Шинэ вирусийн ханиадны эсрэг 70-80 мянган ширхэг вакцин авна
2009 оны 9 сарын 28

Дэлхий нийтийг цочролд оруулж, цар тахлын хэмжээнд хүрсэн томуугийн А хүрээний H1N1 шинэ вирусийн ханиадны хоёр дахь давлагаа эхлэхэд ойрхон байна гэж мэргэжилтнүүд анхааруулж буй. H1N1-ийн өвчин гарсан ОХУ, БНХАУ-ын дунд байгаа манай улсад уг өвчин хараахан бүртгэгдээгүй байна. Гэхдээ энэ өвчин хүйтэн сэрүүний улирал  эхлэхтэй зэрэгцэн манай улсын хаалгыг тогшиж байгаа. Харин урьдчилан сэргийлэх, тэмцэх талд дээр ямар бэлтгэлтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Т.Бадралаас тодрууллаа.

-Томуугийн А хүрээний H1N1 шинэ вирусийн ханиад дэлхийн хичнээн улсад тархаад байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэлтэй 196 орноос өнөөдрийн байдлаар 191 оронд энэ ханиад бүртгэгдээд байгаа. Шинэ вирусийн ханиадаар 271 мянган хүн өвчилж, 3500 орчим хүн амиа алдсан харамсалтай тоо байна.  

Цар тахлын хэмжээнд хүрээд буй энэ өвчний анхны тохиолдол Мексикт гарсан шүү дээ. Тэгээд ямар өвчин болохыг нь мэдэхгүй нэлээн хугацаа алдсан. Ингээд шинэ вирус болохыг нь тогтоосон байгаа. Одоо энэ өвчний хоёр дахь давлагаа эхлэхэд бэлэн болсон гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа.

-Тэгвэл А(H1N1)-ийн түгшүүр зарлаж байгаа энэ үед манай улсын хилийн боомтынхон хэр зэрэг бэлэн байдалд ажиллаж байгаа бол?

-Шинэ вирусийн ханиад дэгдэж байх үед “Алтан ураг” хамтлагийнхан Мексикт хөл хорионд байж байгаад  эх орондоо ирсэн нь манай улсан Засгийн газрын хувьд томоохон шалгалт болсон л доо. Харин одоо хүйтэн сэрүүний улирал болж, ханиадны сезон эхэллээ. Иймд хаана, хаанаа бэлэн байдалд ажиллах нь чухал. Хоёр хөршид маань энэ өвчин гарчихсан хэрнээ манай улс тайван байгаа нь гайхамшигтай.

Манай хилийн боомтынхан хамгаалалт, хяналт хэр зэрэг хангалттай байгаа гэдэг нь сэтгэл өвтгөж байгаа. Гэхдээ мэргэжлийн зөвлөгөө өгөх, үзүүлэлт сургалт явуулж байна. Сэжигтэй хүн орж ирвэл тусгаарлах өрөөнүүдийг бэлтгэж байгаа.

-Шинэ вирусийн ханиадны эсрэг вакциныг эрдэмтэд гаргачихлаа. Манай улсын хувьд хүн амаа дархлаажуулах асуудал хэр зэрэг яригдаж байна вэ?

-Томуугийн A хүрээний H1N1 шинэ вирусын ханиад цар тахлын VI шатандаа орсон. Япон, Хятад, АНУ-д вакцин хийж эхэлсэн байгаа. Улс, орнууд хүн амаа дархлаажуулах асуудал хүчтэй яригдаж байна. Бруней гэхэд хүн амаа 100 хувь, Хятад, Япон 25 хувь дархлаажуулна гэж байгаа. Манай улсын хувьд ирэх арваннэгдүгээр сард эхний ээлжид 70-80 мянган ширхэг вакцин Хятадаас авахаар төлөвлөж байна.

-Ийм тооны вакцин оруулж ирвэл хамгийн түрүүнд ямар хүмүүсийг хамруулах вэ?

-Цэцэрлэгийн насныхныг болон ахмадуудаа нэн түрүүнд вакцинжуулах хэрэгтэй. Мөн төрийн албан хаагчид, хилийн боомтуудад ажиллаж байгаа, голомтод үүрэг гүйцэтгэх онцгой байдлынхныг  дархлаажуулна. Дээрээс нь лабораторийн орчинд ажиллаж байгаа хүмүүсийг вакцинд хамруулах нь чухал. Учир нь сүүлийн 60 жилд 360 орчим өвчин шинээр буюу хуучин байсан өвчин сэдэрсэн гэж судлаачид тогтоосон байна лээ. Үүний 60 орчим хувь нь мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин байгаа юм. Энэ нь цаг агаарын дулаарлаас болон лабораторийнхон вирус алдсан байх тохиолдол бий. Иймд лабораторийн орчинд ажиллаж байгаа хүмүүсээ хамгаалах ёстой.

H1N1 нэгэнт манай улсад гарах нь ойлгомжтой боллоо. Манай улс цөөн хүн амтай, сийрэг гэдэг утгаараа гайгүй өнгөрөх байх. Гэхдээ энэ өвчний эсрэг ард иргэд өөрсдөө идэвхтэй тэмцэж, ариун цэврээ сайн хангах нь чухал. Юм болгоныг төрийн нуруун дээр үүрүүлж болохгүй шүү дээ.

                 

М.МӨНХЦЭЦЭГ

Германд төгсөгчдийн өдөрлөг болно 11 минутын өмнө Ази, Номхон далайн бүсийн симпозиум болно 29 минутын өмнө Хоёр аймагт хорио цээрийн дэглэм тогтоов 41 минутын өмнө Доллартай торх олджээ 51 минутын өмнө МАХН-ын бага хурал өнөөдөр хуралдана 1 цаг 6 минутын өмнө Хууль хэрэгжүүлэх гэж хүйтэн зэвсэг ашиглаж болох уу? 1 цаг 30 минутын өмнө Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН 1 цаг 35 минутын өмнө Өнөөдөр бич өдөр 1 цаг 38 минутын өмнө 1972 мал шүлхий өвчнөөр халдварлажээ Өчигдөр 17 цаг 53 минут Хөрөнгийн биржийн менежментийн багийг гадаадынхан удирдах уу Өчигдөр 17 цаг 45 минут Бичиг баримтгүй хятад иргэд баригджээ Өчигдөр 17 цаг 38 минут Сайдын амь насанд халджээ Өчигдөр 17 цаг 26 минут Утаагүй түлшний лабораторийн нээлт болно Өчигдөр 17 цаг 14 минут Ногоон гэрэл - цагаан шугам” тэмцээн болно Өчигдөр 16 цаг 52 минут Тарваганд хазуулж тахал тусчээ Өчигдөр 16 цаг 40 минут Улсын бүртгэлийн ерөнхий газрын техникүүд бүрэн шинэчлэгдэнэ Өчигдөр 16 цаг 22 минут Олон тооны зээр тодорхойгүй шалтгаанаар хорогдож байна Өчигдөр 16 цаг 10 минут Тендерийн урилга: Бульдозерын Д-16 маркын сэлбэг нийлүүлэх Өчигдөр 15 цаг 59 минут Тархины саажилттай хүүхдийг хөгжүүлэх төв Өчигдөр 15 цаг 58 минут Ажилд авна Өчигдөр 15 цаг 53 минут “Бизнесийн боловсрол” ажлын байр 2010 болно Өчигдөр 15 цаг 44 минут Хээрийн түймэр асчээ Өчигдөр 15 цаг 39 минут Асрамжийн хүүхдүүдэд угаалгын машин бэлэглэнэ Өчигдөр 15 цаг 30 минут Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Геологи, Хэл, Хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн 3500 гаруй номын худалдаа гарч байна Өчигдөр 15 цаг 22 минут “Ногоон” үзэсгэлэнд урьж байна Өчигдөр 15 цаг 12 минут Амралтын өдөр эрүүлжүүлэгсдийн тоо 162-т хүрэв Өчигдөр 15 цаг 1 минут Хэлмэгдэгсдэд буцалтгүй тусламж гардуулав Өчигдөр 14 цаг 53 минут Энэтхэг улсын тухай Өчигдөр 14 цаг 23 минут Гадаад харилцааны сайд сэтгүүлчидтэй зангиагүй уулзав Өчигдөр 14 цаг 0 минут Банкин дахь валютын нөөц хөдөлгөөнд орж эхэлжээ Өчигдөр 13 цаг 46 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Мэргэжлийн боловсролын хөгжлийн талаарх доорх үнэмлэмжийн аль нь хамгийн оновчтой нь вэ?

МСҮТ-ийн төгсөгч чадварлаг хэн бүхэнд амжилтын хаалга нээлттэй байна

МСҮТ-үүд нь чанартай сургалтаар чадварлаг ажилтныг бэлтгэж байна

Баялгийг бүтээгчид нь МСҮТ-ийн төгсөгчид байдаг

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Шинэ аж үйлдвэржилтэнд МСҮТ-ийн төгсөгчдийн оролцоо хамгаас чухал байна

Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадварлаг ажилтныг МСҮТ-үүд бэлтгэж байна

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэй мэргэжлийг МСҮТ-д эзэмших боломжтой

Өөрийн сонирхолыг амжилтын түлхүүр болгоё

Мэргэжлийн зөв сонголт сайхан амьдралын баталгаа болж чадна

Хамтарч ажилладаг вэбүүд