Бааранд газ цацсанаас 70 гаруй хүн хордов
2009 оны 9 сарын 4

Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Semon” бааранд уржигдар орой үл таних этгээд газ цацаж, үйлчлүүлэгчдийг хордуулсан байна. Тус бааранд 70 орчим хүн үйлчлүүлж байсан аж. Химийн бодисноос болж хоёр хүн татаж, ухаан алджээ.  Энэ тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газрын дэргэдэх “Шуурхай бүлэг-105”-д уржигдар 23.17 цагт ирсэн байна. Тэднийг очиход нөхцөл байдал ямар байсан талаар 105-ынхнаас лавлахад “Биднийг очихоос өмнө уг бааранд дүүргийн цагдаа ирчихсэн, үйлчлүүлэгчид нь гадаа зогсоцгоож байсан. Баарны хаалгыг дэлгэсэн болохоор дотор ямар ч химийн бодис үнэртэхгүй байсан л даа. Тэгээд газанд хордсон хоёр хүнийг Хордлогын үндэсний төвд хүргэсэн. Ерөнхийдөө үйлчлүүлэгчид газанд хордоод амьсгаа нь давхардсан байсан” гэв. Өвчтөнүүдийн биеийн байдлыг тодруулахаар Хордлогын үндэсний төвд өчигдөр очлоо. Гэтэл тэднийг хүлээн авсан эмч нь ээлжнээсээ буучихсан байв. Тасгийнх нь эмч “Газанд хордож ирсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй байсан болохоор зөвлөгөө өгөөд гэрт нь хариулсан” гэлээ. “Semon” баараар үйлчлүүлсэн оюутан У-гаас зарим зүйлийг тодрууллаа.

-Юу болсон талаар ярьж өгөхгүй юу?

-Миний хувьд тус бааранд ороод дөнгөж 15 минут болоод л хордоод гарч ирсэн. Уянгын ая явж, бүжгийн талбайд хосууд бүжиглэж байтал газ үнэртээд хоолой гашуун оргиж, нүднээс нулимс гоожсон. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан. Тэгээд бааранд байсан хүмүүс шуугилдан, сандраад бүгд гадаа гарцгаасан. Гэтэл баарны хамгаалагчид гаднах төмөр хашлаганыхаа хаалгыг бариад нэг ч хүн гаргаагүй. Удаа ч үгүй цагдаа ирсэн.

-Хаанаас газ цацсаныг мэдсэн үү?

-DJ-нийх нь тэр орчмоос газ гарсан болов уу. Надаас гадна олон хүн хордож, бөөлжиж байсан. Бүр хоёр хүн ухаан алдаж унаад, татсан. Би Анагаахын дээд сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан л даа. Тэгээд тэр хоёр хүнд анхан шатны тусламж үзүүлээд, 103-д дуудлага өгсөн. Гэтэл олон хүн цугларсан газар манайхаас очихгүй гэсэн л дээ. Би ч гайхаад “Юу гэсэн үг вэ. Энд хүний бие муу байхад яагаад ирэхгүй байгаа юм бэ” гээд уурласан ч тоогоогүй. Харин ч намайг доромжилсон.

- 103-ынхан авч хэлэлцээгүй гэсэн үг үү?

-Тиймээ. Дараа нь 105-д дуудлага өгөхөд онцгойгийнхон хурдан ирсэн. Тэднийг ирэнгүүт л үйлчлүүлэгчдийг тараачихсан.  

-Тэр баарны үйлчлүүлэгчид хэд орчим насныхан байсан бэ?

-Голдуу оюутнууд байсан. Баарныхны ярьснаар ”Хэсэг залуу тооцоогоо хийхгүйн тулд газ цацаад зугтчихлаа” гэж байсан  л даа.

-Та нар тооцоогоо хийсэн үү?

-Хийлгүй яахав. Зөөгч нь биднийг сууж байхад ширээнүүдээс тооцоогоо аваад л гүйгээд байсан ш дээ. Гэтэл удалгүй газ үнэртээд хүмүүс амьсгалахын аргагүй болоод бужигнацгаасан. Уг нь тэр баарныхан үйлчлүүлэгчдийн дунд бүжгийн тэмцээн зохион байгуулсан юм. Тэмцээнд түрүүлсэн болон тусгай байранд орсон хүмүүсийг архи, пивоор урамшуулсан. Шагнал  авсан хүмүүс тэрийгээ ч ууж амжаагүй. Иймд баарныхан үйлчлүүлэгчдээ тараах зорилгоор газ цацсан байх талтай гэж ярих хүмүүс ч байсан. “Semon” баар руу өчигдөр 15 цагийн үед очиход ажиллаж байлаа.  Баарны бармен, зөөгч нараас болсон явдлын талаар асуухад “Бид нар уржигдар ажиллаагүй болохоор юу болсныг мэдэхүй байна” гэв.  Ингээд зохион байгуулагч н.Амараас зарим зүйлийг тодрууллаа.

-Юу болсон юм бэ?

-Би одоо л ажилдаа ирж байна. Газ цацах үед байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. 40 мянган төгрөгийн тооцоотой байсан залуус газ цацаад зугтаад гарсан гэж таамаглаж байгаа.

-Үйлчлүүлэгчдийг орж ирэхэд танай хамгаалагчид шалгадаггүй хэрэг үү?

-Шалгадаг. Ноцтой зүйл байгаагүй гэсэн. Цагдаа нар ирээд нэгжлэг хийхэд ямар нэг сэжигтэй юм илрээгүй юм билээ. Тэгээд тооцоо дутуу байсан залуусыг шалгаахад бас л сэжигтэй зүйл илрээгүй болохоор явуулчихсан байна лээ.

-Газ цацахаас өмнө танайх үйлчлүүлэгчдээс тооцоогоо авсан гэсэн. Иймд тэднийг тараах зорилгоор өөрсдөө газ цацсан гэх мэдээлэл байна?

-Орлогоо бодоод юу гэж үйлчлүүлэгчдээ хөөж явуулах билээ дээ. Хэн нэгэн газ цацсанаас болж манайх 100 орчим мянган төгрөгийн тооцоогоо алдсан байна лээ.

 

М.МӨНХЦЭЦЭГ

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд