|
Пүрэв, 9 сарын 9, 2010
Гадаад мэдээ :
Хүмүүсийг үй олноор нь хөнөөж булсан булш илрүүлжээ
Тээврийн салбарт 50 тэрбум ам.доллар зарцуулна
Авилгад автсан түшмэдийн тоо нэмэгдсээр байна
Монголчууд Чехийн иргэдэд тусалж байна
Коран судрыг шатаах уриаг эрс шүүмжлэв
Нацистууд уу, үндэсний үзэлтнүүд үү
Хотын даргын 50 000 ам.долларын үнэтэй машин
К.Илюмжинов Ерөнхийлөгчийн ажлаа өгнө
Бэлгийн гаж зуршилтай сайд
Оросын Ерөнхийлөгчид эмэгтэй хүн өрсөлдөж магадгүй
“Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” хоёр нэгтгэгдэнэ
2009 оны 6 сарын 23
УИХ дахь намыын бүлгүүд өчигдөр хувиарийн дагуу хуралдаж энэ долоо хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэлээ. Түүнчлэн бүлгийн хуралдаанаар Чингэлтэй дүүрэгт болох нөхөн сонгуулийн асуудлыг ярилцсан байна. Энэ талаар талаар бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Д.Лүндээжанцан: Хэдэн төгрөг өгөхийг өнөөдөр хэлэх боломжгүй Д.Лүндээжанцан: УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудын талаар ярилцлаа. Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Уг асуудал дээр ажлын хэсэг гарч ажилласан. Ингээд бүлгийн гишүүдийн гуравны хоёрын саналаар буюу олонхи бодлогоо батлах нь зүйтэй гэж үзлээ.Үүнээс гадна,Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Хуулийн төслийн боловсруулалтын байдлаас шалтгаалж бусад асуудлыг авч үзье гэсэн санал гарч байна. Иймээс энэ хуулийг нэн даруй батлах ёстой гэсэн зарчим баримталлаа. Өөр нэг яригдсан асуудал нь дараа төлөгдөх нөхцөлтэй эрчим хүч, зам, барилгын төсөл хэрэгжүүлэх ажил. Зээлийн нөхцөлийн тухайд Засгийн газраас түргэвчлэх талаар тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах санал ирүүлсэн. Одоогийн байдлаар гишүүдийн гар дээр очоогүй байгаа. Гишүүд танилцсаны дараа нэн даруй ярих шаардлагатай. Дан ганц эрчим хүч, зам гэж хязгаарлахгүйгээр хөдөө орон нутагт барилга барих ажлыг дараа төлөгдөх нөхцөлөөр хийж гүйцэтгэх байгууллага байгаа эсэхийг судалж олох ёстой гэсэн санал гаргасан. Үүнийг бүлгийн гишүүд дэмжсэн. Эцэст нь “Эх орны хишиг” сангийн тухай хуулийн төсөл дээр УИХ-ын даргын захирамжаар хоёр намын бүлгийн төлөөлөл орсон ажлын хэсэг томилогдсон талаар хэлэлцлээ. Хуулийн төсөл Засгийн газраас өргөн баригдчихсан. Мөн АН-ын бүлгийнхэн Баянмонгол корпорацийн тухай хуулийн төслөө өргөн барилаа. Ажлын хэсгийнхэн ажилдаа яаралтай орж хишгээ хэрхэн түгээх вэ гэдгээ ярилцах шаардлагатай гэж ярилцсан. Ер нь энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороодоор асуудлыг хэлэлцэхээсээ илүү ажлын хэсгийнхэн дээр гол ачаалал төвлөрөх юм. -“Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” хоёр нэгтгэгдэж нэг хуулийн төсөл болно гэж ойлгож байна. Тэгэхээр нийлээд 2.5 сая болох уу? -Хоёр төсөл нэгтгэгдээд нэг хууль болж гарна. Чухам яаж өгөх, хэдэн төгрөг өгөхийг өнөөдөр хэлэх боломжгүй. Ер нь сангаар дамжуулан хүртээх байх. Хуулийн төсөл орж ирсэн үед л асуудал тодорхой болно доо. -Нөхөн сонгуулийг хойшлуулах санал гарсан. Үүн дээр бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа вэ? -Хуульд нөхөн сонгуулийн хугацааг тодорхой заасан байдаг. Гэвч цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардалагатай болсон юм. Долоо, наймдугаар сард сонгогчид амралттай байдаг учир сонгогчийн эрх болоод ирцийн асуудлыг бодож нь зүйтэй гэж үзсэн. Мөн тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүн ч амрах хэрэгтэй байх. Төрийн эрх барих дээд байгууллагын нөхөн сонгуулийн асуудал учир хугацааны асуудлыг эргэн харах хэрэгтэй болов уу. Тиймээс сонгуулийн хуульд бага зэрэг нэмэлт өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт санал өгсөн байгаа. Асуудал УИХ-д орж ирсэн үед яригдана. Ч.Сайханбилэг: Засгийн газар түншлэлийг зохицуулах хуулийн төслөө яаралтай өргөн барих шаардлагатай Ч.Сайханбилэг: Бүлгийн хурлаар нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд шинээр хоёр хүн томилох асуудал байсан. Үүнийг зарчмын хувьд дэмжлээ. Халх голын байлдааны 70 жилийн ойн медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг мөн дэмжсэн байгаа. Түүнчлэн Үл хөдлөх хөрөнгийн тухай хууль, төмөр замын салбарын өнөөгийн байдлын талаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл болон Төрөөс цацрагт идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэлэлцсэн. Түүнчлэн УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өөрчлөлт оруулах тухай санал орж ирсэн байгаа. Үүнийг хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо. Учир нь 47 дугаар тогтоолоор баригдаж эхэлсэн ч дуусаагүй байгаа барилгуудад хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй байгаа юм. Нэгдүгээрт, эргэн төлдөгдөх нөхцөл нь удаан, хүүгийн хэмжээ бага. Иймээс хугацаа, хүүний хувьд зөөлрүүлэх, Засгийн газрыг уян хатан ажиллах нөхцөл бололцоогоор хангах үүднээс дээрх шийдвэрийг гаргалаа. Ер нь Засгийн газар “PPP”-ийн зарчим буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчим дээр тулгуурлан хийгддэг үйл ажиллагааг зохицуулдаг эрх зүйн орчинг яаралтай бий болгох үүднээс хуулийн төслөө өргөн барих шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн. Дээрх хуулийн төсөлтэй хамт концессийн хуулийг оруулж ирэх хэрэгтэй. Хэрэв уг хуулиудыг өргөн барьчихвал хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж батлах боломжтой гэж үзэж байгаа. -Бүлэг зарим асуудлыг хаалттай хэлэлцсэн. Ямар асуудал байв? -Хаалттай хуралдаанаар төмөр замын салбар, ураны асуудлыг л хэлэлцсэн. -Төмөр замаа өргөтгөх талаар ярилцсан уу? -Ерөнхийдөө төмөр замд ямар өөрчлөлт хийхээр хөрөнгө оруулах, стратегийн хамтрагч хэн байх вэ, шинэ маршрутыг Монгол Улсын ирээдүйн хөгжилд, мөн уул уурхайн салбарт ашигтайгаар уялдуулах талаар ярьсан. Мөн цаг хугацааны асуудлыг хаалттай хэлэлцсэн. Уг асуудал дээр шийдвэрлэх хэд хэдэн чухал зүйл байгаа учир арван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж Н.Батбаяр гишүүн ахлах боллоо. Сайдтай нь хамт боловсруулаад УИХ, Үндсэний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт танилцуулах нь зүйтэй. -Ураны асуудалд АН-ын бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа бол? -Хуралдаан дээр “Мон-Атом” компанийн ерөнхий захирал н.Бадамдамдин, гүйцэтгэх захирал н.Цогтсайхан нар мэдээлэл хийж гишүүд зарим зүйлийг лавлалаа. Ойрын хугацаанд ямар асуудал шийдвэрлэх бололцоотой байгаа, төрийн бодлого болон бодлоготой уялдуулж удахгүй өргөн барих хуульд ямар асуудал тусгах вэ гэдгийг ярилцлаа. Цааш нь хэлэлцэхийг дэмжиж байгаа. Ц.МӨНХЗУЛ
Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав
30 минутын өмнө
Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
36 минутын өмнө
Эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ
41 минутын өмнө
Канадын элчин сайд жуух бичгээ өргөн барив
46 минутын өмнө
Олон улсын уул уурхайн чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө
1 цаг 12 минутын өмнө
С.Алимаа “Тань руу нүүж явна” соло
1 цаг 25 минутын өмнө
Хүмүүсийг үй олноор нь хөнөөж булсан булш илрүүлжээ
1 цаг 26 минутын өмнө
Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийг шалгана
1 цаг 48 минутын өмнө
Дэлхийн хэмжээний мэргэжилтэй монгол залуус
Өнөөдөр 15 цаг 16 минут
Уур амьсгалын өөрчлөлтийн талаар лекц уншлаа
Өнөөдөр 15 цаг 3 минут
Уран тойрсон тэмдэглэл
Өнөөдөр 15 цаг 0 минут
С.Баасанжавт оногдуулсан цаазын ялыг хэвээр үлдээв
Өнөөдөр 14 цаг 43 минут
Нийслэлийн зам засварын ажил есдүгээр сард амжиж дуусах уу?
Өнөөдөр 14 цаг 34 минут
Траншейнд амьдарч байсан иргэд нэгнийхээ амийг хөнөөжээ
Өнөөдөр 14 цаг 27 минут
Цагдаагийн байцаагчидад сургалт явуулана
Өнөөдөр 14 цаг 14 минут
Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлнэ
Өнөөдөр 14 цаг 5 минут
105-аас мэдээллэж байна
Өнөөдөр 13 цаг 51 минут
Ослын талаар мэдээлэл өгнө үү
Өнөөдөр 13 цаг 9 минут
Якутын соёлын өдрүүд болно
Өнөөдөр 13 цаг 8 минут
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Өнөөдөр 13 цаг 2 минут
Тээврийн салбарт 50 тэрбум ам.доллар зарцуулна
Өнөөдөр 12 цаг 54 минут
Бяцхан мисс зэрэг балагт тэмцээнүүдийг явуулахаа больё
Өнөөдөр 12 цаг 42 минут
Засаг дарга ажлаа өгсөн шалтгаан өвчний улмаас уу эсвэл авлигатай холбоотой юу?
Өнөөдөр 12 цаг 41 минут
“Miss Mongolia-2010” ням гаригт тодроно
Өнөөдөр 12 цаг 14 минут
“Татар ажиллагаа” багийнхан Москва хотыг удахгүй зорино
Өнөөдөр 11 цаг 54 минут
Авилгад автсан түшмэдийн тоо нэмэгдсээр байна
Өнөөдөр 11 цаг 50 минут
Өнгөрсөн долоо хоногийн арилжааны тойм
Өнөөдөр 11 цаг 43 минут
Усайн Болт хөлбөмбөгчин болно
Өнөөдөр 11 цаг 39 минут
Алдарт Плачидо Доминго Монголд тоглоно
Өнөөдөр 11 цаг 29 минут
Азийн зураачдын үзэсгэлэн Монголд нээгдэнэ
Өнөөдөр 11 цаг 14 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |