|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Гэрээ байгуулах эсэх, засаг унах эсэх нэг л гаргалгаатай
2009 оны 8 сарын 3
Зүй тогтол буюу томъёо Бүх зүйл систем болдог. Монголын парламентыг нэг танхимтай 76 гишүүнтэй байгуулсан цагаас парламент нь улс төрийн бүхий л шийдлийг гаргах систем болсон. Шийдэл нь хамгийн энгийн буюу ердийн олонх (38+1) гэсэн үндсэн томъёогоор шийдэгдэх хуультай. Ердийн олонх болоход буюу 51 хувиар асуудал шийдэхэд энэ томъёолол таарна. Намууд сонгуульд 38+1 суудал авахын төлөө үзэлцэнэ. Сонгуулийн дараа намуудын бүлгийн харьцаа их чухал. Жишээ нь 1996 оны сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл 50 суудалтай байлаа. Цөөнх болсон МАХН 25, МУНН нэг суудалтай байв. Гэтэл тэр үед сонгуульд ялагдаад хоёр дахин цөөн суудал авсан хэрнээ асуудал хэлэлцэхэд МАХН ямагт ялдаг байв. Үүний учир нь тухайн үеийн хуулиар асуудлыг ирцийн гуравны хоёроор шийддэг байв. 76 тэгш тоо, хоёр хүчинтэй байхад энэ тэгш тооны сондгойрол нь ялалт, ялагдлыг шийддэг. Гурав хуваагдвал гуравдагч нь нэг суудалтай байсан ч асуудлыг шийдэхэд чухал нөлөөтэй болно. Үүний дээрээс ирц, тухайн санал хураалтанд оролцогч хэд байхаас үүдээд олон хувилбар гарна. 1996 онд МАХН, МУНН-ыг талдаа татаж чадсанаар нөлөөгөө хадгалж байв. МАХН хурал хаяад, МУНН-ыг уруу татахад л парламентын санал хураалт хүчинтэй байх ирц хүрэхгүй гацаж байв. Ингээд шийдвэр гаргахын тулд эрх баригчид буулт хийдэг байсан. Гацааг 1996 оны сонгуулиас гурван жилийн дараа л арай гэж өөрчилсөн, их энгийн боловч энэ гарцыг олоход ийм л урт хугацаа шаардлагатай байж. Энгийн хэлбэл парламентын санал хураалт хүчинтэй байхын тулд заавал гуравны хоёр оролцох шаардлагагүй ба ирц 50 хувьтай байхад санал хураалт хүчинтэй байв. Ардчилсан холбоо эвсэл амьсгаа авахтай болсон ч эвсэл гурван жилийн ялагдлын дараа дотроо задарч орхисон байв. Хөдөөний буюу элсний 13, МҮДН-ынхэн, АН-ынхан, МСДН-ынхэн гэж задарсан энэ олонх яаж ч чадалгүй байсаар 2000 оны сонгуулиар нам тавиулсан. 72+1+1+1 буюу МАХН> АН+ИЗН+МАШСН гэсэн системд бол яалт ч байхгүй Н.Энхбаяр хаан болчихов. Энэ үеэс л дарангуйллын анхны шинж тэмдгүүд илэрч, гүйцэтгэх засаглалын тэргүүн намын даргын эрх мэдлээр түрж парламентаа эрхэндээ авчээ. Түүнийг хязгаарлагдмал эрхтэй Ерөнхийлөгч сөрж чадахгүй байлаа. МАХН парламентдаа хэт олонх, гүйцэтгэх засаглалыг дангаараа байгуулсан, Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хэрнээ төрийн эрх мэдлийн гажуудлаас болж дотоодын хямралд нэрвэгдэж сульдаад 2004 онд сөрөг хүчнийхэн нэгдсэн "Эх орон ардчилал" эвсэлд ялагдах шахсан юм. Энэ үеийн төгсгөлд МАХН өөрөө сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх болсон буюу Ерөнхийлөгч сөрөг хүчин болж хувирсан юм. Энэ бол ардчилсан системийн үндсэн зарчим ажиллаж эхэлсэн хэрэг бөгөөд сөрөг хүчингүй, хэт эрх мэдэлтний гарт орсон Засгийн газар парламент нь Ерөнхийлөгчийг сөрөг хүчний байр сууринд аваачсан юм. 2004 онд МАХН төрийн бүх эрх мэдлийг гартаа барьж байснаараа түрий барьж яаж ийгээд парламентыг тэхий дундуур нь хувааж авснаас дахин гацаа үүсэв. Эцэстээ 38=25+7+1+1... гэсэн эмх замбараагүй хагарал болж хувирсан. Хувь заяаны тоглоом хэцүү. Ардчилсан хүчнийхэн буцаад 1996 оны суудлаа баттай хадгалах хэмжээнд хүртэл нөгөөх Үндсэн хуулийн нэмэлт нь буцчихсан байв. Уг нь 1996 оны парламентад МАХН-ын 25 гишүүн хурал хаяхад л парламент гацдаг байсан бол 2004 оноос хойш AH тоо тоймгүй удаа хурал хаяхад МАХН дангаараа шийдвэрээ гаргачихаад байлаа. Тэр үед АН-аас үндсэн хуулийн нэмэлтийг буцаах санал олонтаа гаргадаг байсныг санаж байгаа хүн хэр олон бол. Хэрэв нэмэлтийг буцаачихвал АН хүчирхэг, яг 1996 оны МАХН шиг бүлэгтэй болох байв. Гэхдээ их махраагүй, тэр үед АН парламентад албан ёсны бүлэгтэй байгаагүй, зөвлөл гэгч огт хуулинд байхгүй малгай дор гишүүдээ нэгтгэж байв. МАХН үүнийг харж байсан учраас АН дангаараа бүлэг байгуулах боломжийг нь хаасан байлаа. Бүлгийг сонгуульд оролцсон субьект л байгуулна, эвсэл задарсан бол бүлэг байгуулж болохгүй гэсэн тайлбарыг АН-аар өөрөөр нь хийлгэсэн юм. Алтан гадасынхан тэр үед М.Энхсайханыг дагаж бууриа сахиж үлдсэн, хожим ҮШН болсон долоон гишүүн дээр Б.Батбаатар, эсвэл Э.Бат-Үүл нэгдвэл бүлэг болоод өөрсдийг нь хээр хаяна гэж айснаас бүлэггүй болох тайлбараа гаргасан билээ. Харин өнөөгийн парламент 44+1+1+1+29=75 гэсэн бүтэцтэй. Намуудын их багын тэмдгийн хоёр талд гаргах боломжгүй, учир нь Засгийн газарт хамтарснаар томъёолбол 44+29 > 1+1+1 гэсэн томъёо гарна. Энэ бол 2000 оны Засгийн газар гэсэн үг. Зүй тогтол юм уу, хаашаа юм манай парлемент эргээд 2000 оных шиг бүтэцтэй болчихжээ. Зүй тогтлоо харцгаая. 1996, 2004 оны парламент, 2000, 2008 оны парламент дахь хүчний хуваарилалт ямар нэг байдлаар төстэй байдалд оржээ. Гэвч энэ спираль давтамжийн дотоод бүтэц улам нарийсан өөрчлөгдсөнөөс өнөөдөр улс төрийн шийдлийн хариу огт өөр гарахаар байна. Өнөөгийн парламентын дотоод бүтэц Энэ ялгааг тодруулах эхний асуулт нь Ерөнхий сайд С.Баяр яагаад Н.Энхбаяр шиг "хаан" болж чадахгүй байна аа? Тэнцүүгийн тэмдгийн их талынхан дотроо МАХН (19+25) + АН (5+4+20) гэж хуваагдана. Засгийн газрын тэсч үлдэх гол хүч нь (МАХН-ын 25 + АН-ын /Алтан гадас/ 20)=45 гишүүн. Өөрөөр хэлбэл Засгийн газар МАХН-ын 44 гишүүн дээр бус хоёр намын 45 гишүүн дээр тогтож байна. Ийм үед энгийн тооцоогоор Ерөнхий сайд хамтарсан Засгийн газар байгуулахдаа ердөө ганцхан кнопны хожоо гаргасан байна. Тэр 19 кноп алдаад, 20 кноп нэмж авчээ. 2008 оны сонгуулийн өмнө л намын дарга С.Баяр, Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар өөрийн талынхныг дэвшүүлэх ухаан сорьсон бодлого бодож байв. Эцэстээ намын даргын хувьд С.Баяр ялимгүй давуу тал олж өөрийн талаас илүү олныг дэвшүүлжээ. Дараа нь С.Баяр Н.Энхбаярын бүлэглэлийн хүчийг сулруулахын тулд ялагдсан хүмүүс хариуцлагаа хүлээ, албан тушаал өгөхгүй гэж байв. Харин Н.Энхбаярын тал аюулыг мэдрэхийн хэрээр улам нягтарчээ. М.Энхболдын Засгийн газрыг унагах зорилготой байгуулагдсан "Элсний 13" улам өргөжиж 19 гишүүнтэй болжээ. Сонгуулийн өмнөх ухаан сорьсон нүүдлийнхээ дүнд С.Баяр хэдий зохион байгуулалтаар сулхан ч 25 гишүүнтэй болж чадсан байна. Энэ хүчиндээ тулгуурлан хамтарсан Засгийн газар байгуулж чадсан. Тэр АН-тай хамтарснаар элснийхнийг шахан бутаргаж дуулгавартай байлгаж чадна гэж тооцсон ч санаснаар нь болсонгүй. Ингээд эцсийн дүндээ (+1) гэсэн хожоо л хийжээ. Энэ үед АН сонгуульд ялагдсан ч Засгийн газарт хамтрах шийдвэр гаргаснаараа ялагдлаа нөхөв. Яг өнөөдөр бол МАХН-ын дарга С.Баяр тэр нэгэн цагт "Бутаргагч вирус тээгчид" гэж шоолж байсан Алтан гадасынхантай эвсчихээд байна. Засгийн газрын бүтцийг харвал Х.Баттулга (МоАХ фракц), Лу.Болд (Зүүн хойд Ази), С.Ламбаа (МҮДН) гэх мэтээр бүх фракцийг хамруулсан мэт авч парламент дахь дэмжлэгийг тооцвол үндсэндээ цэвэр Алтан гадаст тулгуурлаж байгаа юм. Харин өнөөдөр нөхцөл байдал хүндхэн болжээ. Н.Энхбаяр алтан гадасыг салгачихвал л Засгийн газар унаж мэдэхээр байгаа биз. Гэвч бас тийм биш ээ, Ерөнхий сайдад нөөц хангалттай бий. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Н.Энхбаяр парламентад эргэн орж ирэх сонирхолтой байна. Үүний тулд Чингэлтэйн нөхөн сонгуульд өрсөлдөх ёстой. МАХН дахь бүлэглэлүүдийн дотоод тэмцэл нь Н.Энхбаярыг парламентад оруулж ирэх эсэхийг шийдэхэд чиглэж байгаа юм. Хэрэв Н.Энхбаяр парламентад орж ирвэл Засгийн газарт Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас ч илүү аюул учруулах юм. Энэ гаргалгааг 2009 оны тавдугаар сарын 23-ны "Өдрийн сонин"-д "Н.Энхбаярын дараах улс төр" өгүүлэлдээ гаргасан. Үүнд тайвширсан Н.Энхбаярын бүлэглэл сонгуулийн ялагдлын дараа сүрхий заргалдаагүй, өөр илүү боломж байгаа бол заавал ялагдалтайгаа зууралдах хэрэг юун. Хэрэв заргалдсан бол нийгмийн тогтворгүй байдал дээд цэгтээ хүрч, ахин бослого үймээн, эмх замбараагүй байдал дэгдэж мэдэх тул ингэсгээд хуурчихсан нь дээр байв. Гэвч Н.Энхбаярын энэ нөөц хувилбарыг МАХН таслах гэж оролдсоноос дараагийн хямрал эхлээд байна. Өмнө нь асуудал нам хоорондын шинжтэй байсан бол одоо цэвэр МАХН-ын дотоод асуудал болон хувирсан байна. Чухам энэ дотоод асуудал нь Оюутолгойн гэрээгээр дамжуулан Засгийн газрыг унагах тоглоомыг үүсгэсэн байна. Хардах синдромд нэрвэгдсэн, хүчирхэг бие хүн, улс төрийн палианы гадна үлдэхгүйн төлөө тэмцэж байна. Хэрэв энэ удаа чадахгүй бол чилийсэн гурван жил хүлээх ба улс төрийн нөлөөгөө хадгалахын тулд намаа байнга хутган үймүүлэх хэрэгтэй болно. Н.Энхбаяр өөрөө хүсэхгүй байлаа ч түүнийг дагагсад эрх ашгийнхаа төлөө нууц ноёноо дэргэдээ авчрах гэж шахаж байгаа юм. Хэрэв Н.Энхбаяр парламентад орж ирвэл парламент дахь хуучинсагууд нэгдэж, Засгийн газрыг унагах нь гарцаагүй. Үүнд МАХН-ынхан ч, АН-ынхан ч хамрагдана. С.Баяр, Ц.Элбэгдорж нар 2008 оны парламентын сонгуульд намын ялалтаа бодож гарцаагүй ялах хуучин парламентчдаа дэвшүүлсэн юм. Тэд ялсан. Урвалт шарвалт, хор найруулга, уламжлалт хэлхээ холбоогоор бат хүлэгдсэн тэд өөрийн хүч нөлөө, эрх мэдэлд хэнбугайг ч ойртуулах дургүй байгаа билээ. Ц.Элбэгдорж, С.Баяр нар тэдний хувьд шинэ хүн. Эдэнтэй учраа ололцох бус шахаж, дарамталж ажиллах нь хууччуулд дээр юм. Гэхдээ тэд одоохондоо "толгойлогчгүй" байна. Өнгөрсөн сарын эхнээс Засгийн газарт дараалсан аюулын дохио иржээ. Ерөнхийлөгчийн сонгуульд "С.Баяр болон Засгийн газар идэвхгүй оролцсоноос ялагдлаа" гэж бурууг тохох оролдлого идэвхжив. Засгийн газарт хамтарснаар намын хүч суларсан ба "Зорилгоо хэрэгжүүлэхэд арга нь ямар байх нь хамаагүй" гэсэн улайрсан коммунист сэдлээр Засгийн газрыг хүчээр буруутгах санаархал МАХН идэвхижжээ. Энэ нь хоёр хандлагатай байна. С.Баяр намынхаа хуучинсаг хүчин ба толгойгоо өндийлгөж байгаа цоо шинэ хүмүүсийн завсарт хавчуулагджээ. Сонгуулийн ялагдлаар далимдуулж эрх мэдлийг авах санаархал аль аль үеийнхэнд байна. Хууччуул эрх ямбаа сэргээх, шинэчүүл эрх мэдлийг авч үзэх хүсэлтэй. Энэ хоёр бүлэглэлийн зорилго нэг цэгт төвлөрч байгаа нь Засгийн газрыг унагах. Засгийн газ-рыг унагаснаар л зорилтоо хэрэгжүүлнэ.Үүнийг улам бодитой болгож байгаа МАХН дахь дотоод хүчин зүйл нь дангаараа Засгийн газар байгуулбал үй олон хүн төрд шургалах боломжтой юм. Энгийнээр төрийн албанд томилогдох МАХН-ын гишүүдийн тоо хоёр дахин олширно. С.Баярын гол тулгуур хотын бүлэглэл агаад Шадар сайд М.Энхболд одоо байгаадаа сэтгэл хангалуун байна. "Элсний 19" анхны саналыг М.Энхболдод хүргүүлж, Ерөнхий сайдын сэнтий санал болгожээ. Гэвч М.Энхболд өөрийг нь унагасан тэдэнд итгэхгүй байна. Дараагийн алхам нь намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг тойрсон залуучуудыг өдөөн хатгахад чиглэжээ. Өдөөн хатгалганд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, шинэ гишүүн С.Бямбацогт нар оржээ. Тэд хуучин МАСЗХ-г сэргээж, намын болон Засгийн эрхэнд цоо шинэ залуучуудыг гаргах ёстой гэсэн байр сууринд хүрснээр Засгийн газарт шинэ дарамт болжээ.Хүний үйлдэл цэвэр сэтгэл зүйн шинжтэй. УИХ-ын гишүүн С.Бямбацогт ердөө л хоёр сарын өмнө "Асуудлыг би шийддэггүй, ах нар л мэддэг" гэж даруухан загнасныхаа төлөө сүрхий шүүмжлүүлсэн юм. Ц.Элбэгдоржийн сонгуулийн олон нийттэй харьцах ажлыг удирдсан М.Ганбаатар "Найз аа, хэрэв чи ах нараар асуудал шийдүүлэх гэсэн юм бол яах гэж УИХ-ын гишүүн болсон юм бэ? өөрийн гэх толгой байна уу" гэж асууж байв. Тойрогтоо ч сүрхий шүүмжлүүлсэн дуулгавартай залуу С.Бямбацогт гэнэт идэвхжиж, бие даасан байр сууринд гарахдаа Засгийн газрын дайсан болж хувирчээ. Тэр УИХ-ын чуулганаар Оюутолгойн гэрээний асуудлыг батлахын өмнөхөн Ж.Энхбаярын хамт хэвлэлийн хурал хийлгэж, Монголын тал алсдаа хувьцааны 50 хүртэл хувийг эзэмших ёстой гэж зарлаж, үүнийгээ байнгын хорооны шийдвэр гэж хэлснээрээ гэрээг бүрмөсөн гацаасан билээ. Энэ бол С.Бямбацогг, Ж.Энхбаяр нарын үг биш юм. Бүр 2006 онд "Айвенхоу майнз" компанийхантай Ерөнхийлөгч Н.Энхбаяр уулзахдаа "Та нар 51 хувийг зөвшөөрчих, тэгвэл би гэрээг чинь батлуулаад өгье" гэж хэлсэн байна. Мэдээж нөгөө тал нь зөвшөөрөөгүй. Сонгуульд ялагдсаныхаа дараа Н.Энхбаяр өөрийн бүлэглэлийн 19 гишүүн ба залуучуудыг "дагуулан" Европоор аялсны үр дүн гарч туршлагагүй улстөрчид хууччуулынхаа хүүхэлдэй болж байгаа хэрэг л дээ.Гэрээг батлагдашгүй нөхцлөөр шахаж гацаавал чухамхүү гэрээ байгуулахын төлөө л бий болсон гэдэг хамтарсан Засгийн газар оршин тогтнох нь утгагүй юм. Н.Энхбаярын "Монголдоо 51 хувь" гэсэн сайхан уриалга л олон нийтийг эргүүлчихэж магадгүй тул Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эртнээс "Хувь тохиролцолгүй одоо байгаа татварын нөхцлөөр хөрөнгө оруулалтыг эхлүүлэх" байр сууриа хэлсэн гэж таамаглаж болох байна. Одоохондоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын гол "дайсан" Н.Энхбаяр юм. Н.Энхбаяр бас хөдөлгөөнүүдийг энэ 51 хувийн саналаараа талдаа татсан юм. Олон жил гэрээг өөрийн талд ашигтай шийдүүлэх гэж зүтгэж байгаа хөдөлгөөнүүд "Сайн үйлийн төлөө шуламтай нөхцөхөөс ч" татгалзаагүй нь аргагүй.Намын төв аппаратад "УИХ дахь залуучууд генсекийн далбаан дор идэвхижсэн" гэсэн мэдээлэл санаатай тарааж байна. Эдгээр залуус юу ч хийж болзошгүй. Энэ бүхний эцэст МАХН дахь бүлэглэлийн тэнцвэр алдагдаж 21:23 болж С.Баяр хоёр хүнээ алджээ. Энэ зуур Сүхбаатарынхан идэвхжиж, Ч.Улааныгаа Ерөнхий сайд болгохоор гүйлдэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн амлалтандаа Н.Энхбаяр хүрнэ гэж найдсан уу, эсвэл цаадах нь ахиж сануулсан уу. Ахиад хоёрыг алдвал бүлгээ алдана, бүлгээ алдвал... Ахиад хоёр Оны эхээр банкны системийг хамарсан доргилт, О.Чулуунбатын хэт зоримог зөвлөгөө ба Сангийн сайдын унхиагүй байдал, Монголбанкны бодлогогүй хурц алхмаас болж Засгийн газар, парламент дахь МАХН-ын бүлгийн нэгдмэл байдалд сүрхий хохирол учирчээ. Эдийн засгийн хүндрэлийн бурууг зөвлөгөө өгсөн О.Чулуунбат, унхиагүй Сангийн сайд, мэдлэггүй муйхар Монголбанкны ерөнхийлөгчийн аль нь хариуцах вэ гэдгээр маргаан үүсч, эцэст нь О.Чулуунбат Засгийн газар, Монголбанкыг ширүүхэн шүүмжлээд дайсан болов. Биеэ даасан бодолтой тэр одоохондоо гуйвж дайвж байгаа ч хамгийн гайтай нь шүүмжлэлд шаралхсан С.Баярцогт алдаагаа булахын тулд Засгийн газраа унагах гэж гүйдэг болжээ. Гэм хоргүй тал нь С.Баярцогт АН-ынх тул Засгийн газрын тулгуур болсон МАХН-ын гишүүдийг цөөлөөгүй боловч "Алтан гадас" эргэж болзошгүй юм. О.Чулуунбат төгрөгийн нийлүүлэлтийг хумихыг эсэргүүцэж, долларын нийлүүлэлт нэмэх зөвлөгөө өгсөнд Сангийн яам олиггүй ажилласнаас Монголбанк оны эхний хагаст 800 тэрбум төгрөг зах зээлээс татаж эдийн засгийн хүндрэл үүсчээ. Хэрэв төгрөгийг ингэж огцом татахгүй бол инфляци замаа алдахаас Сангийн яам болгоомжилжээ. Гэхдээ энэ үйлдлийн цаана Ерөнхийлөгч (Н.Энхбаяр), Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд гэсэн гурвалжин харагддаг.
А.Баатархуяг
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |