Хүмүүс намайг нөгөө хоёртой маань гэрлүүлэх гээд байдаг
2009 оны 10 сарын 29

“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуштай ярилцлаа.

-Ойрд нэлээд завгүй байх шиг байна. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Манай "ТВ коктейль" нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэлсний таван жилийн ой энэ сард тохиож байгаа юм. Тийм болохоор бид ойн нэвтрүүлгээ арай өөр маягаар хийх гээд нэлээд завгүй ажиллаж байна. Миний хувьд нэвтрүүлгээ бэлтгэхийн хажуугаар ТВ-5 телевизээс зохион байгуулж байгаа "Ододтой бүжиглэе" реалити шоунд оролцож байгаа. Энэ нэвтрүүлэг ирэх сараас гарч эхлэх юм билээ. Иймэрхүү ажилтай л маш завгүй байна даа.

-Анх та гурав "ТВ коктейль" нэвтрүүлгээс өмнө "UBS" телевизэд "НОТ чинжүү" гэж нэвтрүүлэг бэлтгэж байсан?

-Тийм ээ. Бидний анхны нэвтрүүлэг ''НОТ чинжүү" байсан юм. Гэхдээ энэ нэвтрүүлгээ тийм удаан хийгээгүй. Ерөөсөө гурвуулаа тусдаа гарч өөр нэвтрүүлэг бэлтгэе гээд л зүтгэсэн. Тухайн үед тусдаа гарахад техник, тоног төхөөрөмж энэ тэр гээд олон асуудалтай тулгарч байсан. Одоо бол тэр үеийг бодвол харьцангуй хөл дээрээ зогсчихоод байгаа гэж хэлж болно. Анхны нэвтрүүлэг маань маш урт удаан хугацаанд бүтэж байсан санагдаж байна. Гарах гэж нэлээд дуншсан. Зургаа янз янзаар авчихаад тэдгээрээс сонгох гээд л их цаг зарцуулж байж анхны нэвтрүүлгээ бүтээж байлаа.

-Та аль сургуулийг төгссөн бэ?

-Би найруулагч И.Нямгаваагийн Хүүхэд, залуучуудын театр, киноны хүрээлэнг төгссөн, анхны төгсөгч нь. Гэхдээ онолын хичээлээ КУДС дээр үзэх, дадлагаа театруудад хийж байсан. Төгсөөд зургаан жил болж байна.

-Та нэвтрүүлгээ бэлтгэхээс гадна хэд хэдэн кинонд тоглосон. Ямар, ямар кинонд дүр бүтээсэн бэ?

-Тийм олон кинонд тоглоогүй ээ. Хоёр л шоунд тоглосон юм байна. Уран бүтээлийи нэгдүгээр нэгдлийн хийсэн ''Сайн уу, амьдрал минь" кинонд тоглосон. "Төрийн дайсан" кинонд туслах дүр бүтээсэн.

-Таны бүтээсэн дүрүүдээс зан араншин, биеэ авч яваа байдлын хувьд өөртэй тань төстэй нь аль дүр байсан бэ?

-Жүжигчин хүн гэдэг дүр бүтээх үүрэг авсан л бол түүнийгээ өөрийн чадлаар амилуулах ёстой байдаг. Тэр дүрүүд маань надаас тэс өөр зан чанар шаардаагүй л дээ. "Сайн уу, амьдрал минь"-д өөрийнхөө насны, байгаагаараа л байдаг эмэгтэйн дүрийг бүтээсэн. Гэхдээ бас яг надтай ижил гэж хэлж болохгүй юм л даа, "Төрийн дайсан"-д туслах дүр болохоор тийм ч тод гардаггүй.

-"Гайз", "Акабелла", ТВ коктейлийнхэн нийлж уран бүтээлийн нэгдүгээр нэгдлийг байгуулж, "Сайн уу, амьдрал минь" киног хийсэн. Түүнээс хойш ямар уран бүтээл хийсэн бэ?

-Яг үнэнийг хэлэхэд "Сайн уу, амьдрал минь"-ээс хойш уран бүтээл хийгээгүй. Бүгдээрээ тус тусдаа уран бүтээлээ хийж байгаа. Зарим нь сургуульд сурч байгаа.

-Жүжигчин хүн тэр дүрд л тоглож үзэх юмсан гэж боддог гэсэн. Таны хувьд ямар дүр бүтээхийг боддог вэ?

-Хүмүүс Ромео, Жульетта гээд л ярьдаг юм. Би тэгж боддоггүй. Харин их гоё монгол ахуйтай, түүхэн кинонд л тоглож үзэх юмсан гэж боддог.

-"ТВ коктейль"-ийн Аюуш, Цоомоо, Өскө гурав хэзээнээс нэгдсэн бэ?

-Би сургуулиа 2002 онд төгсөөд "Шинэ үе" продакшнд хэсэг хугацаанд ажилласан. Тэр үед Өскөтэй танилцаж найзууд болсон. Харин Цоомоотой их сургуульд элсэх шалгалтын үеэр танилцсан. Тухайн үед ийм сайн найзууд болно гэж огтхон ч бодоогүй. Бид гурав хамтдаа "Шинэ үе"-д байсан, тэгээд "НОТ чинжүү", "ТВ коктейль" гээд л бүгдэд хамтдаа зүтгэж байна. "ТВ коктейль"-ийн л таван жил болж байгаа болохоос бид гурав танилцаад долоо, найман жил болж байгаа юм байна. Таван жил гэдэг урт хугацаа мэт боловч уран бүтээлчийн хувьд бид болоогүй байна. Өөр хийх зүйл их байна. Бодож, төлөвлөж байгаа зүйл ч байна.

-Та гурав урэн бүтээлийн хувьд юун дээр илүү санал нийлдэг вэ?

-Ер нь бол хамтын уран бүтээл гэдэг бүгдээрээ нэг сэтгэлтэй байж, нэгэн санаагаар хийдэг зүйл л дээ. Нэг нь зөрөөд байвал яаж бүтээл гарах билээ. Бид гурав юм болгон дээр санаа нэгддэг. Тиймээс ч хамтарч ажиллаж байгаа юм. Бид гурав сэтгэлгээ, сонирхол нэгтэй. Цаашид ч гэсэн олон жил хамтарч ажиллана.

-Та гоо сайхандаа хэр их цаг зарцуулдаг вэ?

-Ер нь тийм их цаг зарцуулдаггүй. Мэдээж ажлын алжаалаа тайлахын тулд гоо сайханд ордог л доо. Уран бүтээл хийхдээ мөн зориулж цаг гаргадаг. Би "Гранд спа" гоо сайхны салонтой хамтарч ажилладаг. Харин эднийхтэй хамтарснаас хойш харьцангүй гоо сайхандаа анхаардаг болоод байгаа шүү. Яагаад гэвэл эднийд очоод үйлчилгээгээ хийлгэж байх зуураа унтаад, амарчихдаг. Тиймээс сүүлийн үед тэнд очиж, амрах дуртай болоод байгаа Харин үсээ засуулж байхдаа, хумсаа янзлуулж амждаг. Давхар давхар л амжуулахгүй бол нэг нэгээр нь янзлуулна гэвэл бүтэн өдөр ч хүрэлцэхгүй шүү дээ.

-Та гэр бүлийнхнийхээ тухай ярихгүй юу, аль аймгийн хүмүүс вэ?

-Манай удамд жүжигчний авьяастай хүн огт байхгүй. Манай аав, ээж хоёр Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж амьдардаг хөдөөний хүмүүс. Дээрээ нэг ах, нэг эгчтэй. Харин дороо хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй дүүтэй.

-Аюуш жүжигчин болоогүй бол өнөөдөр ямар мэргэжилтэй байх байсан бол?

-Энэ талаар ёстой бодож байгаагүй юм байна. Хэлж мэдэхгүй байна. Одоо бодохоор жүжигчин болоогүй бол ямар ч байсан урлагтай л холбоотой мэргэжил эзэмших байсан байх. Урлагийн сургуулийн багш ч юм уу.

-Тухайн үед таныг жүжигчин болоход аав, ээж тань яаж хүлээж авсан бэ?

-Эхэндээ дургүй байсан. Гэхдээ сүүлдээ би өөртөө урвуулж чадсан юм шиг байгаа юм.

-Та одоо хэнтэйгээ амьдардаг вэ?

-Манай хоёр дүү оюутан. Тэдэнтэйгээ хамт амьдарч байгаа.

-Зурагтаар дамжуулж хүмүүст инээд бэлэглэдэг Аюуш маань гэртээ хэр алиа хүн бэ?

-Б.Бат-Эрдэнэ аварга бөх барилддаг гээд гэртээ эхнэр, хүүхдүүдтэйгээ барилдаад байдаггүй биз дээ гэсэн үг байдаг даа. Түүн шиг би жүжигчин гээд дандаа инээлгээд байх нь юу юм. Баяр ёслолын үеэр гэр бүлийнхэндээ сюрприз барих дуртай. Инээлгэхийн тухайд гэвэл гэртээ бол дүү нараа, гэр бүлийнхнийгээ "явуулах" дуртай шүү.

-Таныг хамтлагийнхаа Цоомоотой суусан гэж ярих юм билээ, түүгээр ч барахгүй хүүхэдтэй гэсэн яриа байдаг?

-Үгүй дээ. Хүмүүс намайг нөгөө хоёртой маань гэрлүүлэх гээд байдаг. Манай Цоомоо найз бүсгүйтэй. Харин Өскө маань гэр бүлтэй, хүүхэдтэй. Хүүхэдтэй гэж байгаад баярлалаа, их сайхан яриа байна.

-Тэгвэл гэр бүлтэй болох талаар ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Тэр бүлтэй болох нас маань болчихсон. Ажил, амьдралдаа аль болох зохицуулаад л явахыг хичээж байна. Мэдээж хэрэг гэр бүлтэй болно. Тэр өдөр нь хараахан болоогүй л байгаа юм байлгүй. Тэр үед нь л гэр бүлтэй болж, үр хүүхдээ гаргах байх. Гэрийн сайн эзэгтэй болох нь эмэгтэй хүний мөрөөдлийн нэг шүү дээ.

-Урлагийнхан нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олчихоод өөр бизнест хөл тавьдаг. Магадгүй та хэдэн жилийн дараа бизнес эрхлэх бодолтой байдаг уу?

-Сүүлийн үед тиймэрхүү юм бодогдоод байгаа. Сургуулиа төгсөөд л уран бүтээл хийх их хүсэл тээн шамдан орсон. Ашиг олохыг урьтал болгоогүй. Одоо ч гэсэн бид гурав ашиг олохыг урьтал болгодоггүй. Яаж хүмүүст зөв мэдээлэл өгөх вэ гэдэг зарчмаар л ажилладаг. Мэдээж мөнгө олохгүйгээр зүтгээд байна гэвэл утгагүй шүү дээ. Тодорхой хэмжээний ашиг олно. Гэхдээ цаашид уран бүтээлээ хийж өөрийн хүссэн хөрөнгийг бий болгож чадахгүй. Яагаад гэвэл манайд урлагийг үнэлэх үнэлэмж маш тааруу. Өөрийн хүссэн нэр алдарт хүрч, хүмүүст баттай танигдахын тулд, уран бүтээлээ үргэлжлүүлэн хийхийн тулд мөнгө хэрэгтэй. Тиймээс давхар өөр бизнес эрхлэх бодол бий. Яг одоохондоо тэр бизнесээ хараахан эхлээгүй байгаа.

Т.Гэрэлмаа
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд