|
Мягмар, 9 сарын 7, 2010
Гадаад мэдээ :
Доллартай торх олджээ
Сайдын амь насанд халджээ
Тони Блэйр өндөг, гуталд оногдсонгүй
Монголчууд үерт нэрвэгдсэн Чехийн гэр бүлд тусалжээ
Брюссельд монголын долоо хоног нээгдэв
Усайн Болт “Манчестер Юнайтэд” багт тоглохыг хүсчээ
Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоохоор хэлэлцээ хийж эхэллээ
Хотын захиргааны бүх ажилтныг баривчлав
Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно
Т.Блэйр ярилцлага өгчээ
“Ээжийн шүхэр” өгүүллэг
2009 оны 11 сарын 23
Гадаа бороо орсоор л. Яагаад зогсохгүй байгаа юм бол бүү мэд. Аль гурван хоногийн өмнөөс л орсон , одоо болтол орсоор л байх юм. Гэхдээ дундаа ганц хоёр зогссон л доо. Тэр үед бүүдгэр наран хааяа нэг үүлний цаанаас цухуйчихаад л тэгснээ удалгүй алга болж дахиад л нөгөө усан бороо чинь асгарч эхэлсэн. Би борооны ус цонхон дээгүүр хэрхэн, яг л нарийхан хорхой гүйх мэт урсаж байхыг нь хараад л зогсож байна. Гадаа гарахаас ч дургүй хүрэх юм. Миний дургүй хүрээд ингээд л цонхныхоо өмнө зогсож байхад харин хүмүүс гадаа зөндөө. Яах аргагүй л ажилтай байдаг байх л даа. Тэгээд ч тэд чинь бүгд л шүхэртэй юм чинь. Тэр харахгүй юу, тэнд нэг ах хар өнгийн том шүхэр барьчихаж. Хоёр жаахан охин ч гэсэн хоёулаа л шүхэртэй байна. Тэр ч байтугай хүүхдийн тоглоомын талбайн элсний хашилган дээр залуу бүсгүй хоёр нэг шүхрэн доор толгойгоо нийлүүлчихсэн юуг ч юм жигтэйхэн шимтэнгүй ярьж суух юм. Бороо асгарч байгааг ч тоож байгаа юм алга. Тэдний шүхэр нь маш гоё усан цэнхэр өнгөтэй, бас надад хамгийн их таалагдсан нь ямар ч хээгүй юм. Би ер нь эрээн мяраан юманд угийн дургүй л дээ. Манай ээжид яг ийм шүхэр байж билээ. Анх аав гэрлэе гэж гуйж байхдаа тэр шүхрийг ээжид бэлэглэж байсан гэсэн. Ээж тэгэхэд нь маш их баярласан, бүр шүхрэнд нь үү эсвэл гэрлэе гэсэн гуйлтанд нь баярлаад байна уу гэдгийг нь тухайн үедээ аав огт ойлгоогүй гэсэн. Тиймээс ч ээж минь тэр шүхрэндээ маш их хайртай байсан. Ер нь бол ээжийн хайр эхлээд аав бид хоёрт дараа нь тэр шүхрэнд зориулагддаг байсан байх. “Тэр үед чинь одоогийнх шиг ингэж бөгж сэлт бэлэглэдэггүй байлаа” гэж ээж минь хожим ярьдагсан. Даан ч тэр шүхэр нь одоо байхгүй, эвдэрчихсэн. Эвдэрчихсэн ч гэж дээ, үнэнийг хэлэхэд би эвдчихсэн юм. Нэг өдөр би эхнэртэйгээ яг ийм усан бороон дундуур энэ хосууд шиг л толгойгоо нийлүүлчихсэн ээжийн шүхрэн доор хоргодоод явж байсан юм. Хоёулаа орох дуртай кафендаа хооллочихоод гарч явлаа. Тэгэхэд л түүнийг надад нэг юм хэлэх гээд байна даа гэдгийг би анзаарсан. Тэр хоолоо ч идэхгүй нэг юм бодоод л , намайг өөдөөс нь харахаар доошоо тонгойгоод л. Эхнэр минь надад нэг юм хэлэх гэхээрээ яг ингэдэг юм. Гарч яваад тэсэлгүй “Чи надад нэг юм хэлэх гээ юү?” гэж намайг асуухад эхнэр маань нүд рүү минь ширтэж байгаад -Уучлаарай , би өөр хүнд хайртай болчихжээ гэж хэлж билээ.Надад хэлэх үг олдсонгүй. Дэмий л хэсэг ээрч муурч байснаа -Хэнд гэж арай ядан асуулаа. Эхнэр маань шүхрэн доороос гарч -Энэ чамд одоо сонин биш ээ. Цаг нь болохоор чи тэртээ тэргүй мэднэ шүү дээ. Намайг уучлаарай гэж хэлчихээд цаашаа эргээд явчихсан юм. Би араас нь шүхрээ барьсаар хоцорлоо. Маш удаан тэндээ тэгээд л зогсоод байв. Нэг мэдсэн чинь бороо хэдийнэ зогсчихсон, тэнгэр цэлмэж хажуугаар өнгөрөх хүмүүс намайг гайхан харсаар зөрж өнгөрөхөд нь л би сая сэхээ орсонсон. Яагаад ч юм тэр шүхэр, саяхан л доор нь эхнэртэйгээ цуг зогсож байсан ээжийн минь шүхэр л миний хаягдаж хоцорсонд буруутай юм шиг түүнийг газар савж бүр дээрээс нь хамаг хүчээрээ дэвсэлж гарлаа. Харин үдэш нь эвдэрхий шүхрээ барьсаар хулчиганан байж гэртээ ороход минь ээж эхлээд анзаарахгүй байснаа түүнийг салаад явчихсаныг хэлсэн хойно л сая нэг шүхрээ харж маш ихээр мэгшин уйлж билээ. Бүр маргааш өглөө нь хүртэл намайг орондоо хэвтэж байхад галын өрөөндөө аавын мөрөнд нүүрээ наагаад л -Миний хүү, миний хүү… гээд л уйлаад байсан. Чухам ганц хайртай хүү нь эхнэртээ хаягдчихсанд уу, эсвэл ганц хайртай шүхрийг нь тэр хүү нь эвдчихсэнд үү бүү мэд. Би одоо хүртэл тэр явдалд ээжээсээ уучлал гуйж чадаагүй. Яагаад ч юм нэг л зориг хүрэхгүй байдаг байлаа. Дараа л нэг яг хуучин шиг нь тийм шүхэр авч өгөхдөө л жинхэнэ уучлал гуйна даа гэж бодсон ч тиймийг одоо болтол хайгаад олохгүй байгаа юм. Эхнэртэйгээ тэр явдлаас хойш жилийн дараа тааралдаж билээ. Тэрээр шинэ нөхөртэйгөө сугавчилдчихсан тод эрээн, хээ хуар болсон шүхрэн доор надаас салдаг тэр өдөр шигээ толгой нийлүүлчихсэн явж байсан юм. Бид зүгээр л бие биендээ толгой дохиод өнгөрсөн. Харин би хэсэг явж байгаад эргэж харахдаа удалгүй эхнэр маань шинэ нөхөртөө нэг юм хэлчихээд над руу гүйгээд ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүссэн ч тэд цааш явсаар булан тойрч одсонсон. Бороо орсон хэвээр, харин нөгөө хос залуус суусаар л … ТӨГСӨВ
Ломбард хэмээх зөвшөөрөлтэй дээрэм
6 минутын өмнө
Германд төгсөгчдийн өдөрлөг болно
16 минутын өмнө
Ази, Номхон далайн бүсийн симпозиум болно
35 минутын өмнө
Хоёр аймагт хорио цээрийн дэглэм тогтоов
47 минутын өмнө
Доллартай торх олджээ
57 минутын өмнө
МАХН-ын бага хурал өнөөдөр хуралдана
1 цаг 11 минутын өмнө
Хууль хэрэгжүүлэх гэж хүйтэн зэвсэг ашиглаж болох уу?
1 цаг 36 минутын өмнө
Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН
1 цаг 41 минутын өмнө
Өнөөдөр бич өдөр
1 цаг 44 минутын өмнө
1972 мал шүлхий өвчнөөр халдварлажээ
Өчигдөр 17 цаг 53 минут
Хөрөнгийн биржийн менежментийн багийг гадаадынхан удирдах уу
Өчигдөр 17 цаг 45 минут
Бичиг баримтгүй хятад иргэд баригджээ
Өчигдөр 17 цаг 38 минут
Сайдын амь насанд халджээ
Өчигдөр 17 цаг 26 минут
Утаагүй түлшний лабораторийн нээлт болно
Өчигдөр 17 цаг 14 минут
Ногоон гэрэл - цагаан шугам” тэмцээн болно
Өчигдөр 16 цаг 52 минут
Тарваганд хазуулж тахал тусчээ
Өчигдөр 16 цаг 40 минут
Улсын бүртгэлийн ерөнхий газрын техникүүд бүрэн шинэчлэгдэнэ
Өчигдөр 16 цаг 22 минут
Олон тооны зээр тодорхойгүй шалтгаанаар хорогдож байна
Өчигдөр 16 цаг 10 минут
Тендерийн урилга: Бульдозерын Д-16 маркын сэлбэг нийлүүлэх
Өчигдөр 15 цаг 59 минут
Тархины саажилттай хүүхдийг хөгжүүлэх төв
Өчигдөр 15 цаг 58 минут
Ажилд авна
Өчигдөр 15 цаг 53 минут
“Бизнесийн боловсрол” ажлын байр 2010 болно
Өчигдөр 15 цаг 44 минут
Хээрийн түймэр асчээ
Өчигдөр 15 цаг 39 минут
Асрамжийн хүүхдүүдэд угаалгын машин бэлэглэнэ
Өчигдөр 15 цаг 30 минут
Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Геологи, Хэл, Хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн 3500 гаруй номын худалдаа гарч байна
Өчигдөр 15 цаг 22 минут
“Ногоон” үзэсгэлэнд урьж байна
Өчигдөр 15 цаг 12 минут
Амралтын өдөр эрүүлжүүлэгсдийн тоо 162-т хүрэв
Өчигдөр 15 цаг 1 минут
Хэлмэгдэгсдэд буцалтгүй тусламж гардуулав
Өчигдөр 14 цаг 53 минут
Энэтхэг улсын тухай
Өчигдөр 14 цаг 23 минут
Гадаад харилцааны сайд сэтгүүлчидтэй зангиагүй уулзав
Өчигдөр 14 цаг 0 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |