Монгол Улс, НҮБ 48 жилийнхээ хамтын ажиллагааг дүгнэлээ
2009 оны 7 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар долдугаар сарын 27-нд хэвлэлийн бага хурал хийж уулзалтынхаа талаар мэдээлж, сурвалжлагчдын асуултад хариулав.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй хийсэн албан ёсны уулзалтын үеэр  Монгол Улс, НҮБ-ын 48 жилийн хугацааны хамтын ажиллагаанд дүгнэлт хийж, түүнийг цаашид баяжуулах, илүү үр дүнтэй болгох талаар ярилцлаа.Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгараад байгаа асуудлууд, тухайлбал дэлхий дахиныг хамраад буй санхүү, эдийн засгийн хямрал, мянганы хөгжлийн зорилтууд, хүнсний аюулгүй байдал, шинэ вирусын тархалт зэрэг томоохон сорилтуудыг хэрэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.Засгийн газрын өмнө чухлаар тавигдаж буй асуудлууд, тухайлбал Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд, Үндэсний хөгжлийн цогц бодлого, “Атрын III аян” үндэсний хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэх, хүнсний хангамжийг сайжруулж, аюулгүй байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн эрчимжүүлэх талаар тохиролцсон.Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй томоохон сорилтууд болох уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн санхүүгийн хямрал, шинэ вирусын тархалт зэрэг түвэгтэй асуудлуудыг шийдвэрлэх талаар Ерөнхий нарийн бичгийн дарга чухалчлан анхаарч, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна. Жишээ нь “дэлхийд үзүүлэх хямралын нөлөөлөл, эмзэг байдлыг сэрэмжлүүлэх тогтолцоо”-г бий болгох санаачилгыг Ерөнхий нарийн бичгийн дарга гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байна. энэ санаачилгыг далайд гарцгүй, жижиг, эмзэг эдийн засагтай орны хувьд Монгол Улс чухал гэж үзэж талархан дэмжиж байгаагаа илэрхийлсэн.Орлогын түвшин доогуур улс оронд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн, хөрөнгө санхүү дайчлах, босгох талаар явуулж буй үйл ажиллагаандаа эмзэг, жижиг эдийн засагтай улс орнуудыг хамруулах, тэдгээрт тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлыг Их-8, Их-20-ын уулзалт, томоохон хандивлагчдад тавих, тэдний сонорт хүргэж, ажил хэрэг болгохыг хүслээ. Бидний уулзалт ажил хэрэгч, үр дүнтэй болсон гэж дүгнэж байна. Манай улсад хийж буй Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаанд томоохон ахиц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд С.Баяр хэлэв.Монгол Улсад албан ёсны айлчлал хийхэд минь найрсаг, зочломтгой байдлаар хүлээн авсанд баяртай байна. Ерөнхий сайдтай НҮБ, Монгол Улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын сацуу түүнийг цаашид өргөжүүлэхээр тохиролцож, олон улсын тулгамдсан бусад олон асуудлаар ярилцлаа. Тухайлбал цаг уурын өөрчлөлт, цөлжилт, шинэ вирусын тархалт, мянганы хөгжлийн зорилтууд, дэлхийн эдийн засгийн хямрал, олон улсын аюулгүй байдал, энхийг сахиулах ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцлоо гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ.

 Энх тайван, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагшлуулах талаар олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг юу гэж дүгнэх вэ?

Бан Ги Мүн: Энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улс идэвхитэй оролцдог. Монгол бол Азийн бүс нутагт төдийгүй дэлхийн хэмжээнд энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр бусад орны хувьд  үлгэр загвар орон юм. Цөмийн зэвсэггүй нутаг дэвсгэрийн статустай болсон нь ч нэн чухал  ач холбогдолтой билээ. Өчигдөр таван толгой дахь энхийг сахиулагч хүчний сургалтын баазтай танилцлаа. Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэлээ хийдэг юм байна. Монгол Улс Сьерра Леонед энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байна. Монгол Улсын Засгийн газар Төв Африкийн Чад Улсад энхийг сахиулах 800 цэрэг илгээх гэж байна.  НҮБ-ын даргын хувьд анх удаа айлчилж байгаа ч энэ нь сүүлчийн айлчлал биш гэдэгт итгэж байна. Хустайн байгалийн цогцолбор газарт зочилж, тахины унаганд “энхтайван” гэж нэр өглөө. С.Баяр: Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн  хүч чармайлтад тодорхой хувь нэмэр оруулахыг эрмэлзэж, цэргийн багаа НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд шинэ зууны эхнээс оролцуулж ирлээ. Баруун Сахар, Конго, Судан, Этоип ба Эритрейд нийт 57 цэргийн ажиглагч илгээсэн. Түүнчлэн 2006 оноос Сьерра Леоне дахь тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий НҮБ-ын мандаттай ажиллагаанд нийт 2400 гаруй цэргийн албан хаагчийг оролцуулаад байна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоог улам бүр өргөжүүлэх зорилтыг хангах үүднээс Чад улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 800 хүний  бүрэлдэхүүнтэй батальон оролцуулах шийдвэр саяхан гаргаад байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад оруулах хувь нэмэр, оролцоогоо нэмэгдүүлэх томоохон ахиц болно гэж бид үзэж байна.Дэлхийн улс түмний нийгэм, эдийн засаг, байгаль орчин, тогтвортой хөгжлийг хангах, тухайлбал Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх томоохон сорилт бидний өмнө бий. Тэдгээрийг цаг хугацаа алдалгүй шийдвэрлэх талаар НҮБ-ын гишүүн орнууд, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай бид үр бүтээлтэй хамтран ажилладаг. Тухайлбал далайд гарцгүй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, , бичигтэн болох НҮБ-ын арван жил, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг зэргийг дурдаж болно. Үүний зэрэгцээ олон улсын тавцанд өөрийн улсын дуу хоолойгоо хүргэх, хувь нэмрээ оруулах үүднээс НҮБ-ын гол байгууллагад сонгогдон ажиллахыг зорьж ирсэн. Ирэх 10 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганы үеэр болох НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлээд байгаа.

Манай улс санхүүгийн хямралд өртөж, эдийн засгийн байдал сайнгүй байгаа МХЗ-уудааа 2015 он гэхэд бүрэн хэрэгжүүлж чадах уу? Энэ асуудал уулзалтын үеэр яригдсан уу?

Манай улс санхүүгийн хямралд өртөж, эдийн засгийн байдал сайнгүй байгаа ч 2015 он гэхэд Мянганы хөгжлийн зорилтуудаа 60 хувь биелүүлсэн байхаар зохицуулан ажиллаж байна. Гэхдээ өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт 9 хувь орчим байсан бол өнөө жил 3 хүрэхтэй үгүйтэй байх төлөвтэй. Үүнээс үзэхэд байдал хүндхэн болж магадгүй. Засгийн газар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд ихээхэн анхаарч ажиллах болно.

Монгол Улс далайд гарцгүй, эмзэг, жижиг эдийн засагтай улс. Далайд гарцгүй байдал нь эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх, гадаад худалдаагаа өргөжүүлэхэд багагүй бэрхшээл учруулдаг. Тэдгээр бэрхшээлийг шийдвэрлэхэд НҮБ-ын зүгээс үзүүлж болох дэмжлэгийн талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Та юу хэлэх вэ?

Бан Ги Мүн: Далайд гарцгүй орнуудад олон асуудал тулгардаг. Мөнх цэвдэгүүд хайлж усны хомсдол үүснэ. Энэ мэт уур амьсгалын өөрчлөлт хүмүүсийн амьдралд яаж нөлөөлж байгааг монгол малчин айлд зочлохдоо ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад тодорхой алхмууд хийх хэрэгтэй байна. НҮБ энэ тал дээр туслалцаа дэмжлэг үзүүлэх болно. Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд чадавхиа дээшлүүлэх хэрэгтэй. Ерөнхий сайдтай уулзахдаа дэлхийн эдийн засгийн хямрал далайд гарцгүй орнуудад яаж нөлөөлж байгаа талаар ярилцсан.

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд