы экспортын хоригоо хэсэгчлэн цуцаллаа Өчигдөр 15 цаг 44 минут Олон жилийн ялтай оргосон хэрэгтнүүд баригджээ Өчигдөр 15 цаг 36 минут Монголд анх удаа эрчим хүч экспортлохоор боллоо Өчигдөр 15 цаг 29 минут Цагдаагийн алба хаагчид хорио цээрийн дэглэмд үүрэг гүйцэтгэж байна Өчигдөр 15 цаг 24 минут Замын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо Өчигдөр 15 цаг 1 минут Дэд хорооноос дүгэлтээ нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлжээ Өчигдөр 14 цаг 52 минут Шүүгчид нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ Өчигдөр 14 цаг 13 минут Эрдэс баялаг, уул уурхайн бирж нээгдлээ Өчигдөр 13 цаг 41 минут Шар хадны хар там Өчигдөр 13 цаг 21 минут СЗХ-ноос хоёр зөвшөөрөл олгожээ Өчигдөр 13 цаг 9 минут “Мон Уран” хүүхдүүдээс булаасан газраа буцааж өгөх цаг болжээ Өчигдөр 13 цаг 7 минут Гадаадад буй иргэдийг интернэтээр тоолно Өчигдөр 12 цаг 37 минут Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно Өчигдөр 12 цаг 8 минут “Чимээгүй тахал” буюу яс сийрэгжих өвчний гол шалтгаан Өчигдөр 11 цаг 52 минут Т.Блэйр ярилцлага өгчээ Өчигдөр 11 цаг 37 минут Ерэн настай МАХН арьсаа солиулах мэс заслаа тэсч гарах уу? Өчигдөр 11 цаг 18 минут Нийслэлийн удирдлагууд нээлттэй ярилцлагад уригдлаа Өчигдөр 10 цаг 57 минут Нийслэлд 25 хэмийн дулаан байна Өчигдөр 10 цаг 21 минут Мэргэжлээсээ хөндийрөөгүй нь тэсч үлддэг болжээ Өчигдөр 10 цаг 4 минут Ноот бичиг, тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурна Өчигдөр 9 цаг 59 минут Монгол цагдаа “Bye Bye” Өчигдөр 9 цаг 30 минут Жирэмсний үед согтууруулах ундаа хэрэглэснээс төрөлхийн гажигтай хүүхэд төрдөг Өчигдөр 8 цаг 40 минут Монгол цагдаа “Bye Bye” Өчигдөр 8 цаг 35 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Мэргэжлийн боловсролын хөгжлийн талаарх доорх үнэмлэмжийн аль нь хамгийн оновчтой нь вэ?

МСҮТ-ийн төгсөгч чадварлаг хэн бүхэнд амжилтын хаалга нээлттэй байна

МСҮТ-үүд нь чанартай сургалтаар чадварлаг ажилтныг бэлтгэж байна

Баялгийг бүтээгчид нь МСҮТ-ийн төгсөгчид байдаг

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Шинэ аж үйлдвэржилтэнд МСҮТ-ийн төгсөгчдийн оролцоо хамгаас чухал байна

Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадварлаг ажилтныг МСҮТ-үүд бэлтгэж байна

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэй мэргэжлийг МСҮТ-д эзэмших боломжтой

Өөрийн сонирхолыг амжилтын түлхүүр болгоё

Мэргэжлийн зөв сонголт сайхан амьдралын баталгаа болж чадна

Хамтарч ажилладаг вэбүүд