Дахиад л ард түмнээ хуурах нь дээ
2009 оны 4 сарын 13

Ерөнхийлөгчийн сонгуулийн хөзрүүд ил гарч байна. МАХН гарааны зурхайгаас эргэхдээ мартсан юмаа санасан аятай “Яагаав нөгөө Эх орны хишиг сая 500 мянган төгрөгөө өгье байз” гээд мордоод давхичихав. Тэгээд л нэр дэвшигч Н.Энхбаяр нь “Ерөөсөө иргэн бүрт сая 500 мянган төгрөгөө өгчихье. Та нар ч ав” гээд нэг их эрх мэдэлтэй хүн шиг ярьж яваа. Түүний амлалтыг үнэн юм шиг харагдуулахын төлөө нам нь Монголын төрд жүжиг тоглоно доо. Засгийн газар хуулийн төсөл боловсруулж УИХ-ын чуулганд өргөн барина. УИХ түүнийг нь хэлэлцэж байгаа дүр үзүүлэн байнгын хороодоо хуралдуулж түүнийгээ хэвлэл мэдээллээр сурталчилж таарна. Хариугүй өгчих гэж байгаа юм шиг горьдлого төрүүлээд санал хураалт явагдсаны маргааш “Тоглосон юм” гэх вий. Өмнөх жүжгүүд ийн өрнөж манай сонин сэрэмжлүүлж байсан билээ. Одоо ч гэсэн дахин нэгэнтээ санаалъя.

Хууралт 1

С.Баяр МАХН-ын дарга болж намаа сонгуульд заавал ялуулна гэсэн амлалт өгөв. Тэгээд эхний хууралтаа шатахууны үнийг долдугаар сарын 1 хүртэл нэмүүлэхгүй гэсэн. Дөрвөн дугуйтай юм унадаг бүхэн л баярлаж бас хууртсан юм даг. Төд удалгүй ОХУ-аас Монголын газар нутаг дээр 100 шатахуун түгээх станц барих санамж бичиг нь илэрч шуугиан дэгдээв. Нууц  хийх ёстой байсан гэрээ нь илэрсэнд сандарсан сайд “Ийм юм байхгүй Энэ бол гүтгэлэг” гэж мэдэгдэв. Харамсалтай нь эл бичиг үнэн байсан нь батлагдаж оросууд уурандаа шатахууны үнийг нэмсэн билээ. С.Баярын Засгийн газрын 100 хоногийн баярт ах нар нь шатахууны үнийг хөөрөгдөж бэлэг барьсан билээ.

Хууралт 2

Шатахууны үнийг барьж чадаагүйдээ бантсан Ерөнхий сайд экологийн хүйтэн дайныг эхлүүлэв. Түүнийгээ “Атрын III аян” гэж нэрлэлээ. Хамгийн үнэтэй үед нь худалдан авсан улаан буудайгаа Монголын хөрсөнд авчирч суулгалаа. Харамсалтай нь тарьсан жаахнаа хураагаад хурааснаа хадгалах газар байсангүй. Нэгэнт л улаан буудайг нь асар үнэтэй авсан болохоор ургасан ургацаа үнэтэй борлуулах хэрэгтэй болов. Гэвч борлуулалт хийх үеэр улаан буудайн ханш унасан болохоор тарианы үнэ дагаад уналаа. Ингээд л агуулах ч газаргүй зарагддаггүй ургац илжрэх нь илжирч үрэгдээд дуусав аа. Анх энэ аяныг эхлүүлэхээс нь өмнө эрдэмтэн мэргэд бүтэхгүй ажил гэдгийг нь сануулж байгаль дэлхийд халгаатай гэж хичнээн номлоод ч дийлээгүй билээ. Гэвч “Атрын III аян” хэмээх тэр үйл ажиллагаа экологийн хүйтэн дайны тэмдэглэл болж үлдсэн юм.

Хууралт 3

Засгийн газар аргаа барахдаа малчдаас ноолуурыг нь килограмм бүрийг нь 35мянган төгрөгөөр худалдаж авна хэмээн амлаж, тэр амлалтаа УИХ-аар баталгаажуулав. Малчид МАХН-ын төлөө саналаа өгчих л юм бол ноолуураа тэнгэрт хадсан үнээр зарах нь гэж итгэлээ. Тиймээс аль хавар борлуулчихдаг ноолуураа сонгууль өнгөртөл дарлаа. Ингээд МАХН сонгуульд ялав. Гэвч ноолуурын үнэ арван хэдхэн мянган төгрөг болж голыг нь харлуулав. Чөлөөт эдийн засагт Засгийн газар тэр тусмаа аль нэг нам үнэ барьдаггүй юм гэдгийг ийнхүү амьдрал дээр нотолж өгөв. Эдийн засагчид энэ байдлыг урьд өмнө сануулсан ч ард түмэн гэдэг хууртсан хойноо ойлгодог ажээ.

Хууралт 4

С.Баяр намын гишүүндийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд ямар ч үнээр хамаагүй УИХ-ын сонгуульд ялах хэрэгтэй байлаа. Ингэхийн тулд яах ёстой вэ. Шударга үнэнээр санал хураавал зайлшгүй ялагдана. Тиймээс ард олныхоо саналыг худалдан авахаар шийдсан байх. Ингээд “Эх орны хишиг” болгож иргэн бүрт өгөх нэг сая 500 мянган төгрөгийн батламжийг тараав. Түүнд итгэсэн хүмүүс “Хаан” банк-ны гадаа дугаарлаж байлаа. Ердөө л сонгуулийн маргааш өгчих юм болж ард түмэн ч түүнд нь итгэсэн. Итгэсэн ардууд хамаг малаа барьцаанд тавьж зээл аваад яалаа. Морин дэл дээр дарцаглаж явсан монгол эр хүн хоосон амлалтад хууртаж амин зуулга болсон малаа банкны өрөнд хураалгаад “молтов” хийж амиа хорлосон байж билээ. Ерөнхий сайд С.Баяр ч гэсэн Эх орны хишгийг өгч чадахгүй улс оронд хямрал болж байна гэсэн атлаа Ерөнхийлөгчийн сонгууль эхэлмэгч өнөөхөө дахиад л яриад эхлэв.

Иймэрхүү л хууралт худал амлалтаар дүүрэн хоёр он улирч УИХ болон орон нутгийн сонгуульд МАХН ялжээ. Одоо тэд дахин ард түмнээ хуурахаар зэхэж худал амлалтаа өгч эхэллээ. Худал хуурмаг бүхний өмнө манай сонин сануулдгаараа сануулав.

Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа 6 минутын өмнө Эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ 10 минутын өмнө Канадын элчин сайд жуух бичгээ өргөн барив 15 минутын өмнө Олон улсын уул уурхайн чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө 42 минутын өмнө С.Алимаа “Тань руу нүүж явна” соло 54 минутын өмнө Хүмүүсийг үй олноор нь хөнөөж булсан булш илрүүлжээ 56 минутын өмнө Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийг шалгана 1 цаг 17 минутын өмнө Дэлхийн хэмжээний мэргэжилтэй монгол залуус 1 цаг 39 минутын өмнө Уур амьсгалын өөрчлөлтийн талаар лекц уншлаа 1 цаг 52 минутын өмнө Уран тойрсон тэмдэглэл 1 цаг 55 минутын өмнө С.Баасанжавт оногдуулсан цаазын ялыг хэвээр үлдээв Өнөөдөр 14 цаг 43 минут Нийслэлийн зам засварын ажил есдүгээр сард амжиж дуусах уу? Өнөөдөр 14 цаг 34 минут Траншейнд амьдарч байсан иргэд нэгнийхээ амийг хөнөөжээ Өнөөдөр 14 цаг 27 минут Цагдаагийн байцаагчидад сургалт явуулана Өнөөдөр 14 цаг 14 минут Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлнэ Өнөөдөр 14 цаг 5 минут 105-аас мэдээллэж байна Өнөөдөр 13 цаг 51 минут Ослын талаар мэдээлэл өгнө үү Өнөөдөр 13 цаг 9 минут Якутын соёлын өдрүүд болно Өнөөдөр 13 цаг 8 минут Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа Өнөөдөр 13 цаг 2 минут Тээврийн салбарт 50 тэрбум ам.доллар зарцуулна Өнөөдөр 12 цаг 54 минут Бяцхан мисс зэрэг балагт тэмцээнүүдийг явуулахаа больё Өнөөдөр 12 цаг 42 минут Засаг дарга ажлаа өгсөн шалтгаан өвчний улмаас уу эсвэл авлигатай холбоотой юу? Өнөөдөр 12 цаг 41 минут “Miss Mongolia-2010” ням гаригт тодроно Өнөөдөр 12 цаг 14 минут “Татар ажиллагаа” багийнхан Москва хотыг удахгүй зорино Өнөөдөр 11 цаг 54 минут Авилгад автсан түшмэдийн тоо нэмэгдсээр байна Өнөөдөр 11 цаг 50 минут Өнгөрсөн долоо хоногийн арилжааны тойм Өнөөдөр 11 цаг 43 минут Усайн Болт хөлбөмбөгчин болно Өнөөдөр 11 цаг 39 минут Алдарт Плачидо Доминго Монголд тоглоно Өнөөдөр 11 цаг 29 минут Азийн зураачдын үзэсгэлэн Монголд нээгдэнэ Өнөөдөр 11 цаг 14 минут Тендерийн урилга: 1 ширхэг эксковатор нийлүүлэх Өнөөдөр 11 цаг 3 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Мэргэжлийн боловсролын хөгжлийн талаарх доорх үнэмлэмжийн аль нь хамгийн оновчтой нь вэ?

МСҮТ-ийн төгсөгч чадварлаг хэн бүхэнд амжилтын хаалга нээлттэй байна

МСҮТ-үүд нь чанартай сургалтаар чадварлаг ажилтныг бэлтгэж байна

Баялгийг бүтээгчид нь МСҮТ-ийн төгсөгчид байдаг

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Шинэ аж үйлдвэржилтэнд МСҮТ-ийн төгсөгчдийн оролцоо хамгаас чухал байна

Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадварлаг ажилтныг МСҮТ-үүд бэлтгэж байна

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэй мэргэжлийг МСҮТ-д эзэмших боломжтой

Өөрийн сонирхолыг амжилтын түлхүүр болгоё

Мэргэжлийн зөв сонголт сайхан амьдралын баталгаа болж чадна

Хамтарч ажилладаг вэбүүд