|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Дэлхийн эдийн засаг
2009 оны 9 сарын 15
Зэсийн зах зээл Даваа гарагт АНУ-ын амралтын өдөр таарсан тул тус улсын талаарх шинэ мэдээ гараагүй. Өнгөрсөн баасан гарагт гарсан АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий мэдээ эдийн засаг сэргэхэд багагүй хугацаа шаардлагатай гэсэн дохиог зах зээлд өгсөн байна. Харин амралтын өдрүүдэд хуралдсан Их 20-ийн сангийн сайд нар болон төв банкуудын удирдлагууд эдийн засгийг сэргээх хамтарсан хөтөлбөрийн үр дүнд нааштай шинж тэмдгүүд гарч эхэлсэн нь энэхүү үйл ажиллагаагааг цаашид эдийн засаг баттай тогтворжих хүртэл үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдад таатай мэдээ болж томоохон хөрөнгийн биржүүдийн индексүүд өслөө. Ам.долларын ханш суларснаар Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнэ тонн тутамдаа 44 ам.доллароор өсч $6,324/тонн хүрч хаагдахад нөлөөлсөн. Мягмар гарагт 3 хоног дарааллан амарсан Нью-Йоркийн зах зээл ажиллаж эхэлсэн нь зах зээл дээрх худалдан авалтыг нэмэгдүүлж байсны зэрэгцээ ам.долларын ханш огцом унаж зэсийн үнэ өсөх гол шалтгаан боллоо. Мөн Герман улсын 7-р сарын экспортын хэмжээ 3 дахь сардаа дарааллан өссөн, Англи улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 7-р сард хүлээгдэж байснаас өндөр өсөлттэй гарсан зэрэг мэдээллүүд зах зээлд оролцогчдын эдийн засагт итгэх итгэлийг улам баталгаажуулсан байна. Ийнхүү энэ өдөр Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнэ $6,530/тонн хүртэл өссөн нь сүүлийн нэг 7 хоногийн хамгийн өндөр үнэ болсон. Харин шинжээчид эдийн засгийн мэдээнүүд сайн гарч цаашид зэсийн эрэлт нэмэгдэх магадлалтай байгаа ч Хятад улсын худалдан авалтын хэмжээ үүнд томоохон нөлөө үзүүлнэ хэмээн мэдэгдэж байлаа. Лондонгийн металлын биржийн зэсийн нөөц өнгөрсөн 2-р сард 540,000 тоннд хүрээд байсан бол 7-р сарын дунд хүртэл 260,000 тонн болтлоо буурсан. Үүнийг ихэнх шинжээчид Хятад улсын худалдан авалттай холбон тайлбарлаж байсан. Харин тус улс худалдан авалтынхаа хэмжээг бууруулснаар Лондонгийн металлын биржийн зэсийн нөөц 315,000 тонн болтлоо өсөөд байна. Энэ өдөр Голдман Сачс банкнаас 2010 оны эцэс дэх зэсийн үнийн таамаглаа 30%-аар нэмэгдүүлж $7,650/тонн болгосон нь анхаарал татах бас нэгэн мэдээлэл болсон юм. Лхагва гарагт ам.долларын ханш үргэлжлэн суларч зэсийн эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт өндөр хэвээр байсан ч Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнэ эргээд 65 ам.доллароор буурч $6,415/тонн болсон. Шинжээчид үүнийг өмнөх өдөр үнэ огцом өссөнөөс шалтгаалан хөрөнгө оруулагчид ашгаа авч борлуулалт хийсэн болон ерөнхийдөө зэсийн үнийн өсөлт эдийн засгийн бодит өсөлтөөсөө түрүүлж байгаагийн нөлөө хэмээн үзэж байсан. Мөн тэд зэсийн нөөц нэмэгдсээр байгаа ба гэнэт эдийн засгийн үзүүлэлтүүд муу гарч эхэлвэл үнийн огцом бууралт болж болзошгүйг сануулсаар байсан. Пүрэв гарагт Хятад улсын цэвэршүүлсэн тугалганы зах зээл 2009 онд их хэмжээний илүүдэлтэй гарах төлөвтэй болсон тухай тус улсын засгийн газраас мэдээллэсэн нь зөвхөн тугалга төдийгүй бусад голлох металлуудын үнэнд сөргөөр нөлөөллөө. Энэхүү мэдээний дараа тугалганы үнэ 13%-аар буурсан бол Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнэ 3%-аар буурч $6,212/тонн хүрсэн нь долоо хоногийн хамгийн бага үнэ болсон. Өмнөх өдөр хийж байсан шинжээчдийн мэдэгдлүүд хөрөнгө оруулагчдыг борлуулалт хийхэд хүргэсэн нь зэсийн үнэ буурах бас нэгэн шалтгаан болсон. Үдээс хойш гарсан АНУ болон Хятад улсуудын талаарх таатай мэдээллүүд зэсийн үнэ эргээд бага зэрэг өсөхөд нөлөөллөө. АНУ-ын шинээр ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо өнгөрсөн долоо хоногт 550,000 болж буурсан бол Хятад улсын эдийн засгийн бодит сектор дахь хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний 8 сард 14.7%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. Ам.долларын ханш сүүлийн 1 жилийн хамгийн бага хэмжээнд хүртэл унасан болон АНУ-ын 8-р сарын хэрэглэгчийн итгэлцлийн индекс хүлээгдэж байснаас өндөр гарсан зэрэг нь зэсийн үнийн бууралтыг хязгаарлаж байсан. Харин Хятад улсын 8-р сарын түүхий зэсийн импортын хэмжээ өмнөх сараас 20%-аар буурсан тухай мэдээлэл гармагц зэсийн үнэ огцом буурч 3 дахь өдрөө дарааллан буурч хаагдлаа. Үүнээс гадна голлох биржүүдийн зэсийн нөөц өссөөр байгаа нь ойрын хугацаанд зэсийн эрэлт бага байхыг харуулж байна хэмээн шинжээчид мэдэгдэж байсан. Валютын зах зээл Даваа гараг. Өнгөрөгч амралтын өдрөөр болсон дэлхийн санхүүгийн удирдлагуудын хийсэн уулзалтын үр дүн хөрөнгө оруулагчидийг эрсдэл ихтэй активууд болох бараа таваар болон хувьцааны зах зээл рүү хошуурахад хүргэн улмаар ам.доллар болон иенийг хүчтэй уналтанд орууллаа. Шинжээчдийн үзэж буйгаар G20 орны сангийн сайд нар болон төв банкны ерөнхийлөгчидийн уулзалтаар одоогийн хэрэгжүүлж буй мөнгөний болон сангийн бодлогоо хэвэнд нь үргэлжлүүлэхээр санал нэгдсэн нь хөрөнгө оруулагчидийг арилжаанд идэвхтэй оролцоход нөлөөллөө гэж үзсэн байна. Түүнчлэн БНХАУ хөрөнгө оруулалтын хязгаарыг бууруулах шинэ хуулийн төсөл гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн нь Европын зах зээлийн хувьцаа болон түүхий нефтийн үнийг 1-с дээш хувиар өсөхөд нөлөөллөө. Дашрамд дурьдахад энэхүү хуулийн төсөлд бие даасан гадны байгууллагууд тус улсын хөрөнгийн зах зээлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллараас 1 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлнэ гэж тусгасан талаар Валютын Зах Зээлийн Үндэсний Хорооноос мэдээллэсэн байна. Австрали улсын ажил эрхлэлтийн мэдээ харьцангуй сайн гарсан нь тус улсын валютыг 1 жилийн хамгийн өндөр түвшинд хүргэсэн бол Германы үйлдвэрлэлийн захиалгын мэдээ 3.5-р хувиар өсөж гарсан нь еврогийн ханшинд төдийлөн нөлөөлсөнгүй. Энэхүү өдөр АНУ-ын хөдөлмөрийн баярын өдөр болсонтой холбогдуулан зах зээл хөдөлгөөн багатай байлаа. Ам.долларын эсрэг иений ханш тогтвортой 92.95-д арилжаалагдаж байсан бол еврогийн ханш 0.3 хувиар өсч 1.4335-д хүрч арилжаалагдлаа. Мягмар гараг. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаархи эерэг хүлээлт болон зах зээлд оролцогчид зуны амралтаас эргэн ирж байгаатай холбогдуулан зах зээлийн цар хүрээ нэмэгдсэн нь ам.долларыг бусад бүхий л активуудын эсрэг хүчтэй уналтанд орууллаа. Шинжээчдийн дүгнэж буйгаар зах зээлийн хөрвөх чадвар нэмэгдснээр эдийн засгийн нааштай үзүүлэлтийг даган сэргэж байсан ам.доллар дахин үргэлжилсэн уналтанд өртөх хандлагатай гэж үзэж байлаа. Түүнчлэн энэхүү өдөр зах зээлийг шуугиулсан нэг мэдээ нь Их Британы хэвлэлээр гарсан БНХАУ-ын Коммунист бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүн Ченг Сивейгийн ярилцлага байлаа. Тус ярилцлагад АНУ-ын Холбооны Нөөцийн банк нь өрийн хувьцааг худалдан авахын тулд шинээр мөнгө хэвлэж эргэлтэнд оруулж буй бодлого нь ам.долларыг улам уналтанд оруулж, өрсөлдөх чадварыг алдагдуулж байна гэж үзээд цаашид БНХАУ-г валютын нөөцийн бодлогоо эргэн харахад хүргэж байна гэсэн нь зах зээлийг улам хүчтэй хөдөлгөж эхэлсэн байна. Энэхүү өдөр ам.долларын эсрэг еврогийн ханш 1.2 хувиар чангарч 1.4535-д буюу өнгөрсөн 12-р сараас хойшхи хамгийн өндөр цэгт хүрч арилжаалагдсан байна. Лхагва гараг. Эрсдэл бүхий активд хөрөнгө оруулах байдал үргэлжилснээр иень болон голлох бусад валютууд ам.долларын эсрэг энэ жилийн хамгийн өндөр түвшинд арилжаалагдаж эхэллээ. Шинжээчдийн үзэж буйгаар эрсдлээс хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж буй ам.долларын эрэлт багасан зах зээлд оролцогчид өгөөж өндөр актив буюу хувьцааны зах зээл рүү ихээр хөрөнгө оруулж эхэлснээр ам.долларын уналт үргэлжилсэн гэж үзэж буй бол зарим нь опшин арилжаатай холбоотой еврогийн худалдан авалт нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчид ам.долларыг ихээр худалдааллаа гэж үзэж байлаа. Мөн АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хурлын дараа санхүүгийн үзүүлэлтийг нэгтгэн харуулдаг Бэйж боокт хэдийгээр эдийн засагт өсөлт ажиглагдаж буй хэдий ч жижиглэн худалдааны эргэлт бага, хөдөлмөрийн зах зээл сул байгаа нь харагдаж байна гэсэн нь хөрөнгө оруулагчидийг улам болгоомжлолд хүргэж байлаа. Энэхүү өдөр ам.долларын эсрэг иений ханш 0.3 хувиар чангарч 92.04-д хүрсэн бол, еврогийн ханш 0.6 хувиар чангарч 1.4561-д хүрч арилжаалагдаж байлаа. Пүрэв гараг. Хөрөнгийн болон бараа таваарын зах зээлийн дараалсан өсөлт нь хөрөнгө оруулагчидийг эрсдэл бүхий активд хөрөнгө оруулах урмыг нэмэгдүүлснээр ам.доллар 4-н өдрийн дараалсан уналтаа хийлээ. АНУ-ын 30 жилийн Засгийн газрын өрийн бичгийн худалдаа сайн явагдсан нь хөрөнгө оруулагчидийг гайхширалд оруулсан төдийгүй тус улсын их хэмжээний өрийг санхүүжүүлэхэд хүндрэлтэй гэсэн зовнилийг бага ч гэсэн буурууллаа. Энэхүү өдөр Их Британий Төв банкны хурлаар хүүгээ хэвэнд нь үлдээсэн нь шинжээчдийн хүүгээ цаашид бууруулна гэсэн таамаглалыг багасгаж улмаар ам.долларын эсрэг фунтын ханш 0.7 хувиар чангарахад хүргэсэн бол ам.долларын эсрэг иений ханш 0.4 хувиар өсөж 91.70, еврогийн ханш 0.2 хувиар өсөж 1.4586-д арилжаалагдсан үзүүлэлттэй байлаа. Баасан гараг. Волл Стреет дэх хувьцааны үнэ болон түүхий нефтын ханшийн уналт, мөн АНУ-ын хэрэглэгчдийн мэдрэмжийн индекс сайжирсан нь эрсдлээс сэргийлэх хэрэгсэл болж буй иений эрэлтийг нэмэгдүүлж хүчтэй чангарах боломжийг нээж өглөө. Мичиганий Их Сургуулиас гаргадаг Хэрэглэгчдийн итгэлцлийн түвшний индекс 70.2 буюу шинжээчдийн хүлээж байснаас өндөр гарсан нь хөрөнгө оруулагчидийг тус улсын эдийн засаг хурдтай сэргэж байна гэсэн итгэлийг нэмэгдүүлж байсан ч хөрөнгө оруулагчид төдийлөн өндөр өгөөж бүхий активаас гарах дургүй байлаа. Зах зээлд оролцогчидийн үзэж буйгаар бараа таваарын зах зээлийн хүчтэй өсөлт нь үүнээс шууд хамаардаг Австрали, Канад улсын валютыг өсгөөд зогсохгүй ам.долларын голлох валютуудын эсрэг илэрхийлэгдэх индексийн унагаж байна гэж дүгнэж байлаа. Мөн энэхүү өдөр гарсан нэг онцлох мэдээ нь Хятад улсад суугаа АНУ-ын сангийн төлөөлөгч Хятад улс өөрийн их хэмжээний валютын нөөцийн багцаа өөрчлөх нь хүлээж болох зүйл гэж мэдэгдсэн байлаа. Дашрамд дурьдахад манай урд хөрш дэлхий хамгийн том валютын нөөц болох 2.13 триллион ам.долларыг энэ оны 6-р сарын эцсийн байдлаар барьж байгаа юм байна. Энэхүү өдөр ам.долларын эсрэг иений ханш 1.2 хувиар чангарч 90.64-д хүрсэн бол, еврогийн ханш тогтвортой 1.4581-д арилжаалагдаж байсан байна. Алтны зах зээл Даваа гараг. Өнгөрөгч долоо хоногт өсөх хандлагатай байсан алтны ханш шинэ долоо хоногийн эхний өдөр болох даваа гарагт харьцангуй тогтвортой арилжаалагдаж байсан нь нэг талаас энэ өдөр дэлхийн хамгийн том зах гэгдэх АНУ-н зах хаалттай байсан төдийгүй зах дээр шинэ чиглэл өгөх мэдээлэл бага байсантай холбоотой байлаа. Алтны ханш энэ өдөр ам.долларын сул байдалтай улбаатай 994.60 ам.долларт арилжигдаж байсан бол мөнгөний ханш 16.34 ам.долларт арилжигдаж байсан. Амралтын өдрүүдэд “Их-20”-н Сангийн сайд нарын зүгээс дэлхийн эдийн засаг өөрийн хэмнэлд ортол тус тусын зүгээс эдийн засгаа аврах үүднээс бүх л арга хэмжээг авсаар байх болно гэсэн нь алтны ханшинд бага ч атугай эерэгээр нөлөөлж байсан. Түүхий нефтийн ханшийн хувьд 68.00 орчим ам.доллар дээр арилжаалагдаж байсан нь хөрөнгө оруулагчид ОПЕК-н гишүүн орнуудын хурлын шийдвэрийг хүлээж байсан нь нөлөөлсөн. Мягмар гараг. Энэ өдөр алтны ханш 1,000.00 ам.долларыг сэтэлсэн нь юуны өмнө хөрөнгө оруулагчдад алтны ханш 2008 онд хүрч байсан 1,030.80 ам.долларт дахин хүрнэ гэсэн хүлээлт байсантай холбоотой. Түүнчлэн техникал хүчин зүйл алтны ханшийг 1,000.00 ам.долларыг сэтлэхэд дөхөм боллоо гэж хэлэх шинжээчид байсан. Алтын ханш АНУ-н зах дээр орон нутгийн цагаар 15:09 минутанд 1,007.45 ам.долларт хүрсэн ба энэ нь 2008 оны 3-р сараас хойших хамгийн өндөр ханш юм. Энэ өдөр ам.долларын ханш бусад валютуудын эсрэг суларч байсан нь алт гэхээсээ илүү түүхий нефтийн ханшинд эерэгээр нөлөөлсөн ба тус барааны ханш сүүлийн 3 долооо хоногийн дотор нэг өдрийн хамгийн өндөр өсөлтийг хийж 71.50 орчим ам.долларт хүрсэн. Лхагва гараг. Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаарал татсан сэдэв бол ОПЕК-н гишүүн орнуудын албан ёсны ээлжит уулзалт байлаа. Дээрх уулзалт Азийн цагаар лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө болох байсан хэдий ч хөрөнгө оруулагчид тус холбоог нэг өдөрт олборлох түүхий нефтийн хэмжээндээ өөрчлөлт оруулахгүй гэсэн хүлээлт зах дээр давамгайлж байснаас гадна ам.долларын ханш сулрах хандлага байсан нь хар алтны ханшийг сүүлийн нэг сарын доторх оргил ханш болох 72.00 ам.долларт хүрэхэд түлхэц болсон бол алтны ханш буурч 988.00 ам.долларт хүрсэн байна. Пүрэв гараг. Пүрэв гарагт алтны ханш ам.долларын ханштай холбоотой буурч байсан хэдий ч түүхий нефтийн ханш өсч байсан нь алтны хашийн бууралтыг хязгаарлаж байлаа. Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчид алтны ханшийг богино хугацаанд өснө хүлээлтээс дүүрэн байсан гэхэд болно. Энэ өдөр 12-р сард нийлүүлэгдэх нөхцөлтэй алтны фьючерс гэрээний үнэ 996.80 ам.долларт арилжаалагдаж байлаа. Мөн Олон Улсын Эрчим хүчний Агентлагаас түүхий нефтийн хэрэглээ цаашид дэлхий даяар өсөх хандлагатай байна гэсэн нь түүхий нефтийн ханш өсөх шалтгаан болсон ба тус барааны ханш 71.94 ам.долларт хүрсэн. Баасан гараг. Баасан гарагийн хувьд алтны ханш дахин 1,000.00 ам.долларыг сэтэлж арилжаалагдсан. Учир нь алтыг худалдан авах хөрөнгө оруулалтын эрэлт их байснаас гадна ам.долларын ханш суларч байсан нь тус барааны ханш 1,005.70 ам.долларт хүрэхэд нөлөөлсөн байна.
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |