|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Чингэлтэйд нэр дэвших магадлалтай тэдний хэн нь хэн бэ?
2009 оны 9 сарын 5
УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгууль ойртлоо. Улс төрийн намууд хэнийг энэ тойрогт нэр дэвшүүлэхээ эцзслэн шийдээгүй байгаа боловч нэр дэвших магадлалтай, хүсэлтээ гаргасан гишүүдийн нэрс эхнээсээ тодроод байна. МАХН-ын хувьд л гэхэд зургаан хүнийг нэр дэвших боломжтой гэж үзэж байгаа аж. Гурван хоногийн өмнө тус намын Удирдах зөвлөл хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, МАХН-ын гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Тэнгэр, МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Б.Баярмагнай нарын нэрсийг тодруулжээ. Эдгээрээс нөхөн сонгуульд нэр дэвших магадлал хамгийн өндөртэй нь хотын мэр Г.Мөнхбаяр гэсэн яриа хэдийнэ гараад байна. Энэ эрхэм 2008 оны сонгуулиар нэр дэвшихээр зэхэж байсан боловч намын даргатайгаа уулзсаны дараа санаагаа гэнэт өөрчилж, арын албанд зүтгэж эхэлсэн гэдэг. Магад ч үгүй нам ялбал хотын мэрийн суудал чинийх гэсэн тохиролцоо хийсэн байхыг үгүйсгэх аргагүй. Хэдийгээр намдуухан, зөөлөн юм шиг боловч хор найруулахдаа гаргуун нэгэн хэмээдэг. Ерөнхий сайд С.Баяраас даалгавар авч Л .Амарсанааг дарга болгох гэж НИТХ-ын дарга байхдаа хотын Засаг дарга Ц.Батбаярыг албан тушаалаас нь огцруулах ажлыг гардан удирдсан. Гэвч алдаа гаргаж, энэ завшааныг нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ашиглаад авсан. Г.Мөнхбаяр нь сонгуулийн өмнөхөн буюу 2008 оны хоёрдугаар сард Нийслэлийн намын хорооны даргын албыг Т.Билэгтэд өгсөн юм. Энэ албаа хашиж байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулиар нам ялагдал хүлээсний хариуцлагыг үүрч, багагүй зэм хүртэх байв. Гэвч УИХ-ын болон Ерөихийлөгчййн сонгуулийн өмнө нам нь ялбал гавьяатай хоцрох, ялагдвал ял үүрэх эрсдэл ихтэй ажлыг хурдан өгч амжсан сүйхээтэй нэгэн. Сургууль төгсөөд л хотоос ажлын гараагаа эхэлж, Хотын Ерөнхий менежер, Засаг дарга болтлоо дэвшсэн түүнийг нийслэлийн ажлыг гайгүй мэдцэг гэдэг юм билээ. Гэвч хотын ажил учиргүй сайжирсан зүйл лав харагдахгүй л байиа даг. Мөн Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нэр дэвших хүсэлтэй байгаа аж. Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуулиар хүч сорих сонирхолтой байсан ч намын дарга С.Баяр "Сонгуулийн ажлыг зангид" хзмээн үүрэгдсэн учир нэр дэвшихээс татгалзаж байлаа. Тиймээс энэ удаад үзээд алдахыг хичээж байгаа бололтой. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэж, гадаад харилцааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан боловсролын сайд намаасаа нэр дэвшихээр тунаж үлдэж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 2004 оноос хойш дөрвөн жил МАХН-ын удирдах зөвлөшйн нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсан энэ эрхэм УИХ-ын сонгуулиар зүтгэснийхээ хүчинд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын суудлаар "шагнуулсан" билээ. Нийслэлийн Засаг даргын ррлогч Ц.Цогзолмааг нэр цэвших боломжтой хүнээр тодруулаад байгаа. Тэрбээр МАХН-ын залуу, чадварлаг эмэгтэй лидерийн нэг. Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа хөрөнгө мөнгө завшсан гэсэн хэл ам таталж, огцорч байв. Дүүргийн Засаг даргын албаа өгсний дараа тэрбээр Жендерийн тэгш эрхийн үндэсний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа, 2008 оны УИХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүрэгт С.Баяр, Сү. Батболд нар гуравдах нэр дэвшигчээр түүнийг авахаас эрс татгалзсан билээ. Тэд дүүрэгтээ нэр хүндтэй энэ эмэгтэйг нэр дэвшүүлж, өөрсдөдөө талд татахыг хүсээгүй учир сул гишүүн М.Чимгээд боломж өгсөн юм. Харин Ерөнхий сайд түүний ачийг хариулах өртэй үлдэж байв. МАХН-ын гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Тэнгэр, МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Б.Баярмагнай нар нэр дэвшихээр яригдаж байна. Нэр шинэ тэдний хувьд нэр дэвших магадлал тийм ч өндөр биш. МАХН залуу боловсон хүчнээсээ нэр дэвшүүлэх нь гэсэн дүр төрхийг харуулах гэж эдгээр залуусын нэрийг хавчуурга маягаар оруулж байгаа гэсэн мэдээлэл ч таржээ. У.Бямбасүрэн нь МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад нэлээд олон жил ажиллаж байгаа. Түүнийг намаа бэхжүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, нэр хүнд нь унасан МАСЗХ-г хүчирхэгжүүлэх зорилго тавин идэвхтэй ажиллаж байгаа гэдэг юм билээ. МАХН-ын гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Тэнгэр нь гадаадад боловсрол эзэмшсэн, Социнтернийн хуралд намаа төлөөлөн оролцож байсан, тус намын ирээдүйтэй залуу боловсон хүчин гэдэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хариуцлагын асуудал яригдаж намын хэлтэс албадын даргыг өөрчлөхөд Гадаад харилцааны хэлтсийн даргынхаа суудалтай үлдэж чадсан нь сонирхолтой. АН-аас энэ тойрогт Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, Чингэлтэй дүүргийн намын дарга Б.Батбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд нар нэрээ дэвшүүлэх сонирхолтойгоо илэрхийлснийг намын дарга нь зарласан. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг волейболын тамирчдыг дэмждэг "Ноён" группын Д.Эрдэнэбат гэдгээр нь хүмүүс эртнээс мэддэг байсан. Тэр Багануур дүүргийг толгойлж улмаар 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн цагаас нь хүмүүс улс төрийн хүн гэдэг талаас нь харж эхэлсэн. Сонгуулийн дараа АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан дээр олон хүний нэр яригдаж байсан. Харин түүнийг Д.Дорлигжавын халааг авч чадна гэдэгт нь хэн ч итгэхгүй байсан нь үнэн юм. Гэвч Д.Эрдэнэбат Монголын улс төрийн нэгэн том хүчний генсек болсноороо автоматаар хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Ямартай ч уг албыг авснаасаа хойш удирдсан анхны улс төрийн сонгуульдаа ялалт байгуулсныг дурдах зүйн хэрэг. Бас түүний үед АН түрээсийн байраа өөрийн болгож, засвар хийгээд авсан нь түүнийг байгууллага толгойлж явсан, аж ахуйн талаар туршлагатай хүн гэдгийг нь батлах биз. Харин "Хапзан" Ганболд гэхээр Монголд захын хүүхэд нь түүнийг танина. "Халзан" гэдэг нь хоч мэт боловч Монголын төрд үсээ халзартал зүтгэсэн гэдгээр нь хайрлан хүлээж авах хүмүүс олон бий. Анх ардчиллын төлөө зүтгэж явсан залуус дотор халиурсан хар үстэй залуу явсныг нь мэдэх хүмүүс олон, батлах гэрэл зургийн хуудас нь ч шарлаж амжаагүй болохоор мэлзэх хүмүүс ховор биз ээ. Тэр ардчилсан засгийн анхны шадар сайдуудын нэг байлаа. Ер нь хаана хэрэгтэй гэсэн олон чухал албанд томилогдон очиж байсан. Гэхдээ УИХ-ын сонгуульд нэг л одгүй байдаг гэлцдэг. Үнэндээ үндэсний бөхийн аваргатай гар барьсандаа баярлаад саналаа өгөх биш Монголд хэрэгтэй эдийн засагчийг нь ойлгоод сонгох хотын тойрогт үзэх хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг байнга сонсдог ч Хэнтий рүүгээ л гүйчихдэг хачин хүн. Харин энэ удаад Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр яригдаж байна. Хэрэв түүнийг АН-аас нэр дэвшүүлэх болбол цэнхэр Чингэлтэйнхэн Элбэгээгмйнх нь оронд гаргаад л ирнэ гэж олон хүн ярьж байна. Мөн Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа нэр дэвшихээр эртнээс бэлдэж эхэлсэн гэнэ. Тэрбээр "УИХ-ын сонгуулиар энэ дүүрэгт АН-аас нэр дэвшээд цөөхөн хүний саналаар ялагдсан учир тус дүүргийн иргэд намайг сайн танидаг болсон" гэж намынхандаа ухуулж байгаа аж. Гэвч хэнийг нэр дэвшүүлэхээ тус намын дарга, дүүргийн намын хорооныхон ярилцаж ҮЗХ-оор хэлэлцэж байж шийднэ. Уг нь энэ эмэгтэй боловсрол, хуулийн талын мэдлэгээрээ хэндч гологдохооргүй чадварлаг. 2008 оны сонгуульд луйвар орсон гэж зарга үүсгэн, баримт гаргаж чадсаны хүчинд гурван шатны шүүхээр хүлээн зөвшөөрүүлсэн аж. СЕХ-ны дарга асан Б.Баттулга өөрийгөө хамгаалах гэж удаа дараа давж заалдаад ч шүүх түүний буруутайг нотолсон юм. Тэр СЕХ ны гишүүнээр ажиллаж байхдаа нэг намын тапд үйлчлээд байгааг шүүмжилж хуулийг л баримталж ажилладаг байхын төлөө хатуу зогсдог байв. Мөн Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар нэр дэвших боломжтой. Үнэндээ 24 дүгээр тойрог нь цэнхэр буюу ерөнхийлөгчийн тойрог. Сонгуулиар АН-аас нэр дэвшигчдээс хамгийн өндөр саналыг авч ялалт байгуулсан. Ийнхүү ялалт байгуулахад тус дүүргийн АН-ын дарга Б.Батбаатарын оруулсан үүрэг багагүй бий. Тиймээс түүнийг энэ тойрогт нэр дэвшүүлэх магадлалтай, Б.Батбаатар нь 2004 оны сонгуулиар Баянгол дүүрэгт нэр дэвшээд УИХ-ын дэд дарга Ж.Бямбадоржийг ялж хорин хэдхэн настайдаа УИХ-ын гишүүн болж байлаа. Тухайн үед энэ үйл явдал шуугиан тарьж байсан юм. Нөхөн сонгуульд улс төрийн жижиг намууд ч оролцохоор болж эхнээсээ нэр дэвшигчээ тодруулжээ. Иргэний хөдөлгөөний нам бага чуулганаа чуулж намын дэд дарга М.Ичинноровыг 24 дүгээр тойрогт нэр дэвшүүлэхээр болсон байна. Энэ эмэгтэй 2008 оны УИХ-ын сонгуулиар Дархан Уул аймагт Иргэний эвслээс нэр дэвшсэн ч бүдэрсэн.Тэр өөрийгөө сонгогдохоор байсан, санал луйвардлаа хэмээн Дархан-Уул аймагт жагсаал хүртэл хийхээр зэхэж байв. Гэвч долдугаар сарын 1нд хотод үймээн гарч, Иргэний эвслийн лидерүүд баривчлагдаад нөхцөл байдал гэнэт өөрөөр эргэсэн учир тэмцлээ үргэлжлүүлэхээс татгалзсан биз. Харвардад урилгаар суралцсан, хүний эрхийн чиглэлээр өмгөөлөл хийдэг, хэл усандаа ус цас гээд түүнд давуу тал их бий. Бас гадаад нөхөртэй гэж байгаа. Үүсгэн байгуулсан намынх нь лидерүүд АН-д элсэхэд бууриа сахиж, Иргэний хөдөлгөөний намыг хүчирхэгжүүлэхийн төлөө зүтгэнэ хэмээн үлдсэн. Өмнө нь гудамж талбайд жагсаал цуглаан хийгээд л явдаг байсан бол сонгуулийн дараа үүссэн нөхцөл байдлаас ч болсон уу намдуухан болсон. Мөн энэ удаагийн нөхөн сонгуульд БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэр дэвшихээр санаархаж байгаа гэнэ. Түүнийг монголчууд андахгүй мэднэ. 2004 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт ялалт байгуулсныг эс тооцвол олон ч удаа сонгуульд нэр дэвшээд бүдэрч байлаа. ИЗН-тай хамтарч эвсэл байгуулсан ч "гэрлэлтээ" цуцлуулж байв. БНН парламентад суудалтай нам болж, МАХН жижиг намуудтай хамтран засаг байгуулахад албан тушаалын бялуунаас хүртэж Үйлдвэр худалдааны сайд болсон юм. Гэвч сайд болоод өмнө ярьж байсан шигээ үйлдвэрлэлийг сэргээх шинэчлэл лав хийгээгүй. Л.Гүндалай түүнийг огцруулах саналыг УИХ-ын чуулганд оруулахад МАХН-ын гишүүд ярс хийтэл гар өргөөд түүнийг сайдын суудлаас нь буулгаж байв. М.Энхболд огцорч, С. Баяр Ерөнхий сайд болсны дараа Сангийн яам, Үйлдвэр худалдааны яамны аль нэгийг авахаар санаархаж байсан ч чадаагүй. Гэвч С.Баяр түүний тэргүүлдэг БНН-д БОЯ-ыг санал болгоход голсноос хоосон хоцорсон гэдэг. УИХ-ын 2008 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгг нэр дэвшээд ялагдсан. Сонгуулийг луйвардсан хэмээн МАХН-ыг шүүмжилж байсан хэдий ч үймээний хэргээр шоронд хоригдсоны дараа гэнэт танигдахаа байтал өөрчлөгдөж, ярьж хэлж байсан үгнээсээ буцаад учиргүй Н.Энхбаярт хайр зарлах болсон нь бас л гайхшрал дагуулсан. Мөн М.Энхсайхан тэргүүтэй АН-аас өрх тусгаарласан хэсэг бүлэг хүмүүсийн байгуулсан ҮШН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл ч нөхөн сонгуульд нэр дэвшиж магадгүй байна. Энэ эрхэм УИХ-ын 2008 оны сонгуулиар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй. Сонгуулийн үеэр өрсөлдөгчийнхээ нүдийг зоосоор тагласан гажиг сурталчилгааны зурагт хуудас энд тэндгүй хадаад ч гавьтай санал авч чадаагүй билээ. Магадгүй увайгүй зан нь улстөрч хүнд байж боломгүй явдал гэсэн бодлыг сонгогчдод төрүүлсэн биз ээ. Д.ДОРЖПАГМА
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |