|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Монголд анх удаа “Moneygram” сүлжээгээр ЕВРО хүлээн авдаг боллоо
2009 оны 6 сарын 15
Related
Монголд анх удаа өрсөлдөөний байгууллагуудын чуулга уулзалт болно
Монголд анх удаа ADSL2+ модемыг нэвтрүүлжээ
ХХБ Монголд анх удаа Хөрөнгийн зохистой удирдлагын “Treasury” программын системийг нэвтрүүллээ
М-Си-ЭС Тайгер үйлдвэр Монголд анх удаа ISO 22000:2005 стандартыг хэрэгжүүллээ
Улаан гэж хүн анх монголд чичаан авчирч байжээ
Худалдаа, хөгжлийн банкны Иргэдийн банкны газрын захирал Б.Баярмаатай бид уулзлаа. Иргэдэд ямар үйлчилгээ хэрэгтэй байна, юуг нь сайжруулах, яаж өөрчлөх гээд харилцагч Таны ашигладаг үйлчилгээ бүрт Иргэдийн банкны газар санаа тавин ажилладаг. Энэхүү газрын захирал Б.Баярмаа цоо шинэ нэгэн үйлчилгээний талаар уншигч Танд танилцуулж байна. -“Moneygram”-аар евро хүлээж авдаг болсон шинэ үйлчилгээнд харилцагчид ам сайтай байна. Хэзээнээс энэ үйлчилгээг Монголд нэвтрүүлж эхлэв? -“Moneygram” сүлжээгээр дамжуулан евро валют хүлээн авдаг болсон нь Монголдоо шинэлэг үйлчилгээ болж чадлаа. Өнгөрсөн сараас эхлэн олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын “Moneygram” сүлжээгээр гуйвуулсан гуйвуулгыг евро валютаар хүлээж авах боломжийг харилцагч нартаа бид хүргээд байна. Энэ үйлчилгээг ашигласнаар, Европын холбоо болон бусад хилийн чанадад байгаа Монголчууд маань 10 хүрэхгүй минутын дотор еврогоор гуйвуулга хийж, ар гэрийнхэн, найз нөхөд нь Монголд ам.доллароос гадна евро валютаар мөнгө хүлээн авах боломжтой болно гэсэн үг юм. -Монголд олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд Еврогоор шилжүүлэг хүлээж авдаг гуйвуулгын сүлжээ байгаагүй, тэгэхээр шилжүүлэгч нь наад зах нь еврогоо заавал ам.долларт хөрвүүлж ханшийн зөрүүний алдагдалд орохгүй юм байна гэж ойлгож болох уу? -Тийм ээ, Монголд шуурхай гуйвуулгаар евро хүлээж авдаг болж байгаа нь анхных. “Moneygram” сүлжээгээр евро гуйвуулахад өмнө нь ам.долларт шилжүүлж өгдөг байсан нь харилцагчид ханшийн зөрүүний алдагдалд орох эрсдэлтэй байсан. Одоо харин евро хүлээн авдаг болсноор энэ байдал үгүй болж байгаа юм. Олон улсын мөнгөн гуйвуулгын хэд хэдэн сүлжээ байдгийг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Бүгд л дор бүрнээ өөрийн онцлогтой. Гэхдээ “Moneygram” бусад ижил төрлийн гуйвуулгын үйлчилгээнүүдээс хол давуу дэвшилтэт хэлбэрүүдийг агуулснаараа дэлхий дээр хамгийн олон хүн ашигладаг, энэ сүлжээг мэддэг. “Moneygram” сүлжээний шимтгэл нь бусдаас хямд, бас хурдан гээд дурдвал бусдаас давуу талууд бүх нөхцлөөс нь харагдана. -“Moneygram” хамгийн хямд шимтгэлтэй байж чаддаг уу? Жишээ аваад дурдвал? Бас хугацааны хувьд хэдэн минутад гуйвуулах вэ? -“Moneygram” бусад ижил төрлийн гуйвуулгаас хамгийн хямд шимтгэлтэй байдаг. “Moneygram” байгууллагаас бүс нутаг бүрт тохирсон, иргэдийнх нь хэрэгцээнд нийцүүлсэн үйл ажиллагааг байнга авч хэрэгжүүлдэг учраас энэ сүлжээг хүмүүс хамгийн их хэрэглэдэг. Жишээ нь манай Монголд гэхэд бид Хятад улс руу бараа бүтээгдэхүүн худалдан авахаар гуйвуулга их хийдэг, харин Солонгост байгаа Монголчууд эх орон руугаа гуйвуулга байнга хийдэг учраас энэ хоёр тохиолдолд онцгой хөнгөлөлттэй үнээр мөнгөө гуйвуулах боломжтой байдаг. Жишээ нь Солонгосоос Монгол руу 2000 хүртэл ам.долларыг гуйвуулахад 5 ам.доллар, 5000 хүртэл бол 10 ам.доллар гэх зэргээр шимтгэл нь харьцангуй бага байдаг. Хугацааны хувьд гэвэл албан ёсоор ердөө 10 хүрэхгүй минутын дотор гуйвуулга тань эзэндээ очно. Мөн нэмж хэлэхэд мөнгө шилжүүлэх бүрдээ 10 үгэнд багтсан зурвас, мэндчилгээ, сэтгэлийн үг зэрэг хүссэн мэдээллээ нэмэлт үнэ төлбөргүйгээр дамжуулах боломжийг “Moneygram” үйлчилгээ олгодог. Ижил төрлийн гуйвуулгын үйлчилгээнд үг бүр нь төлбөртэй байдаг. -“Moneygram”-аар дэлхийн ямар улс орнуудаас гуйвуулга хийх, хүлээн авч болох вэ? Монголд мөн аль банкуудаар дамжуулж болох вэ? -“Moneygram” нь дэлхийн өнцөг булан бүрт 180 гаруй орны 162 мянган үйлчилгээний цэгүүдээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгыг найдвартай гүйцэтгэдэг арвин туршлагатай. Тэдгээр 180 орны талаар www.moneygram.com вэб хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Харин Монгол улсад Худалдаа, хөгжлийн банк, Монголшуудан банк, Хадгаламжийн банк, Улаанбаатар хотын банк, Эрэл банк, Анод банк, Капитрон банк гэсэн нийт 7 банк “Moneygram” үйлчилгээний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг. -“Moneygram”-аар мөнгө шилжүүлэх болон хүлээн авахад банкинд данстай байх шаардлагатай юу? -Шаардлагагүй. “Moneygram”-ын бас нэг давуу тал нь мөнгө шилжүүлэх болон хүлээн авахад хамгийн энгийн байдаг. Та өөртөө хамгийн ойр байгаа “Moneygram” сүлжээ бүхий банкинд иргэний бичиг баримттайгаа очиход хангалттай. Мэдээж хэрэг хэрэв Та мөнгө хүлээж авах гэж буй бол илгээгч хүнээсээ нууц дугаар авсан байх ёстой. -ХХБ Монголдоо хамгийн олон буюу 14 төрлийн гадаад валютаар гүйлгээ хийдгийг мэдэх юм. Харин “Moneygram” сүлжээгээр хэдэн төрлийн валютаар гуйвуулга хүлээн авдаг вэ? -“Moneygram” үйлчилгээг ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс мөнгө гуйвуулах болон хүлээн авахдаа хүссэн валютаа сонгох боломжтой. Өөрөөр хэлбэл, “Moneygram” нь хамгийн олон төрлийн валютаар гуйвуулга хүлээн авдагаараа бусдаас онцгой давуу. Энэ нь мөн л харилцагчийг ханшийн зөрүүний алдагдалд орох эрсдэлийг нь хааж өгдөг болон ямагт харилцагчийн санхүүгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Moneygram нь мөнгө гуйвуулах эрх мэдлийг Таны гарт өгч байна. -“Moneygram”-аар евро хүлээн авдаг болсноос гадна танай банкнаас харилцагчиддаа хүргэх өөр шинэ соргог үйлчилгээ юу байна? -Бид өнгөрсөн сараас эхлэн P2P буюу АТМ-ыг ашиглан өөрийн карт хооронд болон бусдын картын данс руу, Payment буюу картаас харилцах, хадгаламжийн данс руу мөнгө шилжүүлэх үйлчилгээг эхлүүллээ. АТМ-аас өөрийн картаа ашиглан бусад руу мөнгө шилжүүлэх үйлчилгээг авахын тулд банкинд ирэх, бүртгүүлэх зэрэг ямар нэгэн нэмэлт ажиллагаа шаардахгүй, зөвхөн шилжүүлэх картын дансаа л мэдэж байх хэрэгтэй. Энэ үйлчилгээ мөнгөн тусламж шаардлагатай болсон найз нөхөд, гэр бүлийнхэн тань Монгол улсын өнцөг булан бүрт төдийгүй гадаадын улс орнуудад байсан ч мөнгө шилжүүлэхэд хамгийн хямд зардлаар, маш бага шимтгэлтэйгээр, хурдан шуурхай мөнгө шилжүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог давуу талтай үйлчилгээ болж чадсан. -ХХБ байгууллагын банкны үйл ажиллагаагаар тэргүүлэгч банк гэдэг. Харин Иргэдийн банкны үйл ажиллагаа нь ямар түвшинд яваа гэж Та дүгнэх вэ? -Манай банк эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон томоохон байгууллагуудыг дэмжиж ажилладагаараа Монголдоо байгууллагын банкны үйлчилгээгээр байнга тэргүүлсээр ирсэн. Гэхдээ манай банкны иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа энэ төвшинд хүрэх тун ойрхон байгаа гэдгийг би итгэлтэй хэлж чадна. Өөрөөр хэлбэл, бид иргэд харилцагчид маань юу хүсч байгааг байнга судалж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ ямагт шинэчлэн сайжруулж, олон улсын банкуудын туршлага дээр үндэслэн санхүүгийн олон төрлийн үйлчилгээг үзүүлж чадаж байгаа. Монголын эдийн засгийн түвшин, мөнгөн эх үүсвэрийн бололцооноос хамаараад бүтээгдэхүүн үйлчилгээгээ байнга шинэчлэн сайжруулж байна. Иргэддээ зориулсан маш олон үйлчилгээн дээр бид анхдагч байж чадсандаа баяртай байдаг. Жишээ авъя л даа, Бид Монголд анх удаа олон улсын SWIFT сүлжээнд холбогдсон, хоёр шатлалт хамгаалалт бүхий интернэт банкны үйлчилгээ, GSM, CDMA сүлжээний аль алины хэрэглэгчдийн хувьд боломжтой SMS банкны үйлчилгээ, Лояалти урамшууллын картын системийг монголд анх удаа нэвтрүүлсэн гээд банк санхүүгийн салбарт цоо шинэ эргэлтийг хийсэн амжилт бидэнд байна. Цаашлаад бид Монголд картын хамгийн өргөн сүлжээг бий болгож чадсан, картын дэвшилтэт бүтээгдэхүүнүүд гэж юу байдгийг монголчууддаа хүргэлээ, VISA, Mastercard, American Express, JCB байгууллагуудын төлбөрийн картуудыг хүлээн авдаг анхны банк болж, бэлэн мөнгөний машин АТМ-ыг Монголын зах зээлд анх удаа нэвтрүүлсэн гээд тоочоод байвал бидний сонины хуудсын нэлээд зайг эзэлнэ. -Үнэхээр иргэдэд зориулсан маш олон анхдагч үйлчилгээг харилцагчдын байнгын хэрэглээ болгожээ. Гэвч өнөөдөр бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгө, зээл хэрэгтэй байгаа, гэтэл банкуудын шалгуур маш өндөр байгаа. ХХБ-ны хувьд иргэдэд зориулсан ямар нэгэн зээл олгож байгаа юу? -Иргэдэд зориулсан зээл тодорхой хэмжээгээр олгож байгаа. Гэхдээ мэдээж хэрэг олон улсын болон дотоодын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед бид өмнөх шигээ өргөн хүрээнд зээл олгохгүй байгаа ч манай банкинд зээлийн сайн түүх үүсгэсэн, өөрөөр хэлбэл, манайхаас 2 - 3 удаа бизнесийн зээл аваад хэвийн эргүүлэн төлсөн, үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж байгаа аж ахуйн нэгж болон иргэд харилцагчиддаа жижиг бизнесийн зээл буюу 100 сая төгрөг хүртэл зээлийг олгож байгаа. Мөн иргэддээ манай банктай хамтран ажиллаж байгаа барилгын компаниудаас орон сууц худалдан авах тохиолдолд орон сууцны зээлээр санхүүжүүлэх боломжтой байгаа. Манай банктай Жигүүр гранд, Макс групп, Бридж констракшн, Эко констракшн зэрэг барилгын салбарын 20 гаруй компаниуд хамтран ажиллаж байна. Танд баярлалаа. Амжилт хүсье.
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |