|
Мягмар, 9 сарын 7, 2010
Гадаад мэдээ :
Доллартай торх олджээ
Сайдын амь насанд халджээ
Тони Блэйр өндөг, гуталд оногдсонгүй
Монголчууд үерт нэрвэгдсэн Чехийн гэр бүлд тусалжээ
Брюссельд монголын долоо хоног нээгдэв
Усайн Болт “Манчестер Юнайтэд” багт тоглохыг хүсчээ
Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоохоор хэлэлцээ хийж эхэллээ
Хотын захиргааны бүх ажилтныг баривчлав
Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно
Т.Блэйр ярилцлага өгчээ
Сүлжээний бизнес дахин хэл ам дагуулав
2009 оны 10 сарын 29
Хэдэн жилийн өмнө сүлжээний бизнес анх монголчуудыг их хэмжээний мөнгөтэй болох мөрөөдөлд умбуулж байсан ч 40 гаруй мянган хүний орон гэр, өмч хөрөнгийг үгүй хийсэн луйвар залилангийн хэрэг болж хувирсан. Гэвч энэ хэрэг гэнэн монголчуудын зүгээр суугаад амар хялбар аргаар мөнгө олох хүслийг нэг мөр дарж чадаагүй. Үүнээс хойш монголчууд өөрсдөө сүлжээний бизнес эрхлэх нь эрсдэлтэй гэдгийг мэдсэн үү, юутай ч энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагуудын гишүүнээр элсэж, зөвхөн "тоглогчийн" үүрэг гүйцэтгэж байв. Улмаар гадаадын олон ч байгууллагын сүлжээний бизнес Монголд борооны дараахь мөөг шиг олширсон. Албан бус тоогоор энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй байгууллага манай улсад бий гэнэ. Тэдний ганцынх нь үйл ажиллагааг монгол иргэн явуулдаг аж. Энэ бол худалдаа зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг "Ундрам цацрах" компани. Харамсалтай нь энэ компанитай, холбоотой таагүй мэдээлэл зарим хэвлэлээр цацагдаж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгажхэлсэн гэнэ. Мөн мөнгөө тус компанийн сүлжээнд алдсан гэх 106 иргэн хууль хяналтын байгууллагад хандаад байгаа аж.Тус сүлжээний гишүүн гэх Б.Цэцэгмаатай уулзлаа. э ЭЛСҮҮЛСЭН ХҮН БҮРЭЭСЭЭ ТАВАН МЯНГАН ТӨГРӨГ АВДАГ -Та өөрийгөө танилцуулаач? -Би хувиараа ажил эрхэлдэг. Нэг танил маань хэдхэн хоногийн дотор мөнгөтэй болох боломж байна. "Ундрам цацрах" компанийн сүлжээнд ор. Гишүүнээр элсэхэд 55 мянган төгрөг шаардлагатай гэсэн. Би гурван хоног бодож байгаад орж эхэлсэн ажилгүй юм чинь оръё. Хоёр дүүгээ ч элсүүлье гэж бодоод нөгөө танилдаа хандсан. Түүнд анкет, мөнгөө өгсөн. Гишүүн болсон хүн тус компанийн 32-ын тойрогт байрладаг "Бүрд" худалдааны төвөөс арван мянган төгрөгт таарсан бараагаа сонгож авдаг гэж хэлсэн. Гэтэл очсон чинь хэдэн хувийн үйлдвэрт үйлдвэрлэсэн, хуурай идэх юм байсан. Яагаад ийм хачин барааны сонголтгүй зүйл байгаа юм бэ гэхэд бараа түгээгч нь "Өөрөө хачин хүн байж. Өгснийг л ав" гэж хэлсэн. Надтай зүй бус харилцсанд нь дургүй хүрсэн. -Энэ сүлжээнд орсноор танд ямар нэгэн давуу эрх, боломж байсан уу? -Би дороо хоёр хүн элсүүлсэн бол тус бүрээс нь таван мянган төгрөг авах юм билээ. Миний доор элссэн тэр хүмүүс дахин хүн элсүүлбэл хүний тоогоор таван мянган төгрөгийг бас авна гэсэн. Гэтэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тус компанийн талаар мэдээлэл гарсан тул би хоёр дүүгээ элсүүлэхээ больсон. Сүйрэл дагуулсан сүлжээний бизнест би дахин итгэхгүй. -Орсон хүн их хэмжээний мөнгөтэй болж байна гэсэн мэдээлэл гарсан байсан? -Тэгж ярьж л байсан. Тэр худлаа гэж хэвлэлээр гарч байсан. Тийм болохоор би цаашид шимтэж, сайн сонирхоогүй. -Биечлэн сүлжээний үйл ажиллагаа явуулж байгаа захиралтай нь уулзсан уу? -Уулзаагүй. Та мөнгөө тушаасан арван мянган төгрөгийн бараа сонгож ав гэсэн. Тэгээд л авсан. -Мөнгөө тус сүлжээнийхэнд өгөөд алдсан хүмүүстэй та таарч байв уу? -Би нэг их гэрээс гардаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Танил маань л нөгөө бизнес худлаа юм байна шүү гэж хэлж байсан гэв. "Ундрам цацрах" компанийн байран дээр биднийг уржигдар 12 цагийн үед очиход гишүүд нь гэх 40 орчим хүн бужигнаж байв. Тэдний зарим ньтус компанийн үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж байсан бол нөгөө хэсэг нь мөнгөө буцааж авахыг шаардаж байв. Учир нь хуулийн байгууллага тус комланийн үйл ажиллагааг шалгаж байгаа учир өнгөрсөн есдүгээр сарын 24-нд санхүүг нь хаажээ. Гишүүд өөрт оногдох хувиа авах гэж ийн ирцгээсэн байв. Компанийн дэргэд гишүүд Үйлдвэрчний эвлэлийн хороо хүртэл байгуулсан байна. Энэ хороог Д.Батчимэг ахалж байгаа гэнэ. Түүнээс зарим нэг зүйлийгтодрууллаа. СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕСЭЭР ДАМЖИЖ ГАДААД РУУ МӨНГӨ УРСАЖ БАЙНА -Юунаас болж гишүүд чинь маргаан дэгдээгээд байгаа юм бэ? -Тэд хөрөнгө оруулсан байгууллагаа хянаж байхын тулд бас үйл ажиллагаанд нь хяналт тавихын тулд энэ хороог байгуулсан. Энэ компани иргэдийг анх татахдаа "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье" гэсэн сүлжээний бизнес явуулсан юм. Бид ер нь нэрэнд нь татагдажс энэ сүлжээнд орсон гэхэд болно. Гэтэл компаний сахүүг хаасан учир гишүүд мөнгөө олж авч чадахгүй байна. 14 хоног, сарын дараа гэдэг. Гишүүдийн тэвчээр барагдаад байна. Нэгэнт тускомпанид хөрөнгө оруулсан учир эцсийн үр дүнг нь харчих юмсан гэж бид хүсч байна. -Тус сүлжээнд 30 гаруй мянган хүн элссэн гэдэг нь үнэн үү? -Гишүүдийн тухайд энэ тоо үнэн. Хүн амын нэг хувь нь богино хугацаанд ганц компанид төвлөрч чадна гэдэг төр засгийн оролцоо иргэдэд хэрэгтэй байгааг харуулж байгаа юм. Төр засгаас хийж чадаагүй ажлыг тус сүлжээнийхэн хийх гэж зориглосон учир бид дэмжиж ажиллахыг хүссэн хэрэг. -Үндэсний үйлдвэрлэлээ чухам ямар байдлаар дэмждэг гэсэн үг вэ. Түүнийгээ дэлгэрэнгүй ярихгүй юу? -Энэ сүлжээтэй хамтарч ажилладаг Монголын олон үндэсний үйлдвэрлэгч байгаа. Яг хэд хэдэн компанитай хамтарч ажилладаг болохыг сайн хэлж мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар Газар шим" компанитай хамтарч ажилладаг. Тус компанийнхан манайтай хамтарч ажилласнаас хойш 100 гаруй сая төг-регийн ашиг олж, ажилч-дынхаа цалинг арван хувь нэмж, байгууялагынхаа тех-ник тоног төхөерөмжийг шинчилж байна. Тэгэхээр ийм үндэсний үйлдвэр-лэлийг дэмждэг байгууллага байх хэрэгтэй нь эндээс ха-рагдажбайна. -Та Үйлдвэрчний эв-лэлийн холбоог толоөлж байгаа атлаа "Ундрам цац-рах" компанийг өмгөөлөөд байх шиг? -Тэд ямар ч байсан хэрэгтэй зүйл сэдсэн. Тэр явцад нь алдаа оноо байсан байж болох юм. Түүнийг нь би үгүйсгэхгүй. Хамгийн гол нь монголчууд бид сүлжээний бизнест их хэмжээний мөнгөө өгч байна. Энэ мөнгө гадагшаа урсаж байгаа. Харин энэ мөнгийг Монголдоо шингээж барихын тулд тус компанийнхан ажиллаж байна. Иймд бид холбогдох байгууллагууд дэмжиж ажиллаасай. Төр засгаас анхаараасай гэж хүсч байна хэмээв. ЭНЭ БОЛ БУСДЫН ӨДӨӨН ХАТГАЛГА "Ундрам цацрах"компанийн захирал Б.Дэлгэрмаатай уулзлаа -Танай байгууллага буруугүй юм бол яагаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаад байгаа юм бэ? -Би ч гайхаж л байна. Манай сүлжээний гишүүн гэх 106 хүн гомдол гаргасан гэсэн. Тэр гомдлыг нь шалгаад үзвэл манай гишүүн гэж хэлэх хүн байгаагүй -Яагаад танай гишүүд байгаагүй гэж? -Бид шалгаж үзсэн. Гишүүдийн нэр таарч байлаа гэхэд тэдний код таарахгүй байгаа. -Танай хохирогчдын заримтай би уулзлаа. Танаас арай өөр зүйл яриад байсан? -Манай гишүүд биш, мөн гэдгийг чи юугаар нотлох юм бэ. Манай улсад өнөөдөр сүлжээний олон бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Тэд биднийг замаасаа зайлуулах гэсэн өдөөн хатгалга. Гадаадын нэгэн сүлжээ эрхэлдэг хүмүүс бизнесийн дайралт хийнэ гэдэг утгагүй. -Та хэн ийм худал зүйл нийгэмд тараагаад байгааг нь нууц биш бол хэлж чадах уу? -Хэлээд яах вэ дээ. Бас л чичлүүлэх хэрэг гарна. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа явуулах бичиг баримтаа хууль журмын дагуу авсан. Тэгээд өнгөрсөн наймдугаар сард л үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Гэтэл есдүгээр сарын 24-нд компанийн санхүүг хаагаад, шалгаж байгаа гээд үйл ажиллагааг маань зогсоосон. Учрыг нь би сайн ойлгохгүй л байна. -Цагдаагийн газар таныг байцааж. Ямар учраас шалгаад байгаагаа хэлээгүй юм уу? -Хоёр удаа мэдүүлэг авсан. Тэд юу ч хэлээгүй. "Гэтэл санхүүг маань хаасан. -Санхүүгээ хаагдсаныг яаж мэдэж байгаа юм бэ? -Манай байгууллагатай хамтарч ажилладаг компаниуд мөнгө шилжүүлэх гэсэн чинь данс чинь хаагдсан байна гэж хэлсэн. Үүнээс улбаалаад санхүү хаагдсаныг мэдсэн. -Танайх хичнээн үндэсний үйлдвэрлэгчтэй хамтарч ажилладаг юм бэ? -Нийт 47 байгууллага байна. -Танай нэг гишүүн 10 мянган төгрөгт бараа авах эрхтэй гэнэ. Тэр нь хувийн үйлдвэрийн чанарын шаардлага хангахгүй хуурай идэх юм байсан гэж гомдоллож байсан? -Тэр хүн бараагаа сонгож чадаагүй байна. Бид гишүүдээрээ бараа сонгуулахаас гадна, тураах, массаж, иллэг хийлгэх төрөл бүрийн боломжийг олгодог. Тэр бүхнээс сонгож болно шүү дээ гэв. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах байцаагчаас тус компанийг шалгаж байгаа эсэхийг лавлахад "Шалгаж эхэлж байгаа. Зарим гишүүд нь гомдол гаргасан гэсэн. Дөнгөж хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж байна" хэмээсэн юм. Юутай ч сүлжээний бизнес дахин хэл ам дагуулан гарч ирлээ. Энэ үнэхээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зөв шийдэл байсан уу, эсвэл сүйрэл цагуулсан сүлжээний бизнес үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Хоёр аймагт хорио цээрийн дэглэм тогтоов
15 минутын өмнө
Доллартай торх олджээ
25 минутын өмнө
МАХН-ын бага хурал өнөөдөр хуралдана
39 минутын өмнө
Хууль хэрэгжүүлэх гэж хүйтэн зэвсэг ашиглаж болох уу?
1 цаг 3 минутын өмнө
Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН
1 цаг 9 минутын өмнө
Өнөөдөр бич өдөр
1 цаг 12 минутын өмнө
1972 мал шүлхий өвчнөөр халдварлажээ
Өчигдөр 17 цаг 53 минут
Хөрөнгийн биржийн менежментийн багийг гадаадынхан удирдах уу
Өчигдөр 17 цаг 45 минут
Бичиг баримтгүй хятад иргэд баригджээ
Өчигдөр 17 цаг 38 минут
Сайдын амь насанд халджээ
Өчигдөр 17 цаг 26 минут
Утаагүй түлшний лабораторийн нээлт болно
Өчигдөр 17 цаг 14 минут
Ногоон гэрэл - цагаан шугам” тэмцээн болно
Өчигдөр 16 цаг 52 минут
Тарваганд хазуулж тахал тусчээ
Өчигдөр 16 цаг 40 минут
Улсын бүртгэлийн ерөнхий газрын техникүүд бүрэн шинэчлэгдэнэ
Өчигдөр 16 цаг 22 минут
Олон тооны зээр тодорхойгүй шалтгаанаар хорогдож байна
Өчигдөр 16 цаг 10 минут
Тендерийн урилга: Бульдозерын Д-16 маркын сэлбэг нийлүүлэх
Өчигдөр 15 цаг 59 минут
Тархины саажилттай хүүхдийг хөгжүүлэх төв
Өчигдөр 15 цаг 58 минут
Ажилд авна
Өчигдөр 15 цаг 53 минут
“Бизнесийн боловсрол” ажлын байр 2010 болно
Өчигдөр 15 цаг 44 минут
Хээрийн түймэр асчээ
Өчигдөр 15 цаг 39 минут
Асрамжийн хүүхдүүдэд угаалгын машин бэлэглэнэ
Өчигдөр 15 цаг 30 минут
Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Геологи, Хэл, Хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн 3500 гаруй номын худалдаа гарч байна
Өчигдөр 15 цаг 22 минут
“Ногоон” үзэсгэлэнд урьж байна
Өчигдөр 15 цаг 12 минут
Амралтын өдөр эрүүлжүүлэгсдийн тоо 162-т хүрэв
Өчигдөр 15 цаг 1 минут
Хэлмэгдэгсдэд буцалтгүй тусламж гардуулав
Өчигдөр 14 цаг 53 минут
Энэтхэг улсын тухай
Өчигдөр 14 цаг 23 минут
Гадаад харилцааны сайд сэтгүүлчидтэй зангиагүй уулзав
Өчигдөр 14 цаг 0 минут
Банкин дахь валютын нөөц хөдөлгөөнд орж эхэлжээ
Өчигдөр 13 цаг 46 минут
Хөвсгөл аймаг дахь ЖДҮ- ийн газраас
Өчигдөр 13 цаг 35 минут
Орос, Монголын эрдэмтэд хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна
Өчигдөр 13 цаг 21 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |