Софья Рудева: Би өөртөө итгэлтэй, шаргуу байсны ачаар “Оросын гоо бүсгүй”-гээр шалгарсан
2009 оны 8 сарын 12


2009 оны “Оросын гоо бүсгүй”-гээр шалгарсан Софья Рудева өнгөрсөн жил Санкт-Петербургийн их сургуулийг төгссөн юм.  Энэ сард болох “Дэлхийн гоо бүсгүй”-г шалгаруулах тэмцээнд тэрбээр ОХУ-ыг төлөөлөгч оролцох билээ.  Тэмцээний бэлтгэлээ хийж байгаа түүнтэй уулзаж ярилцсаныг сонирхуулъя

-Хоёр  бүсгүйн нэг нь сайханд тооцогддог Оросын гоо бүсгүйгээр шалгархад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Энэ бол маш их нэр хүндтэй цол, маш том амжилт. Энэ титмийн зээн болсондоо би маш аз жаргалтай байна. Орос бол олон үндэстэн амьдардаг, маш олон сайхан бүсгүйтээ орон гэдэгтээ би санал нэгддэг. Манай улсын 50 гоо бүсгүй надтай цуг энэ тэмцээнд оролцсон.  Оролцсон бүсгүй болгон бүс нутагтаа шалгарсан байсан.  Гэхдээ би титмийн эзнээр шалгарсан. Би маш их аз жаргалтай байгаа бөгөөд энэ  бол хувь заяаны хишиг гэж боддог. Тиймээс хүмүүсийн итгэл найдварыг алдахгүйг хичээх болно.

-Ийм нэр хүндтэй цол хүртэхийн сөрөг тал гэж бий юу?

-Надад хэцүү байна гэж би хэлэхгүй. Гэхдээ үүнд аажмаар дасч байна. Сэтгүүлчид болон олон түмэн миний үйлдэл болгоныг ажиглаж байгаа. Би нэр хүндээ  зөв авч явах ёстой.

-Чамд хүн бүр анхаарал хандуулж байгаа нь  таалагдаж байна уу?

-Энэ бол миний хамгийн гол зорилго гэж би хэлэхгүй.  Байнга камерийн өмнө байх нь миний хүсээд байсан зүйл биш л дээ. Гэхдээ энэ нь намайг улам их сэтгэлийн тэнхээтэй болгож байгаа бөгөөд  энэ ашиг бүрт би талархадаг.

-Гадаад төрхийн чинь талаар байнга ярьж байгаа нь яршигтай санагддаг уу?

-Үгүй, яршигтай санагдаггүй. Энэ цол намайг үргэлж биеэ сайхан авч явахыг үүрэг болгосон.  Энэ нь хүмүүсийн анхаарлыг татдаг тиймээс миний гадаад байдлын тухай байнга ярьдаг. Гэхдээ би үүнд баярладаг бөгөөд гоо үзэсгэлэн гэдэг миний хувь хүний зөвхөн нэг тал нь гэж боддог.

-Би яг энэ тухай таниас асуух гэсэн юм. Та гоо бүсгүйгээр шалгархыг үргэлж хүсдэг байсан уу. Эсвэл үүнээс илүү ихийг хүсч байсан уу?

-Үгүй. Үнэндээ бол эцэг эх маань миний амьдралыг өөрөөр төсөөлж байсан. Тэд маань зураач л даа. Би ч гэсэн зураач болох гэж байсан.  Би багадаа 10 жил зураачийн сургуульд суралцсан. Дараа нь  театрын студид хичээллэсэн.  Гэнэт өөр юм хиймээр санагдсан. Том болоод өөртөө эргэлзэх болсон. Урьд өмнө нь жишээ нь би хэзээ ч банзал өмсдөггүй байсан.

-Гадаад төрхийнхөө ямар нэгэн доголдлыг нуухын тулд өмсдөггүй байсан юм уу?

-Үгүй. Хүүхэлдэй шиг хувцасласан охид надад таалагдаггүй байсан.  Би том болоод загвар өмсөгчийн агентлагт очдог болсноос хойш бүх юм өөрчлөгдсөн. Хүүхэд том болохоороо өөрчлөгддөг шүү дээ.

-Танд  загвар өмсөгч болох ёстой юм байна гэж бодогдох үе байсан уу эсвэл аажмаар үүнийг ойлгосон уу?

-15 нас хүрч загвар өмсөгчийн агентлагт орсоноосоо хойш үүнийг ойлгосон. Охидуудад өөрийнхөө давуу талыг гаргах нэг юм хэрэгтэй гэж боддог.  Ингэснээр өөрийгөө хөгжүүлдэг. Хэрвээ би ингээгүй бол яг л эрэгтэй хүүхэд шиг л байх байсан.

-“Оросын гоо бүсгүй” болсоноос хойш таны дотоод сэтгэлд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Өөрчлөлт бол шууд л харагдах байх. Эхэндээ энэ бүхэнд дасахад хэцүү байсан л даа.  Хэлж, хийж байгаа бүхнээ гоё байлгах хэрэгтэй болсон.  Одоо бол би буяны үйл ажиллагаа, загвар өмсөх, зураг авалт гээд маш олон зүйл төсөл дээр ажиллаж байна.

Энэ бол зүгээр нэг загвар өмсөгч байхаас огт өөр л дөө. “Оросын гоо бүсгүй” гэдэг цол нь өөрийн гэсэн дүр төрх юм.  Гаднаа төдийгүй дотроосоо сайхан байх хэрэгтэй.  Хүн бүр л чиний гоо сайхныг олж харахыг хүсч байна шүү дээ.

-“Оросын гоо бүсгүй” тэмцээнд оролцож байхдаа ямар шалгуураар орсон бэ?

-Тэмцээний үеэр  оролцогч бүсгүйчүүдтэй бүтэн сар цуг амьдарсан. Өөрийгөө боловсруулж,  өдөрт 6 цаг дасгал сургууль, аэробик, фитнесс хийдэг байсан.  Сэтгэл зүйн хувьд энэ нь амаргүй байсан. Маш ардчилсан үзэлтэй байж, бусдыг гомдоохгүй байх хэрэгтэй болсон.

-Ийм тэмцэл нь хэцүү юу. Тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүд янз бүрийн эвгүй арга хэрэглэдэг гэдэг?

-Би таны сэтгэлийг гонсойлгох хариу өгөх байна. Тэмцээний үеэр бүсгүйчүүд бие биенийхээ гутлын өсгийг хугалах зэрэг янз бүрийн эвгүй юм хийдэг гэдэг.  Энэ бол худлаа.  Би цэргүүдтэй зүйрэлмээргүй байна. Гэхдээ байнга цугтаа дасгал сургууль хийж байсан нь бүсгүйчүүдийг улам хооронд нь нягтруулж өгсөн.  Хэн нэг нь бусдаасаа ялгарах гэсэн бол энэ бүх давааг давж чадахгүй.

-Би ямар нэгэн гунигтай явдлын тухай сонсох гэсэн юм л даа. Та яагаад энэ тэмцээнд түрүүлсэн бэ. Энэ талаар юу гэж бодож байна?

-Өөртөө итгэлтэй, шаргуу байсны ачаар би энэ тэмцээнд түрүүлсэн.  Миний ертөнцийг үзэх үзэл нээлттэй бөгөөд би байгаараа л байсан. Би өөрийгөө хүндэлдэг тиймээс ч өөрийгөө гоо сайханы хатан хаан гэж боддог. Би бүр багаасаа л өөрийнхөө хүч чадалд найддаг байсан. Энэ нь надад тус болсон байх гэж боддог.  Өөрөөр хэлэх юм бол миний өөртөө итгэлтэй байдал.

-Танд ямар нэгэн өө бий юу?

-Гадаад төрхийн хувьд ямар ч бүсгүйд өө байдаг. Би сэтгэлийн маш их тэнхээтэй болохыг хичээдэг. Ирээдүйд ямар ч болсон хүч тэнхээтэй хэвээрээ байгаасай гэж боддог.  Энэ бол эмэгтэй хүний хувьд хамгийн чухал зүйл гэж би боддог.

-Та шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг тэнэмэлд амьтдад зориулна гэсэн. Буяны үйлс гэдэг таны нэг хэсэг үү?

-Өнчин хүүхэд, хаягдсан амьтдад санаа тавьдаг ямар сайн бүсгүй вэ гэж хэлүүлэхийн тулд хийж байгаа юм биш гэдгийг хэлмээр байна.  Би буяны үйлс хийдэг, гэхдээ энэ нь миний нийгэмд оруулж буй хувь нэмэр. Тулгамдсан асуудал байгааг би харж байгаа тул туслахыг хүссэн.  Амьтдыг хайр найргүй хөнөөж, асрамжийн газар амьдарч байгаа хүүхдүүдийг харахад сэтгэл маань эмтэрдэг.  Би “Оросын гоо бүсгүй”  ч гэсэн хэн ч байсан хамаагүй бүгдэд нь туслахыг хүсч байна.

-Энэ сард Багамын арал дээр “Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээн болно. Бэлтгэл ажил ямаршуу байна?

-Би маш шаргуу бэлтгэж байгаа. Дасгалжуулагчид маань надад өдөр бүр алхалт болон уран чадварын хичээл зааж байгаа. Мөн сайн ярихын тулд англи хэл заалгаж байна.  Спорт, йогоор хичээллэж гаднах байдлаа сайхан байлгахын тулд анхаарал хандуулж байгаа. Мөн сэтгэл зүйн бэлтгэл хийж байгаа. “Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээнд дэлхийн 80 орны бүсгүй оролцоно шүү дээ.
Ази, Номхон далайн бүсийн симпозиум болно 18 минутын өмнө Хоёр аймагт хорио цээрийн дэглэм тогтоов 30 минутын өмнө Доллартай торх олджээ 40 минутын өмнө МАХН-ын бага хурал өнөөдөр хуралдана 54 минутын өмнө Хууль хэрэгжүүлэх гэж хүйтэн зэвсэг ашиглаж болох уу? 1 цаг 19 минутын өмнө Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН 1 цаг 24 минутын өмнө Өнөөдөр бич өдөр 1 цаг 27 минутын өмнө 1972 мал шүлхий өвчнөөр халдварлажээ Өчигдөр 17 цаг 53 минут Хөрөнгийн биржийн менежментийн багийг гадаадынхан удирдах уу Өчигдөр 17 цаг 45 минут Бичиг баримтгүй хятад иргэд баригджээ Өчигдөр 17 цаг 38 минут Сайдын амь насанд халджээ Өчигдөр 17 цаг 26 минут Утаагүй түлшний лабораторийн нээлт болно Өчигдөр 17 цаг 14 минут Ногоон гэрэл - цагаан шугам” тэмцээн болно Өчигдөр 16 цаг 52 минут Тарваганд хазуулж тахал тусчээ Өчигдөр 16 цаг 40 минут Улсын бүртгэлийн ерөнхий газрын техникүүд бүрэн шинэчлэгдэнэ Өчигдөр 16 цаг 22 минут Олон тооны зээр тодорхойгүй шалтгаанаар хорогдож байна Өчигдөр 16 цаг 10 минут Тендерийн урилга: Бульдозерын Д-16 маркын сэлбэг нийлүүлэх Өчигдөр 15 цаг 59 минут Тархины саажилттай хүүхдийг хөгжүүлэх төв Өчигдөр 15 цаг 58 минут Ажилд авна Өчигдөр 15 цаг 53 минут “Бизнесийн боловсрол” ажлын байр 2010 болно Өчигдөр 15 цаг 44 минут Хээрийн түймэр асчээ Өчигдөр 15 цаг 39 минут Асрамжийн хүүхдүүдэд угаалгын машин бэлэглэнэ Өчигдөр 15 цаг 30 минут Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Геологи, Хэл, Хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн 3500 гаруй номын худалдаа гарч байна Өчигдөр 15 цаг 22 минут “Ногоон” үзэсгэлэнд урьж байна Өчигдөр 15 цаг 12 минут Амралтын өдөр эрүүлжүүлэгсдийн тоо 162-т хүрэв Өчигдөр 15 цаг 1 минут Хэлмэгдэгсдэд буцалтгүй тусламж гардуулав Өчигдөр 14 цаг 53 минут Энэтхэг улсын тухай Өчигдөр 14 цаг 23 минут Гадаад харилцааны сайд сэтгүүлчидтэй зангиагүй уулзав Өчигдөр 14 цаг 0 минут Банкин дахь валютын нөөц хөдөлгөөнд орж эхэлжээ Өчигдөр 13 цаг 46 минут Хөвсгөл аймаг дахь ЖДҮ- ийн газраас Өчигдөр 13 цаг 35 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Мэргэжлийн боловсролын хөгжлийн талаарх доорх үнэмлэмжийн аль нь хамгийн оновчтой нь вэ?

МСҮТ-ийн төгсөгч чадварлаг хэн бүхэнд амжилтын хаалга нээлттэй байна

МСҮТ-үүд нь чанартай сургалтаар чадварлаг ажилтныг бэлтгэж байна

Баялгийг бүтээгчид нь МСҮТ-ийн төгсөгчид байдаг

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Шинэ аж үйлдвэржилтэнд МСҮТ-ийн төгсөгчдийн оролцоо хамгаас чухал байна

Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадварлаг ажилтныг МСҮТ-үүд бэлтгэж байна

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэй мэргэжлийг МСҮТ-д эзэмших боломжтой

Өөрийн сонирхолыг амжилтын түлхүүр болгоё

Мэргэжлийн зөв сонголт сайхан амьдралын баталгаа болж чадна

Хамтарч ажилладаг вэбүүд