Ээжийн шүхэр
2009 оны 4 сарын 16

 

Гадаа бороо орсоор л. Яагаад зогсохгүй байгаа юм бол бүү мэд. Аль гурван хоногийн өмнөөс л орсон , одоо болтол орсоор л байх юм. Гэхдээ дундаа ганц хоёр зогссон л доо. Тэр үед бүүдгэр наран хааяа нэг үүлний цаанаас цухуйчихаад л тэгснээ удалгүй алга болж дахиад л нөгөө усан бороо чинь асгарч эхэлсэн.

  Би борооны ус цонхон дээгүүр хэрхэн, яг л нарийхан хорхой гүйх мэт урсаж байхыг нь хараад л зогсож байна. Гадаа гарахаас ч дургүй хүрэх юм. Миний дургүй хүрээд ингээд л цонхныхоо өмнө зогсож байхад харин хүмүүс гадаа зөндөө. Яах аргагүй л ажилтай байдаг байх л даа. Тэгээд ч тэд чинь бүгд л шүхэртэй юм чинь. Тэр харахгүй юу, тэнд нэг ах хар өнгийн том шүхэр барьчихаж. Хоёр жаахан охин ч гэсэн хоёулаа л шүхэртэй байна. Тэр ч байтугай хүүхдийн тоглоомын талбайн элсний хашлаган дээр залуу бүсгүй хоёр нэг шүхрэн доор толгойгоо нийлүүлчихсэн юуг ч юм жигтэйхэн шимтэнгүй ярьж суух юм. Бороо асгарч байгааг ч тоож байгаа юм алга. Тэдний шүхэр нь маш гоё усан цэнхэр өнгөтэй, бас надад хамгийн их таалагдсан нь ямар ч хээгүй юм. Би ер нь эрээн мяраан юманд угийн дургүй л дээ.

  Манай ээжид яг ийм шүхэр байж билээ. Анх аав гэрлэе гэж гуйж байхдаа тэр шүхрийг ээжид бэлэглэж байсан гэсэн. Ээж тэгэхэд нь маш их баярласан, бүр шүхрэнд нь үү эсвэл гэрлэе гэсэн гуйлтанд нь баярлаад байна уу гэдгийг нь  тухайн үедээ аав огт ойлгоогүй гэсэн. Тиймээс ч ээж минь тэр шүхрэндээ маш их хайртай байсан. Ер нь бол ээжийн хайр эхлээд аав бид хоёрт дараа нь тэр шүхрэнд зориулагддаг байсан байх. “Тэр үед чинь одоогийнх шиг ингэж бөгж сэлт бэлэглэдэггүй байлаа” гэж ээж минь хожим ярьдагсан. Даан ч  тэр шүхэр нь одоо байхгүй,  эвдэрчихсэн. Эвдэрчихсэн ч гэж дээ, үнэнийг хэлэхэд би эвдчихсэн юм.

  Нэг өдөр би эхнэртэйгээ яг ийм усан бороон дундуур энэ хосууд шиг л толгойгоо нийлүүлчихсэн ээжийн шүхрэн доор хоргодоод  явж байсан юм. Хоёулаа орох дуртай кафендаа хооллочихоод гарч явлаа. Тэгэхэд л түүнийг надад нэг юм хэлэх гээд байна даа гэдгийг би анзаарсан. Тэр хоолоо ч идэхгүй нэг юм бодоод л , намайг өөдөөс нь харахаар доошоо тонгойгоод л. Эхнэр минь надад нэг юм хэлэх гэхээрээ яг ингэдэг юм. Гарч яваад  тэсэлгүй “Чи надад нэг юм хэлэх гээ юү?” гэж намайг асуухад эхнэр маань нүд рүү минь  ширтэж байгаад

-Уучлаарай , би өөр хүнд хайртай болчихжээ гэж хэлж билээ.Надад хэлэх үг олдсонгүй. Дэмий л хэсэг ээрч муурч байснаа

-Хэнд гэж арай ядан асуулаа. Эхнэр маань шүхрэн доороос гарч

-Энэ чамд одоо сонин биш ээ. Цаг нь болохоор чи тэртээ тэргүй мэднэ шүү дээ. Намайг уучлаарай гэж хэлчихээд цаашаа эргээд явчихсан юм. Би араас нь шүхрээ барьсаар хоцорлоо. Маш удаан тэндээ тэгээд л зогсоод байв. Нэг мэдсэн чинь бороо хэдийнэ зогсчихсон, тэнгэр цэлмэж хажуугаар өнгөрөх хүмүүс намайг гайхан харсаар зөрж өнгөрөхөд нь л би сая сэхээ орсонсон. Яагаад ч юм тэр шүхэр, саяхан л доор нь эхнэртэйгээ цуг зогсож байсан ээжийн минь шүхэр л миний хаягдаж хоцорсонд буруутай юм шиг  түүнийг газар савж бүр дээрээс нь хамаг хүчээрээ дэвсэлж гарлаа.

  Харин үдэш нь эвдэрхий шүхрээ барьсаар хулчиганан байж гэртээ ороход минь ээж эхлээд анзаарахгүй байснаа түүнийг салаад явчихсаныг хэлсэн хойно л сая нэг шүхрээ харж маш ихээр мэгшин уйлж билээ. Бүр маргааш өглөө нь хүртэл намайг орондоо хэвтэж байхад галын өрөөндөө аавын мөрөнд нүүрээ наагаад л

-Миний хүү, миний хүү… гээд л уйлаад байсан. Чухам ганц хайртай хүү нь эхнэртээ хаягдчихсанд уу, эсвэл ганц хайртай шүхрийг нь тэр хүү нь эвдчихсэнд үү бүү мэд. Би одоо хүртэл тэр явдалд ээжээсээ уучлал гуйж чадаагүй. Яагаад ч юм нэг л зориг хүрэхгүй байдаг байлаа. Дараа л нэг яг хуучин шиг нь тийм шүхэр авч өгөхдөө л жинхэнэ уучлал гуйна даа гэж бодсон ч тиймийг одоо болтол хайгаад олохгүй байгаа юм.

  Эхнэртэйгээ тэр явдлаас хойш жилийн дараа тааралдаж билээ. Тэрээр шинэ нөхөртэйгөө сугавчилдчихсан тод эрээн, хээ хуар болсон шүхрэн доор  надаас салдаг тэр өдөр шигээ толгой нийлүүлчихсэн явж байсан юм. Бид зүгээр л бие биендээ толгой дохиод өнгөрсөн. Харин би хэсэг явж байгаад эргэж харахдаа удалгүй эхнэр маань шинэ нөхөртөө нэг юм хэлчихээд над руу гүйгээд ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүссэн ч тэд цааш явсаар булан тойрч одсонсон.

  Бороо орсон хэвээр, харин нөгөө хос залуус суусаар л …

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд