|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Хутганы ирэн дээрх Засгийн газар
2009 оны 7 сарын 23
Монголын парламент Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах нь тодорхой болмогц хятадууд айхтар догширч Шанхайд “Рио Тинто”-гийн дөрвөн ажилтан, Австралийн консулыг тагнуулын хэргээр баривчлав. Үрүмч дэх Уйгаруудын бослогоос болоод тэртэй тэргүй олон улсад нэр хүндээ алдаад байсан хятадууд дахин ингэж нэрээ барах ямар шаардлага байсан юм бол? “Рио Тинто” компани Хятадын “Чайналко” компанитай байгуулж байсан хэлэлцээрээсээ татгалзаж, жилийн өмнө Хятадын саналаас болж зогсоосон хэлэлцээрээ сэргээж “Би Эйч Пи биллитон” компанитай хамтрах болсонд хилэгнэжээ. Австралийн парламент өөрийн улсад бүртгэлтэй компанийн хувьцааны 19-өөс дээш хувийг өөр улсын компани эзэмшихийг хориглосон хуулиа өөрчлөхийг хүсээгүй юм. Хэрэв “Чайналко” өнгөрсөн жил зарсан 12 тэрбум ам.доллар дээрээ энэ жил 9,0 тэрбумыг зарсан бол Рио Тинтогийн хувьцааны хамгийн том багцыг эзэмшигч болох байлаа. Дэлхийн санхүүгийн хямрал эхлэхэд БНХАУ валютын нөөцөөрөө толгой цохиж байв. 2 триллион шахам долларын валютын нөөцтэй Хятад, бас стратегийн томоохон компаниудаа тэтгээд цаана нь 380 тэрбум доллартай үлдсэн ОХУ-аас хямралын цаашдын үйл явц хамаарна гэж олон улсын шинжээчид өнгөрсөн оны эцсээр хэлж байлаа. Тухайн үед олон улсын санхүүгийн шинжээчид Орос хямралд илүү тэсвэртэй гэж үзэж байв. Хятадын валютын нөөц Оросынхоос хамаагүй арвин ч хурааж хуримтлуулсан нөөц нь дэлхийн санхүүгийн хямралаас шалгаалсан гадаад худалдааны бууралтаас нь болж дундарна, харин оросууд бол нефть, байгалийн хийгээрээ валютын нөөцөө тогтвортой сэлбэж чадна гэж байв. Үүнийг Хятад анзаарсан байна. Хямрал даамжирч АНУ-ын Засгийн газар томоохон компаниуддаа их хэмжээний зээл олгож эхэлжээ. Долларын ханш унаж, Хятадын валютын нөөцөд сөрөг нөлөө үзүүлэх болов. Ингэмэгц Хятадын Засгийн газар валютын нөөцөөрөө стратегийн нөөц бэлтгэх бодлого эхлүүлжээ. Улсын мэдлийн томоохон компаниуддаа амаар нь гартал доллар цутгаж, ирээдүйд өсөн нэмэгдэх аварга эдийн засгаа тэжээхийн тулд ашигт малтмалын ордуудыг эзэмшиж буй дэлхийн хэмжээний компаниудын хувьцааг худалдан авч эхэлжээ. Энэ нь эргээд АНУ-ын долларын нийлүүлэлтэнд сөргөөр нөлөөлж эхлэв. Тэгмэгц АНУ-ын Засгийн газар долларын нийлүүлэлтийг хэт нэмэхгүйн тулд БНХАУ-аас валютын зээл авах болжээ. Энэ алхам Хятадын нэр хүндийг өсгөлөө. Хятад дэлхийн хүчирхэг гүрэн гэдгээ мэдэрчээ. Тиймээс Шанхайд хатуурхжээ. Хятадын төрийн “Чайналко” өнгөрсөн оны эхээр “Рио Тинто”, “Би Эйч Пи” компаниудын хооронд хийгдэж байсан хэлэлцээрийн голоор дайрч илүү ашигтай санал тавьж, Рио Тинтогийн хувьцааны томоохон багцыг эзэмшихээр зүтгэж эхэлсэн юм. Харин “Рио Тинто” Монголд аварга том зэсийн ордыг эзэмшиж байсан дунд зэргийн, Канадын “Айвенхоу майнз” компанийн хувьцааг эзэмшиж байжээ. “Айвенхоу майнз” дангаараа Оюу толгойн ордыг ашиглаж хүчрэхгүй тул уул уурхайн аварга “Рио Тинто”-той хамтрах болсон байв. Хятадад одоо эрчим хүчний стратегийн нөөц хамгаас чухал байгаа тул Таван толгойн ордыг их сонирхож байна. Үүний төлөө Хятад “Шинхуа” компаниар дамжуулан гурван тэрбум доллар хаяхад бэлэн байна. Хятадын хамгийн хурдацтай хөгжиж байгаа зүүн хойд дөрвөн муж эрчим хүчний хязгаарлалтанд оржээ. Үүний зэрэгцээ электроник, автомашин үйлдвэрлэл, цахилгаан хангамжийн салбарт асар их түүхий эд, тэр дундаа зэсийн нөөц хэрэгтэй байгаа тул “Чайналко” “Оюу толгой” ордыг эзэмшигч “Рио Тинто” компанийн хувьцааг асар их сонирхож байсан ажээ. Монголчууд хятадуудад дургүй, үгүйдээ л айхтар болгоомжилдгийг мэддэг тул хятадууд Монголын шуугиан тарьсан ордод шууд хөрөнгө оруулахаас “Рио Тинто”-гийн хувьцааг авахыг илүүд үзжээ. Нөгөө талаар “Рио Тинто” ганц Оюу толгой ч биш, дэлхийн олон оронд ашигт малтмалын томоохон ордуудыг эзэмшиж, олборлолт явуулдаг учраас стратегийн хувьд илүү ашигтай байжээ. Гэтэл Хятадын санаархлыг Австралийн парламент тас цохиж, энэ нь гэрээ байгуулах эсэхээ шийдэж ядаж байсан Монголчуудад тус болов. “Рио Тинто” “Би Эйч Пи”-тэй хэлэлцээрээ сэргээлээ. Яг энэ мөчид Монголын парламент Оюу толгойн гэрээг батлахыг завдсан нь Хятадуудыг сандаргажээ. Тэгээд туйлын шийдэмгий ажиллаж “Рио Тинтог” дарамталж эхэлжээ. Хэрэв Монголчууд үүлэн чөлөөний нар шиг энэ боломжийг ашиглаад “Рио Тинто”-той гэрээ байгуулбал Хятадууд наад зах нь зэсийн асар их нөөцөд шууд нөлөөлөх боломжоо алдана. Дэлхийн санхүүгийн хямрал Хятадуудад аятай боломж олгосон ба хямралд өртсөн “Рио Тинто” алдагдлаа нөхөхийн тулд Хятадад таатай боломж олгосон ч тэр нь бүтэлгүйтсэнд Хятад бачимдахаас яах билээ? Ийм үед Монголын гэрээг яаж ийгээд хойшлуулах ёстой. Харин үүнд нь манай парламент үнэлж баршгүй туслалцаа үзүүлэв. Хята-дууд “Оюу толгой”, “Таван толгойд” ашиг сонирхлоо хамгаалах бэлтгэлгүй байна. Монголын төмөр, цайрын ордуудыг цөлмөж нэр хүндээ алдсан хуучин удирдагчдынх нь мөнгийг угаадаг компаниудаас болж энэ хоёр ордод туйлын болгоомжтой дөхөж байсан Хятад хүнд байдалд оржээ. Таван толгойд ил толд өрсөлдөхийн оронд Шивээ Овоо, Гашуун сухайтыг нь илүү сонирхож байлаа. Таван толгой 10 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй ч Монголын өмнөд хэсэг, Хятадын хилтэй ойр бүсэд 152 тэрбум тонн нүүрсний нөөц бий тул аргагүй юм. Харин зэсийн хувьд бол өөр. Цагаан суваргын томоохон орд бий боловч “Оюу толгой” шиг сайн судлагдаагүй, тэгээд ч Оросууд хүртэл дэлхийн аварга Риогийн хяналтанд байгаа “Оюу толгой”-той хамаагүй ноцолдохоос эмээж, энэ ордод сонирхлоо илэрхийлж, ирээдүйд өөрийнх гэдгийг бусдад сануулжээ. Нөгөөтэйгүүр нөөц нь бас ч шавхагдчихаагүй байгаа “Эрдэнэт” бол дэлхийн 10 том үйлдвэрийн нэг хэвээрээ байна. Орос тус үйлдвэрийн 49 хувийг их өрийн далд хэлэлцээрээр мэдэлдээ үүрд үлдээж чадсан юм. Хэрэв Оюу толгойн орд ашиглалтанд орвол дагаад асар том ордууд ашиглалтанд орно. Наад зах нь эрчим хүчний хангамжийг нь шийдэхийн тулд нүүрсний ордуудыг ашиглаж эхэлнэ. Харин Хятадууд төслийн эхний үед эрчим хүчээр хангах хэлэлцээр хийж, бас хойд Хятадын төмөр замын сүлжээнээсээ “Оюу толгой” руу салаалж амжаад байгаа юм. Иргэний хөдөлгөөнүүдийн хямрал Монгол дэлхийн санхүүгийн хямралд нэрвэгдэхийн зэрэгцээ 2004 оноос улстөрийн хямралд орчихоод байгаа билээ. Парламент нь зөв шийдвэр гаргах чадамжаа бараг алдчихаад байгаа ба авилга хээл хахууль туйлдаа хүрч цэцэглэсэн байна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн Монгол Улс улстөрийн ужиг хямралаас гарах байх гэсэн найдлага төрүүлээд байна. Гэхдээ энэ хямрал тийм ч амар нэг тийш болохгүй юм. Авилга, хээл хахууль, нийгмийн ялзрал, авторитаризм, олигополизмыг эсэргүүцэж байсан иргэний хөдөлгөөний гол удирдагчид 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлаар “гэмт хэрэгтэн” гэгдэн төрийн дарамтанд орсны дараа идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан иргэний хөдөлгөөнүүд бүр мөсөн бутран сарниад, тус тусдаа дураар авирлаж эхлээд байна. Хамгийн аюултай нь зорилго нь тодорхойгүй, үйл ажиллагаа нь эмх цэгцгүй хөдөлгөөнүүд улстөрийн бүлэглэлүүдийн гар хөл болж эхэллээ. Ялагдлын дараа арми бүлэг дээрэмчин болж хувирдаг жам ёсны энэ үзэгдэл нь нийгмийн шударга ёсны төлөөх дараа дараагийн тэмцэлд асар их гай авчирч болзошгүй юм. Ялангуяа шинээр байгуулагдсан, эрх баригчид олон нийтэд системтэйгээр бий болгосон “Хөдөлгөөнийхөн бол рекетчид” гэсэн ойлголтонд итгэсэн үй олон хөдөлгөөн “ашигтайгаар нь” ашигт малтмал, байгаль хамгаалах чиглэлийг барьж авдаг болсон байна. Хөрөнгө оруулалтын гэрээг батлахаар парламентад хэлэлцэж байх үед зарим иргэний хөдөлгөөнүүд улстөрийн бүлэглэлийн тоглоом болж, тэр нь парламент дахь бүлэглэлийн шахалтанд тусласан явдал ч гарлаа. Хөрөнгө оруулалтын гэрээг ашигтай хувилбар болгохоос илүүтэй МАХН-ын бүлэглэлүүдийн дотоод тэмцэлд оролцож, Засгийн газрыг унагах чиглэл рүү эргүүлэхийг оролдсоны улмаас уг арга хэмжээ тасалдав. Гэрээг бус засгийн газрыг унагах тогтоолууд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах хоёр хувилбар парламентад яригдаж байлаа. Нэг дэхь нь 2006 оны хуулийн дагуу хувьцааны 34 хувийг худалдаж авах замаар ордыг ашиглалтанд оруулсны дараа нийт ногдол ашгийн гуравны нэгийг авч байх хувилбар. Нөгөөх нь ямар ч хувьцаа эзэмшилгүйгээр татвараа аваад явах. Ингэхийн тулд одоо мөрдөж байгаа бүх татвараа ямар ч хөнгөлөлтгүй авах юм. Гэтэл манай УИХ энэ хоёр хувилбарыг хоёуланг нь хамтад нь “хэрэгжүүлэхээр” шийджээ. Нааш хараад Засгийн газарт “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулах эрхийг өгчихөв. Харин цаашаа харж байгаад “Нэг ч татвар хөнгөлөхгүй” гэдгээ мэдэгдлээ. Хэрэв татварын боломжийн орчин бүрдүүлэхгүй юм бол хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь ямар ч утгагүй хэрэг. Ингэснээрээ Засгийн газрыг булай болгож байгаа юм. Ийм нөхцөлд хөгжингүй орнуудад бол Засгийн газар нь сайн дураараа огцордог. Яагаад гэвэл парламент нь Засгийн газартаа яагаад ч бүтэхгүй ажлыг хий гэж тулгаж байна, хэрэв хийхгүй бол Засгийн газар муу нэр дуулаад парламентын шийдвэрээр огцордог. Тиймээс тэртэй тэргүй огцрохоос цааш ядаж муу нэргүй салъя гэж шийддэг. Хамтарсан Засгийн газар байгуулсны гол утга учир нь удтал хүлээгдсэн энэ гэрээг л батлуулахад бий гэж хоёр намаас мэдэгдэж байв. Гэвч эцсийн дүндээ энэ гэрээ нь Засгийн газрыг огцруулах шалтаг болчих юм гэж санаагүй байх. Хэдийгээр хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар л байгуулчих учиртай авч гэрээнд хөндлөнгийн сонирхол тусгалаа олж байгаа учраас ийм бантан болчихоод байна. Ерөнхий сайд, Ерөнхйилөгч хоёр Уг нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр хоёулаа Оюу толгойн гэрээг батлах, ингэхдээ 34 хувийг эзэмших бус татвараа аваад явах хувилбарыг дэмжиж байгаа юм. Ерөнхий сайд С.Баяр энэ саналаа парламент дахь бүлгийнхэндээ илэрхийлсэн авч бүлэг нь тэгэхээс тэг гэж байгаа юм шиг “Гэрээг батлах эрхийг танд өгье, гэхдээ 34 хувиа татварын ямар ч хөнгөлөлтгүй авна” гэсэн шийдвэр гаргажээ. Ингэснээр Ерөнхий сайд бүлгийнхээ шийдвэрийн дагуу огт өөр хувилбараар явахаас өөр гарцгүй болжээ. Хэрэв 34 хувийг эсэргүүцвэл тэр өөрөө гэрээ байгуулахыг эсэргүүцсэн болчих гээд байлаа. Ийм нөхцөлд хамтарсан Засгийн газар нь утгагүй болох байв. Ерөнхийлөгч байр сууриа томъёолж “Гэрээг байгуулахдаа Монголын тал хувьцаа эзэмших шаардлагагүй, гагцхүү бүх татвараа аваад явахад болно” гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Хэрэв хувьцаа худалдаж авах юм бол Монгол Улс 34 байтугай 51, бүр 80 хувь эзэмшдэг байлаа ч ойрын ирээдүйд ашиг олох ямар ч нөхцөл байхгүй байна. Яагаад гэвэл Монголд мөнгө байхгүй, зээлж авна, зээл нь жилийн 10 хувийн хүүтэй. Хүүндээ дарагдаад талийна. Энэ хувилбарыг бас л олон орон туршиж, олон орон хоосорчээ. Өнөөдөр Монголд татварын орчин таатай байна. Онцгой албан татварын 68 хувийг эс тооцвол шүү дээ. “Айвенхоу майнз Монголиа” гэрээг батлахдаа хараач гэжээ. Харин УИХ-ын олонх гэдийчихжээ. Хэрэв гэрээг 30 жилийн хугацаатай байгуулах юм бол жишээ нь ирэх жил манай гишүүдийг худалдаад авчихсан алтны компаниудын лоббигоор онцгой албан татварын хуулийг цуцалдаг юм гэхэд “Айвенхоу майнз Монголиа” л ганцаараа “онцгойг” 30 жил төлөх болох гээд байгаа юм. Харин үүнээс сонин парадокс гарна. Яах гэж гэрээ байгуулах гэж зургаан жил алдав аа гэж … Үүний оронд ямарваа гэрээгүйгээр шууд ашиглаад эхэлбэл барж. Хэрэв байгуулдаг юм бол одоо мөрдөж байгаа татварын хувь хэмжээг л тогтвортой мөрдөх болно гэсэн үг. Гэхдээ Ерөнхийлөгч парламентын зодоонд шууд хутгалдсангүй. Учир нь нөгөө парламентчид нь хэн нь өөрийн тал, хэн нь нөгөө тал болохыг огт мэдэхгүй тааралдсанаа л “шааж унагах” гэж үзэлцэж байлаа. Тэдний олонх нь гэрээний талаар “а” ч байхгүй юм. Ийм юм руу үсрээд орчихож болохгүй нь ойлгомжтой. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ч ингэж зөвлөжээ. Татварын орчинг тогтвортой хадгалах учиртай Тогтвортой байдлын гэрээнийн нэр хүнд унахад парламент нэрийг нь хөрөнгө оруулалтын гэрээ болгон өөрчлөөд “стратегийн ордуудын гэрээг” батлах үүргийг өөртөө татаж авснаас энэ бүхэн эхтэй. Татварын орчны тухай гэрээ нь бүхий л юмыг хамсан холион бантан болжээ. Техник эдийн Засгийн үндэслэл, уурхайн технологи, хөрөнгө оруулалт, байгаль орчин гэх мэт олон зүйлсийн ядаж нэгийг нь гадарладаг гишүүн цөөн. Тэгээд л байдал бишдээд эхэлжээ. Гэрээний зарчим дээр ижил байр суурьтай байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын байр суурь бүлгүүдээсээ болоод тэс ондоо болчихов. Энд л хөндлөнгийн нөлөө орчихсон хэрэг. Гайхалтай энэ хоёр өнөөдрийг хүртэл байр сууриа нэгтгээгүй, салангид явна. Яагаад төрийн өндөрлөгүүдээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ижил байр суурьтай байхад парламент нь тэс өөр шийдвэр гаргав? Бүр гайхалтай нь МАХН-ын бүлгийнхэн даргынхаа шийдвэрийг олонхоороо түрж эсэргүүцжээ. Ерөнхий сайд гэрээг батлуулах нь зүйтэй гэж үзэж зүтгүүлж байсан тул хувилбарыг нь яалт ч үгүй хүлээн авах болжээ. Тэгээд Ерөнхий сайд Японд айлчилж, зургаан жил гацсан гэрээг батлах ажил шуударсантай холбогдуулан Япончуудтай яриа хэлэлцээр эхлүүлжээ. Гэтэл гэрээний төслөөр компанийн 34 хувийг эзэмшиж байгаагаа алсдаа 51 хувь болгож нэмэгдүүлэх заалт оруулах ёстой гэсэн саналыг УИХ-ын гишүүн Д.Бямбацогт нар оруулж иржээ. Өөрөөр хэлбэл гэрээг ёстой таг гацаах нь тэр. Ерөнхий сайд тэсвэр алджээ. “Муу Бямбацогт “пацаан” хэн байснаа мартчихаж л дээ”. Үнэндээ С.Баяр л одоогийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн гуйлтаар гудамжинд явсан Д.Бямбацогтыг Ховдод дэвшүүлсэн юм. Гэрээ яагаад ч бүтэхгүй болсныг мэдмэгцээ Ерөнхий сайд Японыг орхихоос аргагүй болж, Улаанбаатарт болсон үерээр шалтаглан буцаж иржээ. Байдал хүндэрсэн байлаа. Нууц ноёнтон Төв талбайд Оюу толгойн гэрээний асуудлаар иргэдийн саналыг цуглуулах ажил эхлүүлтэл хоёр дахь өдөр нь “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн гэв гэнэт хоёр чанга яригч гаргаж бариад Засгийн газрыг огцрохыг шаардан хашгичиж эхэллээ. Ингээд улстөрийн бүлэглэлийн гар хөл болохгүй гэж үзсэн хөдөлгөөнүүд салж явснаар үлдэгсэд хүчгүйдэж, санал асуулга зогсов. Үүний урд өдөр нь “ТВ-9” телевиз уг санал асуулгаар бүтэн нэвтрүүлэг хийхдээ нэг ч “иргэн” оролцуулсангүй. Асуудал гэрээнд бус Засгийн газрыг унагахад чиглэж, утга учраа алдаад эхлэв. Өнөөдөр гэрээ байгуулах эсэх биш, Засгийн газар байх эсэх асуудал гол болжээ. Үүний цаана саяхан Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Н.Энхбаяр байна. Тэрээр МАХН-ын бүлэг дэхь гишүүдээрээ Ерөнхий сайдын саналыг унагасан ба үүндээ гоомой хөдөлгөөнүүдийг амжилттай ашиглажээ. Харин Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн талд байгаа иргэний хөдөлгөөнүүдийн хүч боломжийг дэргэдээс нь хэтрүүлэн мэдээлдэг хүн байгаа нь саяхан тодорхой болов. Ийнхүү гэрээ мухардалд оржээ. Ерөнхий сайд ирээд чуулганыг завсарлуулав. Хэрэв завсарлахгүй удсан бол Засгийн газрыг гарздах байлаа. Бүр гарын үсэг цуглуулахдаа тулжээ. Ингэснээр тэр амьсгаа авах боломжоо олж авлаа. Гэхдээ чуулганы завсарлагаанаар гэрээг батлах гэж хичээвэл Засгийн газар унана. Одоо Ерөнхий сайдад нэг бол гэрээг бүрмөсөн хойшлуулж Хятадуудад боломж олгоод унах, эсвэл шахаанд орж гэрээг ямар ч засваргүй батлаад унахаас өөр зам үлдээсэнгүй. МАХН 44 гишүүнтэй, үүнээс 19 нь Н.Энхбаярынх гэгдэж байв. Харин гэрээний төслийг намуудын бүлгээр хэлэлцэх үеэр илүү хүчирхэг болсон нь харагдлаа. Тэр ч байтугай АН-ын бүлэгт хүртэл маш хүчтэй нөлөөлж байна. Үүний илрэл нь хоёр намын бүлэг хувьцааны 34 хувийг эзэмших, татварын хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн шийдвэрийг гаргасанд байна. Хэрэв гэрээ хойшилбол Хятадын Засгийн газар Рио Тинтод үзүүлж буй дарамт шахалтаа улам идэвхжүүлж, магадгүй Монголоос гарахаас өөр гарцгүй болгоно. Үүний дараа Оюу толгойн ордыг Хятадын валютын нөөцийн багахан хэсгээр ашиглах хэлэлцээр эхэлнэ. Анх хөдөлгөөнүүд зорилтоо тодорхойлохдоо “Оюу толгой, Таван толгойн ордыг жижиг компанийн мэдэлд өгч болохгүй” гэж үзэж байв. Харин энэ ордод барууны томоохон хөрөнгө оруулалтыг татаж гэмээ нь ирээдүйн улс орны аюулгүй байдалд чухал нөлөөтэй юм. Бидний тавьсан зорилт хэрэгжиж, дэлхийн томоохон компанийн нэг “Рио Тинто” хөрөнгө оруулах болсон билээ. Үүний дараа “Рио Тинто”-той гэрээ байгуулахаас татгалзах шалтгаан нь тус компанийн “Чайналко”-тай хийж байсан хэлэлцээр байлаа. Гэвч хэлэлцээр тасалдаж “Би Эйч Пи”-тай хэлэлцээрээ сэргээсэн нь аюулгүй байдлын талаасаа тун ч эерэг тал болон харагдаж байсан билээ. Нэг л жишээ нь “Чайналко”-гоор дамжуулж Хятадууд Оюу толгойд хяналтаа тогтоохыг хичээсэн оролдлого нь бүтэлгүйтсэн. Харин өнөөдөр нөхцөл байдал хутганы торгон ирэн дээр байна. Нэг бол Риотой гэрээ хийх, эсвэл Хятадад 100 хувь алдах. Энэ бол хүсүүштэй ирээдүй биш юм. Магадгүй Засгийн газрыг авч үлдээд Оюу толгойн ордыг ашиглаж эхлэх цорын ганц зөв хувилбар бол ямарваа гэрээгүйгээр өнөөгийн татварын нөхцлөөр хөрөнгө оруулалтыг авах замаар ордыг ашиглаж эхлэх хувилбар. Өөр гарц харагдахгүй л байна. Харин үүнийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын ойлголцол л амин чухал болоод байна. А.БААТАРХУЯГ
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |