|
Пүрэв, 9 сарын 9, 2010
Гадаад мэдээ :
Хүмүүсийг үй олноор нь хөнөөж булсан булш илрүүлжээ
Тээврийн салбарт 50 тэрбум ам.доллар зарцуулна
Авилгад автсан түшмэдийн тоо нэмэгдсээр байна
Монголчууд Чехийн иргэдэд тусалж байна
Коран судрыг шатаах уриаг эрс шүүмжлэв
Нацистууд уу, үндэсний үзэлтнүүд үү
Хотын даргын 50 000 ам.долларын үнэтэй машин
К.Илюмжинов Ерөнхийлөгчийн ажлаа өгнө
Бэлгийн гаж зуршилтай сайд
Оросын Ерөнхийлөгчид эмэгтэй хүн өрсөлдөж магадгүй
Г.Баасан: Засгийн газар Ерөнхийлөгчийн зарлигийг зөрчсөн
2009 оны 8 сарын 5
МАЧХ-ны тэргүүн Г.Баасантай уулзаж ярилцлаа. -Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлиг хэрэгжихгүй байгаа юм уу? -Ерөнхийлөгчийн зарлиг хоёр заалттай гарсан. Нэг дэх заалтад тусгагдсан ахмад дайчдын тэтгэлгийг нэгдүгээр сарын 1-нээс олгоод явж байгаа. Үүнд ахмад дайчид болон манайхан баяртай байгаа. Хоёрдугаар заалтад ахмад дайчдад орон сууц буюу эсвэл түүнтэй адилтгах мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгоё гэсэн. Гэтэл энэ заалтууд зөрчигдөж байгаа. Юугаараа зөрчигдөж байна гэвэл мөнгөн тэтгэмж авах хүмүүсийн сонголтыг бүр мөсөн хаасан. Мөн орон сууцыг албан ёсоор заавал тендерт оруулж байж ахмад дайчдыг бүгдийг нэг байшинд оруулах асуудал яригдаж байгаа. Үүнд ахмад дайчид амьдрах орон сууцаа сонгох эрхээ алдаж, мөнгөн хэлбэрээр авах гэсэн өөрийн сонголтоо ч алдсан. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар зөрчсөн үйлдэл. -Эхний хэсэг нь мөнгөө авсан уу? -Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлиг сая 2009 оны нэгээс тавдугаар сард хэрэгжих үед 100 хүн хамрагдсан, үүнээс 80 хүн мөнгөө авч 20 хүн орон сууцаа авсан байгаа. Тэгэхээр цаашдаа яг энэ хэлбэрээрээ л явах ёстой, орон сууц авах нь орон сууцаа аваад, мөнгөө авах нь мөнгөө аваад. Бид ялгаварлан гадуурхсан хоёр хэлбэрээр зарлиг хэрэгжүүлж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. -Тогтоолыг буруу хэрэгжүүлж байна гэсэн үг үү? -Засгийн газрын 212 дугаар тогтоол дээр 35 сая төгрөгт багтаан өгнө шийдсэн. Өмнө нь Засгийн газар 72 дугаар тогтоолоороо 35 сая төгрөг буюу хоёр өрөө байр гэж тогтсон. Яагаад 35 саяар тооцож өг гэснийг 35 хүртэл гэж засах болов. Энэ нь дайчдад олгох мөнгө буурч, бөөнд нь шахсан ямар нэгэн компанийн байранд орно. Мөн байр өгөх хугацаагаа хойшлуулж байна. Ахмад дайчид маань Халх голын 70 жилийн ойгоор байрны асуудлыг нэг мөр болгоно гэж найдаж байсан. Гэтэл өнөө маргаашгүй болсон хэдэн хөгшдөд байр олгох нэрээр Засгийн газар дахиад л ямар нэгэн бизнесийн сүв хайгаад унаж байна. Монголын Засгийн газраас дандаа бизнесийн шийдвэр гардаг. Гэхдээ эх орныхоо төлөө цусаа урсгаж явсан хөгшчүүлээс хэдэн төгрөг унагах гэж оролдох нь нүгэл болно биз дээ. Бид төрийн өндөрлөгүүдэд зарлигийг заалтын дагуу хэрэгжүүлэхэд хяналт тавих шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон холбогдох гурван яаманд тавьсан байгаа. -Ахмад дайчдад бөөнд нь, тендерээр шалгарсан байрыг дараа жилээс өгөх нь бухимдал төрүүлээд байна уу? -Бухимдаад зогсохгүй хардах үндэс бидэнд бий. Тендер булхай, луйврын аргаар явж байгааг бүгд мэднэ. Өнөөдөр “Боаярс констракшн” компани ахмад дайчдын орон сууцыг барих тухай яриад явж байна. Танай сонинд НХХЯ-ны түшмэл ямар ч тендер зарлаагүй гэж мэдэгдсэн. Тендер зарлах гээд байгаа шалтгаан нь энэ ч байж болно. Хөгшчүүл ганц өрөө байраа авахгүйгээр, ам бүл олонтой нь хоёр хямд хашаа байшин ч авч болно шүү дээ. 35 сая төгрөгөөр өөр амьжиргааны эх үүсвэртэй ч болж болно шүү дээ. Анх Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа энэ бүхнийг тооцсон байлгүйдээ, түүнээс Засгийн газраас дутуу сэтгээд хаа хамаагүй 35 сая гэсэн тоог тавиагүй гэж бодож байна. Засгийн газар хааяа нэг ард түмнийхээ алгыг тэнийлгэхдээ заавал нэг бизнес хавчуулдаг болж байна. Засгийн газар мөнгө олгохдоо ар гэрийнхэн нь мөнгөнөөс болж муудалцаж байна гэсэн шуугиан тарьж байгаа. Мөн хүүхдүүд нь мөнгийг нь хувааж идчихээд дахиад байраар хангахыг шаардах болно гэж ярьж байгаа. Засгийн газар ард түмэндээ дахин дахин туслаад байсныг би санахгүй байна. Хардаад байгаа бол хүүхдүүд нь баталгаа гаргаж өгч болно. Зарим ахмад дайчин мөнгөө аваад нэмж хоёр өрөө байр болгох хүсэлтэй байгаа. Өмнө нь ингэсэн тохиолдол бий. Мөнгө авна гэдэг нь өөртөө илүү боломжтой, үр дүнтэй хэлбэрээр ашиглах боломж олгож байгаа юм. Засгийн газар энэ боломжийг хааж болохгүй. -Ахмад дайчид нэг жил хүлээх боломж байхгүй юу? -Ахмад дайчид хамгийн залуу нь 85 настай. Тэд хорвоог олноороо орхиж байгаа. 2007 онд 378, 2008 онд 460, энэ он гарсаар цөөнгүй хүн нас барсан мэдээ бий. Ер нь бол НХХЯ, БХЯ 2009 онд амьд байсан ахмад дайчдын тоо, урьд нь байр авсан ахмад дайчдын тоо, зарлигт хамрагдсан ахмад дайчдын тоо, нэрийг хэвлэлээр ил тод зарлах ёстой. Эндээс олон зүйл тодорно. Нэг жишээ хэлэхэд НХХЯ-ны түшмэл 2008 онд 1816 ахмад дайчин байсан. Энэ тоо цаашид нэмэгдэх магадлалтай гэж байна. Энэ нь эсвэл нас барсан хүн эргэж босно. Эсвэл хэдхэн ахмад дайчдаа 70 болоход тоолж чадаагүй суугааг харуулж байна. Бүр муугаар бодвол байр өгөх сургаар нас барсан хүн сонгуульд саналаа өгдөг шиг юм болох гээд байна. Малын тоог ирэх жилийн төлтэй нь тооцдог түшмэдүүд эх орноо амиараа хамгаалсан хүмүүст ингэж л хандаж байна. Эдгээр хүмүүсийн амьдрал хоног, цагаар хэмжигдэж байна. Нэг жил гэдэг тэдэнд урт хугацаа. Харин ахмадуудад хугацаа бага байна. -Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ? -Монголын чөлөөт ахмадын холбоо таван жилийн турш гудамны тэмцэл хийхдээ ахмад дайчдыг оролцуулдаггүй байсан. Харин одоо тэдний зүгээс зэмлэл ирж байгаа. Хэрэв хэдэн жилийн өмнөөс тэмцэж байсан хэдэн ахмад амьд байхдаа байртай болох байсан бол гэдэг. Надад хэлэх үг олддоггүй. Одоо ахмад дайчид тэмцэнэ гэдэг. Надад хориглох эрх алга. Тэд “Ямар ч хэлбэрээр тэмцэж чадна. Сумнаас айгаагүй бид суулт хийхээс ядарна гэж байхгүй” гэдэг. Ахмад дайчид энэ сарын 14-нийг хүртэл харна. Дараа нь ямар тэмцэлд шилжихийг хэлж мэдэхгүй. Тус тэмцлээс гарсан үр дагаврыг Засгийн газар хариуцна гэдгийг л хэлэх байна. -Танай холбоонд хэдэн ахмад дайчин байдаг вэ? -Тэдний тухай асуудлыг 2004 онд тавьж байхад 400 гаруй ахмад дайчид байсан. Эднээс 120 гаруй нь нас барчихаад байна. Мөн хөдөө орон нутагт албан ёсны бүртгэлтэй, тэмцэлд оролцдог 80 гаруй хүн бий.
Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав
7 минутын өмнө
Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
14 минутын өмнө
Эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ
19 минутын өмнө
Канадын элчин сайд жуух бичгээ өргөн барив
24 минутын өмнө
Олон улсын уул уурхайн чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө
50 минутын өмнө
С.Алимаа “Тань руу нүүж явна” соло
1 цаг 2 минутын өмнө
Хүмүүсийг үй олноор нь хөнөөж булсан булш илрүүлжээ
1 цаг 4 минутын өмнө
Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийг шалгана
1 цаг 25 минутын өмнө
Дэлхийн хэмжээний мэргэжилтэй монгол залуус
1 цаг 48 минутын өмнө
Уур амьсгалын өөрчлөлтийн талаар лекц уншлаа
Өнөөдөр 15 цаг 3 минут
Уран тойрсон тэмдэглэл
Өнөөдөр 15 цаг 0 минут
С.Баасанжавт оногдуулсан цаазын ялыг хэвээр үлдээв
Өнөөдөр 14 цаг 43 минут
Нийслэлийн зам засварын ажил есдүгээр сард амжиж дуусах уу?
Өнөөдөр 14 цаг 34 минут
Траншейнд амьдарч байсан иргэд нэгнийхээ амийг хөнөөжээ
Өнөөдөр 14 цаг 27 минут
Цагдаагийн байцаагчидад сургалт явуулана
Өнөөдөр 14 цаг 14 минут
Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлнэ
Өнөөдөр 14 цаг 5 минут
105-аас мэдээллэж байна
Өнөөдөр 13 цаг 51 минут
Ослын талаар мэдээлэл өгнө үү
Өнөөдөр 13 цаг 9 минут
Якутын соёлын өдрүүд болно
Өнөөдөр 13 цаг 8 минут
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Өнөөдөр 13 цаг 2 минут
Тээврийн салбарт 50 тэрбум ам.доллар зарцуулна
Өнөөдөр 12 цаг 54 минут
Бяцхан мисс зэрэг балагт тэмцээнүүдийг явуулахаа больё
Өнөөдөр 12 цаг 42 минут
Засаг дарга ажлаа өгсөн шалтгаан өвчний улмаас уу эсвэл авлигатай холбоотой юу?
Өнөөдөр 12 цаг 41 минут
“Miss Mongolia-2010” ням гаригт тодроно
Өнөөдөр 12 цаг 14 минут
“Татар ажиллагаа” багийнхан Москва хотыг удахгүй зорино
Өнөөдөр 11 цаг 54 минут
Авилгад автсан түшмэдийн тоо нэмэгдсээр байна
Өнөөдөр 11 цаг 50 минут
Өнгөрсөн долоо хоногийн арилжааны тойм
Өнөөдөр 11 цаг 43 минут
Усайн Болт хөлбөмбөгчин болно
Өнөөдөр 11 цаг 39 минут
Алдарт Плачидо Доминго Монголд тоглоно
Өнөөдөр 11 цаг 29 минут
Азийн зураачдын үзэсгэлэн Монголд нээгдэнэ
Өнөөдөр 11 цаг 14 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |