Даян аварга А.Сүхбат:Өчигдөр би Авилгалтай тэмцэх газрын даргатай уулзлаа
2009 оны 7 сарын 4

Өчигдөр үдийн хойно А.Сүхбат аварга уруу утасдлаа. Өнөө найрааны эсрэг тэмцэл юу болж байна. Өөр сонин сайхан юу байна гэж үгэнд дурласан хэрэг.

-Байна уу. “Өдрийн сонин”-оос ярьж байна. Та хаана явна вэ?

А.С.-Шаргаморьтоос дөнгөж гарч явна. За тэгээд “Өдрийн сонин”-оор юу байна

-Ажил явж байна. Ойрд бөх, морины галаар ордог ажилтай. Таны тэмцээд байгаа бөхийн найрааны асуудал юу болж байна даа?

-А.С.-Танай сонинд өөрийн санал бодлоо бичиж тавьснаас хойш хүмүүс их хандсан. Дэмжиж байгаагаа илэрхийлж мессеж хүртэл бичиж байна. Ер нь монгол бөхийн ертөнц дэх энэ бусармаг үйлдэл ард түмний дургүйг хүргэсээр байгаа юм. Би өчигдөр хэрэг зориг болгож АТГ-ын дарга Ч.Сангарагчаатай уулзсан.

-Тэгээд та хоёр юу ярилцав?

А.С.-Багавтар яриа өрнүүлсэн. Ер нь бол хууль эрх зүйн талаасаа төвөгтэй зүйл байдаг юм байна. Хүмүүс нарийн мэдэхгүй зүйлс. Ер нь та манай гал уруу давхиад ирж чадах уу?

-Тэгье. Танай бөхийн гал ойрохон доо.

А.С.-За тэгвэл 2-лаа манай гал дээр уулзъя. Орой манай нутгийн зөвлөлийнхөн ирнэ. Ирэхэд нь би байж байхгүй бол болохгүй.

-Өчигдөр би АТГ-ын үүдэнд очлоо. Өөрийн санаагаа нэг, хоёр, гурав ... гээд дараалуулж бичээд очсон юм. Тэгсэн тус газрын даргын туслах нь оруулдаггүй. “Дарга иргэдтэй зөвхөн хоёрдах өдөр л уулздаг. Тийм болохоор та дараа ирж уулз гээд. ” Тэгэхээр нь хэллээ. Хоёр дахь өдөр танай дарга чинь өөр ажилтай болоод явчихвал яах юм гэж. Ингээд дарга уруугаа орж хэлэх шиг боллоо. Ингээд Ч.Сангарагчаа даргын өрөөнд орж уулзлаа. Миний ярих зүйл тодорхой байсан. Монгол бөхийн ертөнцөд байгаа энэ муухай авцаа, өгцөө, мөнгө төгрөгийн асуудал бол өнөөдөр бидний яриад байгаа өнөөх авилга хээл хахууль юмаа. Тийм болохоор энэ асуудлыг танай байгууллага анхааралдаа аваач ээ гэсэн утгатай зүйл хэлсэн.

-АТГ-ын дарга тэгээд юу гэх юм?

А.С.-Шууд хэлж байна лээ. Яг нарийндаа эрх зүйн талаасаа энэ начны найраа гэдэг чинь гэмт хэргийн субъектгүй болчихоод байгаа юм. Монголын Үндэсний бөхийн Холбоо гэж бөхчүүдийг нэгтгэсэн Төрийн бус байгууллагыг  угтаа бөхчүүд сайн дураараа нэгдэж байгуулсан. Авилга өгч авалцжээ гэх юм бол нэгд МҮБХ нь бөхчүүдийн сайн дурын ТББ гэдэг утгаараа ийм төрлийн гэмт хэргийг хүлээх эрх зүйн чадамжгүй. Бас нэг асуудал бол бөхийн орчинд төр засгийн зүгээс зарлиг гаргаж  цол олгохоос өөрөөр оролцоогүй юм гэсэн утгатай яриа бидний дунд бас болсон.

-Ер нь бол бөхчүүд даваагаа мөнгөөр худалдаж байгааг авилгалтай шууд хамаатуулж болохгүй гэсэн үг байна?

А.С.-Яг ч тэгж хэлээгүй л дээ. Эрх зүйн үндэс нь ийм юм байна гэж. Гэхдээ энэ талаар одоохондоо шууд ярьж болмооргүй санагдсан. “Өө авилга биш юм байна” гэж нэг хэсэг нь ойлговол яана. Гэтэл амьдрал дээрх нэг үнэн бол бахчүүдийн хоорондох авилга мөн. Гэхдээ энэ бол авилгалын гэмт хэрэг мөн гээд шууд барьж аваад хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг эхлээд бүрдүүлэх ёстой гэдгийг Ч.Сангарагчаа дарга хэлж байгаа юм.

-Бөхийн ертөнц дэх энэ муухайг устгах ёстой байдаг. Гэтэл ийм асуудал байна. Яаж шийдвэл зохистой талаар ярилцав уу?

-А.С.-Би хэлсэн л дээ. Ийм ил цагаан хэргийг барьж авахгүй юм бол яах гэж АТГ байгуулагдсан юм гэж. Миний бие үндэсний бөхд 20 жил барилдлаа. Энэ жилийн наадам дээр хууль хяналтынхан очиход мөнгө өгч авалцаж байгаа 20-30 хэргийг барьж авч чадна гэж. Ер нь эндээс харахад төрөөс зарлиг гаргаж бөхчүүдэд цол олгож байгаа нь эцсийн дүндээ шударга бус хэрэг болж байгаа юм.

-Яагаад?

-Яагаад гэвэл бөхчүүд ийм олон муухайн зүйл хийж байгааг Монолын төр мэдсээр байж цол өгдөг нь төр, ард түмнээ хуурсан хэрэг юм. Өнөөдөр МҮБХ гэж байгууллага юу хийж б айгаа юм. Юу ч хийхгүй байна шүү дээ. Ганц хийдэг ажлаа төрд алдчихсан. Тийм биз дээ. МҮБХ бол бөхчүүдэд уол олгодог л газар байсан шүү дээ. Бөхчүүдийн мөнгөний найрааг арилгаж, хуулийн хариуцлага хүлээх чадамжтай болгохын тулд улсын наадамд барилдах бөхчүүдтэй төрийн зүгээс гэрээ хийж болох юм гэж бодож суулаа. “Буянгийн Жагаа”-ийн тэр жил надад надад хэлсэн үг байдаг юм. Наадмын тэр муухай найрааг мэдэрч харсан хүний л үг л дээ. “Би ерөөсөө тэр улсын начин цолыг чинь авчихъя” гэж . Мөнгөтэй л хүн авдаг юм бол Буянгийн Жагаа бас авчих юм байна. Үүнээс илүү ард түмний бухимдал гэж байх уу. Ард түмнийхээ дургүйг хүргээд бөхчүүд цаашаа явж болохгүй. Эцэстээ үзэгчгүй болно.  Үзэгчгүй спортын хувь заяа яах вэ. Ийм л зовлон надад байна.

П.Хашчулуун.

 

 

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд