Шүүхэд реформ хийх хүн л Ерөнхийлөгч болох ёстой
2009 оны 4 сарын 6


-Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорлоо. Ерөнхийлөгч  Монголын төрийн тогтолцоонд хэр зэрэг чухал байр эзэлдэг албан тушаал вэ?

-Төрийн тогтолцоо гурван салаанд хуваагддаг. Хууль тогтоох, гүйцэтгэх , шүүх гэсэн. Төрийн тэргүүн  хууль тогтоох юм уу эсвэл гүйцэтгэх эрх мэдлийн талд багтаж байх ёстой. Гэвч одоогийн Үндсэн хууль  болон бусад хуулиар дээрх хоёр эрх мэдлийн алинд нь ч хамаарах тухай заалт байхгүй. Шүүгчдийг томилдог болохоор нь шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүд байгаа гэлтэй нь биш.Тэгэхлээр, төрийн эрх мэдлийн тогтолцооны гадна байна гэж үзэхээс өөр арга байхгүй. Төрийн эрх мэдлийн тогтолцоондоо зөв байрлаагүй албан тушаалыг яаж ч харсан чухал гэж хэлэх аргагүй.

-Төрийн тэргүүн төрийн тогтолцооныхоо гадна байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тийм байж болдог юм уу?

 -Болоод л байна ш дээ. Жаахан түүх яръя. 1992 оны  Үндсэн хуулийн төслийг боловсруулж байхад олон улсын жишгийн дагуу парламентын улсын төрийн тэргүүн  гүйцэтгэх эрх мэдлийн талдаа багтдаг жишгээр төслийг хийсэн гэдэг. Гэтэл тэр үед нэг хүнээс их айдаг  айдас их байсан учраас депутатууд төрийн тэргүүний гүйцэтгэх эрх мэдлийн талдаа хэрэгжүүлдэг эрх мэдлийг танасаар байгаад  төрийн тогтолцооны гадна гаргачихсан.  Бага сага элемент үлдсэнийг нь нөгөө алдарт өөрчлөлтөөр аваад хаячихсан, тэгээд бүүр хамааралгүй болсон. Зүй нь парламентийн улсын ерөнхийлөгч парламентийн олонхиос сонгогдсон ерөнхий сайдыг томилж, ерөнхий сайдын санал болгосон сайд нарыг бас томилж байх ёстой билээ. Тэгж байж гүйцэтгэх эрх мэдлийн талдаа багтаж, төрийн тэргүүний статусыг эдлэх нэг нөхцөл нь болох ёстой. Одоогоос 20 жилийн өмнө бүү хэл одоо ч ингэж ойлгохгүй хүн олон байгаа учраас төрийн тэргүүн гэдэг хүн төрийн эрх мэдлийн тогтолцоонд ортлоо удах бизээ. Үүнийг үндсэн хуульт ёсны онолын үүднээс авч үзвэл ноцтой алдаа яриангүй мөн.

Төрийн тэргүүнийг төрийн тогтолцооны гадна гаргаснаар  нэг аймшигтай алдааг хийсэн.Энэ бол парламент  ерөнхий сайд, сайдууд болон бусад зарим албан тушаалтныг томилдог болсон явдал юм. Энэ бол монголын төрийн тогтолцооны дампуурлыг эхлүүлсэн. Энэ нь улмаар цуст мөргөлдөөнд хүргэсэн. Цаашид юунд хүргэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Ийм ёс бус зүйлийг  нэг хэсэг нь  юм бага мэдэж байсны улмаас буруу монголчилсны гайгаар, нөгөө хэсэг нь төржсөн намыг сэм сэргээх далд бодлогоо хэрэгжүүлсний улмаас ийм нэг гаж тогтолцоог бий болгосон. Одоо энэ гаж тогтолцоогоор амьдардаг бүхэл бүтэн арми бий болсон учраас бүүр дийлэгдэхгүй хар хүч болж, түүнийг хамгаалдаг тусгай бүлэглэлийг бий болгосон байна. Бас олон хүн парламент томилгоо хийхгүй бол юу хийх юм гэж хэнэг ч үгүй хэлдэг боллоо. Төрийн эрх мэдлийг шилжүүлдэг арга – сонгууль ч энэ бүлэглэлийн эрх мэдлээ хамгаалах хэрэгсэл болсон гэхэд хилсдэхгүй.   

-Тэгвэл үүнээс яаж гарах ёстой вэ?

-Үүнийг буруу гэдгийг олон хүн мэдэж байгаа. Хэлдэггүй л болохоос биш. Миний зарим найз нөхөд  “чи битгий үүнийг сөхөөд бай бидэнд гай болно” гэж надад хэлдэг. Энэ гаж тогтолцоог хамгаалдаг хүчийг зайлуулхаас нааш дийлдэхгүй. Тэднийг ухаархыг хүлээвэл монгол үндэстний нас гүйцэхгүй. Асуудал ийм л болсон. Харин засъя гэсэн хүсэл байвал  засах арга нь маш энгийн. Дэлхий дахин рүү харахад л туршилгаар шалгагдсан жор бэлхнээ байгаа. Бид зохиох гэж бодох хэрэггүй. Зохиодог юм гэж бий, бас авдаг юм ч гэж бий.

-Тэгэхлээр Ерөнхийлөгч гэдэг хүн байх хэрэг байгаа юм уу?

Төрийн тэргүүн  аль  ч улс оронд байдаг. Байранд нь байлгах тухай л яриад байна. Одоогийн хууль тогтоомжоор  манай ерөнхийлөгч хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд хууль санаачилна, УИХ-ын шийдвэр, хуулинд хориг тавина. Үндсэн хуулийн 22-р зүйлд зааснаар ерөнхий сайдыг УИХ томилж чадахгүй 45 хоновол УИХ-ыг тараана гэсэн нэг хуурмаг эрх бий. 44 дэх хоног дээрээ асар их үнээр авсан эрх мэдлээ хамгаалан үлдэхээ тэд бас мэднэ. Тэгэхлээр энэ бүрэн эрх хэзээ ч хэрэгжихгүй, хуурмаг эрх юм л даа. Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд ерөнхий сайдын нэрийг УИХ руу дамжуулдаг ёс төдий эрх бий. Бас сайд нарыг томилоход зөвшилцөнө гэсэн нэг хуурмаг эрхтэй. Энэ талаар 7 хоног бодоход л тэр эрх нь алга болно. Ингээд харахаар дээрх эрхүүд ёс төдий л юм. Харин ерөнхийлөгчид нэг том эрх бий.

-Тэр нь ямар эрх байна?

-Энэ бол шүүх эрх мэдлийн хоёр том байгууллага шүүх, прокурорын бүрэлдэхүүний хүрээн дэх томилгоо хийх эрх.  Бүх шүүгчдийг болон  прокурорын удирдлагыг томилдог. Энэ эрх мэдлээр дамжуулж монголын төрийн тогтолцоог эрүүлжүүлэх, хууль, шударга ёсыг тогтоох их том бололцоо байгаа юм. Харамсалтай нь энэ эрхээр дамжуулж хийх ёстой асар их ажлыг үе үеийн ерөнхийлөгчид хийж чадаагүй. Үүний улмаас маш ноцтой үр дагваруудыг бий болсон. Тухайлбал, шүүхийн хараат бус байдлыг тогтоогоогүйн улмаас хүний эрх, эрх чөлөө, амь нас, эд хөрөнгө эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүсийн дур зоргын золиос болж, хууль дээдлэгдэх ёс мартагдахад хүрч байна. Эрх мэдэлтэй хүмүүс хууль, шүүхийн  гадуур амьдарч байгааг хүмүүс хараад цөхөрч бас үзэн ядаж байна. Зарим хүнд “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гээч юм болж байна.  Хэрэв хараат бус шүүх байсансан бол хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын  бүх алдаа завхарал шүүхээр хянагдаж, засагдаж, аливаа хууль бус дур зорго хуулийн дор сөгдөх ёстой байлаа. Ийм алхам хийгээгүйн улмаас хуулийг дарангуй ёсны хэрэгсэл болгон ашиглах, шүүх, шүүгчдэд эрх мэдэлтнээс нөлөөлж, гэм зэмгүй хүмүүст ял зэм хүлээлгүүлэх явдал ч гарах боллоо. Саяхан ахмад хуульч, Шүүхийн яамны сайд асан Дамдин гуай  7-р сарын 1-ний хэрэгт холбогдсон хүмүүсийг дээрээс үүрэг даалгавар өгч ял зэм хүлээлгэж байгаа талаар шүүгч түүнд юу хэлснийг хэвлэлд өгсөн ярилцлагдаа тэмдэглэсэн байналаа. Энэ бол сонсоход үнэхээр аймшигтай юм. 7-р сарын 1-ний дараа олон хүн хараат шүүхийн гор хорыг яс махаараа мэдэрлээ. Хараат бус шүүх үнэхээр хэрэгтэй юм байна гэсэн бодол санаа асар их үнээр хүмүүсийн толгойд буулаа.

   Хэрэв хараат бус шүүхтэй бол УИХ, Засгийн газрын алдаа завхарлыг шүүх засаж болно. Шүүхий алдаа завхарлыг хэн ч засаж чаддаггүй, цаг хугацааны хувьд өнгөрсөн байдагт хамаг учир оршино.  Аваад явсан амь нас, сүйдсэн эрүүл мэнд, бие сэтгэлийн шархыг эдгээх аргагүй. Тийм учраас шүүхийн хараат бус байдлыг тогтоох явдал ардчилсан төрийн тэргүүн зэргийн зорилт байдаг. Гэтэл ийм чухал зүйлийг анхаарлын гадна үлдээж, манай үе үеийн ерөнхийлөгчид одон, медаль, алдар цолоор хүмүүсийг ар, өврөөр  шагнаж, оноогүй шагнал нь олон нийтийн доог тоохуу болж байгаа нь харамсалтай.

-Шүүхийн хараат бус байдлыг тогтоохын төлөө хамгийн түрүүнд юу хийх ёстой гэж та бодож байна?

-Үүнийг нэг хоёр өгүүлбэрээр хэлэх аргагүй. Би өмнө нь шүүх эрх мэдлийн хүрээнд дэх алдаа дутагдалд шинжилгээ хийж, засах арга замын талаар тодорхой санал дэвшүүлж байсан. Гэтэл тэр зүйл маань ажил хэрэг болоогүй ч гэсэн олон хүний сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ өгсөн байхаа. Уул нь  Адам Смит хараат бус шүүх, чөлөөт худалдаа хоёрыг тогтоочихвол бусад нь аяндаа түүнд захирагддаг юм гэснийг ухаарахгүй, хүсэхгүй байгаа нь бидний эмгэнэл юм. Шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг тогтоохын тулд эн тэргүүнд хийх зүйл бол: нэгдүгээрт, шүүгчдийн бүрэлдэхүүнийг зоригтой шинэчлэх хэрэгтэй.Бид янз бүрийн реформ хийж байна гэдэг атлаа хүний нөөцийн реформ огт хийгээгүй үүнээс болоод бүх реформ зогссон. Шүүгчдийг тараагаад хамгийн шударга, нарийн шалгуураар буцаан шалгаж оруулахаас сайн арга харагдахгүй байна.  Хоёрдугаарт, Шүүх, шүүгчийн хараат бус байдлыг зарим талаар бүдгэрүүлсэн, шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн яаж хангаж, хамгаалах арга зам, процессыг хуульчлаагүй тунхаг төдий Шүүхийн тухай хуулиа үндсээр нь өөрчилж, (1) Монгол улсын шүүхийн бүтэц-зохион байгуулалтын тухай хууль, (2) Монгол улсын шүүгчийн хараат бус байдлын тухай хууль,(3) Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай хуулийг шинээр гаргах  хэрэгтэй. Эдгээр хуулийн үзэл баримтлал нь шүүгчийн хараат бус байдлыг хангах, хамгаалахад бүрэн чиглэсэн байх учиртай.

Гуравдугаарт, Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ-аас байгуулж, гишүүд дотроос нь даргыг Ерөнхийлөгч томилдог байж болно. Дарга нь сайдын рангтай, асуудлыг шууд УИХ, Засгийн газарт оруулдаг эрх хэмжээтэй байх нь зөв. Одоо шүүгчдийн цалинг УИХ тогтоож байгаа нь буруу. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн цалинг тогтоох ёстой. Дөрөвдүгээрт, шүүх эрх мэдлийн  байгууллагын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Манайд шүүгч мэтгэлзээнээр бус  хавтаст хэрэг дэх нотлох баримтат тулгуурлан хэрэг маргааныг шийддэг. Тэр хавтаст хэргийг гүйцэтгэх эрх мэдлийн нэг агентлаг бүрдүүлж байгаа тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Прокурор хавтас хэрэг дэх үг, өгүүлбэр бүрийг түүнийг бүрдүүлсэн үйлдэл болгоныг хянаж байгаа гэж өөрсдийгөө хуурах хэрэггүй. Тийм бололцоо ч байхгүй. Шүүх эрх мэдлийн хүрээний ажил хийж байгаа бол тэр бүтэцдээ байх ёстой. Тодруулбал, монголын цагдаагийн байгууллагын хэв журам сахиулахаас бусдыг шүүх эрх мэдлийн байгууллагын бүтцэд оруулна гэсэн үг. Энэ бол байр сэлгэж байгаа хэрэг огт биш. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж байгаа, томруулж үзвэл эрх мэдэл хуваарилах зарчмаас урган гарч байгаа шаардлага юм.

Энэ мэт олон асуудал шийдлээ хүлээж байна. Зах зухаас нь дурьдахад ийм байна. Тийм учраас ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс ард түмэн одоо чих зөөлөн байгаа дээр нь нэг л зүйлийг шаардах ёстой. Энэ бол шүүхийн реформ.  Оюу толгой тойрсон хоосон амлалтыг сонсох хэрэггүй. Оюу толгой одоо хамгийн популист сэдэв болоод байна. Шүүхэд реформ хийж чадах мөрийн хөтөлбөртэй хүнийг л  сонговол ард түмэн хожно.

 

-Оюу толгойн гэрээ ч чухал биздээ?

-Чухал нь чухал. Гэхдээ одоогийн хууль тогтоомжоор ерөнхийлөгч энэ асуудал руу орох бүрэн эрхийн хүчтэй механизм байхгүй. Парламент, засгийн газрын эрх хэмжээ энд ямагт давуу байх болно. Харин хараат бус, шударга шүүхийг тогтоох нь ерөнхийлөгчийн  карманд байгаа бүрэн эрх юм. Нөгөө талаас хараат бус шүүхтэй болчихвол парламент, засгийн газрын ямарч алдаа дутагдлыг, хэдэн арван Оюу толгойн  хууль бус гэрээг, алдагдалтай наймааг засах бололцоо ямагт байх болно. Хараат бус шүүхтэй болвол ард түмэн, шударга ёс, хууль ёс ямагт дийлж байх болно.

-Одоо хоёулаа асуудлаа арай өөр чиглэлтэй болгоё. Таныг ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэж  зарим хүмүүс үздэг. Та энэ талаар юу хэлмээр байна?

-Би улс төрч биш учраас улс төрийн шалтгаанаар ямар нэг засаг төрийн хэлбэрийг  онцгойлон дэмждэг хүн биш. Харин би энэ асуудлыг судалдаг эрдэмтэн хүний хувьд засгийн ямар хэлбэр ямар улсад, ямар цагт тохирдогт талаар санаа оноогоо хэлж байсан удаатай. Парламентийн, ерөнхийлөгчийн, холимог гэсэн 3 загвар байдаг. Эдгээрийг сайн, муу гэж ангилддаггүй. Тэдгээр нь тохирсон улдаа л сайн байдаг. Манайхан ерөнхийлөгчийн улсыг муу гэж хэлж, бичээд байдаг. Үүний бурууг нь би хэлдэг. Тэгэхлээр л ерөнхийлөгчийн улсыг дэмждэг гээд байгаа юм болов уу. Ямар улсад  засгийн ямар хэлбэр тохирдог талаар миний гаргасан таамаг бий. Монгол улсын одоогийн засгийн хэлбэр бол тэр гэж хэлэх аргагүй саармаг юм байгаа. Үүнийг засах шаардлагатай. Нэг бол парламентийн загварыг бүтнээр нь авах хэрэгтэй эсвэл ерөнхийлөгчийн улсыг сонгох хэрэгтэй. Ингэхдээ  аль нь бидэнд илүү тохирох ёстой вэ гэдгийг  сайн тунгаах ёстой. Хамгийн наад зах нь засаг төрд улс төрийн намын оролцоог ахиухан байлгах нь одоо зөв гэж үзэж байгаа бол парламентийн хэлбэрийг сонгох хэрэгтэй. Харин намын оролцоог багасгаж, лидерийн санаа зориг ахиухан байлгая гэвэл  ерөнхийлөгчийн хэлбэрийг сонгох жишээтэй. Дараа нь бас нэг бодох юм бий. Нам, лидер хоёрыг хязгаарлахад аль нь хялбар вэ гэдгийг ч бас давхар бодох ёстой. Энэ мэт олон зүйлийг цогцоор бодож, монголын хөрсөнд уялдуулан сэтгэж байж шийдэх ёстой зүйл л дээ. Үүнийг улс төрийн амбицаар эсвэл хэн нэг хүнийг бодож байгаад, мөн битүү сохроор шоо шидээд шийдэх зүйл биш. Энэ бол үндэстний түлхүүр асуудал. Тийм учраас АНУ-ийн Үндсэн хуулийн төслийг анх хэлэлцэж байхдаа засгийн хэлбэрийн талаархи маргаан олон түмэнд хүрч, андуу ташаа ойлгож, үйл хэрэгт саад учирч мэднэ гээд “Тусгаар тогтнолын их заал “-ын  бүх цонхыг хааж байгаад хэлэлцсэн гэдэг.

-Төрийн албаны тухай хуулиар төрийн үйлчилгээний  ажилтнуудыг намаас түтгэлзүүлэх тухай заалтыг хүмүүс шүүмжилж байгаа. Та намаас түдгэлзсэн үү.

-Би 1979 онд МАХН-д анх элсэж байсан. Одоо 30 жил болжээ. Хуулийн дагуу түдгэлзсэн. Миний хувьд түдгэлзэх, гарах хоёр яг ижил юм. Одоо би нэг мөсөн гаръя гэж бодож байгаа. Миний элсэж байсан нам тэр үеийн шалгуураар авч үзсэн ч, одоогийн үүднээс харсан ч шал өөр нам байсан.Тэр нам одоо алга болжээ. Одоогийн энэ нам монголын ардчилалд саад болж байна. Ардчиллын хамгийн үнэ цэнэтэй зүйл сонгуулийг луйврын хэрэгсэл болгоход гол үүрэг гүйцэтгэлээ.  Монголын залуу үеийг албан тушаал, эрх мэдлийн төлөө юугаа ч  өгөхөд бэлэн болгон уруу татаж байна. Хээл хахуул, албан тушаалын наймааг эхлүүлж, хөгжүүлж, туйлд нь хүргэлээ. Ард түмэн, гишүүдээ үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, далдуур яллана. Монгол улс, эх орныхоо эрх ашгийг олигархийн эрх ашиг, дарангуйллаар солилоо. Ингээд тоочоод байвал их зүйлийг хэлж болно. Энэ намд ардчилал гэж огт байхгүй гэдгийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн бага хурал нь дахин нотоллоо. Ямар ч альтернатив хувилбаргүй нэг хүнийг дэвшүүлээд тэгээд бас сонгууль явуулаад байгаа нь даан ч ичмээр. Сонголттой юман дээр сонгууль хийдэг гэдгийг тэд мэдэхгүй гэж үү. Ийм юм социализмын үед л байсан. Одоо Хойт солонгост байж магадгүй. Гэтэл ардчилсан нам ямар шударга өрсөлдөөн дундаас Элбэгдоржийг гаргав. Харьцуулан харж суухад  нүүр улааж байгаа юм.  Би өөрийгөө бодсон бол энэ намыг худлаа магтаад ар өвөрт гараад ашиг хонжоо олоод байж болох л байсан байх л даа.  Даан ч тэгж чадахгүй юмдаа.  Энэ бол миний зан, нөгөө талаас улс орноо хааяаа боловч тэнд амьдарч байгаан хувьдаа бодох хэрэг шүүдээ. Зарим дотно хүн надад “шударга байна гэдэг бол ухаан дутуугийн шинж” гэж санаа нь зовохдоо хэлдэг. Энэ бол шударга, үнэнээс монголын нийгэм улам бүр хүнийсч байгаагийн дохио.Энэ бол олон түмний буруу ч биш. Тийм болгосон энэ цагийн араншин, тэдний авторуудын буруу.

Үйлчилгээний ажилтнуудыг намаас түдгэлзүүлсэн тухайд хүний эрхийн зөрчлийн асуудал яригддаг. Үүнийг үндсэн хуулийн шүүх шийдэх ёстой. Төрийн албаны тухай хуулиар төрийн албыг намчирхлаас салгах гэсэн санаа нь зөв байхаа. Харин үүнээсээ ухрах гэсэн санаа их байгаа нь харамсалтай. Сургууль, цэцэрлэг, хүн эмнэлгийн салбарын эрхлэгч, захирал нар хуулиар төрийн захиргааны албан хаагч болсон. Ингэснээр намчирхах явдлыг сааруулаад зогсоогүй эдгээр олон зуун хүний ажлын байр цалин хөлс болон бусад баталгаа эрс сайжирахаар болсон. Гэтэл тэднийг буцааж үйлчилгээний албан хаагч болгох оролдлогыг хямралын нэрийн дор, явцуу сонирхлоор хийх санаа сэдэж байгаа нь харамсалтай. Эрх зүйн байдлаа дордуулахыг тэд ч бас зөвшөөрөхгүй байх ёстой.      

 

 

 

 

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд