Дүүгээ цагдаад барьж өгсөн гэж ээж маань гомддог
2009 оны 6 сарын 22

Үймээний улмаас хоригдож байгаа хүүгийнхээ, ханийнхаа талаар олон эмэгтэй манай сонинд ярилцлага өгсөн билээ. Тэд яриа бүртээ Өршөөлийн хууль, Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэхийг хүлээж буйгаа төрийн түшээдэд сониноор дамжуулдаг. Энэ удаад ч ял эдлэж байгаа нөхрийнхөө талаар ярихаар нэгэн эмэгтэй манай сонинд хандсан юм.

-Та гэр бүлийнхнийхээ талаар товч яриач?

-Намайг О.Болорцэцэг гэдэг. Ял эдлэж байгаа нөхөр маань Ц.Ганбаатар. Бид хоёр хүүтэйгээ ээжийнхээ гэрт амьдардаг байлаа. Нөхөр маань 23, хүү минь гурван настай.

-Нөхөр чинь хаана ажилладаг байсан бэ. Үймээнд оролцож ял сонссон юм уу?

-Манай нөхөр Канад, Монголын хамтарсан барилгын компанид ажилладаг байлаа. Өнгөрсөн долдугаар сарын 1-нд шоу үзэхээр нөхөр бид хоёр найзуудтайгаа Сүхбаатарын талбай дээр очсон. Шоу биш үймээн болж байхаар нь эргээд гэр рүүгээ явсан.

-Тэгээд ямар шалтгаанаар шоронд орсон юм бэ?

-Бидэнтэй хамт явсан нэг залуу телевизийн камерт өртсөн юм билээ. Түүнийг хайж олоод хэнтэй явсныг нь асуусан байх. Манай нөхрийг ажил дээрээ байхад нь өнгөрсөн наймдугаар сарын 27-нд энгийн хувцастай цагдаа нар очиж барьсан гэсэн.

-Ямар шалтгаанаар баривчилснаа дуулгасан болов уу?

-Ажил дээрээ очиж байгаад хэдэн зүйл тодруулъя л гэж хэлсэн гэнэ лээ. Нөхөр маань тэднийг манай ажил дээр дагуулаад ирсэн. Тэд надаас тэр өдөр хэн хэнтэй хамт явснаа хэлчих гэж шалаад байсан. Би ч санаандгүй хамт явсан хүмүүсийнхээ талаар яриад тэднийг дагуулж дүү дээрээ хүртэл очсон.

-Дүү чинь бас хамт явсан юм уу?

-Тиймээ. Бариад хорьчихно гэж санаагүй. Тэр өдрөө л нөхөр, дүү хоёрыг маань хорьчихсон. Ээж маань одоо ч дүүгээ цагдаад барьж өгсөн гэж надад гомддог юм.

Цагдаа нар дүүг маань хэргээ хүлээчих, үсээ шар хэвээр нь байлгахгүй яах гэж хараар будуулсан юм гэх мэтээр дарамталж байгаад хэрэг хүлээлгэсэн гэсэн. Нөхөр маань ч Сүхбаатарын талбай дээр оччихоод явсан гэдгээ л хүлээсэн байна лээ.

-Өөрийг чинь байцаагаагүй юу?

-Надаас гэрчийн мэдүүлэг авсан. Би тэр өдөр болсон явдлаа л бичиж өгсөн. Шүүх хуралд гэрчээр оролцох хүсэлтээ өгтөл зөвшөөрөөгүй. Угаасаа үймээний гэх хэргийн бүх шүүх хурал гэрч, хохирогчгүй болсон шүү дээ.

-Анхан шатны шүүх хурал хэзээ болсон юм бэ. Нөхөр, дүү хоёр чинь ямар ял сонссон бэ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 7-нд болсон. Дүү маань насанд хүрээгүй учир хурал хаалттай болсон. Тэднийг 383 цагдаагийн ажилтан, энгийн дөрвөн иргэнд хүнд хөнгөн гэмтэл учруулсан. Мөн 118 аж ахуйн нэгж, байгууллагад 11 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-ээр ялласан юм. Ингээд нөхөр маань гурван жил нэг сар, дүү маань насанд хүрээгүй гэх шалтгаанаар нэг жилийн тэнсэн ял сонссон. Энэ ялыг нь гурван шатны шүүх хэвээр баталсан.

-Нөхөр чинь одоо хаана хоригдож байгаа вэ. Эргэж байгаа юу?

-Амгалангийн хорих ангид ял эдлэж байгаа. Ажилгүй, мөнгө төгрөг муутай болохоор тэр бүр эргээд байж чадахгүй юм. Өнгөрсөн лхагва гаригт хүүтэйгээ очиж эргэлээ. Хүү маань аавыгаа аваад явна гэж уйлаад салж өгдөггүй. Арга ядаад “Ааваа ажлаа хурдан дуусгаад ирээрэй” гэж байна лээ. Бид хоёр гэрлэлтээ батлуулж чадаагүй болохоор хоногоор эргэх эрх өгдөггүй.

Тэнд үймээний гэх хэргээр 100 гаруй хүн хоригдож байгаа гэсэн. Тэд Н.Энхбаярыг уучлал үзүүлнэ гэж маш их хүлээсэн гэж ярьж байна лээ.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр үймээний гэх хэрэгтэй хүүхэд, эмэгтэйчүүдэд уучлал үзүүлснийг хэлж байна уу?

-Ерөнхийлөгч уучлал үзүүлэх нь гэсэн яриа гарснаас хойш үймээний хэрэгтнүүд хөнжил гудасныхаа даавууг эвхээд, хувцас хунараа битүүхэн бэлдээд хүлээж байсан гэсэн. Бид ч гэсэн уучлалд хамрагдана гэж ах дүү нартаа хэл дуулгаад, гараад ирэхэд нь цугласан байя гэж ярилцаж байлаа. Ерөнхийлөгчийн зарлигаа унших өдөр л зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдийг уучлахыг мэдсэн. Ерөнхийлөгч асны энэ шийдвэр биднээс илүү хоригдож байгаа хүмүүст хүнд туссан гэсэн. Нөхөр маань л лав хоёр шөнө нойргүй хоносон гэнэ лээ. Биднийг очиход маш их хямарсан байгаа нь ажиглагдсан.

Шоу үзэх гэж очоод, хэнд ч хохирол учруулаагүй байж ял сонссон хүмүүсийг, хар тамхи хэрэглэсэн хүнээс дорд үзсэнд гомдолтой байна гэж байна лээ.

- Ерөнхийлөгч “Харанга”-ын Лхагваг уучилсныг хэлж байна уу?

-Бид ч гэсэн Лхагва гарвал үймээнийхнийг ч суллах байх гэж хүлээж байсан. Үймээний хэргээр ял эдлэж байгаа иргэдийн олонх нь хэлмэгдсэн гэдгийг олон нийт мэдэж байгаа. Тэднийг тухайлах нотлох баримтгүйгээр ял оноосон шүү дээ. Гэтэл дэлхийн жишигт хар тамхитай холбоотой хэрэг хүндэд тооцогддог юм гэнэ лээ. Ерөнхийлөгч асан олны танил хүн, энгийн иргэдэд ялгаатай хандсанд гайхаж байна.   

-Та нар одоо ч Өршөөлийн хууль, Ерөнхийлөгчийн уучлалыг хүлээсээр байна уу?

-Бид Өршөөлийн хууль, Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэхийг хүлээхээс өөр юунд найдах билээ дээ. Ард түмнээ боддог төртэй байгаасай гэсэндээ ардчилсан Ерөнхийлөгчийг сонгосон. Бидний сонголтын ачаар “төмөр” нүүрээ харуулж байсан Ерөнхийлөгч эмэгтэйчүүд, хүүхдүүдийг уучилсан гэж бодож байгаа. Шинэ Ерөнхийлөгч ч гэсэн ард түмэнтэйгээ хамт байж хилсээр хоригдсон иргэддээ уучлал үзүүлнэ гэдэгт найдаж, хүлээж байна.

Би нөхрийнхөө яллах дүгнэлт, шийтгэх тогтоолыг нь байнга цүнхэндээ авч явдаг. Аз болж суллагдах бол бэлэн байя гэж хүлээсэндээ тэр.

-Нөхрийг чинь шоронгоос гарахад ажилд нь эргүүлж авах болов уу?

-Байцаагдаж байхдаа ажлаа хийж чадаагүй. Батлан даалтад байхдаа ч өдөр бүр Улсын мөрдөн байцаах газарт очиж цаг бүртгүүлдэг. Бас мөрдөн байцаагчийнхаа гэрт очиж ажлыг нь хийдэг байлаа.

Дүү маань одоо ч ажилд орж чадахгүй байгаа. Шоронд орсныг нь дуулаад л ажилд авахгүй гэдэг юм билээ.

                                                                                                                  Б.Цэцэгдэлгэр

 

 

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд