Үнэр ч алга
2009 оны 4 сарын 17

Ээж нь хүүгээ хүлээсээр хорин жил болжээ. Нэг л өдөр ороод ирнэ дээ хэмээн горьдсоор хорин жил өнгөрчээ. Хөрш айлынх эхнэр хүүг нь гадаад явсан жил,  төрж охин гаргасан хорин нас хүрч нутгийн залуутай хуримлан удалгүй хүү төрүүлжээ. Харин хөгшин эх хүүгээ харуулдсаар суув. Тэр хавийнхан “Даалууны сүүдрэвч” гэж нэрлэх болсон саравчинд өглөө эрт ганцаараа бөгтийн суух нь харахад үнэхээр өрөвдмөөр санагдана. Харин өдөр нь өртөөний модон сандал дээр галт тэрэг ирэхийг хүлээж суудаг байв. Заримдаа надад, болдогсон бол тэр хүүг нь хорогдоод байгаа нутгаас нь  суран хуйваар тас ороолгоод хөөгөөд ирмээр бодогддог байв. Үгүй, ээ одоо ч гэсэн надад эхдээ очилгүй амьдарч чадаж байгаа хүмүүсийг тэр газраас нь хөөгөөд ирмээр санагддаг юм. Би нэг удаа хөгшнөөс:

-Буурай, та хүүгээ л харуулдсаар сууна уу? Гэж асуув. Эмгэн толгойгоо ялимгүй өргөж алсыг ширтсэнээ:

Тиймээ ээ, гэснээс өөр юу ч дуугараагүй юм. Сүүлд бодох нээ би мэдсээр байж мэдээжийн юм асуусандаа өөрөөсөө их ичи билээ. Манай өртөөний авгай хүүхнүүд ойр зуурын сонин хачин зүйлээ ярьж дуусахаараа ганц бие хөгшний тухай яриа руу аяндаа шилждэг байлаа. Төмөр замын хувцастай алхаж явдаг сайхан эгч байж билээ. Нөхөр нь манай энэ өртөөний дарга байсан юм гэнэлээ. Хүүгээ үүрээд л явж байдагсан. Манай тэрэнтэй нэг ангийн хүүхэд шүү дээ! Зэргээр ам булаалдан ярьцгаахыг би бишгүй л сонсож байв. Суудлын галт тэрэг ирэх цагийг андахгүй өртөөний ганц модон сандал дээр их догдлонгуй сууж байхыг нь хараад би хөгшин дээр очлоо. Та сайн байна уу? Бие тэнхээ сайн биз дээ? Гэхэд минь хариу хэлсэнгүй. Чих нь юм сонсохоо больсон гэдгийг сонссоноо санаад нилээд чанга дуугаар:

-Та сайн байна уу? Гэсэнд хөгшин бондос хийтэл цочсноо намайг хараад:

-Сайн хүү минь сайн. Ажил төрөл чинь сайн биз дээ? Хот шилжих гэж байгаа гэл үү? Манай өртөөний сургууль нэг сайн багшаа алдлаа даа! гэв.

Намайг эндээс явах болсныг хэдийнээ мэдсэн нь их л гайхав. Хаа газрын жижигхэн сууринд интернетээс хурдан мэдээлэл дамждагыг би мэддэг гэхдээ ийм хурдан гэдгийг төсөөлөөгүй явсан юм.

-Тийм, ээ хот шилжихээр болсон гээд өнөөх мэдсээр байсан мөртлөө мэдээжийн асуултаа асуусан юм. Хэд хоногийн дараа галт тэргэнд суухаар өртөөн дээр ирэхэд хөгшин мөн л модон сандал дээрээ сууж байсансан.

-Та сайн сууж байгаарай гэхэд минь

-Хүү минь сайн яваарай. Өртөөнийхөө хэдэн хөгшдийг мартав даа! Хот газар дасамгүй бол эргээд ирнэ биз дээ. Хэмээхэд нь золтой л нулимсаа харуулчихсангүй галт тэргэнд үсрэн сууж билээ. Ижил дасал болсон жижигхэн суурин, сургуулийн дан цагаан байшин, үнээ тугалаа эргүүлээд гүйж яваа шавь нар минь ээлж дараалан үзэгдсээр эцэст нь жижигрэн жижгэрсээр бараа тасарч билээ.

Холоос ирсэн найзыгаа үдэж явуулаад галт тэргэний зосгоол дээр би охинтойгоо зогсож байлаа.

-Аав аа, сахалтай ах дахиад хэзээ ирэх вэ?

-Мэдэхгүй, ээ нэг жилийн дараа болов у даа?

-Нэг жил гэдэг чинь урт хугацаа биз дээ?

-Хүлээсэн хүнд ч урт хугацаа даа гэсэнд охин минь жижигхэн цээжнээсээ гарамгүй уртаар санаа алдав.

Гэтэл хажуунаас шахуу- “Хөөе, багш” хэмээн хэн нэг хүн байдгаараа орилов. Эргээд хартал өртөөний сургуулийн нусгай шавь нарын минь нэг зогсож байна. Зүсийг нь танивч нэр нь орж ирсэнгүй. Том хар дээл хөөргөж бүсэлсэн тэр шууд л :

-Үгүй ер таньтай энд ингэж уулзалдах гэж. Та ер өөрчлөгдөөгүй байна шүү. Би шууд хараад л танилаа. За та сайн байна уу? гээд бараг л нэг амьсгаагаар дуржигнуулж гарлаа.

-Үгүй, ээ чи мөн том эр болжээ. Би чамайг хараад анх таньсангүй гэсэнд:

-Би энэ төв зогсоол дээр сүү зардаг юм. Та манай авгайг танина даа. Сүрэн шүү дээ –гэв. Ямар Сүрэн гэж асуухаасаа зовоод “аа тийм үү?” гэлээ.

Суурингийнхаа тухай баахан ярив. Гар утасны сүлжээ орсон гэнэ. Дарга нар бүгд өөрчлөгдсөн гэнэ. Сургуулийн байшин шатаад, оронд нь шинэ байшин барьсан гэнэ.  Шуурхай урсаж байгаа яриаг сонсож зогсохдоо гэнэт хүүгээ хүлээсээр хоцорсон хөгшний тухай асуумаар санагдав. Жаахан амсхийхээр нь би түүнээс:

-Өртөөн дээр хүүгээ хүлээдэг хөгшин амьд уу? Хүү нь ирсэн үү? гэж асуув. Тэр нүдээ том, жижиг хачин болгосноо:

-Таныг явсны хойтон байх аа, хүү нь ирсэн. Даанч тэр хөгшин чинь хөөгөөд явуулчихсан.

-Сонин юм даа? Тийм олон жил хүлээчихээд хөөгөөд явуулмааргүй юм. Яасан юм бол гэсэнд:

-Багш аа, би сайн мэдэхгүй. Та манай авгайгаас асуу. Авгай тэнд сүү зараад зогсож байгаа гээд хэсэг хүмүүс рүү хуруугаараа заав. Би ч охиноо хөтөлсөөр түүнийг дагаад сүү зардаг авгай дээр нь очлоо. Энэ чинь Сүрэн. Би танилгүй яахав. Шүлэг бичдэг хөөрхөн шар охин байсан юм. Одоо бол бүдүүн улаан хүүхэн болжээ. Намайг харуутаа л багш, аа гээд сүйд болов. Тэгснээ хөлөөс толгой хүртэл их л хянуур ажигласнаа:

-Таныг манай өртөөний авгайчуул архинд ороод өнгөрсөн гэнэлээ гээд л цуураад байсан. Үгүй л байна даг. Ажил амьдрал тань сайн биз дээ? Ямар хөөрхөн охинтой юм бэг гээд мөн л дуржигнуулж гарлаа.

Тэгээд би түүнээс хүүгээ хүлээдэг хөгшний тухай асуув. Мөн л нүдээ том жижиг болгосноо:

-Хөөрхий өнгөрсөн жил өөд болсон доо! Ажил явдалд хүү нь ирээгүй. Аргагүй ш дээ. Хүүгээ ирэнгүүт нь хөөгөөд явуулчихсан юм чинь бодвол гомдоо байлгүй.

-Юу болсон юм бэ? Чи надад тодорхой яриач.

-Таныг явсны хойтон хавар нэг өдөр галт тэрэгнээ  хүү нь гэнэт буугаад ирсэн юм. Тэгэхэд найз охидуудтайгаа зогсоолын цардмал зам дээр черта тоглож байлаа. Хүү  нь ээж, ээ, ээж, ээ гээд орилоод сүйд болсон доо. Хөгшин ч гэсэн өөдөөс нь бараг гүйгээд очсон. Тэгээд хүүгээ тэвэрч аваад үнсээч үгүй шууд л одоо чи яв гээд хөөгөөд унасан. Хүү нь гайхаж зогссоноо буцаад галт тэргэнд суугаад явчихсан юм. Сүүлд манай ээжид хөгшин ярихдаа:

-Би хүүгээ хоно өнжин хорин жил хүлээсэн дээ! Хүний газар хөрөнгө мөнгө цуглуулж ядарч, зүдэрч яваа гэж л боддог байлаа. Гэтэл хүү минь гадаадаас ирээд бүхэл бүтэн арван жил болоход дөрөвхөн өртөө газар над дээр хүрээд ирж болох байсан. Том хүү нь гуравдугаар ангид сурдаг гэж байгаа юм даа! Миний ач эмээтэй гэдгээ мэдэлгүй арав хүрсэн байсан гээд чи боддоо! Гэхдээ би тэр бүхэнд гомдоогүй. Харин хүүгээ тэврээд үнстэл бурхан минь тэр нэг л их ганган дэгжин хүн дүрстэй болохоос хүний үнэр ч байгаагүй. Тийм болсон хүүтэй байснаас нэгэн насаа гон бие ганцаараа барсан нь  дээр гэсэн гэдэг. Сонин байгаа биз гэв.

Би тэр хоёроос салаад харьж явах замдаа гарынхаа бугуйг удаан үнэртэв. Би үнэрээ арай гээгээгүй байгаа даа?

-Охин минь гэнэт хажуунаас: -Аавааа та зүгээр үү хэмээн хүний үнэр сэнгэнүүлэн асуулаа.

          Мандалговь 2007 он. П.Батхуяг

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд