Ерөнхийлөгч өршөөл үзүүлнэ гэдэг амлалтаар иргэдийг барьцаалж байна
2009 оны 6 сарын 10

УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцэн нийтийн хамарсан эмх замбараагүй байдалд оролцсон, төрийн төлөөлөгчийн өөдөөс зэвсэглэн дайрсан гэх үндэслэлээр ял сонссон иргэдийн ар гэрийнхэн нэгдэж “Долдугаар сарын 1-ний хэрэгтнүүдийн ар гэрийн холбоо” байгуулсан билээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар тус холбооны гишүүн Ю.Доржпаламтай ярилцлаа.

-Та бүхэн ямар учраас Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэх болов?

-Н.Энхбаяр сонгуулийн сурталчилгаа хийхээр иргэдтэй уулзахдаа долдугаар сарын 1-ний явдалд иргэдийг буруутгасан утгатай зүйл ярьж явна. Тэрбээр, үймээнд иргэдээ буруутгаж, сонгуулийн луйвар хийсэн этгээдүүдийг хаацайлж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Үнэндээ иргэд сонгох эрхээ эдэлж чадаагүйдээ өөрсдөө жагссан шүү дээ. Гэтэл үдээс хойш хэсэг хүмүүс зохион байгуулалттайгаар үймээн самуун үүсгэсэн. МАХН-ын байрны хаалгыг ямар хүн, ямар зорилготой эвдсэн талаарх баримт бидэнд байна. Гэтэл Ерөнхийлөгч зохион байгуулалттай үймээнд иргэдийг буруутгаж, онц байдал зарласнаа улс орноо хамгаалсан гэж ярьж байна. Онц байдал зарласнаар таван хүн амиа алдлаа. Бас ард түмний анхаарлыг сонгуулийн луйварт биш, үймээн самуунд хандуулах гэсэн зорилго байсан. Ингээд л МАХН-ын эхлүүлсэн сонгуулийн луйвар мартагдаж, үймээнд энгийн иргэд буруутай болж хоцорсон.

-МАХН-ын байрыг шатаасан, үймээн дэгдээсэн хүмүүс зохион байгуулалттай байсан гэдгээ тодруулаач?

-Өнгөрсөн хугацаанд бидэнд хангалттай баримт цугласан. Жинхэнэ ардчилсан улс байсан бол дэлгэж болно. Гэтэл Монголыг ардчилсан улс гэж хэлэхэд хэцүү байна шүү дээ. Нөгөө талаас үймээний хэргээр ял сонссон хүмүүсийн нэг нь ч яг МАХН-ын байрыг шатаасан, Соёлын төв өргөөг галдаж байгаа баримт байхгүй. Үймээн намжиж байхад ганц нэг шил виски, зураг бариад гарсан залуус МАХН-ын байрыг шатаасан хэргээр хүнд ял сонссон. Жинхэнэ үймүүлсэн, өдөөсөн хүмүүсийг бариагүй шүү дээ. Ял сонссон залуус ар гэрээ тэжээдэг, ядарсан амьдралтай айлын хүүхдүүд. Гэрийнхэн нь хөөцөлдөөд явах чадваргүй, авилга өгөх бэнчингүй. Тийм хүмүүсийг сонгож улс төрийн хоригдол болгосон баримтууд ч байгаа. Шүүх, прокурор ч нэг намын талд үйлчилсэн баримт хангалттай цугласан.

-Тухайлбал?

-Үймээний хэрэгт холбогдсон Бат холбоо гэдэг хүүхдийн ээж Ягаанаа гэдэг хүн Хан-Уул дүүргийн шүүгч Ичинхорлоотой шүүх хурлын өмнө ганцаарчилж уулзсан юм билээ. Тэгэхдээ “Миний хүү үймээнд оролцсон гэх тодорхой баримт байхгүй ээ. Хүүхдийг минь торгоод өнгөрөөх боломж байхгүй юу” гэж гуйсан гэсэн. Гэтэл шүүх хурал ч болоогүй байхад “Та нар сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Үймээний хэрэгт холбогдсон хүн бүр ял сонсоно” гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр шүүгчид итгэл үнэмшилдээ тулгуурлаж шийдвэрээ гаргаагүй нь тодорхой байна. Нөгөө талд шүүх хурал гэж урдаас бэлтгэсэн жүжиг болсон нь тодорхой байгаа биз. Бас Нийслэлийн шүүгч Хатанбаатар гэдэг өмгөөлөгчийг загнахдаа “Та нар төр засгийн эсрэг гэмт этгээдүүдийг өмөөрч, хоригдож байгаа хүмүүсийн эхчүүдийг өдөөн турхирч байна” гэж байсан. Төрийг гэдэг нь МАХН гэж ойлгуулж байгаа нь тэр. Яг үнэндээ хоригдож байгаа нэг ч хүнийг буруутгах хангалттай нотлох баримт байхгүй шүү дээ.

-Үймээний хэргээр хэд орчим хүн хоригдож байгаа вэ?

-190-ээд хүн үймээний хэргээр ял эдлэж байгаа. Тэдний дотор насанд хүрээгүй хүүхэд дөрөв байгаа. Тэд Зайсан дахь хорих ангид ял эдлэж байгаа.

-Тэдэнд Ерөнхийлөгч өршөөл үзүүлэх болов уу?

-Ерөнхийлөгч өршөөх хугацаа хангалттай өнгөрлөө. Ирэх долдугаар сард зарим хүмүүс ялаа бүрэн эдлээд гарах гэж байна. Тийм учраас өршөөл биш цагаатгалын хууль хэрэгтэй. Сонгуулийн хороо булхай гаргасныг шүүх тогтоосон гэсэн. Тэгвэл сонгох эрхийнхээ төлөө тэмцээд ял сонссон хүмүүсийг цагаатгах шаардлагатай шүү дээ.

-Олон жилийн ял сонссон хүмүүс Өршөөлийн хууль, Ерөнхийлөгчийн өршөөлийг л хүлээж байгаа шүү дээ?

-Ерөнхийлөгч намайг дахиад сонговол өршөөнө гэж иргэдийг барьцаалж байна. Үүнд нь иргэд итгэхээ болиод байна шүү дээ. Гэхдээ үймээнийхнийг цагаадах цаг ирж, эрх мэдлийн төлөө булхай гаргасан этгээдүүд буруутай нь тогтоогдох цаг ирнэ.

-Та нар Н.Энхбаярыг дахин сонгогдвол хэдэн асуудлыг нэн даруй биелүүлэхийг шаардсан байна. Үүнийгээ тодруулаач?

-УИХ-ын сонгуулийг луйвардаж төрийн эрхэнд гарсан МАХН-ын удирдлагууд улс төрийн хэрэгтэн гэдгийг хүлээн зөвшөөрч, хариуцлага тооцохыг шаардсан. Мөн ард түмний сонголтыг будлиантуулсан Сонгуулийн ерөнхий хороонд хариуцлага тооцох ёстой. Энгийн иргэдэд үймээний хэргийг тулган, хууль зөрчиж байцаасан хуулийн байгууллага, ял оноосон шүүх, прокурорын ажилтануудад хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн таван хүний амь хөнөөсөн этгээдүүдийн хэргийг хурдан шалгаж дуусгах зэрэг таван шаардлага тавьж байгаа.

-Үүнийг чинь биелүүлэх болов уу?

-Ард түмний Ерөнхийлөгч байна гэсэн сайхан үгээр сонгуулийн сурталчилгаа хийж байгаа л бол тэр шаардлагыг биелүүлэх ёстой. Тэгж чадахгүй бол зайгаа тавьж өгөх учиртай.

-Ерөнхийлөгчид хаягласан шаардлагаа өөрт нь хүргүүлэх үү?

-Төрийн бус байгууллагууд Ерөнхийлөгчид асуулга тавьж Сүхбаатарын талбайд зогсч байгаа. Бид эхний ээлжид хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэнэ. Дараа нь сурталчилгаа хийж байх үед нь өөрт нь өгнө.

-Танай хүүхэд үймээний хэргээр ял сонссон байх аа?

-17 настай хүү маань улс төрийн хоригдол болж, тэнсэн ялтай байгаа. Долдугаар сарын 1-нд хүү маань “Ааваа маргааш миний төрсөн өдөр. Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр шоу үзээд ирье” гээд явсан. Тэнд очоод үймээн болж байна гээд над руу ярихаар нь 17.00 цагт очиж авсан. Гэтэл анхан шатны шүүх 20.00 цагт МАХН-ын байрыг шатаасан гэж дөрвөн жилийн ял оноосон. Шүүх хуралд хүү маань “Би 11 тэрбум төгрөгийн хохирол учруул, 380 гаруй хүнийг гэмтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдүүлснийхээ төлөө дөрвөн жилийн ял сонссон. Дараагийн шатны шүүхээс ялыг нь хоёр жилийн тэнсэн ял болгосон л доо.

Хүү маань сургуулиа төгсөөд Америк явах гэж байсан юм. Гэтэл одоо тэнсэн ялтай учир хөдөө өвөө эмээдээ ч очиж чадахгүй байна. Дэлгүүрт худалдаа хийхэд худалдагч “Ялтан чи мөнгөө дутуу өгөв өө” гэж доромжлох жишээтэй. Голын эрэгт хөл бөмбөг тоглоход хожигдсон хүүхдүүд нь хоригдлоо гэж дооглох юм. Тэгээд л хүү маань уйлаад ороод ирдэг. Шилжилтийн насны хүүхдэдээ энэ бүхэн маш дарамттай байгаа.

-Та ярилцлага өгсөн хэрнээ зургаа авахуулахыг зөвшөөрөхгүй байна. Ямар нэг дарамт байна уу?

-Эхнэр маань хүүгээ хоригдсоны дараа ярилцлага өгсөн. Гэтэл үл ялих зүйлээс шалтгалан эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар хэрэг үүсгэж, гурван сар байцаалаа. Бас нэг өмгөөлөгчийг сонин хэвлэлд ярилцлага өглөө гэж дарамталсан ч тохиолдол байгаа. Ардчилсан нийгэмд амьдарч байсан бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлмээр байна. Гэтэл үнэндээ дарангуйллын нийгэмд амьдарч байна шүү дээ.

Б.Цэцэгдэлгэр  

 

Ази, Номхон далайн бүсийн симпозиум болно 7 минутын өмнө Хоёр аймагт хорио цээрийн дэглэм тогтоов 19 минутын өмнө Доллартай торх олджээ 29 минутын өмнө МАХН-ын бага хурал өнөөдөр хуралдана 44 минутын өмнө Хууль хэрэгжүүлэх гэж хүйтэн зэвсэг ашиглаж болох уу? 1 цаг 8 минутын өмнө Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН 1 цаг 13 минутын өмнө Өнөөдөр бич өдөр 1 цаг 16 минутын өмнө 1972 мал шүлхий өвчнөөр халдварлажээ Өчигдөр 17 цаг 53 минут Хөрөнгийн биржийн менежментийн багийг гадаадынхан удирдах уу Өчигдөр 17 цаг 45 минут Бичиг баримтгүй хятад иргэд баригджээ Өчигдөр 17 цаг 38 минут Сайдын амь насанд халджээ Өчигдөр 17 цаг 26 минут Утаагүй түлшний лабораторийн нээлт болно Өчигдөр 17 цаг 14 минут Ногоон гэрэл - цагаан шугам” тэмцээн болно Өчигдөр 16 цаг 52 минут Тарваганд хазуулж тахал тусчээ Өчигдөр 16 цаг 40 минут Улсын бүртгэлийн ерөнхий газрын техникүүд бүрэн шинэчлэгдэнэ Өчигдөр 16 цаг 22 минут Олон тооны зээр тодорхойгүй шалтгаанаар хорогдож байна Өчигдөр 16 цаг 10 минут Тендерийн урилга: Бульдозерын Д-16 маркын сэлбэг нийлүүлэх Өчигдөр 15 цаг 59 минут Тархины саажилттай хүүхдийг хөгжүүлэх төв Өчигдөр 15 цаг 58 минут Ажилд авна Өчигдөр 15 цаг 53 минут “Бизнесийн боловсрол” ажлын байр 2010 болно Өчигдөр 15 цаг 44 минут Хээрийн түймэр асчээ Өчигдөр 15 цаг 39 минут Асрамжийн хүүхдүүдэд угаалгын машин бэлэглэнэ Өчигдөр 15 цаг 30 минут Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Геологи, Хэл, Хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн 3500 гаруй номын худалдаа гарч байна Өчигдөр 15 цаг 22 минут “Ногоон” үзэсгэлэнд урьж байна Өчигдөр 15 цаг 12 минут Амралтын өдөр эрүүлжүүлэгсдийн тоо 162-т хүрэв Өчигдөр 15 цаг 1 минут Хэлмэгдэгсдэд буцалтгүй тусламж гардуулав Өчигдөр 14 цаг 53 минут Энэтхэг улсын тухай Өчигдөр 14 цаг 23 минут Гадаад харилцааны сайд сэтгүүлчидтэй зангиагүй уулзав Өчигдөр 14 цаг 0 минут Банкин дахь валютын нөөц хөдөлгөөнд орж эхэлжээ Өчигдөр 13 цаг 46 минут Хөвсгөл аймаг дахь ЖДҮ- ийн газраас Өчигдөр 13 цаг 35 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Мэргэжлийн боловсролын хөгжлийн талаарх доорх үнэмлэмжийн аль нь хамгийн оновчтой нь вэ?

МСҮТ-ийн төгсөгч чадварлаг хэн бүхэнд амжилтын хаалга нээлттэй байна

МСҮТ-үүд нь чанартай сургалтаар чадварлаг ажилтныг бэлтгэж байна

Баялгийг бүтээгчид нь МСҮТ-ийн төгсөгчид байдаг

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Шинэ аж үйлдвэржилтэнд МСҮТ-ийн төгсөгчдийн оролцоо хамгаас чухал байна

Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадварлаг ажилтныг МСҮТ-үүд бэлтгэж байна

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэй мэргэжлийг МСҮТ-д эзэмших боломжтой

Өөрийн сонирхолыг амжилтын түлхүүр болгоё

Мэргэжлийн зөв сонголт сайхан амьдралын баталгаа болж чадна

Хамтарч ажилладаг вэбүүд