“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
2010 оны 7 сарын 30

Энэ сарын 28-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон Үндэсний баатар гэж олноо өргөгдсөн Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн түүхт ой, Ардын хувьсгалын 89 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам өргөн дэлгэр болж байна.

Уг наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, албаны хүмүүс, нутгийн зон олон газар газраас ирсэн наадамчид оролцлоо.

“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадамд Хөвсгөлчүүд өргөн хүрээтэйгээр шинэлэг содон зүйлсээр дүүрэн сайхан наадаж байна.

Наадмын эхэнд Монгол түмний төрт ёсны уламжлал, сүлд хийморийн билэгдэл болсон Есөн хөлт цагаан тугийг залж Хотгойдын шадар ван Чингүнжавын 300 жилийн түүхэн ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэн төрийн дуулал эгшиглүүлэв.

Хотгойдын шадар ван Чингүнжавын дүр бүхий баатар, баатар эрсийн хувцас хэрэглэлтэй морьтон цэргүүд наадамчин олон түмэндээ баатар эрсийн эр зориг сүр жавхааг илтгэн үзүүлэх тоглолт хийлээ.
Дараа нь Хотгойдын шадар ван Чингүнжавын үг сургаалыг нийт монголын ард түмэн болон Хөвсгөлчүүд, наадамчин олонд сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ,

Та бүхэнд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, халуун эх оронч, эрэлхэг жанжин Б. Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн мэндийг хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе.
Б. Чингүнжав Халхын ноёдод хандан “Манжийн хаанаас салбал зохино” гэсэн уриалга гаргаж улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг сэргээхийн төлөө шантрашгүй эр зориг гарган тэмцсэн юм. Б. Чингүнжавын тэмцэл бол улс үндэстнээ өмгөөлсөн монголчуудын зүрхний хилэн байлаа. Хэдийгээр Чингүнжавын тэмцэл монгол ноёдын дотоод зөрчилдөөн, нэгдмэл бус байдлын улмаас зорилгодоо хүрэлгүй дарагдсан боловч Монголын ард түмнийг цаашдын их тэмцэлд зоригжуулсан уриа дуудлага болж чадсан байна. Чухамхүү Чингүнжавын удирдсан зэвсэгт тэмцэл нь түүнээс 150 гаруй жилийн дараа өрнөсөн 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үндэс суурь, цог дөл нь болсон билээ. Тэрбээр тухайн үед эзлэн түрэмгийлэгчдийг ялж чадаагүй ч хожмын их ялалтын суурийг тавьж чадсан.

Шадар ван Чингүнжавын Монголын түүхэнд үлдээсэн ул мөрийг улам тодруулж түүний нэр төр, гавьяа зүтгэл, баатарлаг үйлсийг мандан бадруулах, хойч үеэ эх орон, элгэн саднаа гэсэн үзлээр хүмүүжүүлэхэд энэхүү ойн арга хэмжээ нэн тустай юм.

Нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд эрдэнэт хурдан хүлгийн тань уяа сойлго шавхарч, эрч хүчтэй бөхчүүдийн тань эр бяр жагсаж, эрхий мэргэн харваачид нь онч мэргэн байж Дэлгэр мөрнийхээ хөвөө, зүлэг ногоон талбайд дэнж хотойтол сайхан наадаарай.

Монгол Улс үүрд мөнх мандан бадраг хэмээн мэндчилгээ хүргүүлэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нутаг нутгаас ирэн хурд шандсаа сорин уралдсан морьдын уралдаан үзэж түрүү магнайн эзэнд гарын бэлгээ гардууллаа.
Ази, Номхон далайн бүсийн симпозиум болно 11 минутын өмнө Хоёр аймагт хорио цээрийн дэглэм тогтоов 23 минутын өмнө Доллартай торх олджээ 33 минутын өмнө МАХН-ын бага хурал өнөөдөр хуралдана 48 минутын өмнө Хууль хэрэгжүүлэх гэж хүйтэн зэвсэг ашиглаж болох уу? 1 цаг 12 минутын өмнө Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН 1 цаг 17 минутын өмнө Өнөөдөр бич өдөр 1 цаг 20 минутын өмнө 1972 мал шүлхий өвчнөөр халдварлажээ Өчигдөр 17 цаг 53 минут Хөрөнгийн биржийн менежментийн багийг гадаадынхан удирдах уу Өчигдөр 17 цаг 45 минут Бичиг баримтгүй хятад иргэд баригджээ Өчигдөр 17 цаг 38 минут Сайдын амь насанд халджээ Өчигдөр 17 цаг 26 минут Утаагүй түлшний лабораторийн нээлт болно Өчигдөр 17 цаг 14 минут Ногоон гэрэл - цагаан шугам” тэмцээн болно Өчигдөр 16 цаг 52 минут Тарваганд хазуулж тахал тусчээ Өчигдөр 16 цаг 40 минут Улсын бүртгэлийн ерөнхий газрын техникүүд бүрэн шинэчлэгдэнэ Өчигдөр 16 цаг 22 минут Олон тооны зээр тодорхойгүй шалтгаанаар хорогдож байна Өчигдөр 16 цаг 10 минут Тендерийн урилга: Бульдозерын Д-16 маркын сэлбэг нийлүүлэх Өчигдөр 15 цаг 59 минут Тархины саажилттай хүүхдийг хөгжүүлэх төв Өчигдөр 15 цаг 58 минут Ажилд авна Өчигдөр 15 цаг 53 минут “Бизнесийн боловсрол” ажлын байр 2010 болно Өчигдөр 15 цаг 44 минут Хээрийн түймэр асчээ Өчигдөр 15 цаг 39 минут Асрамжийн хүүхдүүдэд угаалгын машин бэлэглэнэ Өчигдөр 15 цаг 30 минут Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Геологи, Хэл, Хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн 3500 гаруй номын худалдаа гарч байна Өчигдөр 15 цаг 22 минут “Ногоон” үзэсгэлэнд урьж байна Өчигдөр 15 цаг 12 минут Амралтын өдөр эрүүлжүүлэгсдийн тоо 162-т хүрэв Өчигдөр 15 цаг 1 минут Хэлмэгдэгсдэд буцалтгүй тусламж гардуулав Өчигдөр 14 цаг 53 минут Энэтхэг улсын тухай Өчигдөр 14 цаг 23 минут Гадаад харилцааны сайд сэтгүүлчидтэй зангиагүй уулзав Өчигдөр 14 цаг 0 минут Банкин дахь валютын нөөц хөдөлгөөнд орж эхэлжээ Өчигдөр 13 цаг 46 минут Хөвсгөл аймаг дахь ЖДҮ- ийн газраас Өчигдөр 13 цаг 35 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Мэргэжлийн боловсролын хөгжлийн талаарх доорх үнэмлэмжийн аль нь хамгийн оновчтой нь вэ?

МСҮТ-ийн төгсөгч чадварлаг хэн бүхэнд амжилтын хаалга нээлттэй байна

МСҮТ-үүд нь чанартай сургалтаар чадварлаг ажилтныг бэлтгэж байна

Баялгийг бүтээгчид нь МСҮТ-ийн төгсөгчид байдаг

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Шинэ аж үйлдвэржилтэнд МСҮТ-ийн төгсөгчдийн оролцоо хамгаас чухал байна

Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадварлаг ажилтныг МСҮТ-үүд бэлтгэж байна

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэй мэргэжлийг МСҮТ-д эзэмших боломжтой

Өөрийн сонирхолыг амжилтын түлхүүр болгоё

Мэргэжлийн зөв сонголт сайхан амьдралын баталгаа болж чадна

Хамтарч ажилладаг вэбүүд