Чингэлтэйчүүдийн 62 хувь нь саналаа өгчээ
2009 оны 10 сарын 19

УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгууль өчигдөр өглөөний 07.00 цагт эхлэв. Гэхдээ зарим хэсгийн хороо товлосон цагаасаа 20 орчим минут хоцорсон тохиолдол гарсан байна. Өглөөний 11.30 цагийн үед Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хэсгийн хорооны санал хураалтын үйл явцтай танилцав. Уг хорооны санал авах байр Чингэлтэй дүүргийн гал унтраах аравдугаар ангийн байранд байршжээ. Энэ үед саналаа өгөхөөр ирсэн сонгогч цөөн байлаа. Мөн энэ цагт тус хэсгийн хороонд Шадар сайд М.Энхболд ирж санал өгөх байв. Тэрээр 11.30-12.00 цагийн хооронд саналаа өгнө гэж байсан ч ирсэнгүй. Учир нь тэр "Саналаа өгөх үеэр хэвлэлийнхэнтэй уулзмааргүй байна" гэж хэлүүлсэн аж. Тиймээс товлосон цагаа өөрчилсөн бололтой. Тойргийн хорооныхон сэтгүүлчдэд мэдээлэл хийж байх хойгуур буюу 12.30 цагт саналаа өгчээ. Харин өдрийн 13.00 цагийн үед аравдугаар хэсгийн хороонд маргаан үүсч зодоон гарсан тухай мэдээлэл ирсэн юм. Гэр хорооллын дунд байрлах тус хэсгийн хорооны санал авах байр руу очив. Сонгогчид саналаа өгөхөөр дугаарлан зогсчээ.Харин энд ямар нэгэн маргаан үүсээгүй гэдгийг хэсгийн хорооныхон хэлж байлаа. Мөн Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооны сонгуулийн хэсгийн хороогоор ороход хэсгийн хорооны дарга нь "Ирц 20 хувьтай, хүмүүсийн идэвх сайн байна. Одоогийн байдлаар ямар нэгэн зөрчил илрээгүй" гэв.

21 ЦАГИЙН БАЙДЛААР ИРЦ 58.5 ХУВЬТАЙ БАЙВ

УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуулийн явцын талаар тус хорооны дарга Ү.Ганболд, нарийн бичгийн дарга Т.Нямцэцэг нар өчигдөр 12.00,17.00,21.00 цагт тус тус мэдээлэл хийсэн юм.

12.00 цагт 24 дүгээр тойргийн хороонд 71704 хүн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 13583 нь саналаа өгсөн буюу сонгуулийн ирц 18.5 хувьтай байв. Тойргийн хорооны дарга Ү.Ганболд "Санал хураалт

хуульд заасны дагуу 23 хэсгийн хороон дээр 07.00 цагт эхэлсэн. Санал хураалт хуулийн дагуу хэвийн явж байна" гэлээ. Түүнээс "Аравдугаар хэсгийн хороон дээр 400 хүний сонгогчийн үнэмлэх тараагдаагүй байна гэсэн мэдээлэл байна?" гэж асуухад "Нөхөн сонгуулийн цаг хугацаа шахуу. Бид аравдугаар сарын 2-ноос ажилласан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн сонгогчдын нэрсийг жагсаалтад тулгалт хийсэн. Үүний дараа сонгогчийн үнэмлэхийг хэвлэж тараасан. Хугацаа шахуу учир сонгогчдийн үнэмлэх 90 хувь тараагдсан. Сонгогчийн үнэмлэх нь хэвлэгдсэн л бол санал өгөх бололцоотой" гэсэн хариу өгсөн юм.

17.00 цаг: Тойргийн хорооны дарга Ү.Ганболд "71719 сонгогч бүртгүүлснээс 29827 нь саналаа өгчээ. Сонгуулийн ирц 41.6 хувьтай байна. Санал хураалт хэвийн явагдаж байна" гэв. Дараа нь Ү.Ганболд Т.Нямцэцэг нар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Санал хураалттай холбоотой маргаан гарсан уу?

-Гараагүй. Ямар нэг маргаантай холбоотой гомдол санал одоогоор ирээгүй байна.

-Ирц нь 50 хувьд хүрсэн хэсгийн хороо байгаа юу?

-Хоёр, гурав, зургаа, 14 дүгээр хэсгийн хорооны сонгуулийн дүн 50 буюу түүнээс дээш ирцтэй байна.

-Сонгогчийн үнэмлэх дээрх хяналтын кодыг уншихгүй байна гэж иргэд хэлж байна?

-Хэвлэлтээс болж хяналтын дугаарыг уншихгүй байгаа бол гараар хийж болно.

-Улс төрийн намууд мөнгө тараасан талаар мэдээлэл ирсэн үү?

-Иргэд утсаар ийм зүйл хэлж байгаа. Баримт, нотолгоотой ирсэн зүйл байхгүй.

-Хэдэн ширхэг сонгогчийн үнэмлэх хэвлэсэн юм бэ?

-Хангалттай. Хамгийн дээд тал нь 4500 сонгогчтой хэсгийн хороо байгаа. Сонгогчийн үнэмлэхийг гурван хувийнн нөөцтэйгээр хэсгийн хороодод өгсөн.

-Гахайн ханиад гарсантай холбогдуулж санал хураалт авч буй байруудад ариутгал хийж байгаа юу?

-Хийж байгаа. Ариутгалыг тухайн байранд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд өөрсдөө хариуцан хийж байгаа.

21 цаг: Тойргийн хэмжээнд 71726 сонгогч бүртэгдсэнээс 41949 хүн саналаа өгчээ. Ингэснээр 21 цагийн байдлаар сонгуулийн ирц 58.5 хувьтай байгаа талаар тус тойргийн хорооны дарга мэдээлэв. Хамгийн өндөр ирцтэй буюу хоёрдугаар хэсгийн хорооны сонгогчдын ирц 79 хувьд хүрсэн байна. Харин 22, 23 дугаар хэсгийн хорооны ирц 45, 49 хувьтай байгаагаар сүүл мушгижээ. Сонгогчдын бүртгэлийг хийж буй цахим бүртгэл нь 21.50-д сигнал өгч, 22.00 цагт"автоматаар бүртгэлийг зогсоох юм байна.

       Хэсгийн дугаар

22 цагийн байдлаар

Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчид

Санал өгсөн сонгогчдийн

тоо

хувь

1

1847

1160

62,80

2

1373

1106

80,55

3

1893

1452

76,70

4

2399

1599

66,65

5

2539

1624

63,96

6

2393

1907

79,79

7

3547

2375

66,96

8

2182

1187

54,40

9

2712

1854

68,36

10

4048

2359

58,28

11

3989

2560

64,18

12

2702

1900

70,32

13

2978

1872

62,86

14

3876

2410

62,18

15

4245

2543

59,91

16

3876

2410

62,18

17

4427

2710

61,22

18

4581

2516

54,92

19

1661

1091

65,68

20

2962

1732

58,47

21

3226

1867

57,87

22

4667

2407

52,70

23

4058

2105

51,87

ДҮН

72078

44746

62,08

22 цагийн байдлаар.

УИХ-ын гишүүн Н.Энхболд СЕХ-ноос үүрэг аваад ирж байна

Харин оройн 21.30 цагт нийслэлийн 50 дугаар дунд сургуулийн байранд байрлах зургадугаар хэсгийн хороонд очсон юм. Уг хороонд нийт 2390 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 1903 нь санал өгөөд байлаа. Харин ирц 79.6 хувьтай байв. Тус хэстийн хорооны дарга Г.Эрдэнэчулуун "Сонгогчын ирц хангалттай байна. Ямар нэгэн маргаан, зөрчил гарсангүй. Сонгогчийн үнэмлэхээ аваагүй хирнээ санал өгөх гэж ирээд маргаан үүсгэсэн ганц хоёр тохиолдол гарсан. Сонгогчид сонгуульд идэвхтэй оролцлоо гэсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд санал хураах байранд орж ирэв.

Би СЕХ-ноос тодорхой үүрэг аваад ирж байна. Санал хураалтыг зогсоох үед зөвхөн хэсгийн хорооны хүмүүсийг үлдээгээд бусдыг нь гаргаарай. Би ч өөрөө гарна. Сурвалжлагч нар байх ёсгүй шүү" хэмээн хэсгийн хорооньг даргад хэлж байв. Ингээд 22.00 цагт зургадугаар хэсгийн хороо хаалгаа барихад санал өгсөн сонгогчдын тоо 1907 болон нэмэгдсэн байв. Харин хэсгийн хорооны ажилтнууд, сонгуульд нэр дэвшсэн намууд болон бие даагч нарынажиглагчдын төлөөллөөс бусдыг нь санал авах байрнаас гаргасан юм. Хэсгийн хорооны дарга Г.Эрдэнэчулуун "Санал тоолох бэлтгэл ажлыг цагийн хугацаанд хангана. Дараа нь тоолж эхэлнэ" гээд хаалгаа хаав . нэг

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд