|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Оюутан цагт олж авсан мэдлэгээрээ л өдий зэрэгтэй явна
2009 оны 10 сарын 6
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа. Тэрээр 1976 онд инженер эдийн засгийн факультетийг тээврийн эдийн засагч мэргэжлээр дүүргэж МУИС-ийн Улс төр эдийн засгийн ухаан /УТЭЗУ/-ы тэнхмийн багшаас ажлын гараагаа эхэлжээ. -Бид маш өргөн хүрээнд хөрвөх нөхцөл боломжтой мэргэжил эзэмшсэн энэ салбарт нэг талаасаа эдийн засагч, нөгөө талаасаа автотээврийн инженер, мэргэжлийн хувьд автотээврийн төлөвлөгч зохион байгуулагч. Ямар сайндаа ангиа “хүнс барааны дэлгүүр” гэж хошигнон нэрлэж байхав. Миний хувьд би төгсөөд л багш болж капитализмын улс төр эдийн засгийн ухаан, эдийн засгийн сургаалийн түүх заасан. Г.Чилхаасүрэн багш тэнхмийн эрхлэгч байлаа. Л.Гүржав, Н.Цэнд гээд энэ салбарын багш нарын зааж байсан хичээл одоогийн менежмент, маркетнигийн хичээл байсан. Мэргэжлийн маань багш П.Санги-Очир. Сайн багш байсан даа. Түүний лекцийг сонссон хүн сонирхохгүй байхын аргагүй тийм л багш. Ер нь оюутан цагт олж авсан мэдлэгээрээ л өдий зэрэгтэй яваа. Манай ангийнхны хувьд их чадалтай, хүчтэй хүүхдүүд байсан. Манай салбарт 13 хүүхэд л сурч байсан. Тэднээс М.Далайхүү, Д.Баярсайхан, Ч.Жумба надтай нийлээд дөрөв нь Архангайнх байсан. Бидэнд хамгийн хэцүү хичээл математик байсан шүү. Инженер эдийн засгийн анги учраас математикийг дөрөв, таван жил үзсэн. Яг үнэнийг хэлэхэд амьдрал дээр дээд тоо, диференциаль тэгшитгэл гээд ерөөсөө хэрэглээгүй. Гэхдээ цаанаа хүний сэтгэлгээг задалж өгч, оюуны задаргаа хийлгэж байж гэж боддог. Аливааг задалж сэтгэдэг, нааш, цааш нь хувилбарууд хийдэг, нэг хэвийн загвараар хардаггүй болгодог юм байна. Ер нь математикт дөнгүүр байсан нь их сайн яваад байх шиг санагддаг. Политэконом /УТЭЗУ/-ийн хичээл капитализм, социализм гээд хоёр хэсэгтэй орох. Капитализмын УТЭЗУ-г Осор багш заадаг. Тухайн үедээ хол түрүүлсэн хүн байсан даа. Марксын Капитал зохиолыг бүрэн орчуулчихсан. Тэр гар бичмэлүүдийг нь бид уншиж байсан нь намайг энэ хичээлд их сонирхолтой болгосон байх. Би багш болонгуутаа л капитализмын УТЭЗУ заасан. Энэ утгаараа улс орон зах зээлийн тогтолцоо руу орсон ерээд онд арай өөр сэтгэлгээтэй хандаж байсан. Бидний энэ сургуулиас авсан бас нэг чухал зүйл бол оюутны эрдэм шинжилгээний ажил. Би гэхэд л хоёр удаа алтан медаль авч байсан. Энэ бол манай Ц.Далай, Б.Цэрэндорж, Хаймчиг гээд манай эрдэмтэн багш нарын маань школ байсан. Энэ бүгдийг яагаад дурсаад байна гэхээр, хүнд төлөвшүүлээд өгсөн боловсролын суурь тэр хүнийг аваад явж байна. Манай тэнхмийнхэн Да.Ганболд, Б.Эрдэнэсүрэн, Д.Батсүх агсан гээд бүгдээрээ л улс төрч болсон доо. Санасан бодсоноо чөлөөтэй солилцдог, ямар ч асуудлаар төвөггүй харьцдаг энэ бүхэнд миний багш нар, инженер эдийн засгийн өргөн мэдлэг нөлөөлсөн. Би сургуулиараа үнэхээр бахархаж явдаг.
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |